| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2022/01084/И |
| Дугаар | 130/ШШ2023/00218 |
| Огноо | 2023-03-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2023/00218
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар /дарга М.З/
Хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт М-ны Б,
Хамтран хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Н овогт Х-ны Ө
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч М.Б-аас УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан Б сумын Засаг даргын Тамгын газарт олгож, хамтран хариуцагч Х.Ө-ээс тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Б сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Ө-т даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
Хариуцагч М.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.А, хамтран хариуцагч К.Ө нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч М.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.А, хамтран хариуцагч К.Ө нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын өмгөөлөгч түүний /хариуцагч талын/ эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар /дарга М.З/ нь хариуцагч М.Б, хамтран хариуцагч Х.Ө нарт холбогдуулан хариуцагч М.Баас УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан Б сумын Засаг даргын Тамгын газарт олгож, хамтран хариуцагч Х.Ө-ээс тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Б сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Ө-т даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Б сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байсан Х.Ө нь албан тушаалын байдлаа ашиглаж тухайн үед байгууллагын хэрэгцээнд ашиглахаар өгсөн УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр техникийн паспорт бичүүлж авч, хувийн хэрэгцээндээ ашиглаж ирсэн байв. Гэтэл уг тээврийн хэрэгсэл Б сумын Тамгын газрын өмч хөрөнгө болж бүртгэгдсэн бөгөөд хууль ёсны өмчлөгч нь байсан. Гэтэл Х.Ө нь манай байгууллагын өмч хөрөнгийг М.Б-ы гараажид тавьчхаад тооллого хийхэд саад учруулж, мөн байгууллагын өмч хөрөнгийг буцаан өгөхгүй байгаа. Х.Ө-ээс уг тээврийн хэрэгслийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг Х.Ө-ийн эзэмшилд байхгүй гэсэн байдлаар дүгнэлт хийж, М.Баас нэхэмжлэх ёстой хэмээн үзэж Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00841 дугаартай шийдвэрийг гаргасан. Тээврийн хэрэгсэл Х.Ө-ийн нэр дээр байгаа учраас манай байгууллагын нэр дээр шилжүүлж өгүүлэхээр мөн шаардлага гаргаж байна.
1.2. Иймд хариуцагч М.Б-аас УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан Б сумын Засаг даргын Тамгын газарт олгож, хамтран хариуцагч Х.Ө-ээс тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Б сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Өт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Б хариу тайлбартаа:
2.1. Миний бие М.Б анх Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот тушаалаар Мал эмнэлэг, үржлийн тасгийн жолоочоор ажилд томилогдон ажилласан юм. Ажилд орсон өдрөөс хойш 2013 оны 8 дугаар сар хүртэл 3 жилийн хугацаанд Засаг даргын Тамгын газар болон Мал эмнэлэг, үржлийн тасгаас нэг ч төгрөгийн цалин аваагүй бөгөөд цалин нэхэхэд “Уг машин манай дансанд байхгүй, эзэмшигч байгууллага Засаг даргын тамгын газар биш хувь хүний нэр дээр Тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна. Цалин хөлсөө тээврийн хэрэгслийг эзэмшигч байгууллагаас нэхэж аваарай” гэдэг хариулт өгдөг байсан. Тийм учраас миний бие ААААААААААА дугаарын Тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй иргэн Х.Ө-ээс цалин нэхэхэд иргэн Х.Ө нь “Надад чамд 3 жилийн цалинг чинь өгөх мөнгө байхгүй. Чи цалингийн оронд уг машиныг үнэлэн тооцож ав” гэж тохироод 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Автомашин худалдах худалдан авах гэрээ хийж уг машиныг иргэн М.Б миний бие иргэн Х.Ө-ээс худалдан авсан юм. Харин үүний дараа иргэн М.Б миний эзэмшлийн Мал эмнэлгийн үржлийн тасгийн үйлчилгээнд явж байсан ББББ ТТТ улсын дугаартай автомашиныг түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 тоот тушаал гарч түрээсийн гэрээгээр ажиллахаар болсон юм. Миний бие 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаас эхлээд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарах хүртэлх хугацаанд сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн жолоочоор ажиллаж Засгийн газрын 239 дугаар тогтоолын ТҮ-1 зэрэглэлээр цалинжиж авах ёстой цалинг машины үнэнд суутгуулсан гэж ойлгож сумын Засаг даргын тамгын газар болон Мал эмнэлэг, үржлийн тасгаас нэг ч төгрөгийн цалин нэхээгүй бөгөөд цалин авч байгаагүй зөвхөн өөрийн эзэмшлийн ББББ ТТТ улсын дугаартай автомашинаар Засаг даргын Тамгын газар болон Мал эмнэлэг, үржлийн тасгийн ажил үйлчилгээнд явж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Иймд иргэн миний бие Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.З-ын нэхэмжлэлийн АААААААА маркийн 2028 ТТТ маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
3. Хамтран хариуцагч Х.Ө хариу тайлбартаа:
3.1. 2011 онд Монгол мал хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтаар Мал эмнэлэг, үржлийн тасагт орж ирсэн ТТТ ББББ Улсын дугаартай УАЗ-АААА маркийн ачааны хагас фургон 19,990,000 төгрөгийн үнэтэй машин 40,0 мянган км явж, одоо 4 дугуй акумлятор, поршин, кольц сольж, эдэлгээнд явах дайтай тухайн үед жолооч байсан М.Бы хувийн гражид хадгалаастай байна. Уг машинд миний ямар ч холбогдол байхгүй, техникийн паспорт, итгэмжлэл жолооч М.Бы гарт байгаа.
3.2. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар ББББББББББ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт, иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Х.Ө-ээс ББББ ТТТ улсын дугаартай УАЗ-АААА маркийн ачааны зориулалттай автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэдэг заалтын дагуу надад ямар ч холбогдолгүй гэжээ.
5. Хариуцагч М.Б-аас Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай тушаал, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ББББ ТТТ улсын дугаартай машины техникийн тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Х-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч С.А-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Хүний их эмч С.А-ийн тодорхойлолт, Е.Ж-ын гарын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар /дарга М.З/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
7.1. Б аймгийн Б сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байсан Х.Ө нь албан тушаалын байдлаа ашиглаж тухайн үед байгууллагын хэрэгцээнд ашиглахаар өгсөн УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр техникийн паспорт бичүүлж авч, хувийн хэрэгцээндээ ашиглаж ирсэн байна. Одоо уг машин хариуцагч М.Б-ы гараажид байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Х.Ө-ийн нэр дээр байгаа болно. Х.Ө-ээс уг тээврийн хэрэгслийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс ААААААААА маркийн ББББ ТТТ маркийн тээврийн хэрэгслийг Х.Ө-ийн эзэмшилд байхгүй гэсэн байдлаар дүгнэлт хийж, М.Б-аас нэхэмжлэх ёстой хэмээн үзэж Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ААААААААА дугаартай шийдвэрийг гаргасан.
1.2. Иймд хариуцагч М.Б-аас УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан Б сумын Засаг даргын Тамгын газарт олгож, хамтран хариуцагч Х.Ө-ээс тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Б сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Ө-т даалгаж өгнө үү гэжээ.
8. Хариуцагч М.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
8.1. Миний бие Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот тушаалаар Мал эмнэлэг, үржлийн тасгийн жолоочоор томилогдон ажилласан юм. Тухайн үед би цалин хөлсөө нэхэмжлэхэд Х.Ө надад өгөх мөнгө байхгүй тул ААААААААА маркийн ББББ ТТТ маркийн тээврийн хэрэгслийг надтай худалдах худалдан авах гэрээ хийж миний бие уг машиныг иргэн Х.Ө-ээс худалдан авсан юм. М.Б миний эзэмшлийн машиныг Мал эмнэлгийн үржлийн тасгийн үйлчилгээнд явж байсан ББББ ТТТ дугаартай автомашиныг түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай Б сумын ЗДТГазрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 тоот тушаал гарч түрээсийн гэрээгээр ажиллахаар болсон. Иймд иргэн миний бие Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.З-ын нэхэмжлэлийн ААААААААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
9. Хамтран хариуцагч Х.Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
9.1. 2011 онд Монгол мал хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтаар Мал эмнэлэг, үржлийн тасагт орж ирсэн ТТТ ББББ Улсын дугаартай УАЗ-АААА маркийн машиныг тухайн үед жолооч байсан М.Бы хувийн гараажид хадгалаастай байна. Уг машинд миний ямар ч холбогдол байхгүй, техникийн паспорт, итгэмжлэл жолооч М.Бы гарт байгаа. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар ААААААА шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт, иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Х.Ө-ээс ББББ ТТТ улсын дугаартай УАЗ-АААА маркийн ачааны зориулалттай автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэдэг заалтын дагуу надад ямар ч холбогдолгүй гэжээ.
10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
10.1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ААААААААААА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ББББ ТТТ улсын дугаартай УАЗ-АААА маркийн ачааны зориулалттай, эзэмшигч байгууллагын нэр Б Б 05 Х Ө, 2011 оны 09 сарын 20-ны өдөр гэж бичигдсэн, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай хяналтын картаар Засаг даргын тамгын газрын байгууллагад Мал эмнэлгийн тасгийн дарга ажилтай Х-ны Ө-ийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн жагсаалтад Хагас фургон машин бүртгэгдсэн, тээврийн хэрэгслийн 2021 оны жилийн мэдээний нэгтгэлээр Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албаны үйлчилгээнд хэрэглэгдэх хагас фургон машин, ААААААААА төрөл, ангиллын код 000000, ямар албан тушаалтанд унадаг Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, ямар үйлчилгээнд хэрэглэдэг тухай, бусад тайлбар албаны, улсын бүртгэлийн сер 38, дугаар ТТТ ББББ, үйлдвэрлэсэн он 2011, ашиглалтад орсон он 2011, балансын үнэ /төг/ 19990000, хуримтлагдсан элэгдэл /төг/ 19990000 гэж бүртгэгдсэн байх ба маргаан бүхий УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгсэл нь 2011 оноос хойш Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт бүртгэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна.
11.Хариуцагч М.Б, хамтран хариуцагч Х.Ө нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нар өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
12. Нэхэмжлэгчээс УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгсэл нь Б сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгө тул хариуцагч М.Баас гаргуулж өгнө үү гэж маргасан ба хариуцагч М.Б нь “ миний бие иргэн Х.Ө-ээс худалдаж авсан, М.Б миний эзэмшлийн машиныг Мал эмнэлгийн үржлийн тасгийн үйлчилгээнд явж байсан, ББББ ТТТ дугаартай автомашиныг түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 тоот тушаал гарч түрээсийн гэрээгээр ажиллахаар болсон “ гэж тайлбарлаж хавтаст хэрэгт 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Автомашин худалдах худалдан авах гэрээг гаргаж өгч маргаж байгаа боловч энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
12.1. Хариуцагч М.Б-ы хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Автомашин худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна.
12.2. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөн хуулийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсан тооцно гэжээ.
12.3. Хамтран хариуцагч буюу тухайн үед Мал эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байсан Х-ны Ө нь УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгсэл нь Б сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй бөгөөд мөн Мал эмнэлгийн тасгийн дарга ажилтай үед Х.Ө-ийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн жагсаалтад тус тус бүртгэгдсэн эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах хуульд заасан эрхийг олгоогүй байхад хариуцагч М.Б нь надад тээврийг хэрэгслийг Х.Ө нь худалдсан гэж автомашин худалдах худалдан авах гэрээг гарган өгч маргаж байгаа нь дээрх хуульд нийцээгүй байна.
12.4. Мөн хавтаст хэрэгт гаргаж өгсөн автомашин худалдах худалдан авах гэрээнд худалдагч буюу худалдан авагч тал харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэсэн мөртлөө худалдагч тал чухам хэний хэн болох талаар гэрээнд тусгагдаагүй буюу бичигдээгүй, гэрээний 5-д зааснаар худалдагч автомашиныг худалдан авагчид шилжүүлэн өгсөн буюу хүлээлгэн өгсөн талаар акт үйлдэнэ гэсэн байх ба энэ талаар акт үйлдэгдээгүй байна.
12.5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
12.6. Хариуцагч М.Б нь ... ААААААААААА дугаарын Тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй иргэн Х.Ө-ээс цалин нэхэхэд иргэн Х.Ө нь “Надад чамд 3 жилийн цалинг чинь өгөх мөнгө байхгүй. Чи цалингийн оронд уг машиныг үнэлэн тооцож ав” гэж тохироод 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Автомашин худалдах худалдан авах гэрээ хийж уг машиныг иргэн М.Б миний бие иргэн Х.Ө-ээс худалдан авсан юм гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй байна.
12.7. Хариуцагч М.Б, хамтран хариуцагч Х.Ө нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243-1-д заасан эрх зүйн харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна.
13. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.
14. Хамтран хариуцагч Х.Ө нь шүүхэд гаргасан тайлбартаа ... уг машинд миний ямар ч холбогдол байхгүй, техникийн пасторт, итгэмжлэл жолооч М.Б-ы гарт байгаа, тухайн үед жолооч байсан М.Б-ы хувийн гараажид хадгалаастай байна гэж тайлбарлаж байгаа байдал болон хариуцагч М.Бы шүүхэд гаргасан тайлбараар болон маргаан бүхий УАЗ-АААА маркийн ачааны хагас фургон машин нь хариуцагч М.Бы эзэмшилд байгаа гэж дүгнэсэн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БББ дүгээр шийдвэрээр тогтоогдох ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий УАЗ-АААА маркийн ачааны хагас фургон машин нь хариуцагч М.Б-ы эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна.
15. Маргаан бүхий 19990000 төгрөгийн үнэтэй, УАЗ-АААА маркийн ББББ ТТТ улсын дугаартай ачааны хагас фургон машин нь Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгө тул түүнийг М.Б-ы эзэмшлээс шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.
16. ААААААААААА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ББББ ТТТ улсын дугаартай УАЗ-АААА маркийн ачааны зориулалттай, эзэмшигч байгууллагын нэр Б Б 05 Х Ө, 2011 оны 09 сарын 20-ны өдөр гэж бичигдсэн байх тул хамтран хариуцагч Х.Ө-т тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Б сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Ө-т даалгах нь зүйтэй байна.
17.Иймд хариуцагч М.Б-аас УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан Б сумын Засаг даргын Тамгын газарт олгож, хамтран хариуцагч Х.Ө-ээс тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Б сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Ө-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.
18.Хариуцагч М.Б-ы хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Б сумын засаг даргын тамгын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай “Ажилд томилох тухай” , мөн сумын 2015 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 04 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд нь нэхэмжлэгч Б сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч М.Б-аас УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан Б сумын Засаг даргын Тамгын газарт олгох тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт болно.
19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар
нэхэмжлэгч Б сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч М.Б-аас 35,100 төгрөг, хамтран хариуцагч Х.Ө-ээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч М.Баас УАЗ-АААА маркийн ББББ ТТТ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан Б сумын Засаг даргын Тамгын газарт олгож, хамтран хариуцагч Х.Ө-ээс тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Б сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Ө-т даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар
нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д хариуцагч М.Б-аас 35,100 төгрөг, хамтран хариуцагч Х.Ө 35,100 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б