Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2023/00385

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2023/00385

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Чингис оффис ******* ******* байрлах ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг баг Баян-Өндөрийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:ФА8*******0205*******1/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 4,050,82*******.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

Хариуцагч С.т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,050,82*******.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С. нь тус байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 103216407 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3,******* хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Төлбөр төлөгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх ажиллагаа хийсэн боловч зээлийг төлөхгүй нийт 46 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тиймээс С.оос үндсэн зээл 3,560,355.63 төгрөг, хүү-441,440.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4*******,033.*******5 төгрөг, нийт 4,050,82*******.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. ... гэсэн.

 

3. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 103216407 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, С.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...С. нь тус байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 103216407 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3,******* хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Төлбөр төлөгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх ажиллагаа хийсэн боловч зээлийг төлөхгүй нийт 46 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тиймээс С.оос үндсэн зээл 3,560,355.63 төгрөг, хүү-441,440.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4*******,033.*******5 төгрөг, нийт 4,050,82*******.81 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 

3. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч С.Ням-2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 103216407 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3,******* хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан ба энэ талаар хариуцагч хариу тайлбар гаргаж маргаагүй.

 

6. Иймд хариуцагч С.оос зээлийн үндсэн төлбөр болох 4,050,82*******.81 төгрөгийг гаргуулж ******* ******* *******-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******,763.27 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.оос улсын тэмдэгтийн хураамжид 7*******,763.27 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч С.оос 4,050,82*******.81 /дөрвөн сая тавин мянган төгрөг, найман зуун хорин есөн мянга наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******,763.27 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.оос улсын тэмдэгтийн хураамжид 7*******,763.27 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ