Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/00218

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/00218

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Б.*******,

Гэрч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Л.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2022 оны 5-р сарын эхээр Б.******* 88066635 утаснаас залгаж би танай дүү Яруусайханы найз байна, би Эрдэнэт үйлдвэрт ахлах инженерээр ажилладаг, миний найзууд болох Гансэрээтэр нь танай хүүтэй адил цахилгаанчин мэргэжлээр Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ба түүний эхнэр Цыпылмаа Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн хэлтэст ажилладаг. Таны хүүг ажилд оруулж өгөх боломжтой, ажилд зуучлах хөлс 10,000,000 төгрөг болно. Гансэрээтэр цахилгааны инженер учир эхлээд 3 сар дагалдангаар ажиллуулна. гэж анх холбогдсон. Бид утсаар удаа дараалан ярьсны дараа надад итгэл төрж, ажилд зуучилсны төлбөр гэж 10,000,000 төгрөгийг Б.Отгонтулгын 5120264030 тоот Хаан банкны данс руу түүний зааврын дагуу хүүгийнхээ регистрийн дугаар, өөрийн нэрийн хамт гүйлгээний утга дээр бичиж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эхнэр Должин овогтой Эрдэнэчимэгийн данснаас шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэх үедээ баримт болгож утасны яриагаа бичлэг болгон хадгалж авсан. /одоо надад байгаа/ Нэгэнт ажилд зуучлах үйлчилгээний төлбөрөө төлсөн тул ярьж тохирсны дагуу үүргээ гүйцэтгэхийг утсаар болон уулзаж Б.*******ас шаардахад Манай хүн ажилд авах журам өөрчлөгдсөн, өөрийгөө завгүй, хөдөө томилолтоор явж байгаа" гэх мэт шалтгаанаар удаа дараалан хойшлуулж байгаад 2022 оны 8 дугаар сарын үеэс 88066635 утас нь холбогдох боломжгүй болсон. Хамаатны хүн болох Яруусайхантай холбогдож нөхцөл байдлыг тодруулахад Солонгос улс руу богино хугацаагаар явсан гэж тайлбарлаж байсан боловч түүний утас бас холбогдохгүй болж сураг тасарсан. Энэ үеэс эхлэн Б.Отгонтулгын сургийг гаргахаар Эрдэнэт үйлдвэрт ажилладаг дүүгээсээ тусламж хүсээд, Б.Отгонтулгын нэр дурдаж хүмүүсийг олж холбогдсоноор түүнийг худал хэлж, надаас мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг мэдсэн. Улмаар Б.******* болон түүний эхнэр Тогтохын Хишигжаргал /Утас: 99616104/ нарын фэйсбүүкт байршуулсан зарын дагуу утасны дугааруудыг олж холбогдоход Б.******* /Утас: 99620666/ нь Яруусайхан гэдэгтэй холбогдож надаас мөнгө авсан гэдгээ хүлээж байгаа боловч мөнгө өгөхөөс татгалзсан. Одоо Б.Отгонтулгын дансанд мөнгөө шилжүүлсэн учраас түүнээс уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Б.*******ас Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасны дагуу надаас үндэслэлгүйгээр авсан 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ямар нэгэн хувийн болон улсын байгууллагад ажил хөдөлмөр хийдэггүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Иргэн нь 2022 оны 05 дугаар сард надтай ирж уулзаж манай хамаатны Л.*******тэй яриад өгөөч, би Эрдэнэт үйлдвэрт хүмүүстэй ярьсан. Энэ ахаас мөнгө авах ёстой, чи яриад өгөөч₮ гэж ярих үгсийг зааж хажууд сууж байсан. Би Л.*******тэй ярьсан, тэгээд удалгүй миний 5120264030 тоот дансанд 10,000,000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг 130300249554 тоот данс руу 9,500,000 төгрөгийг нь шилжүүлж авсан. Иргэн надад 2,000,000 төгрөгийн өртэй байсан учир тухайн үед үлдэгдэл 500,000 төгрөгийг нь би өрөндөө суутгаж авсан. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, CD, Д.Эрдэнэчимэгийн Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүх хариуцагчийн хүсэлтээр аас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2022 оны 5-р сарын эхээр Б.******* утсаар яриад Эрдэнэт үйлдвэрт манай хүүг ажилд оруулж өгч чадна гэхээр нь хэд хэдэн удаа ярьж итгэсний үндсэн дээр түүний хэлсэн дансаар 10,0 сая төгрөг шилжүүлсэн... гэвч надаас худал хэлж мөнгө авсныг дараа нь мэдсэн тул түүнд шилжүүлсэн 10,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. гэсэн.

 

3. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...нэхэмжлэгчийн төрөл нь 2022 оны 05 дугаар сард надтай уулзаад Л.******* ахтай яриад өгөөч гээд надад ярих үгийг нь зааж өгснөөр би Л.*******тэй ярьж миний 5120264030 тоот дансанд 10,000,000 төгрөгийг Л.*******гээс шилжүүлсэн. Би тэр даруй аас авах ёстой байсан 500,000 төгрөгийг суутгаж аваад 9,500,000 төгрөгийг д130300249554 тоот дансаар шилжүүлж өгсөн. Би уг мөнгийг авч ашиглаагүй учраас төлөх боломжгүй, уг мөнгийг төлөх ёстой... гэж няцаасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг өөрийнхөө хүүг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилд оруулахад зуучлуулах-аар шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Д.Эрдэнэчимэгийн Хаан банкны дансны хуулга, гэрч ы мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.******* нь Л.*******гээс өөрийн Хаан банкны 5120264030 тоот дансаар 10,000,000 төгрөг шилжүүлүүлж авсныг хүлээн зөвшөөрдөг ба тэрээр уг мөнгөнөөс 500,000 төгрөгийг өөрөө авч, гэрч д 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

5.Хариуцагч Б.******* нь гэрч ы гуйлтаар түүний өмнөөс нэхэмжлэгч Л.*******д хүүхдийг нь ажилд оруулж өгнө гэж худал ярьж, түүнээс 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авч үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдож байна.

 

6.Харин хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчээс худал хэлж авсан мөнгөө д шилжүүлсэн боловч тэрээр Л.*******гээс авсан мөнгөө өөрөө хариуцаж төлөх үүрэгтэй ба руу шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж авахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

7. Иймд хариуцагч Б.*******ас 10,000,000 төгрөг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамж 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ