| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01759/И |
| Дугаар | 142/ШШ2022/01625 |
| Огноо | 2022-12-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2022/01625
| 2022 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2022/01625 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо согоотын ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* -т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3,755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.
Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь П.*******т холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3,755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэн Д.******* миний бие 80-65 УБА улсын дугаартай Тоёота Королла маркийн машины өмчлөгч, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 06 цаг 55 минутын орчимд Нийслэлийн СБД-ийн 12-р хороо 32-ын уулзвар орчимд зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед уулзвар нэвтрэх гээд машинтайгаа зогсож байх үед ОРХ улсын дугаартай Хюндай Соната маркийн автомашин хурдтай ирэн миний машины араас мөргөн осол гаргаж, миний машиныг эвдлэн хохирол учруулсан болно. Тус машиныг жолоодож явсан жолооч тухайн үед ослын газрыг орхин зугтсан бөгөөд хэсэг хугацааны дараа нь ослын газарт ирж, манай найз манай машиныг унаж яваад осол гаргасан байна гэсэн. Улмаар иргэн миний хохирлыг барагдуулна хэмээн амлаж, хамт явж автомашины үнэлгээг хийлгүүлсэн. Тус хэрэгт зөрчлийн хэрэг нээж осол гаргасан хүнээр г тогтоож, ослын улмаас учирсан хохирол эрүүгийн хэрэг үүсгэхээргүй тул зөрчлийн хуулийн дагуу 200 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Ослын улмаас миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 3 755 000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн ослыг гаргасан гэх эрүү, зөрчлийн олон хэрэгт холбогдсон, хохирлыг төлөх боломжгүй гэсэн тул Иргэний хуулийн 499-р зүйлийн дагуу гэм хор учруулсан автомашины эзэмшигч П.*******ээс гэм хорын хохирол 3,755,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.
3. Хариуцагч П.******* хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Д.*******ын тээврийн хэрэгсэлд хохирол учруулаагүй байх бөгөөд осол гаргасан гэх г энэ хэрэгт жинхэнэ хариуцагчаар татах ёстой юм. Миний эзэмшдэг Хюндай Соната маркийн ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг надтай хамтран амьдарч байгаа Г. унаж явсан ба түүний хамаатан гэх нь дураараа миний тээврийн хэрэгслийг унаж яваад бусдын тээврийн хэрэгслийг мөргөөд зугтсан гэдгийг сүүлд мэдсэн. Манай нөхөр тухайн үед Улаанбаатар хотод машиныг унаж явсан бөгөөд нь миний зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг авч явсан байдаг. Тухайн үед миний тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бөгөөд журмын хашаанаас мөнгө төлж байгаад Эрдэнэт рүү машинаа чирч авчирч байсан юм. Би ч гэсэн хохирсон хүн. Би гаас тээврийн хэрэгсэлдээ учирсан хохирлоо гаргуулахаар хайхад мал хулгайлаад шоронд ял эдэлж байгаа сурагтай байна. Хюндай Соната маркийн ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл нь унаж, хэрэглэх боломжгүй болсон ба одоо миний нэр дээр байхгүй, улсын бүртгэлийн бичилтээс хасагдсан байгаа болно. нь Д.*******д учруулсан хохирлоо төлнө гэж байсан ба надаас бус түүнээс нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. П.******* миний бие нь хариуцагч биш этгээд байх бөгөөд намайг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна... гэсэн.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0006198 дугаартай шийтгэлийн хуудас, П.*******ийн жолоочийн лавлагаа, Г.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан, автомашины эвдрэл хохирлын талаарх гэрэл зураг,
Хариуцагчаас:автотээврийн үндэсний төвийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хасалтын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс д холбогдох 2209001592 дугаартай зөрчлийн хэргийн материалыг нотлох баримтаар гаргуулж шүүх хуралдаанд шинжлэн судалсан байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Иргэн Д.******* миний бие 80-65 УБА улсын дугаартай Тоёота Королла маркийн машины өмчлөгч, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 06 цаг 55 минутын орчимд Нийслэлийн СБД-ийн 12-р хороо 32-ын уулзвар орчимд зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед уулзвар нэвтрэх гээд машинтайгаа зогсож байх үед ОРХ улсын дугаартай Хюндай Соната маркийн автомашин хурдтай ирэн миний машины араас мөргөн осол гаргаж, миний машиныг эвдлэн хохирол учруулсан болно. Тус машиныг жолоодож явсан жолооч тухайн үед ослын газрыг орхин зугтсан бөгөөд хэсэг хугацааны дараа Г. нь ослын газарт ирж, манай найз манай машиныг унаж яваад осол гаргасан байна гэсэн. Улмаар иргэн миний хохирлыг барагдуулна хэмээн амлаж, хамт явж автомашины үнэлгээг хийлгүүлсэн. Тус хэрэгт зөрчлийн хэрэг нээж осол гаргасан хүнээр г тогтоож, ослын улмаас учирсан хохирол эрүүгийн хэрэг үүсгэхээргүй тул Зөрчлийн хуулийн дагуу 200 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Ослын улмаас миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 3 755 000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн ослыг гаргасан гэх эрүү, зөрчлийн олон хэрэгт холбогдсон, хохирлыг төлөх боломжгүй гэсэн тул Иргэний хуулийн 499-р зүйлийн дагуу гэм хор учруулсан автомашины эзэмшигч П.*******ээс гэм хорын хохирол 3,755,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3.Хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Д.*******ын тээврийн хэрэгсэлд хохирол учруулаагүй бөгөөд осол гаргасан гэх г энэ хэрэгт жинхэнэ хариуцагчаар татах ёстой юм. Миний эзэмшдэг Хюндай Соната маркийн ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг надтай хамтран амьдарч байгаа Г. унаж явсан ба түүний хамаатан гэх нь дураараа миний тээврийн хэрэгслийг унаж яваад бусдын тээврийн хэрэгслийг мөргөөд зугтсан гэдгийг сүүлд мэдсэн. Манай нөхөр тухайн үед Улаанбаатар хотод машиныг унаж явсан бөгөөд нь миний зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг авч явсан байдаг. нь Д.*******д учруулсан хохирлоо төлнө гэж байсан ба надаас бус түүнээс нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй, би хариуцагч биш... гэсэн.
4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 06 цаг 55 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 хороо 32-ын уулзварт нь Г.ийн зэмшлийн Хюндай Соната маркийн ОРХ улсын дугаартай автомашинаар нэхэмжлэгч Д.*******ын жолоодож явсан Тоёото Королло маркийн 80-65 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.4 дэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, шийтгүүлсэн болох нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0006198 дугаартай шийтгэлийн хуудас, д холбогдох 2209001592 дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн Тоёото Королло маркийн 80-65 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,755,000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 сарын 27-ны өдрийн 1190 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
Зам тээврийн осол гарах үед гийн жолоодож явсан Хюндай Соната маркийн ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Транскапитал ББСБ ХХК-ийн өмчлөлд байсан ба эзэмшигч П.******* нь уг тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсноор задаргаанд өгч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Автотээврийн төвд хасалт хийлгэж бүртгүүлсэн байна.
5. Нэхэмжлэгч Д.******* нь ...осол гаргасан эрүү, зөрчлийн олон хэрэгт холбогдсон, хохирлыг төлөх боломжгүй гэсэн... гэх үндэслэлээр Иргэний хуулийн 499-р зүйлийн дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч П.*******ээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардсан.
6. Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй., 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж тус тус хуульчилсан.
7. Тухайн осол болох үед хариуцагч П.******* нь осол гаргасан д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөөгүй, нь П.*******ийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг ашигласнаас бусдад хохирол учруулсан болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан Г.ийн мэдүүлэг, хариуцагч П.*******ийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
8. Өөрөөр хэлбэл П.******* нь өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон, өөрөө тээврийн хэрэгслийг осол гаргасан д шилжүүлж өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч П.*******т холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3,755,000 төгрөгийг гаргуулах тухай Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр сарын 499.1-д заасныг баримтлан хариуцагч П.*******т холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3,755,000 /гурван сая долоон зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Р.ҮҮРИЙНТУЯА