Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2023/00407

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2023/00407

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот багт байрлах ******* ХХК-/РД:*******/-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* оны 06 дугаар сарын 14-нд төрсөн, ******* настай, Орхон аймаг Жаргалант сум, Улаан толгой Тариаланчид ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******

 

Хариуцагч: ******* оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн, ******* настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг тоотод оршин суух, ургийн овогт ын / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 3,945,719.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Хариуцагч С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

Хариуцагч Д.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Д.*******, С. нарт холбогдуулан зээлийн төлбөр 3,945,719.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орхон салбарын Жаргалант тооцооны төвөөс Д.*******, С. нар нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ЗГ202045362730 тоот зээлийн гэрээ болон ЗГ202045362730 тоот барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг газар тариалангийн зориулалтаар жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг Уртбулаг 18-р байр 29 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101003592 тоот бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй зээлдээ ЗГ-202045362730-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эцсийн хугацааг 6 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 6,639,748.30 төгрөгийн үлдэгдэлтэй зээлдээ ЗГ202045362730-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эцсийн хугацааг 12 сараар сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан. Нийт 57 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Харилцагч нарт аман хэлбэрээр сануулж байснаас гадна зээл төлөх мэдэгдэл 1 удаа хүргүүлж байсан. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгдээгүй байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээлийн төлбөрт 3,725,240.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 195,308.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,170.22 төгрөг, нийт 3,945,716.60 төгрөгийг хариуцагч Д.*******, С. нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 3,975,716.60 төгрөгийг тэй 50, 50 хувиар хувааж төлөх хүсэлтэй байна... гэжээ.

 

4. Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Тухайн үед нөхөр Д.******* намайг маш их ятгаж байраа барьцаалж зээл аваад машинаа сольё гэсэн. Тэгээд Арвин шар зам ХХК-д орж Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлд жижиг тэрэгтэй явдаг байсан. Би нөхөртөө надад 500,000 төгрөг өгөөрэй би төлнө гэхэд хүрэхгүй гээд 5000 төгрөг ч өгөөгүй. Байраа бид хамтран эзэмшдэг тул хамт очиж гарын үсэг л зурж батлан даагчаар орсон. Тэгээд ******* зээлээ хугацаандаа хийхээ больсноос хойш миний дансанд мөнгө орохоор хэд хэдэн удаа татаж авсан. Мөн газар тариалангийн зээл гэж авчихаад машин авсныг би шалгаж өгөхийг хүсье. Нэгэнт би гарын үсэг зурж батлан даагчаар орсон учраас хариуцлага хамт хүлээлцэж зээлийг барагдуулж болно. Шүүхэд нөхөр *******гөөс салах өргөдлөө өгсөн, бид байраа зарж хувааж авах мөнгөнөөсөө банкны зээл автоматаар дарагдчихна гээд зээлээ төлөхгүй байгаа юм. .... гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202045262730 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Д.*******гийн зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Д.*******гийн *******инд гаргаж байсан хүсэлтүүд, зээл төлөх мэдэгдлүүд, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...*******ны Орхон салбарын Жаргалант тооцооны төвөөс Д.*******, С. нар нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг газар тариалангийн зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг Уртбулаг 18-р байр 29 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй зээлдээ зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эцсийн хугацааг 6 сараар сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 6,639,748.30 төгрөгийн үлдэгдэлтэй зээлдээ зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эцсийн хугацааг 12 сараар сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан боловч зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан. Хариуцагч нарт зээлээ төлөхийг аман хэлбэрээр сануулж байснаас гадна зээл төлөх мэдэгдэл нэг удаа хүргүүлж байсан. Иймд үндсэн зээлийн төлбөрт 3,725,240.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 195,308.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,170.22 төгрөг, нийт 3,945,716.60 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 3,975,716.60 төгрөгийг тэй 50, 50 хувиар хувааж төлөх хүсэлтэй байна... гэсэн.

 

4.Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ....Тухайн үед нөхөр Д.******* намайг маш их ятгаж байраа барьцаалж зээл аваад машин авсан. Зээлийн мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй учраас төлөх боломжгүй... гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч Д.*******, С. нар нь *******ны Орхон салбарын Жаргалант тооцооны төвөөс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 202045262730 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг газар тариалангийн зээлийн зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авч, зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг Уртбулаг 18-р байр 29 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Хариуцагч нар банкинд хүсэлт гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй зээлдээ зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эцсийн хугацааг 6 сараар сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан ба мөн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 6,639,748.30 төгрөгийн үлдэгдэлтэй зээлдээ зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эцсийн хугацааг 12 сараар сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

 

5. Хариуцагч Д.*******, С. нар нь дээрх зээлийг зээлийн хуваарийн дагуу төлж байсан боловч 2021 оны 01 сараас эхлэн эхлэн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, доголдол үүсгэсэн болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******, С. нараас шаардах эрхтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,725,240.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 195,308.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,170.22 төгрөг, нийт 3,945,716.60 төгрөг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч Голомт банк нь зээлдэгч Д.*******, С. нарт зээл төлөх мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 28-нд гардуулсан бөгөөд зээл төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.

 

8.Нэхэмжлэгч ******* хариуцагч Д.*******, С. нараас нэхэмжлэлийн шаардлага болох 3945,719.60 төгрөгийг 50, 50 хувиар хувааж нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан ба хариуцагч С. нь ...зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй... гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхгүй гэж татгалзаж байгаа ч Д.*******, С. нар нь гэр бүлийн хүмүүс байх ба уг зээлийн зарцуулалт нь тэдний гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан байх тул зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурж, зээлдэгчийн үүрэг хүлээсэн тул зээлийн төлбөрөөс хариуцагч С.ийг чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

 

9. Иймд хариуцагч Д.*******гөөс зээлийн төлбөр 1,972,859.8 төгрөгийг, хариуцагч С.ээс зээлийн төлбөр 1,972,859.8 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгох нь зүйтэй байна.

 

10. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,081 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гөөс улсын тэмдэгтийн хураамж 39,040 төгрөгийг, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамж 39,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******гөөс зээлийн төлбөр 1,972,859.8 /нэг сая есөн зуун далан хоёр мянга найман зуун тавин ес/ төгрөгийг, хариуцагч С.ээс зээлийн төлбөр 1,972,859.8 /нэг сая есөн зуун далан хоёр мянга найман зуун тавин ес/ төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,081 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гөөс улсын тэмдэгтийн хураамж 39,040 /гучин есөн мянга дөч/ төгрөгийг, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамж 39,040 /гучин есөн мянга дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ