| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01255/И |
| Дугаар | 142/ШШ2022/01629 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2022/01629
| 2022 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2022/01629 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо 12 дугаар хороолол 29 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо Стадион оргил ХД ******* тоотод байрлах ******* ******* ******* /РД:/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний төлбөр 15,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Гэрч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан гэрээний төлбөр 15,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай хамтлаг нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт тоглолт хийхдээ ******* ******* *******-ний захирал тай хамтран ажиллах гэрээ-г байгуулж гэрээнд зааснаар тоглолт хийж буй талбайд билетгүй хүнийг нэвтрүүлэхгүй байх, гаднаас архи пиво, бусад хүнсний зүйл оруулахгүй байх, согтуурсан мансуурсан хүнийг оруулахгүй байх үүргээ хангалттай биелүүлсэн. Тоглолтын үйл ажиллагаа сайн явагдаж дууссан ба ******* Хоспиталити ******* нь тоглолтын үеэр гэрээний дагуу ганцаараа талбай дотор согтууруулах ундааны зүйл, хүнсний бусад зүйлсийг давуу эрхтэйгээр зарж борлуулан, халуун хоол, вип үйлчилгээ зэргээр үйлчлэн ашигтай ажилласан мөртлөө гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, иймд алданги 240,000 төгрөг, нийт 15,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хамтлаг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийсэн. Уг тоглолтыг хийхдээ ******* ******* *******-тай гэрээ байгуулж, тоглолтын үеэр хоол, уух зүйлийн үйлчилгээг хийлгэхээр тохиролцож, гэрээний үнэ 15,000,000 төгрөгийг 2 хувааж төлөх нөхцөлтэйгөөр тохирсон байдаг. Тоглолтын үеэр харуул хамгаалалтад цагдаагийн газрын 60 албан хаагч, Зэндмэнь хамгаалалтын албаны 40 албан хаагч хяналт тавьж ажилласан, хамтлагийн гэрээний үүргээ хангалттай биелүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. ... Хариуцагчаас 13,983,712 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл илүү гарсан хоолны үлдэгдлийг хаясаны бурууг Б.*******аас нэхэмжилж байгаа. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 179 дугаартай тушаалын хавсралтын 7.7-д халуун боловсруулалт хийсэн хоолыг шууд устгаж, устгахдаа тэмдэглэл хөтөлнө, өдөрт хийсэн хоолны бэлтгэсэн байдал, илүү хийсэн хоолыг хаясан талаарх бүртгэлийг бүртгэх талаар журмаар заасан байдаг. Миний өмнө ярьсан стандартад заасны дагуу хоол үйлдвэрлэлийг хариуцсан гадаад орчин буюу катерингийн үйлчилгээ явуулж байгаа компани бол ямар хэмжээний бэлдэцийг бэлтгэх үү, хэдий хэмжээний бэлдэцийг боловсруулалтад оруулах вэ гэж тооцоолж хэрэглэгч захиалга өгсөн тохиолдолд хоолыг бэлдэж, үлдсэн бэлдэцээ хөргөгчиндөө хадгалах нь компаний хувийн зохион байгуулалтын асуудал юм. Өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг Б.******* хариуцах үндэслэл байхгүй. Мөн хариуцагчаас 13 сая төгрөгийн хохирол учирсан болохоо баримтаар нотлоогүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Задгай талбайд оройн цагаар хүмүүс тэнд хоол идэх гэж очих уу, тоглолт үзэж пиво, согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэж очих уу? гэх тооцоог ******* ******* өөрсдөө сайн тооцоолох ёстой юм. ******* *******-ний өөрсдийнх нь бизнесийн зохион байгуулалтгүй байдлыг бусад хүмүүс хариуцах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: ...манайх хамтлагийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тоглолтод давуу эрхтэй борлуулалт хийх эрхийг авч борлуулалт хийснээрээ ашигтай ажиллаж тодорхой мөнгөн дүн бүхий урамшуулал төлөх үүргийг хүлээсэн байна. Гэрээгээр манайх ганцаараа давуу эрхтэйгээр алкоголь зарах боломжийг олгох/ тохиролцсон хугацаанд өөр бусад ямар ч газар алкоголь зарахгүй байх/ үүргийг нэхэмжлэгч хүлээсэн хэдий ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тоглолтын үед стадионд нэвтрэх хүн бүрийг алкоголийн бүтээгдэхүүн авч оруулахгүй байх харуул хамгаалалтаар хяналтыг хийж хангаж ажиллах үүргийг нэхэмжлэгч хүлээсэн ч энэ үүргээ зохих ёсоор мөн биелүүлээгүй бөгөөд үзэгчид гаднаас ундаа, пиво, хоол зэрэг манай зарж байгаатай ижил зүйлүүдийг оруулж ирж байсан учир борлуулалт хоёр талын тохиролцсон ёсоор хийгдээгүй, тоглолтын үед стадион дотор зөвхөн Модерн ******* ресторан ганцаар байрлан борлуулалт хийх зэрэг үүргийг нэхэмжлэгч тал хүлээсэн хэдий ч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээнд бичээгүй ч амаар 6000-10000 хүн ирж үйлчлүүлнэ гэсэн тохиролцоог хийсэн хэдий ч хоёр мянга хүрэхгүй үзэгчид ирсэн зэргээс шалтгаалж хүссэн борлуулалтаа хийж чадаагүйг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа. Харин бид 13,983,712 төгрөгийн алдагдалтай ажилласан. Анх гэрээ хийхдээ борлуулалтын орлого олох тооцоог ойролцоогоор 6,000 хүн*25.000 төгрөг=150.0 сая төгрөг гэж тооцсон. Нэг хүн тус бүрийг 25,000 төгрөгийн худалдан авалт хийнэ гэсэн тооцоог гаргаад хоёр тал амаараа 150,000,000 төгрөгийн 10 хувь 15,000,000 төгрөг гэж тохирсон. Гэтэл 37,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн. Нэхэмжлэгч Ч.*******ын амласан ёсоор вип суудалд 300.000 үзэгч сууна гэсэн хэдий ч 40-өөд үзэгч ирсэн, 6,000-10,000 үзэгчид ирнэ гэсэн нь хоёр мянга орчим үзэгчид тоглолтыг үзэж ихэнх хүмүүс гаднаас идэх болон уух зүйлүүдээ тор тороор нь барьж стадионд оруулж ирж байсан болох нь камерын бичлэг болон зургуудаар нотлогдох юм. Захиалагч Ц.******* ажил дээр маань 6 удаа ирж уулзах болгондоо 6,000-10,000 хүн оролцох болно гээд Эрдэнэт үйлдвэрт 3000 билет зарсан гэж удаа дараа ярьж хэлж байсан учир итгээд /ойролцоогоор 6,000 хүн ирэх юм байна гэж тооцоод /1 хүнийг 25,000 төгрөгийн худалдан авалт хийнэ гэж гэрээ хийсэн. Тэгээд ч захиалагч тал гэрээний 2.4-т.заасан үүргээ хагас биелүүлсэн. 6,000 үзэгчид бус 2,000 орчим үзэгчид ирсэн. Мөн Вип хэсэгт 300,000 үзэгчид бус 40 орчим үзэгчид ирсэн учир хэн хэн маань алдагдалд орсон. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ******* нь 13,983,712 төгрөгийн алдагдалтай ажилласан болох нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа учир энэ хохирлоо гэрээ ёсоор шаардах эрхтэй байна. Хоёр талын амаар хийсэн тооцоо гэвэл /6,000 хүн*25,000 төгрөг=150,000,000 төгрөг гэж тооцсон юм/ Нэг хүн тус бүрийг 25,000 төгрөгийн худалдан авалт хийнэ гэсэн тооцоог гаргаад хоёр тал амаараа 150,000,000 төгрөгийн борлуулалтын орлого олж үүний 10 хувь 15,000,000 төгрөгийг захиалагчид өгөхөөр тохирсон. Гэтэл гүйцэтгэгч 37,000,000 төгрөгийн борлуулалт хийгдэж 13,983,712 төгрөгийн бэлдэц болгосон хоолоо устгаж бодит хохирол хүлээсэн. Хоёр талын гэрээний 6.2-т Талууд хариуцсан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан нөгөө талд хохирол учруулбал буруутай тал бүрэн хариуцаж хохирлыг барагдуулна гэжээ. Иймд хамтлагийн ахлагч Ц.*******аас 13,983,712 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Нэг нь тоглолт хийнэ, нөгөө нь тоглолтын үеэр үзэгчдэд зориулсан хоол ундыг бэлтгэх үүргийг хүлээсэн. Тоглолт хийж байгаа нэхэмжлэгч тал тоглолтод оролцож байгаа үзэгчдийг цуглуулах үүрэгтэй болохоос хариуцагч тал хоолны борлуулалт хийх талаараа сурталчлах үүрэггүй. Гэрчүүдийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлээр тоглолтын үеэр VIP-д 58 хүн тоглолт үзсэн, нийт 65,701,000 төгрөгийн билет зарагдсан буюу нийт 2,248 билет зарагдаж, мөн тооны хүн тоглолт үзсэн байна. ******* ******* ******* 37 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Хариуцагчийн нэр хүндийг өсгөж давуу байдал олгосон гэж 15,000,000 төгрөгийг авах ёстой мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрчийн мэдүүлэг, дансны хуулгаар бүх зүйл нотлогддог... гэсэн.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.*******, ******* ******* *******-ийн Эрдэнэт салбарын захирлын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, хамтлагийн гишүүдийн тайлбар, ******* ******* *******-ийн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 36/04 дугаартай албан бичиг, итгэмжлэл,Зэндмэнь хамгаалалтын албаны 2022 оны 11 сарын 28-ны өдрийн тодорхойлолт,
хариуцагчаас: ******* ******* *******-ийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 0/299 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, ******* ******* *******-ийн Эрдэнэт салбарын гэрчилгээний хуулбар, шоу борлуулалтын орлогын нэгтгэл гэх баримт, Боловсруулалт хийгдсэн бараа материал устгах тухай 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн акт, бараа материалын актын хуудас, бараа материалын орлогын жагсаалт, катеринг үйлчилгээний товчоо тайлан, орлогын нэгтгэл, ПОС-ын орлогын задаргааг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
7. Хэргийн оролцогчийн хүсэлтээр: ******* ******* ******* /РД:/ -ийн арилжааны банкуудад ямар данс эзэмшдэг, пос машинтай талаарх лавлагаа болон Хаан банк ******* , Голомт банк *******, Худалдаа хөгжлийн банк *******, Богд банк *******, Капитрон банк *******, Хас банк *******, Төрийн банк *******-уудаас компанийн дансны хуулгууд, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн Илтгэх хуудсыг нотлох баримтаар гаргуулж, гэрчээр ,,,, нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан тэмдэглэл, хариуцагчийн нөүтбүүкт хадгалагдаж байгаа тоглолтын үед авсан гэрэл зургуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчын хувийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...манай хамтлаг нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт тоглолт хийхдээ ******* ******* *******-ний захирал тай хамтран ажиллах гэрээ-г байгуулж гэрээнд зааснаар тоглолт хийж буй талбайд билетгүй хүнийг нэвтрүүлэхгүй байх, гаднаас архи пиво, бусад хүнсний зүйл оруулахгүй байх, согтуурсан мансуурсан хүнийг оруулахгүй байх үүргээ хангалттай биелүүлсэн. Тоглолтын үйл ажиллагаа сайн явагдаж дууссан ба ******* Хоспиталити ******* нь тоглолтын үеэр гэрээний дагуу ганцаараа талбай дотор согтууруулах ундааны зүйл, хүнсний бусад зүйлсийг давуу эрхтэйгээр зарж борлуулан, халуун хоол, вип үйлчилгээ зэргээр үйлчлэн ашигтай ажилласан мөртлөө гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, иймд алданги 240,000 төгрөг, нийт 15,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэсэн.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...манайх хамтлагийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тоглолтод давуу эрхтэй борлуулалт хийх эрхийг авч хоол, уух зүйлсийн үйлчилгээ явуулж борлуулалт хийх, хамтлаг тоглолтын үед стадионд нэвтрэх хүн бүрийг архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн авч оруулахгүй байхад хяналт тавих үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй ба тоглолтыг 6-10 мянган хүн үзнэ гэж төлөвлөсөн боловч 2000 хүн үзсэнээр манайх хүссэн борлуулалтын орлого хийж чадаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж няцаасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* *******-ийн Эрдэнэт салбарын захиралтай 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд зохион байгуулагдсан хамтлагийн задгай шоу, тогтлолтын арга хэмжээнд 18.00-01.00 цагийн хооронд Катерингийн үйлчилгээг гүйцэтгүүлэхээр, захиалагч буюу нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* *******-д ганцаар, давуу эрхтэйгээр архи, согтууруулах ундаа зарах боломжийг олгох, тоглолтын үед стадионд нэвтрэх хүн бүрийг архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн авч оруулахгүй байх, харуул хамгаалалтаар хангаж ажиллах, тоглолтын үед стадион дотор ганцаар байрлан борлуулалт хийх боломжоор хангаж, цахилгаанаар хангах үүргийг хүлээж, уг үүргийг хэрэгжүүлснээр гэрээний үнэ 15,000,000 төгрөгийг ******* ******* ******* нь Ц.*******ад төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан ба хариуцагч гэрээний үнэ 15,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид төлөөгүй байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасан гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Ц.*******ад шаардах эрх үүссэн байна.
7. Нэхэмжлэгч буюу хамтлагийн 2022 оны 06 дугаар сарын 11-нд зохион байгуулсан тоглолтын билетийг зарж борлуулж байсан гэх гэрч,, нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга болон гэрчын тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн байдлаас үзэхэд тус тоглолтын 2050 орчим ширхэг буюу 61,479,000 төгрөгийн билет зарагдсан болох нь, мөн хариуцагч талаас гаргаж өгсөн шоу борлуулалтын орлогын нэгтгэл гэх баримт болон хариуцагчийн банкны дансны хуулгуудаар ******* ******* ******* нь тоглолтын үеэр катеринг үйлчилгээ явуулж 37,817,500 төгрөгийн борлуулалтын орлого олсон болох нь тус тус тогтоогдож байна.
8. Хариуцагч ******* ******* ******* нь ...тоглолтыг 6000-10000 хүн үзнэ гэж Ц.******* хэлсэн боловч 2000 гаруй хүн үзсэнээс манай борлуулалтын орлого хүссэн хэмжээнд хүрч чадаагүй, боловсруулалт хийгдсэн хоолны бэлдэцээ устгаж 13,983,712 төгрөгийн хохирол учирсан... гэж уг хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг хариуцагч ...сөрөг шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд өөсрдийнхөө буруугаас болж устгасан хоолны зардлыг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй... гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.
9. Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ тодорхой хэмжээнд биелүүсэн болох нь Цагдаагийн газрын илтгэх хуудас, Зэндмэнь хамгаалалтын албаны гаргаж өгсөн тодорхойлолт, хариуцагчийн ...манайх ганцаараа стадион дотор үйлчилгээ явуулсан... гэх тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тоглолтыг нийт хэдэн хүн үзэх, хэдэн хүн катеринг үйлчилгээ авах талаар тодорхой тохиролцсон зүйл байхгүй, тухайн өдөр тоглолтыг 4,500-5,000 орчим хүн үзсэн гэж нэхэмжлэгч тал тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна.
10. Мөн тухайн тоглолтын билет худалдаж авсан хүн болгон хоол иднэ гэж тооцоолж их хэмжээний хоол бэлтгэж бизнесийн эрсдэлээ тооцоолоогүйгээс 13,983,712 төгрөгийн хоолны бэлдэцээ устгасанд хариуцагч өөрөө буруутай тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
11. Харин Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна. гэж заасан тул тухайн өдөр хамтлагийн тоглолтыг нэхэмжлэгчийн хэлсэн тооны буюу 6000 хүн үзээгүйгээс хариуцагч тал 37,817,500 төгрөгийн орлого олж тооцоолсон хэмжээний орлого олж чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрээний тохиролцсон үнэ болох 15,000,000 төгрөгийг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
12.Талууд гэрээндээ гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан боловч гэрээний төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй байх дээрх шалтгаан байсан гэж үзэж алдангид 240,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ******* -аас 7,500,000 гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,740,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ******* ******* *******-ийн Ц.*******ад холбогдуулан гаргасан 13,983,712 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгож, ******* ******* *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 227,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар хариуцагч ******* ******* ******* /РД:/ -аас 7,500,000 /долоон сая таван зуу мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,740,000 /долоон сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ******* *******-ийн нэхэмжлэгч Ц.*******аас 13,983,712 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,150 /хоёр зуун гучин мянга төгрөг нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуу тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгож, ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,869 /хоёр зуун хорин долоо мянга найман зуун жаран есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ