| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2017/0069/Э |
| Дугаар | 161/ШЦТ2017/00060 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 161/ШЦТ2017/00060
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ад холбогдох 2017******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, И овгийн О А, 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн У сумын 0 дугаар багт оршин суудаг, РД:БК********.
Шүүгдэгч О.Аы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.А нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 02 дугаар баг буюу Хөх хөтөл багийн төвд “DAYUN” маркийн 0000 БӨЗ улсын дугаартай мотоциклыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Т овогтой Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч О.А нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 02 дугаар баг буюу Хөх хөтөл багийн төвд “DAYUN” маркийн 0000 БӨЗ улсын дугаартай мотоциклыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Т овогтой Аийг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учрууулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Өсвөр насны хохирогч Т.А мөрдөн байцаалтын шатанд: “... Би уг 3 мотоцикльтой хүн миний хажуугаар зөрж өнгөрсний дараа замаар хөндлөн гараад явж байхад миний зүүн талаар мотоцикл ирж мөргөсөн шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би ухаан алдсан байсан. Дараа нь ухаан ороход өвөөгийн гэрт хэвтэж байсан юм” гэж мэдүүлсэн байна. Уг ослын улмаас өсвөр насны хохирогч Т.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 177 дугаартай “...1. Иргэн Т.Аийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү задарсан /дэлүү тайрах хагалгаанд орсон/, цусан хураа цус алдалт, нүүр, зулай баруун хамарсан шалбаралттай, гэдэсний түгжрэл зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл болно.
3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно ...” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч О.Азмиханы мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч О.Аыг “Жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна.
Шүүгдэгч О.А нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Аы 00974227 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь, иргэн О.Сы өмчлөлийн DAYUN маркийн мотоциклын 000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч О.Сд тус тус буцаан олгож,
Шүүгдэгч О.Аы эзэмшлийн 3-6 насны, нэг бүрийн үнэ 80000-100000 төгрөгний үнэтэй 30 хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч О.Аы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ