| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ДШМ/42 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/42
Х.Мөнхбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2021/0088/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Уянга /онлайн/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолтой, Хүнийхүүгийн Мөнхбаярт холбогдох, 2118000000063 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 Оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинч мэргэшилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын **-** тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар 33 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, УП93020619 регистрийн дугаартай, Чонос овогт Хүнийхүүгийн Мөнхбаяр
Шүүгдэгч Х.Мөнхбаяр нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, Чулуутын 4-29 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Солонгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун гуя, зүүн гуя, цээжний ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 4-29 тоот хашааны гадна Б.Болор-Эрдэнэтэй маргалдан улмаар түүний баруун дал, баруун бэлхүүс, өгзөг тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун дал, баруун бэлхүүс, 2 өгзөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Чонос овогт Хүнийхүүгийн Мөнхбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ц.Солонгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаярыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаярт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаяраас 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сүм 1-р баг, Пионерын 3-27 тоотод оршин суух Баатарболдын Болор-Эрдэнэ /РД:ТА98010131, утас: 99593367, 89038180/-д олгож,
Шүүгдэгч Х.Мөнхбаяр нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Солонго нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бүс, саарал өнгийн пүүз 1 хос зэргийг хохирогч Б.Болор-Эрдэнэд буцаан олгож, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн нэхмэл цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн даавуун фудволка 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, цахилгааны утсаар ороож бэхэлсэн төмөр иштэй хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Мөнхбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ц.Солонгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ‘шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчилд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын ‘тогтоох* хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгуулж зөвтгүүлсэн өөрчлөлийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:
Анхан шатны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Х.Мөнхбаяр нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, Чулуутын 4-29 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Солонгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун гуя, зүүн гуя, цээжний ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 4-29 тоот хашааны гадна Б.Болор-Эрдэнэтэй маргалдан улмаар түүний баруун дал, баруун бэлхүүс, өгзөг тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун дал, баруун бэлхүүс, 2 өгзөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц.Солонгийн ... унтаж байхад Х.Мөнхбаяр миний баруун гарын суганы доод хэсэг орчимд нэг өшиглөсөн, би газар унаад “ёо ёо” гээд хашхирахад Х.Мөнхбаяр намайг орон дээр хэвтүүлээд унтсан... гэсэн мэдүүлэг/хх 12-14/,
Гэрч Г.Галбадрахын ...Х.Мөнхбаяр эхнэрээ өмөөрч Б.Болор-Эрдэнэтэй маргалдах үед би боль гээд болиулаад Болор-Эрдэнийг гэрээс нь гаргаад явуулах үед Х.Мөнхбаяр би чамайг ална гээд шүүгээнээс хутга авч араас нь гарахаар нь би бас дагаж гараад Болор-Эрдэнийг машинд суу, явъя гэхэд намайг сая хутгалчихлаа, цус гараад байна, эмнэлэг явъя гэж хэлэхэд эмнэлэг рүү авч явсан... гэсэн мэдүүлэг/хх 171/,
Гэрч Б.Батбилэгийн ...Х.Мөнхбаяр гэх залуу машины урдуур Б.Болор-Эрдэнийн араас явж байхдаа гартаа хутга барьчихсан явж байхыг би харсан. Гэхдээ Б.Болор-Эрдэнийг хутгалчихна гэж бодоогүй... гэсэн мэдүүлэг /хх 175/,
Гэрч Э.Пүрэврагчаагийн ...Би гэрт орж ирээд Х.Мөнхбаяраас яасан гэж асуухад найз нь хүн хутгалчихлаа гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх 177/,
Гэрч С.Мөнгөнчимэгийн ... Х.Мөнхбаярын эхнэр Ц.Солонго босоод Б.Болор-Эрдэнэ гэх залуутай маргалдаж байгаад гэрээс гараад хашааны гадаа хэрэлдээд байх шиг байсан. Гэтэл Х.Мөнхбаяр босоод гэрээс “ална аа пизда нарыг” гэж хэлээд гарсан. Удалгүй гэртээ орж ирээд Х.Мөнхбаяр “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх 179/,
Гэрч Г.Отгонбаатарын ... Б.Болор-Эрдэнэ, Ц.Солонго хоёр хашааны гадна хэрэлдээд байсан. Тэгсэн Х.Мөнхбаяр орноосоо босоод гэрийнхээ гал тогооны шүүгээнээс хутга аваад ална гээд гэрээс гарсан. Тэгээд араас нь Э.Пүрэврагчаа бид хоёр гарахад тэр хэд болон Б.Болор-Эрдэнэ машинд сууж байсан. Б.Болор-Эрдэнийн нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд би буцаж Х.Мөнхбаярын гэрт ороод Б.Болор-Эрдэнийн нуруунаас цус гараад байна, чи гүн хутгалчихсан юм уу гэхэд Х.Мөнхбаяр би эхний хоёрыг гүнзгий хийгээгүй, сүүлийн хоёрыг гүн хатгачих шиг болсон, та нар гай дагуулж ирэх юм даа гэж надад хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх 183/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 08- ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аюулын үнэлгээний маягт хх 30-31, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 122-124/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тухайн үед болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүх Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1.д заасан ... шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг ... тодорхой бичээгүй нь буруу байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчилд хамаарч байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дугаар заалтыг:
-шүүгдэгч Х.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай, гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР