| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/02159/И |
| Дугаар | 142/ШШ2023/00113 |
| Огноо | 2023-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2023/00113
| 2023 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 142/ШЗ2023/00754 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 2- хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамжны 11/1-р барилгын 6 давхарт байрлах ******* ******* ******* ******* /РД:*******/-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1985 оны 12 дугаар сарын 18-нд төрсөн, 38 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр болон өмгөөлөгчийн зардал 55,615,880.15 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,
Хариуцагч Х.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан зээлийн төлбөр болон өмгөөлөгчийн зардал 55,615,880.15 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Зээлдэгч Х.******* нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №16001100039 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000359116 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101018568 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11-р баг, Цагаанчулуут, 7а 3 байр 101 тоот 69.8 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус *******-аас 40,000,000 төгрөгийг нэг сарын 3,1 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Х.*******тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч гэрээний дагуу төлөлтийг хийхгүй удаа дараа хэтэрч муу ангилалд орсон тул гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд зээлдэгч Х.*******гаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 31,127,880.157 төгрөг, зээлийн хүү 15,031,720.257 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,400,196.577 төгрөг, түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр № 16001100039 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5,056,000.007 төгрөг буюу нийт 55,615,880.157 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... Тухайн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5,056,000.007 төгрөгөөс татгалзаж нийт 50,559,880,15 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн.
3.Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би 2020 оны 05 дугаар сард энэ байгууллагаас 40,000,000 төгрөгийн зээлийг ахдаа авч өгсөн. Ах минь дэлгүүр ажиллуулъя гэж надад хандахдаа орлогоороо сар бүр төлөлт хийнэ гэсэн боловч ковидын улмаас дэлгүүрийнх нь үйл ажиллагаа зогсож орлогогүй болоод 2021 оны 1 дүгээр сараас хойш 2 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй, зээл авснаас хойш 8 сарын хугацаанд зээлийн хүү төлж яваад сүүлдээ болиод намайг хүнд байдалд оруулсан. Би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т үйлчлэгч ажилтай, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа, нөхөр маань тогтсон ажилгүй, элэгний хорт хавдрын улмаас ээжийн минь биеийн байдал муу, эмчилгээ хийлгэж байгаа учир ажилдаа орох боломжгүй байна. Ямар ч байсан энэ байгууллагыг хохиролгүй болгож өгөхийн тулд үндсэн зээлийг төлье, харин хүүгийн төлбөрийг төлж чадахгүй гэсэн хүсэлтэй байна... гэсэн.
4. Нэхэмжлэгчээс: Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Бизнес инвест ******* ******* *******, Х.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн батлан даалтын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Х.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Х.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Пүрэв-Очирын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэр бүлийн гишүүний зөвшөөрөл, Х.*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлт, мэдэгдэл хүргүүлсэн баримтууд, 40,000,000 төгрөгийг Х.*******гийн Худалдаа хөгжлийн банкны 407226362 тоот данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт, зээлдэгчийн анкет, зээлийн хорооны шийдвэр, зээлийн тооцооллыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...зээлдэгч Х.******* нь 2020 оны 05 дугаар сарын 06-нд зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11-р баг, Цагаанчулуут, 7а 3 байр 101 тоот 69.8 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, 40,000,000 төгрөгийг нэг сарын 3,1 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул бид зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 31,127,880.157 төгрөг, зээлийн хүү 15,031,720.257 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,400,196.577 төгрөг, нийт 50,559,880.15 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5,056,000.007 төгрөг гаргуулахаас татгалзаж байна... гэсэн.
3. Хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ...би2020 оны 05 дугаар сард энэ байгууллагаас 40,000,000 төгрөгийн зээлийг ахдаа авч өгсөн. Ах минь дэлгүүр ажиллуулъя гэж надад хандахдаа орлогоороо сар бүр төлөлт хийнэ гэсэн боловч ковидын улмаас дэлгүүрийнх нь үйл ажиллагаа зогсож орлогогүй болоод 2021 оны 1 дүгээр сараас хойш 2 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй. Би Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т үйлчлэгч ажилтай, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа, нөхөр маань тогтсон ажилгүй, элэгний хорт хавдрын улмаас ээжийн минь биеийн байдал муу, эмчилгээ хийлгэж байгаа учир ажилдаа орох боломжгүй байна. Ямар ч байсан энэ байгууллагыг хохиролгүй болгож өгөхийн тулд үндсэн зээлийг төлье, харин хүүгийн төлбөрийг төлж чадахгүй... гэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлдэгч Х.******* нь ******* ******* ******* *******-тай 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №16001100039 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 3.1 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд хариуцагч Х.******* нь зээлийн гэрээгээр авсан 31, 127,880.15 төгрөгийг зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн, гэрээнд заасан эрх үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 31,127,880.157 төгрөг, зээлийн хүү 15,031,720.257 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,400,196.577 төгрөг, нийт 50,559,796.97 төгрөгийг төлөх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаарх шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь хариуцагч Х.*******гаас шаардах эрхтэй байна.
6. Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16001100039 дугаартай зээлийн гэрээ байгуулахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 7а 3 байр 101 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2101018568 дугаартай 69,8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тусгаж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1600011100039 дугаартай барьцааны гэрээг байгуулсан байна.
7. Барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Х.******* байх бөгөөд гэр бүлийн хүн болох түүний нөхөр Х.Мөнх-Очироос уг хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах зөвшөөрлийг бичгээр авсан байх ба улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн улсын бүртгэгч бүртгэлийг баталгаажуулсан тэмдэглэгээ хийгдсэн бөгөөд уг барьцаалбар дээр хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
8. Иймд дээрх барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хуульд заасан зохих шаардлагыг хангасан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д, Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч буюу зээлдэгч талаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэв.
9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5,056,000.007 төгрөг гаргуулахаас татгалзаж байгаа тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
10. Хариуцагч Х.******* нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа тайлбар, татгалзлын үндэслэлийг нотлосон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Х.*******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31,127,880.157 төгрөг, зээлийн хүү 15,031,720.257 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,400,196.577 төгрөг, нийт 50,559,796.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506,230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 480,948 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* /РД:/-гаас зээлийн гэрээний үүрэгт 50,559,796.97 /тавин сая таван зуун тавин есөн мянга долоон зуун ерэн зургаан төгрөг, ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан гаргасан өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5,056,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 7а 3 байр 101 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2101018568 дугаартай 69,8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506,230 /таван зуун зургаан мянга хоёр зуун гуч/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 480,948 /дөрвөн зуун наян мянга есөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ