| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/00164/И |
| Дугаар | 142/ШШ2023/00285 |
| Огноо | 2023-02-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2023/00285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн *******-Өндөр сум, *******цагаан багт байрлах, “булганы ” ТӨХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн *******-Өндөр сум, Булаг баг ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ************** -т холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: эрчим хүчний төлбөр 2,012,203.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.*******хүү нар оролцов.
Хариуцагч *******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “булганы ” ТӨХК нь хариуцагч *******т холбогдуулан эрчим хүчний төлбөр 2,012,203.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2019 оноос 2022 оны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй тул өнөөдрийн байдлаар эрчим хүчний үндсэн төлбөр 1,513,492.67 төгрөг, алданги 498,710.51 төгрөг, нийт 2,012,203.18 төгрөгийн өртэй байна. Иргэн тэй компанийн Борлуулалтын хэлтсээс холбогдож 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулж 693,400 төгрөгийн төлбөрийг хэсэгчлэн барагдуулахаар тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин уулзаж эрчим хүчний төлбөр 1 сая төгрөгийг 2022 оны 12 сард 800,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 200,000 төгрөгийг төлж барагдуулах, 11,12 сард гарсан эрчим хүчний төлбөрийг тухай бүр нь барагдуулахаар тохиролцсон боловч нэг ч төгрөг төлөөгүй. Иймд иргэн ээс эрчим хүчний төлбөр болох 2,012,203.18 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийг гардан авч, шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие “ ” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрийн тогийг мэдэгдэх хуудас өгөөгүй тасалсан. Манай байшин нам даралтаар халдаг, өглөө ажилдаа явахдаа гал түлээд явсан, орой ирэхэд тог тасалснаас болоод зуухны нацосс эргэлтгүй болсноос хий дүүрч, би зуухандаа буудуулж маш хүнд бэртэл авч нэг нүдээ алдан, одоо 50 хувийн группт торсон. Манай тогийг маш өндөр заалтаар гаргаж байсан тул би тоолуураа шалгуулахаар өгсөн боловч буцаад олдоогүй. Одоогоор миний бие эмчилгээтэй Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа тул 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралд ирэх боломжгүй...” гэсэн.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “булганы ” ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1712399 кодтой*******ийн эрчим хүчний тооцооны баримт, хэрэглэгчийн дансны 2019, 2020, 2021, 2022 оны дэлгэрэнгүй тайлан, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл, Авлага хэсэгчлэн барагдуулах 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай гэрээ, Авлага баталгаажуулах маягт, *******ийн “ ” ТӨХК-д гаргаж байсан өргөдлүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Иргэн нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2019 оноос 2022 оны эрчим хүчний үндсэн төлбөр 1,513,492.67 төгрөгийг төлөөгүй бөгөөд гэрээний дагуу алданги 498,710.51 төгрөг, нийт 2,012,203.18 төгрөгийн өртэй байна. Төлүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч, өөрт нь мэдэгдэж, уулзаж, шаардаж байсан боловч төлөөгүй тул ээс эрчим хүчний төлбөр болох 2,012,203.18 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн..
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, учир нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай тогийг мэдэгдэх хуудас өгөөгүй тасалснаас болоод манай нам даралтын зуухны нацосс эргэлтгүй болсноос хий дүүрч, би зуухандаа буудуулж маш хүнд бэртэл авч нэг нүдээ алдан, одоо 50 хувийн группт орсон...” гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Орхон аймгийн *******-Өндөр сумын Булаг багийн 12-3 тоотод оршин суух хариуцагч нь 2019-2022 оны эрчим хүч ашигласны төлбөрийг “булганы ” ТӨХК-д төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1712399 кодтой*******ийн эрчим хүчний тооцооны баримт, хэрэглэгчийн дансны 2019, 2020, 2021, 2022 оны дэлгэрэнгүй тайлан, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл, Авлага хэсэгчлэн барагдуулах 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай гэрээ, Авлага баталгаажуулах маягт, *******ийн “ ” ТӨХК-д гаргаж байсан өргөдлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
6.Хариуцагч нь “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай тогийг мэдэгдэх хуудас өгөөгүй тасалснаас болоод манай нам даралтын зуухны нацосс эргэлтгүй болсноос хий дүүрч, би зуухандаа буудуулж маш хүнд бэртэл авч нэг нүдээ алдан, одоо 50 хувийн группт орсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан боловч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар, татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.
7.Иймд хариуцагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар сарын 30.1.2-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс эрчим хүчний төлбөр 1,513,492.67 төгрөг, алданги 498,710.51 төгрөг, нийт 2,012,203. төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “булганы ” ТӨХК-д олгох нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэгч “ ” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 47,146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “булганы ” ТӨХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31.3-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 2,012,203.18 /хоёр сая аран хоёр мянга хоёр зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “булганы ” ТӨХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “ ” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,146 /дөчин долоо мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 47,146 /дөчин долоо мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “булганы ” ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ