Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/00271

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/00271

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Өнөр хотхон ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* //-д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.*******,

Хариуцагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 1,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянцагаан баг, Дулааны станцын 77 тоот хувийн орон сууцанд Д.*******т 1 сарын 500,000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулуулахаар түрээслүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж төлбөрөө төлж эхэлье гэж тохирсон. Гэтэл Д.******* 10 дугаар сарын түрээс болох 500,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгөх байсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 1-нд өгсөн. 2022 оны 11 сарын 5-ны өдөр 11 сарын түрээсийн төлбөрөө авах гэсэн чинь өгөөгүй. Мөн 11 сард хүйтэрч байр нь хөлдсөн. Би 2022 оны 11 дүгээр сарын 29-нд утсаар ярьсан чинь паар нь хөлдсөн гэсэн тул ирж харахад хага хөлдсөн байсан. Би паарыг нь салгаж аваад явсан. Хариуцагч 11 сарын түрээсийн мөнгийг өгөөгүй. Түүнээс хойш би байраа өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Байр, граж, хашааны түлхүүр зэрэг 4 түлхүүр хүлээлгэж өгсөн боловч хүлээж аваагүй өнөөдрийг хүрлээ. Би 2022 оны 11 сарын 29-нд паараа авч яваад янзалж өгөөгүй байгаа. Би 11, 12, сарын төлбөр 1,000,000 төгрөг, 4 түлхүүр, цоож солих 40,000 төгрөг нийт 1,040,000 төгрөг нэхэмжилж байна... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би 2022 оны 8 сард аж ахуйн нэгж нээгээд 700,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн байрны ард байдаг байрыг түрээсэлж байсан. 2022 оны 09 сард Ч.******* гуайтай таараад 700,000 төгрөгөөр байр түрээсэлж байгаа гээд хэлсэн чинь өөрийнхөө байрыг байраа харуулсан. Түрээслүүлэх боломжтой гэж хэлсэн. Би юу хийх шаардлагатай вэ? гээд засвар хийж орохоор болсон. Эхлээд Ч.******* гуайн байрыг сарын 400,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Би өмнө нь 700,000 төгрөгөөр байр түрээсэлдэг байсан учраас ашгаа бодоод 2022 оны 9 дүгээр сарын 15-нд ах, эгч нараа хотоос дуудаж ирүүлээд бид энэ 2 давхар байранд бүтэн засвар хийсэн. Обойг нэхэмжлэгч өөрөө авч өгч, би наасан. Үүнийг манай ах, эгч нар хийж гүйцэтгэсэн. 00-ын өрөөнд бүтэн засвар хийсэн. Мөн манай 2 ах газар шорооны ажил, үүдний довжоог янзалсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч нь манай хадам ээжийн гэрт багадаа амьдарч байсан гэсэн. Өөрөө надад би чамд туслах ёстой хүн гэж хэлээд сарын 400,000 төгрөгөөр байраа түрээслүүлсэн. Эхний сардаа мөнгө төгрөг чинь болохгүй бол дараа сараас төлбөрөө нөхөөд төлж болно гэж хэлсэн. Мөн надад цоо шинэ түлхүүрүүд өгсөн. Өөрт нь илүү түлхүүр нь байгаа. Би ах, эгчтэйгээ нийлээд нийт 1,410,000 төгрөгийн засварыг ямар ч ажлын хөлс авалгүйгээр хийсэн. Бүх үйл ажиллагаа эхэлсний дараа надад түрээсийн мөнгөө нэмж 500,000 төгрөг болголоо гэж хэлсэн. Гэтэл надаас байнга байрны түрээсээ нэхээд байсан. Ээжийнхээ тэтгэврийг буухад 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 500,000 төгрөг өгсөн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн байшингийн паар доголдож эхэлсэн. Би нэхэмжлэгчид хэлэхэд мотор тавьж өгсөн боловч Мэргэжлийн хяналтын байгууллага өндөр торгууль оногдуулдаг гэсэн учраас мотор ажиллуулахаа больсон. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын эхээр би Батлут даргад хандаж энэ асуудлыг шийдэж өгөөч гэхэд амралтын өдрөөр сумын Засаг дарга, багийн дарга, хотын захирагчийн албаны дарга нарыг авч ирээд энэ асуудлыг яаралтай шийдэж өг гээд манай буузыг амтлаад гарсан. Гэвч Дулааны станц хөдлөөгүй. Гэтэл 11 сарын сүүлээс огцом хүйтэрч паар нь хөлдсөн. Тэгээд би Өнөр хотхоны засварчныг дуудаж үзүүлэхэд усаа шавх, дотор холболт буруу байна гэж хэлсэн. Бид нар 3 хоног ус шавхсан. Үйл ажиллагаа явуулаагүй. Мэргэжлийн хүмүүс надад холболтоо засчихвал энэ халаалтын асуудал шийдэгдэнэ гэж хэлж байсан. Ингэж байсаар байгаад 2022 оны 11 дүгээр сарын 29-нд ******* гуай эхнэр, дүү хоёртойгоо ирсэн. Нэхэмжлэгч ирээд энэ паар бол 1,000,000 төгрөгийн үнэтэй гэж хэлээд, салгаж авч явсан. Гэртээ очиж үзээд авчирч өгнө гэж хэлсэн мөртлөө тэр чигээрээ алга болсон. Ийм учраас би 12 дугаар сараас өөр байр түрээслэхээр хайсан. Энэ байрны дотор холболт буруу байснаас болж би маш их хохирсон. Хүйтнээс болоод манай ээжийн бие өвдсөн. Энэ байшиндаа орвол 2 түлхүүр нь байгаа. Гаднах 2 түлхүүрийг нь би алга болгосон ба усны мөнгө зэрэг төлбөрийг би төлсөн. Эхнэр нь надад ******* ахтайгаа сайхан ярилц. Илүү түлхүүр өөрт нь байгаа гэж хэлсэн. Би 20 гаран хоног 2 хүүхдээ гэртээ харж суусан. Над руу залгаж загнадаг. 2022 оны 09 дүгээр сарын 15-нд халаалт ирэхэд паар бүлээн ирж байсан. Нэхэмжлэгч надад тогоор ажилладаг паар өгсөн боловч тогны төлбөр их гараад ажиллуулаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 6-нд Батлут дарга нар ирсэн. Тэгээд гадаа хүйтрэхэд нэхэмжлэгч 350,000 төгрөгөөр насос худалдаж авч өгсөн. Үүнийгээ яагаад ярихгүй байгаа юм бэ? Илүү түлхүүр байгаа гэж надад хэлсэн гэж эхнэрийгээ загнасан байсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Паараа авч яваад эргэж ирээд холболтыг нь янзлаад өгөх юм болов уу? гэж бодсон. Намайг өөрөө хариуц гэсэн учраас би хөөцөлдсөн. Паараа авч явсан учраас би цаашаа хөөцөлдөх боломжгүй болсон. Манайхыг мотор тавьсан болохоор Мэргэжлийн хяналт шалгаад байсан учраас бид хуйвалдсан. Энэ байр 2021 онд өмнө нь хөлдөж байсан юм байна лээ. Бид бүх турбаг нь янзлах гэж өөрсдөө ноцолдсон. Тогны үнэ 160,000 гарсныг бид төлсөн. Гагнуурын хөлсийг мөн төлсөн. Гэтэл дулааны станц халаалтын мөнгийг нэхэмжилсэн байсан тул 10, 12 сарын төлбөр болох 60,000 гаруй төгрөг төлсөн. 12 дугаар сард хөлдсөн байхад төлбөр бодсон асуудал дээр би маргалдсан учраас 2023 оны төлбөр дээрээс хасна гэж хэлсэн Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш би одоог хүртэл би үйл ажиллагаа явуулаагүй учраас 1,040,000 төгрөг төлөхгүй. гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбарыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын 1-нд баталгаажуулж авсан зургийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянцагаан баг, Дулааны станцын 77 тоот хувийн орон сууцанд Д.*******т 1 сарын 500,000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулуулахаар түрээслүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж төлбөрөө төлж эхэлье гэж тохирсон. Гэтэл Д.******* 10 дугаар сарын түрээс болох 500,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгөх байсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 1-нд өгсөн. 2022 оны 11 сарын 5-ны өдөр 11 сарын түрээсийн төлбөрөө авах гэсэн чинь өгөөгүй. Мөн 11 сард хүйтэрч байр нь хөлдсөн. Би 2022 оны 11 дүгээр сарын 29-нд утсаар ярьсан чинь паар нь хөлдсөн гэсэн тул ирж харахад хага хөлдсөн байсан. Би паарыг нь салгаж аваад явсан. Хариуцагч 11 сарын түрээсийн мөнгийг өгөөгүй. Түүнээс хойш би байраа өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Байр, граж, хашааны түлхүүр зэрэг 4 түлхүүр хүлээлгэж өгсөн боловч хүлээж аваагүй өнөөдрийг хүрлээ. Би 2022 оны 11 сарын 29-нд паараа авч яваад янзалж өгөөгүй байгаа. Би 11, 12, сарын төлбөр 1,000,000 төгрөг, 4 түлхүүр, цоож солих 40,000 төгрөг нийт 1,040,000 төгрөг нэхэмжилж байна.. гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Эхлээд Ч.******* гуайн байрыг сарын 400,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Би өмнө нь 700,000 төгрөгөөр байр түрээсэлдэг байсан учраас ашгаа бодоод 2022 оны 9 дүгээр сарын 15-нд ах, эгч нараа хотоос дуудаж ирүүлээд бид энэ 2 давхар байранд бүтэн засвар хийсэн. 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 500,000 төгрөг өгсөн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн байшингийн паар доголдож эхэлсэн. Би нэхэмжлэгчид хэлэхэд мотор тавьж өгсөн боловч Мэргэжлийн хяналтын байгууллага өндөр торгууль оногдуулдаг гэсэн учраас мотор ажиллуулахаа больсон. Мэргэжлийн хүмүүс надад холболтоо засчихвал энэ халаалтын асуудал шийдэгдэнэ гэж хэлж байсан. Ингэж байсаар байгаад 2022 оны 11 дүгээр сарын 29-нд ******* гуай эхнэр, дүү хоёртойгоо ирсэн. Нэхэмжлэгч ирээд энэ паар бол 1,000,000 төгрөгийн үнэтэй гэж хэлээд, салгаж авч явсан. Гэртээ очиж үзээд авчирч өгнө гэж хэлсэн мөртлөө тэр чигээрээ алга болсон. Ийм учраас би 12 дугаар сараас өөр байр түрээслэхээр хайсан. 2022 оны 09 дүгээр сарын 15-нд халаалт ирэхэд паар бүлээн ирж байсан. Нэхэмжлэгч надад тогоор ажилладаг паар өгсөн боловч тогны төлбөр их гараад ажиллуулаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 6-нд Батлут дарга нар ирсэн. Тэгээд гадаа хүйтрэхэд нэхэмжлэгч 350,000 төгрөгөөр насос худалдаж авч өгсөн. Үүнийгээ яагаад ярихгүй байгаа юм бэ? Илүү түлхүүр байгаа гэж надад хэлсэн гэж эхнэрийгээ загнасан байсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Паараа авч яваад эргэж ирээд холболтыг нь янзлаад өгөх юм болов уу? гэж бодсон. Намайг өөрөө хариуц гэсэн учраас би хөөцөлдсөн. Паараа авч явсан учраас би цаашаа хөөцөлдөх боломжгүй болсон... гэж няцаасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах; эрхтэй гэж заасан ба хариуцагч Д.******* нь Баянцагаан баг, Дулааны станцын 77 тоот хувийн орон сууцыг түрээсэлсэн боловч 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн байшингийн паар доголдсоны улмаас тухайн эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон байна.

Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5-д Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна. гэж заасан байна.

 

5. Иймд хариуцагч Д.*******аас 236,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 803,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 7,749 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 236,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 803,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 7,749 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ