Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2022/01430

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2022/01430

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Чин ван Ханддоржийн гудамж, Централ резиденс ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Найрамдал талбайд байрлах ******* ******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаартай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаал, ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* *******-т холбогдуулан ******* *******-ын ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаартай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаал, ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие 1996 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг худалдааны эдийн засагч, зах зээл судлаач мэргэжлээр төгсөөд 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ******* ХХК-ийн Хүдрийн ил уурхайн Эдийн засгийн товчоонд эдийн засагчаар, 1997 оноос 2014 онд тус үйлдвэрийн газрын Санхүүгийн хэлтэст санхүүч, тэргүүлэх санхүүч, 2014 оноос 2016 онд Шим технолоджи ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, 2016 оноос 2019 онд ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн санхүү хариуцсан орлогч, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний хооронд ******* *******-ын ерөнхий нягтлан бодогч, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ерөнхий захирал нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг зөрчин шүүхээр эцэслэн гэм буруутайг тогтоогоогүй хэргийг тохон, дуудлага худалдаа зохион байгуулахдаа гаргасан алдаагаа хүлээн зөвшөөр гэж дарамтлан албан тушаал бууруулж байгааг гэнэт мэдэгдэж, удирдлагын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр миний нэр төрд халдаж, хамт олны өмнө нээлттэй зарлаж, ******* төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сошиалаар мэдээлсэн. Үүний шалтгаан нь ******* *******-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнхтэй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн бөгөөд асуудалтай нь эвлэрэн хамтарч ажиллаагүйтэй холбоотой. Үүнээс улбаалан дээрх хууль бус ажлаас өөрчлөх, халах тушаалуудыг удаа дараа хууран мэхэлж гаргасан болно. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин гаргасан тушаалуудыг нотлох баримт гэрчийн мэдүүлэгт үндэслэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

******* *******-н ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 04 өдрийн Б/471 дугаартай тушаалаар миний албан тушаалыг бууруулж, ингэхдээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 5 дугаар сарын 170 дугаартай дуудлага худалдаа зохион байгуулах тухай гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн гэсэн байсан. Үүнийг эргээд бодоход дуудлага худалдааны дэлгэрэнгүй журмаар хянагдсан тогтоол нь анхнаасаа ирэхдээ ******* *******-с явуулсан худалдах болон шилжүүлэх, актлах хөрөнгийн жагсаалтад огт ороогүй хөрөнгүүдийг тусгасан байсан. Дуудлага худалдаа зохион байгуулах А/308 дугаартай тушаалыг гаргахдаа 30-с доошгүй хоногийн дотор гаргасан байх шаардлагатай. Гэтэл ******* ******* над дээр хэргийг тохох үүднээс юм уу дуудлага худалдаа болохоос өмнө 7 дугаар сарын 06-нд дуудлага худалдаа болсон. 7 дугаар сарын 02-нд энэ тушаалыг гаргаж намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон байдаг. Энэ тушаалыг хэрэгжүүлэх явцад манай нягтлан бодогч Д.Сэлэнгэтэй холбоотой хууль бус үйл ажиллагаа гарсан учраас хяналтаа сулруулсан. Нөгөө талаасаа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хоёр төлөөлөл нь дуудлага худалдаанд заавал оролцох журамтай байсан. Тэр журмынхаа дагуу оролцсон. Тэр нь хоёр төлөөлөлд тавих хяналтаа сулруулсан гэх үндэслэлээр албан тушаал бууруулсан. Ингээд улмаар 2022 оны 4 дүгээр сарын 04-с эхлээд Экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллах санал тавьсан. Би тэр саналыг нь хүлээж аваад ажлын местэн дээр очоод ажиллах гэтэл орон тоо байхгүй местэн дээр томилсон байсан. Надад тэнд хийх ажил байхгүй, ажил үүрэг байхгүй, ажлын байр сандал, ширээ, албан тушаал бүгд дүүрэн байсан, тийм учраас би 4 дүгээр сарын 04-с 4 дүгээр сарын 14-г хүртэл оны эхнээс 19 хоногийн илүү цагаар ажилласнаа нөхөж аваагүй байсан учир хүсэлт гаргаад 7 хоног нөхөж амраад залгуулаад 4 дүгээр сарын 14-с 5 дугаар сарын 19 хүртэл ээлжийн амралтаа эдлэх хүсэлтэй байсан. Үүнийг хэлтсийн дарга зөвшөөрсөн. Нэгэнт ажлын байр байхгүй, хийх ажил байхгүй учраас ээлжийн амралттай байж бай гэсэн. Ээлжийн амралтаа аваад дуусаагүй буюу 5 дугаар сарын 06-ны өдөр н.Үүрийнтуяа захирал дуудсан. Дуудахаар нь яваад очиход таныг бид ерөнхий нягтлан гээд хүндэтгэлтэй хандана, таны цалин мөнгийг бууруулахгүй, албан тушаал хадгалаад, ******* *******-т ажилласан жил тасалдахгүй,******* *******-н харъяа ирсэн, тэрний ерөнхий няглтангаар очоод бүх зүйл нь шинээр эхлэж байна цэгцлэ гэсэн. Тэр хүсэлтийн дагуу татгалзах зүйлгүй гэж биччихээд байхад 5 дугаар сарын 09-ний өдөр шуурхай хуралдаан болох гээд бид нарыг захирал явуулсан гээд очиход Б/01 тоот тушаал танилцуулаад тэр өдөртөө хөдөлмөрийн гэрээг тушаал гарсны дараа байгуулъя гэж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах гэхэд цалин буурчихсан байсан. Тэгээд 1,930,500 төгрөг байхаар нь ийм цалин арай болохгүй байх миний цалин 4 дахин багассан байна гэхэд чамд100 хувь урамшуулал өгнө гэсэн. 100 хувийн урамшуулал гэдэг заалт нь хөдөлмөрийн гэрээн дээр байна уу гээд харахад байхгүй байсан. Хөдөлмөрийн гэрээн дээр ийм заалт байхгүй юм чинь би яаж 100 хувь авна гэж итгэх вэ гэхэд дотоод журмаараа зохицуулаад өгнө гэсэн. Дотоод журмыг нь үзэхэд дотоод журамд урамшуулал гэж батлагдаагүй байсан. Хуучин компаний дотоод журмаар ороод ирсэн. Хуучин компани татан буугдаад бүх зүйлээ шилжүүлээд өгсөн, шинэ журмаар явах ёстой болоод байсан. Тэр хүртэл гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч гээд амласан ёсоороо өгч байя дотоод журам батлагдахаар цэгцдэгдэнэ гэсэн. Тэрний дагуу ажил үүргээ гүйцэтгээд, шинэ ажил байсан илүү цагаар суугаад өглөө 7-с орой 12 хүртэл ажилладаг байсан. тэр хугацаанд илүү цагаар ажилласан гэж илүү цагын мөнгө огт аваагүй, учир нь Хөдөлмөрийн хуульд нөхөж амрах боломж байсан. Илүү цагаар ажилласан цагаа ч авч чадаагүй, туршилтын 3 сарын хугацаагаар томилсон байсан тэр хугацаа нь ч дууссан. Сар шахуу ажиллаа гэрээ шинэчлэх тухай яриа ч байхгүй, тэгээд би өөр ажлын санал тавиад Улаанбаатар хот руу шилжиж ажиллахаар түр цалингүй 4 сарын чөлөө аваад Улаанбаатарт ажиллаж байх хугацаанд 5 дугаар сарын 11-ний өдөр ******* *******-с намайг томилогдоод 2 хонож байхад хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гарсан. Энэхүү тушаалаа 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан. Тэгэхээр нь би тушаалыг нь аваад яагаад хөдөлмөрийн гэрээ цуцалсан юм бэ? гэхэд өөр байгууллага руу шилжин ажиллаж байгаа учраас хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Би тухайн үед асууж байсан, Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой хугацаагаар шилжин ажиллах, сэлгэн ажиллах заалтууд байдаг тэрүүгээр шийдэж болоогүй юм уу гэхэд хоёр тусдаа аж ахуйн нэгж гэсэн. Эхлээд харъяа гэж байснаа тусдаа аж ахуйн нэгж гэсэн. Ингээд би хохирч байгаа юм. Тэгэхээр хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандахад байгуулагдаагүй байсан маргаан таслах зөвлөл нь байгуулагдаагүй байсан. Тэгэхээр нь бичиг хэрэгт нь үлдээгээд ямар ч байсан байгуулагдаад шийдэх байх гээд явсан. 10 хоногийн дараа асууж тодруулахад хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдсан гэхдээ хурлаа хийгээгүй гэсэн. Тэгэхээр нь сумын 3 талд хөдөлмөрийн маргаан таслах хороонд хандсан. Мөн ялгаа байхгүй хороо нь байгуулагдаагүй бүрэлдэхүүн бүрдээгүй байгаа учраас танд хариу өгөх боломжгүй, 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдаагүй тухайгаа бидэнд бичгээр мэдэгдсэн. Тэгээд бид шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Уг нь маргаан таслах зөвлөлөөр явах ёстой гэсэн боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон учраас бидний шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан тиймээс давхар шүүхэд хандаад явсан. Учир нь хугацаа алдсан. 5 дугаар сарын 11-ний өдрийн тушаалыг 6 дугаар сарын 06-нд танилцуулсан учраас хуулийн хугацаа хэтэрчих гээд байсан учраас яаралтай арга хэмжээ авч ажилласан. Нэхэмжлэлийн шаардлага нь Б/474, 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 тушаалыг хүчингүй болгуулах, эгэн ажилд томилуулж, ажилгүй байсан үеийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, зөрүү цалинг олгуулах шаардлагатай.... гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* нь шүүхээр хэлэлцэгдэх маргаан биш гэдэг үүнд манай үйлчлүүлэгч саналаа дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т лтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэсэн үүний дагуу Ц.******* шүүхэд хандсан. Түрүүн хөдөлмөрийн маргаан таслах комисс өргөдөл гаргаж байх үед байгаагүй, дараа нь буюу 2022 оны 6 дугаар сарын 16-нд байгуулагдсан. Байгуулагдахдаа хууль зөрчиж байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссыг ажил олгогч үйлдвэрчний эвлэлийн байгууллага талаас тэнцүү тооны төлөөлөлтэй байх ёстой. Гэтэл Эррдэнэт үйлдвэр *******-н ерөнхий захирлын тушаалаар ажил олгогч талаас 4 хүн, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас 3 хүн оролцуулаад тэгш бус комисс байгуулсан. Энэ комисст захиргааны байгууллагын ажилтан, захиргааны төлөөлөгч орж болохгүй гэдэг заалтыг зөрчөөд захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч даргыг үүнд томилохдоо даргаар нь тавьсан байсан. Тэгэхээр ийм хоёр хуулийн заалт зөрчсөн комисс байгуулсан байна. Үүнд хүн яаж хандах юм. Дөрвөн хүнтэй ажил олгогч, захиргааны төлөөлөгч орчихсон илт давуу байдалтай учраас боломжгүй гэсэн үндэслэл тавьсан. Гурван талт хороонд хандсан боловч энэ нь байгуулагдаагүй байгуулагдах процесс явж байгаа гэсэн хариу өгсөн. *******ийн ерөнхий нягтлан бодогч бөгөөд санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Ц.*******ыг ажлаас халсан тухай асуудал нь юун дээр суурилж энэ асуудал үссэн бэ гэдэг байна. ******* *******-н нэгдүгээр орлогч дарга, санхүү бүртгэлийн хэлтсийн зарим ажилтнуудын хуйвалдаанаар ерөнхий нягтлан бодогчийн мэдлээс гадуур далдуур зохион байгуулагдсаг маш ноцтой хууль бус үйлдэлд хамааруулж Ц.*******ыг ажлаас халсан асуудал нь хамгийн гол асуудал байна. Ийм шударга бус, хууль бус зүйл байж болохгүй. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ц.*******ыг дуудаад орлогч, хуулийн хэлтсийн дарга, боловсон хүчин нь байж байгаап Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл ирсэн, чи хоёр машиныг худалдан борлуулахад хууль бус үйл ажиллагаа явуулсан, чамайг чөлөөлнө буруугаа хүлээ гээд загинаад, Ц.*******ыг ажлаас чөлөөлж, Очирхүүг ерөнхий нягтлан бодогчоор тавь гэдэг шийдвэр өгөөд, гараад шуурхай зөвлөгөөн дээр очоод Ц.*******ыг авлигатай тэмцэх газрын мэдэгдэл, ажлын хэсэг байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж ажлаас нь чөлөөлж, Очирхүүг оронд нь томиллоо гээд мэдэгдсэн. Асуудал ярих боломж олгоогүй, Авлигатай тэмцэх газрын мэдэгдлийг өөрт нь үзүүлэхгүй нэр хүнд нь унана гэсэн байдлаар хандаад ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулаагүй, авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг танилцуулалгүй шууд чөлөөлсөн. Тэгээд 4 дүгээр сарын 04-нд тушаал гараад тэр дор нь Ц.*******од өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хүлээлцэхээс өмнө ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг гардуулж, тайлбарлана, таниулна гэсэн тодорхой заалтууд байсаар байхад огт хайхарч үзэлгүй ажлаас чөлөөлөөд тушаал гаргаад орхисон. Тушаал дээр хоёр үндэслэл байгаа, мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэл болгосон, хоёрт ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Үүнийг үндэслэж ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэх харилцаа дуусгавар болсон. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот мэдэгдлийг үндэслэл болгосон. Гэтэл энэ мэдэгдэл нь ******* *******-т ирээгүй мэдэгдэл юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очсон мэдэгдэл юм. Тэгэхээр энэ мэдэгдэл нь огт хамааралгүй, мэдэгдлийг гол утга агуулга нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын ажилтан Болорртуяагийн хууль зөрчсөн хууль бус үйлдлийг, ******* *******-н нэгдүгээр орлох дарга Батмөнхтэй хуйвалдаж хууль бусаар хоёр тээврийн хэрэгслийг акталж дуудлага худалаанд оруулсан гэсэн зөрчил гаргасан учраас Болортуяад арга хэмжээ авна уу гэсэн мэдэгдэл байгаа. Тэгэхээр мэдэгдэл дотор Ц.Мөнхболын тухай асуудал, үг үсэг огт байхгүй, тэгэхээр авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдллийг үндэслэл болгодог нь хууль бус юм. Шүүгчийн захирамж гараад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийг шаардаад байхад өгөөгүй, Авлигатай тэмцэх газар руу захирамж явуулж авсан. ******* *******т 4 дүгээр сарын 04-ний өдрийн 45 тоот мөрдөгчийн мэдэгдэл бичигдсэн. Энэ үед Ц.******* халагдаж байхад тэр мэдэгдэл бичигдэж байсан. Тэгэхээр тухайн өдөр гаргаж байгаа мэдэгдэл нь хэд хоногийн дараа албажаад баталгаажуулаад ирэх вэ гэдэг асуудал гарна. Тэр мэдэгдэл дотор Ц.*******ын хариуцлага алдсан буруутай үйлдэл гэсэн нэг үг ч байхгүй. Энэ мэдэгдэлд ******* *******-н ерөнхий нэгдүгээр орлох бөгөөд ерөнхий инженер Батмөнх, авто цехийн дарга Дамдиндорж, нягтлан Сэлэнгээ, жолооч Энхбаатар нарын хуйвалдаанаар хоёр тээврийн хэрэгслийн хууль бусаар худалдаж улсад их хэмжээний хохирол учруулсан, эдгээр хүмүүст арга хэмжээ ав гэсэн мэдэгдэл байсан. Мөрдөгчийн хоёр мэдэгдэл дурдагдаж байгаа боловч үүнд Ц.*******ыг буруутгах нэг ч үг үсэг үйл ажиллагаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр үндэслэл нь хууль бус байна. ******* *******-н 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А673 дугаар тушаалаар Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 01 дугаартай дүгнэлтийг үндэслэн ажлын хэсэг байгуулж, энэ асуудлыг шалгаад санал дүгнэлт гаргасан. Энэ санал дүгнэлт дотор Ц.*******ыг буруутгасан үг үсэг огт байхгүй, үүнийг үндэслэл болгосон нь бас хууль бус болж байна. Энэ хоёр үндэслэлийг ярих юм бол хоёр авто машины тухай, акталсан, дуудлага худалдаанд оруулсан тухай ярих ёстой. Хамгийн гол ажлаас халах асуудалд үндэслэл болгосон нь хоёр машин байгаа. Лексус 570 гэдэг машин нь Батмөнх даргын өөрийнх нь унаа бөгөөд 2012 онд ашиглалтад орсон байсан. Нөгөө машин нь мөн ашиглалтын хугацаа дуусаагүй ийм машин байсан. ******* ******* 2020 оныхоо өмч хөрөнгийн тооллогыг хийгээд, тооллогын үр дүнд ийм зүйлүүдийг актлъя гэдэг саналаа гаргаад байгууллагын дэргэд байрлах өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар оруулаад тогтоол албан бичиг гаргаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороонд явуулсан. Энэ албан бичиг тогтоол дотор энэ хоёр машин огт багтаагүй гэтэл Батмөнх, Сэлэнгээ, Нандорж нар хуйвалдаад хоср машины бичиг баримтыг араас нь бүрдүүлээд явуулсан. Араас нь бичиг баримтыг нь бүрдүүүлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүргүүлж байгаад, Болортуяа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ажилтанд Батмөнх шаардаж энэ хоёр машиныг оруулаарай гэж байгаад 2020 оны тогтоолд энэ хоёр машиныг актал гэж оруулсан. Дуудлага худалдаагаар оруулж зар гэж байгаа. Энэ хоёр машины асуудал Өмч хамгаалах байнгын зөвлөлийн тотгоолд орж хэлэлцэгдээгүй, Ц.******* дээр ч ирээгүй. Ингээд хуйвалдааны журмаар, хууль бусаар хуулиас гадуур явж байгаад 170 дугаар тушаалд оруулаад актлах тээврийн хэрэгслийн жагсаалтад оруулж байгаа. 170 дугаар тогтоол гараад хэрэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулагдана. Тэгэхээр энэ нь нийтэд мэдээллэх ёстой, сонинд зарлах ёстой гэтэл дээрээс нь Болортуяа утасдаад, Батмөнх нь хоёр машиныг нийтийн дуудлага худалдааны зараас хасаарай гэж Сэлэнгээд үүрэг болгосон. Сэлэнгээ нь нягтлан бөгөөд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн дээрээс нь яриад байхаар яах ч аргагүй болоод хассан. Ингэж хасаад бусдыг нь өдрийн сонин-д зар тавиулаад, нөгөө хоёрыг нь хасаад сүүлд нь ийн сонинд зар тавиулж байгаад зарсан. Ингэж зараад 2-3 хүнтэй хязгаарлагдмал дуудлага худалдаанд оруулаад 15,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийг 16,000,00 төгрөг болгож жолоочийнхоо найз нэг компанид өгүүлээд тэр жолооч нь цаашаа 140,000,000 төгрөгөөр зарж байгаа. Ингээд дундаас нь 120,000,000 төгрөгийн ашиг гаргаад явж байгаа. Энэ үйлдэл нь сүүлд нь сошиалд гараад ирэхээр хэрэг мандаад бураатан нь хэн ингэсэн гэхээр ерөнхий нягтланг бидний эсрэг ажиллаа гээд муухай үйл ажиллагаа явуулаад гол буруутан нь Ц.******* гээд албан тушаалаас нь чөлөөлж байгаа. Чөлөөлсөн тушаалын хоёр үндэслэлийг дээр дурдсан. Дахиад нэг үндэслэл нь харилцан тохиролцсоноор ажлаас чөлөөлсөн гэдэг хэрвээ ажил олгогч ажилтан хоёр харилцан тохиролцсон бол тохиролцоо нь байх ёстой. Ажил олгогч нь ийм ажилд, ийм цалинтай аьвъя гэж байгаа бол гэрээ, тэмдэглэл хөтлөх ёстой гэтэл тийм зүйл байхгүй, тохиролцсон нь худлаа болж таарч байна. Мөн өөрийнх нь өргөдлийг үндэслэн гэж байна ажлаас чөлөөлөх тушаал нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гарсан, харин Ц.*******ын 4 дүгээр сарын 05-ны өдөр бичиж өгсөн өргөдлийг үндэслэсэн гэж байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, ажлаас чөлөөлөх үед Ц.******* өргөдлөө бичээгүй байсан. Мөн 4 дүгээр сарын 05-ны өдөр араас нь хүн явуулж өргөдлөө бичиж өг гэж шахуулаад тухайн үед нь цалин хөлс нь буух болоод байсан тиймээс шахсаар байгаад бичүүлж авсан. Тэгэхээр өргөдөл үндсэлсэн нь бас хууль бус байна. Хэрвээ өргөдлийг нь үндэслэж халсан бол 4 дүгээр сарын 04-с өмнө *******т өргөдлөө хүлээлгэж өгөөд явах байсан. Тушаалд бичсэн бүх үндэслэл нь хууль бус хууран мэхэлсэн. Нэхэмжлэгчийн аажмаар явуулж байгаад нэг мөр явуулах үр дагавар харагдаж байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ямар үндэслэл байна вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан 6 үндэслэл байгаа. Үүгээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ёстой. ******* ******* нь Монголын номер нэг, урдаа барьдаг үйлдвэрийн газар ийм муухай зүйл хийж болохгүй байх гэж үзэж байна. Ц.*******ыг чөлөөлөхдөө ерөнхий нягтлан бодогч бөгөөдп санхүү бүртгэлийн хэлтсийн дарга гэсэн хоёр албан тушаалтай, тэгэхээр зөвхөн санхүү бүртгэлийн хэлтсийн даргаас нь чөлөөлсөн. Цаана нь ерөнхий нягтлан бодогч нь үлднэ. Хөдөлмөрийн гэрээн дээрээ ч хоёр албан тушаал нь байдаг, санал авсан тушаал дээр нь ч байгаа. Тэгэхээр ерөнхий нягтлан бодогчийн тушаалаас чөлөөлсөн эсэх асуудал яригдаж байгаа. Гэтэл Батмөнхөд мөрдөгчийн мөрөөр арга хэмжээ авсан. Арга хэмжээ авсан тушаал дээрээ Батмөнхийг нэгдүгээр орлогч гэдэг албан тушаалаас нь чөлөөл гэдэг тушаал гаргаад тэрийгээ холбогдогчийн мэдэгдлийн дагуу том арга хэмжээ аваад Авлигатай тэмцэх газар руу явуулсан. Гэтэл нөгөө хүн хуучин ажлаа хийгээд захирдаг, удирддаг албан тушаал хэвээрээ байгаа. Энэ хоёрын албан тушаал яг адилхан, хоёр хоёр албан тушаал дээр байдаг. Тэгсэн мөртлөө Батмөнхийн нэгийг нь чөлөөлөөд байхад яг байрандаа байдаг. Тэгсэн мөртлөө Ц.******* нэгнээс нь чөлөөлөгчдөхөөр юу ч үгүй болоод байдаг. Тэгш бус дарга удирдлага нь давуу эрхтэй байж болохгүй гэж үзэхээр байна. Экспор,борлуулалтын мэргэжилтнээр чамайг ажиллуулна, албан тушаал, цалин буурахгүй гэсэн учраас ярьсан. Ц.*******ын үндсэн цалин нь 5,270,000 төгрөг байсан. Харин тэр мэргэжилтний цалин нь 3,066,000 төгрөг байсан. Тэгээд тэр ажиллаж байгаа орон тоо нь хуурамч, мэргэжиилтний сул орон тоо байхгүй. Борлуулалтын хэлтэс нийт 5 хүний орон тоон дээр 8 мэргэжилтэнтэй бүтэн орон тоогоор ажиллаж байсан. Тиймээс амралтаа ав гээд амралтыг нь өгсөн. Амралттай байхад нь дуудаад дахиад худлаа амлалт өгөөд шинэ байгуулагдаж байгаа. Эмнэлгийн санхүү, эдийн засгийн, албаны даргаар цалин хөлс буурахгүй, *******т ажилласан жил буурахгүй, чи шинэ газрын санхүүгийн ажлыг цэгцлээдэх гээд цаасан малгай өмсүүлж явуулаад араас нь мэргэжилтнээс нь чөлөөлсөн тушаал гаргасан. Тэгээд дээр нь очихоор 3 сарын хугацаагаар туршилтын журмаар ажиллулна гэсэн. Нэхэмжлэгч бүхэл бүтэн ******* *******-н ерөнхий нягтлан, санхүү бүртгэлийн хэлтсийн ажилтан байсан. Мөн эмнэлгийн санхүү бүртгэлийн хэлтсийн эдийн засгийн даргын тушаалд тавихдаа 3 сарын туошилтаар тавьсан байсан. Тэгээд 3 сарын дараа шийдэгдэх байх гэтэл хөдөлмөрийн гэрээ орж ирээд хөдөлмөрийн гэрээндээ цалин хөлс нь 1,930,000 төгрөг байсан. Ингээд цалин нь хэд дахин буураад, ер нь бол шахаж явсаар байгаад

байхгүй болгож байна. 3 сарын дараа жинхлэгдэх эсэхийг мэдэхгүй, бүтэн 3 сарын хугацаанд махаа идэж санхүү бүртгэлийн програм бүх зүйлийг боловсруулаад зүтгэж байхад халагдсан тушаал шийдвэр нь тодорхой болохоор нь шүүхэд хандсан. Шударга үнэн байдаг бол нэхэмжлэгчийн зөв, шударга хууль хэрэггүй гэдэг бол ******* *******-т зөв байна. Хариуцагч тал буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Эвлэрэх боломж олгож өгнө үү, хугацаа олгож өгнө үү гэсэн. Гэтэл шийдэх гэхээр дарга нар нь хойш суудаг. Хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болгосон тушаал шийдвэр гаргаад ажил хүлээлцэхээс өмнө ажилтанд олгох ёстой үүнийг огт мөрдөөгүй. Экспорт борлуулалтын мэргэжилтнээр ажилуулсан тушаал нь хүртэл хууль зөрчиж байгаа. Энэ мэтээр ******* Ц.*******ыг муухайгаар хууль зөрчиж шударга бусаар ажлаас нь халж байгаа. ******* *******, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлээр арга хэмжээ авсан гэж хариу мэдэгддэг. Хариу мэдэгдэлд нэгдүгээр орлогчийг ерөнхий инженерээр үлдээж, нэгдүгээр орлогчийн албан тушаал бууруулсан, гол хэрэг тарьсан Сэлэнгэ гэдэг хүнийг тэтгэвэрт гаргаад, авто цехийн дарга Нандиндоржийг цалингаас нь 20 хувь 3 сарын хугацаатай хассан арга хэмжээ авсан. Гэтэл Ц.*******ыг ямар ч үг үсэг дурдагдаагүй байхад ажлаас халаад энэ баримтаа Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн. Ц.******* Авлигатай тэмцэх газар очиж уулзахад гол буруутан Батмөнхийг халаагүй байж чамайг халж байгаа нь ямар учиртай юм. Манайх чамайг хал, арга хэмжээ ав гэсэн асуудалд тавиагүй гэдэг асуудал ярьсан. Гэтэл энийг хөндлөнгөөс харах юм бол хуйвалдааны журмаар хууль бус үйл ажиллагаа явуулдаг, Лексус 570 машин нь хугацаа болоогүй 52,000,000 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй ийм машиныг ашиглалтын хугацаа дууссан, үлдэгдэл өртөггүй гэж тодорхойлоод сэм хуйвалдаанаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Болортуяад хэлж байгаад тушаал дотор хавчуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 170 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 7 дугаар сарын 02-нд томилсон. 7 дугаар сарын 06-нд дуудлага худалдаа явах гэж байхад тушаал гарч ирж байгаа. Тэгээд цаг нь тулсан үед энэ хүн хяналт тавих боломжгүй, арга хэмжээ авах боломжгүй болсон. Тушаал гаргаад ажлын хэсэг томилсон болоод муухай асуудлыг хийж байгаа. Нэхэмжлэгч явсаар байгаад ямар ч барьцгүй болоод шахагдаад гарч байгаа нөхцөл байдал дүр зураг үзэгдэж байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар цолооор шагнуулсан ийм том газар ийм шийдвэр гаргаж байгаад их гайхмаар байна. Томчууд нь дээрээ хууль дүрмээ биелүүлэхгүй бол шударга ажиллаж байгаа ажилчид нь яах юм. Энэ асуудалтай шүүх эвлэрэхгүй байх гэж бодож байна. Хуулийн хэлтэстэй ийм том газар нь яахаараа дарга удирдлагынхаа хууль бус үйл ажиллагааг хамгаалахын тулд хууль бус үйл ажиллагаа дэлгэгдээд ирэхээр буруутанг хайсан мэт үйл ажиллагаа явуулдаг юм. Иймээс Ц.*******ыг ажлаас нь чөлөөлсөн 2 тушаал, шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* *******-ын ерөнхий захирлын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн Б/474 дүгээр тушаал, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн Б/684 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлийг тусгайлан зохицуулсан. Шүүх хөдөлмөрийн эрхийн маргааныг шууд хянан шийдвэрлэх үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрт гаргасан ажилтны гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэхээр зохицуулаагүй. Харин ажилтан ажил олгогчийн дээрх шийдвэрүүдийн талаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зохицуулсан байна. Үүнээс үзвэл, ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд дээрх хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй байх хуулийн урьдчилсан нөхцөл биелсэн байх шаардлагатай байна. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дээрх тушаалуудын талаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэх үндэслэлийг тайлбарлаагүй байх бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, мөн хуулийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандахаар заасан. ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 06 сарын 16-ны өдрийн А/384 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тушаалуудын талаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаснаар уг асуудлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн болох нь тогтоогдож байх тул энэ асуудлаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр гараагүй байхад шүүхэд хандах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1-т Энэ хуулийн ... 65.1.3-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудлыг Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хэлэлцэхээр хуулиар тусгайлан заасан бөгөөд нэхэмжлэгч энэ хуульд заасны дагуу ******* *******-ын маргаан таслах комисст гомдол гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан. ******* ******* болон ХХК нь тусдаа бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд " эмнэлгийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг ******* ******* хариуцах, үйлдвэрийн газрын үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг хариуцах үндэслэлгүй тул ХХК-ийн тушаал, шийдвэрүүдийн хариуцагч нь *******" ******* байх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчээс ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар тус үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг харахаар ерөнхий захирлын тушаалтай танилцсан, тухайн үед мэдэж байсан, зөвшөөрч байсан. Гомдлоо бичиж өгч байсан гэж байна. Хамгийн гол гомдоод байгаа нь тухайн үед ярьж байсан зүйлээс миний хөдөлмөрийн хөлсийг дордуулсан учраас шүүхэд хандахаас өөр аргагүй байна гэдэг нь нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар болоод шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар нотлогдож байна. ХХК-д ажиллаад амласан амлалтаа зөрчсөнд *******ийг буруутгах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбарын хувьд Ц.******* даргыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэлд дурдаагүй учраас та нарын тушаал шийдвэр гаргасан нь буруу гэж байна. Тухайн үед Ц.******* дарга өөрөө ажлын хариуцлага сулруулсан учраас би энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үйлдвэрийн газрын удирдлагад ч өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч үйлдвэрийн газрын удирдлага харилцан тохиролцоод тушаал шийдвэр нь гарсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судлаад үзэхэд мөрдөгчийн санал болоод мөрдөгчийн мэдэгдэл дээр миний нэр байхгүй учраас би буруугүй юм биш үү, би гэм буруугүй үлдэж байгаа юм биш үү, тиймээс буцаад ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилогдох боломжтой юм биш үү гэдэг үндэслэлийг гаргаж ирж маргаж байна гэж ойлгож байна. Гэтэл ажлаас халсан тушаалын үндэслэл болоод байгаа мөрдөгчийн мэдэгдэл нь *******т гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хандаж тэр газраас *******т ирсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэмт хэрэг гарсан гэхээс илүү улсын баатар үйлдвэр гээд байгаа тэр үйлдвэрийн өмчийг хэн нэгэн завших боломж олгоод, хэн нэгэн жолооч нь аваад тэрийгээ бусдад худалдан борлуулсан асуудал яригдсан. Гэтэл энд хэн хяналт тавих байсан бэ, үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч, санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга энэ асуудал холбоотой. Тийм үндэслэлээр тухайн үед хянан шийдвэрлээд гараад явсан. Гэтэл тэр тогтоол дээр нэр байхгүй гэдэг зүйлээр энэ тушаалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Тэр авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл *******ийн гадаад харилцаанаас хараад л бичсэн. Хяналт шалгалтын явцад Батмөнх, Дамдиндорж, Сэлэнгэ энэ гурван хүн үгсэн хуйвалдсан байна. Энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа шүү гээд *******т мэдэгдсэн. ******* үүний дагуу шалгаж үзээд энэ гурван хүнээс гадна ерөнхий нягтлан бодогч хариуцлага хүлээх байсан байна. Үүнийг нэхэмжлэгч би хуулийн дагуу ажилладаг, тушаал журмыг сайтар биелүүлдэг шударга байсан болохоор ийм байдалд орсон гэж яриад байгаа, тухайн үед үнэхээр шударга байсан бол үүсээд байгаа асуудлыг энэ ингээд авлига албан тушаалын гэмт хэрэг үүсээд манай нягтлан бодогч энэ асуудалд холбогдоод байна гэсэн бол өнөөдөр тэр гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэх байсан уу гэдгийг бодох ёстой. Тэр асуудлыг тухайн үедээ дуугай өнгөрч, өөрөөсөө зайлуулсны үндсэн дээр өнөөдөр гэмт хэрэг гарсан, дотоод хяналт шалгалт явуулахад таны буруу байна. Удирдагч хүний хувьд ажилчин чинь нэг гэмт хэрэгт холбогдоод, үйлдвэрийн газрын тушаал шийдвэрийг ингээд үйлдсэн. Мөн та өөрөө ажлын хэсэгт ороод ажилласан мөртлөө ерөнхий захирлын тушаалаар баталгаажсан хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах асуудлыг биелүүлээгүйгээс болоод ийм гэмт хэрэг үйлдсэн. Эд нар хууль бус юм хийж би шударга учраас өнөөдөр намайг хөөчихлөө гэдэг асуудал байна. Гэтэл нэхэмжлэгчийн маргаад байгаа Б/474, Б/684 гэсэн даргын тушаалыг авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн учраас гэм буруутай учраас, Батмөнх биш тухайн этгээд гэм буруутай учраас энэ тушаалыг гаргалаа гээд үйлдвэрийн газраас шууд хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн саналыг харгалзан үзэж, та үйлдвэрийн газар 20 жил сайн ажилласан байна үүнийг харгалзах үзэж экспорт, борлуулалтын хэлтэст шилжүүлээд ажиллаж байгаа нь харилцан тохиролцсон байхаас өөр аргагүй. Харилцан тохиролцсон асуудлыг заавал гэрээ хэлэлцээр байх ёстой, тодорхой байх ёстой гэж байна. Тэгвэл нэхэмжлэгч өөрөө өргөдлөө бичиж өгөөд байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гарсан, 4 дүгээр сарын 05-нд бичиж өгөөд байна гэж байна. Нэхэмжлэгч нь 18 насанд хүрсэн, өөрөө ямар өргөдөл гарах, тэр өргөдлийн улмаас үүсээд байгаа үр дагаврыг сайн мэдэх хүн мөртлөө тушаалын үг, үсэг, огноо дугаар дээр яриад, агуулга хэлбэр гэдэг зүйл ярихгүй байна. т *******ийн зөвлөснөөр ажилласан гэж байна. Ингэхээр тухайн үед нэхэмжлэгчийн хүсэл зоригийг ******* харгалзаж үзээгүй юм уу, энэ тайлбарыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн харилцааг өөрчилж, дуусгавар болсон гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна. т ажиллаж байхад 1,930,000 төгрөг гэдэг цалин гараад ирсэн. Туршилтын хугацаатай байсан учраас бидний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөд байна гэж байна. Үүнд *******ийн буруутай үйл ажиллагаа байгаа юм уу. т энэ асуудлаар хандсан нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлт байгаа юу, хэрэгт энэ талаар баримт огт байхгүй. Би санхүү хэлтсийн дарга байхдаа үндсэн цалин 5,200,000 төгрөг авдаг байсан. Иймд миний цалин хөлсийг дордуулчихлаа, энэ асуудлаар миний цалин хөлсийг нэмэгдүүлж өгнө үү, миний хөдөлмөрлөх нөхцөл дордчихлоо гэдэг асуудлаар болон, *******т хандсан нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлт байдаггүй. Тэгэхээр таны тушаалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Авлига албан тушаалын гэмт хэргийг нэлээд ярьлаа энэ асуудлаас болоод нэхэмжлэгч хохирсон гэж байна. Өнөөдөр Батмөнх Сэлэнгэ, Дамдиндорж нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа. Яг энэ үйл ажиллагаа хэний буруугаас болоод үүсэн гэдэг нь шийдэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч би энэ асуудалд холбоогүй гэдэг тайлбарыг гаргаж байна гэтэл хэрэгт авагдсан мөрдөгчийн 8 дугаар сарын 29-ний өдрийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал байгаа. Үүнд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн өөрийнх нь гэрчийн мэдүүлэг, гэрч Болортуяа, Сэлэнгэ нарын гэрчийн мэдүүлэг дээр дурдагдсан. Тушаалаар бол Ц.******* даргатай байгуулсан ажлын хэсэг, Ц.******* даргын өгсөн чиглэлийн дагуу ажилласан. Сэлэнгэ нь зарим байгууллага, зарим тээврийн хэрэгслийг хувьдаа авъя гэдэг санал тавьж байна гэж би даргадаа хэлж байсан гэдэг гэрчийн мэдүүлэг авагдсан байдаг. Энэ гэрчийн мэдүүлэг нь эмхэтгэгдсэн учраас мөрдөгчийн саналд байгаа байх гэж үзэж байна. Энэ асуудлыг нэхэмжлэгч юу гэж үзэж байгаа юм. *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ асуудлыг мэдэхгүй учраас Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл намайг гэм буруутай гэж дурдаагүй учраас энэ тушаалыг хүчингүй болгуулъя гэж бодож байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар өөрөө энэ асуудлыг маш сайн мэдэж байсан. Ажлын хэсгийн тушаалыг 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр А/308 дугаартай тушаалыг гаргасан гэтэл 30 хоногийн өмнө гаргах байсан. Тэгэхээр хууль бус юм аа нуун дарагдуулах зорилгоор ямар нэгэн зүйл оролцуулаад сүүлд тушаалыг гаргасан байна гэж байна. Гэтэл дуудлага худалдаанд Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар дуудлага худалдааг 30 хоногийн өмнө зарлан мэдээллэх журамтай болохоос биш 30 хоногийн өмнө тушаал шийдвэр гаргана гэсэн журам байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд 7 дугаар сарын 02-нд орж ажилласан байна. 30 хоногийн дотор дуудлага худалааны тушаал шийдвэр гарах ёстой гэж үзэж байсан бол 7 дугаар сарын 06-ны өдөр дуудлага худалдаа болоход нэхэмжлэгч энэ нь буруу хууль зөрчиж байна, хууль бус зохион байгуулагдсан, өдрийн сонинд нийтлүүлээгүй байна гээд тухайн дуудлага худалдааг хүчингүй болгох боломж нь нэхэмжлэгчид байсан. Учир нь ажлын хэсгийн даргаар нэхэмжлэгч өөрөө байсан. Тэгэхээр *******т үүсээд байгаа асуудалд би буруугүй мэдэхгүй гэж тайлбарлах үндэслэл байхгүй. Тухайн үед нэхэмжлэгч 4 дүгээр сарын 05-нд би алдаа дутагдал гаргасан байна гэж хүлээн зөвшөөрч байсан учраас талууд харилцан тохиролцож хөдөлм өрийн эрхийн харилцаанд өөрчлөлт оруулж байсан асуудал байгаа. Бусад асуудлын тухайд хуулийн хэлтсийн дарга Болдбаатар, Үүрийнтуяа захирал, Отгонбаяр дарга нартай уулзсан, хэлэлцсэн. Тэгэхэд хууль бус шаардлага тавьж ажлаа өг гэдэг шаардлага тавьсан асуудлаар нэхэмжлэгч энэ талаар юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ талаарх баримт байхгүй, энэ талаар тайлбарлаж байгаа гэрчийн мэдүүүлэг ч худлаа байгаа. Эвлэрлийн асуудлыг ******* буруу тушаал шийдвэр гаргасан учраас нэхэмжлэгчтэй эвлэрэх гээд байна гэж ойлгож болохгүй. Учир нь тушаал шийдвэрийг дагахаар хөдөлмөрийн харилцаанд шууд Ц.******* даргыг буруутай гэдэг үндэслэлээр авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна. Үүнд Батмөнх захирал биш та буруутай гэж хэлэх тушаал шийдвэр гараагүй, үүнийг нэхэмжлэгч буруу ойлгоод байх шиг байна. *******ийн зүгээс эвлэрэхдээ нэхэмжлэгчийг олон жил *******т ажилласан, мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийг нь үнэлээд өөртэй нь харилцан тохиролцоод хөдөлмөр эрхлэх харилцаанд өөрчлөлт оруулж, дуусгавар болсон болохоос биш шууд ажлаас нь халаад, сахилгын шийтгэл оногдуулаагүй тэр ч утгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа олон жил хамтарч ажилласан учраас өөр албан тушаалд шилжин ажиллах хүсэлтийг чинь хүлээж авъя гэхэд нэхэмжлэгч тухайн үедээ хариу өгөөгүй, Нэхэмжлэгчийн санал нь өөрийгөө албан тушаалд томилуулах гээд байгаа юм уу, өөрийнхөө оронд томилогдсон Очхүүг энэ албан тушаалаас буулгах гээд байгаа юм уу, энэ нь тодорхойгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

7. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 119/22/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б101 дугаартай ажилд томилох тухай тушаал, ******* *******-ын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай Ц.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын хуулбар, 2021 оны 02 сарын 10-нд батлагдсан ажлын байрны тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 02/859 дугаартай албан бичиг,

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ******* *******-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/384 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус комисс байгуулах тухай тушаал, *******" *******-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан Ц.*******ын өргөдлийг бүртгэсэн цахим бүртгэл, Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/278 дугаартай Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай тушаал, тушаалын хавсралт, ******* *******-ын ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/446 дугаартай Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааны журам батлах тухай тушаал, тушаалын хавсралт, ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/375 дугаартай албан хэрэг хөтлөлтийн зааварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, ерөнхий захирлын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/308 дугаартай нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ******* *******-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 111/141 тоот албан бичиг, ******* *******-ын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХБ-113-12/636 тоот албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 7/1126 тоот албан бичиг, ******* *******-ын Автотээврийн цехийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/221 тоот албан бичиг, Өдрийн сонины 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаарт нийтлэгдсэн ******* *******-аас дуудлагаар худалдах эд хөрөнгийн жагсаалт, Ц.*******ын цалингийн тодорхойлолт, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжийн амралт авах хүсэлт, ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Б/657 дугаартай Ц.*******ыг ээлжийн амралтаас дуудан ажиллуулах тухай тушаал, ээлжийн амралт олгох мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ХБ-111-12/5518 дугаартай албан бичиг, хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн ТБ-111-12/6503 дугаартай албан бичиг, хавсралт, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/221 дугаартай албан бичиг, хавсралт, 2022оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 117/1037 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 08 сарын 02-ны өдрийн 06/9859 дугаартай албан бичгээр ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай мөрдөгчийн мэдэгдэл, *******" *******-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХБ/-117-12/206 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-1/156 дугаартай мөрдөгчийн мэдэгдлээр арга хэмжээ авсан тухай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 45 дугаартай мөрдөгчийн мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн тайлан, *******" *******-ын ерөнхий захирлын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн Б/474 дүгээр тушаал, Ц.*******той байгуулсан 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 01/19/52 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, Ц.*******ын гаргасан өргөдөл /эх хувиар/, Ц.*******ын цалин хөлсний тодорхойлолт /эх хувиар/, *******" *******-ын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/73 дугаартай эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр авах арга хэмжээний тухай тушаал, тушаалын хавсралтууд, *******" *******-ын ерөнхий захирлын 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ХБ-111-12/2150 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай ******* *******-ын өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт, ******* *******-ын Автотээврийн цехийн 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 20/234 дүгээр тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 170 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, *******" *******-ын 2021 оны 07 сарын 06-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 01 сарын 13-ны өдрийн А1/79 тоот албан бичиг, *******" *******-ын ерөнхий захирлын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай" А/673 дугаар тушаал, ажлын хэсгийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн тайлан,*******" *******-ын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 14 дугаартай өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/281 дугаартай бүтэц орон тоог батлах тухай захирлын тушаал, тушаалын хавсралт, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/390 дугаартай бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралт, ******* *******-ын 2022 оны тушаал хүлээлцсэн бүртгэлийн дэвтэр, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22/500229 дугаартай мөрдөгчийн санал, тушаал, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 113/525 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* *******-т холбогдуулан ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаартай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаал, ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогч, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан тайлбар гаргасан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ц.*******ын ажил албан тушаалыг өөрчилж, өөр ажилд томилсон ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

3. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* нь Ерөнхий нягтлан бодогч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Ц.*******той 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 01/19/52 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээнд 2019 оны 07 сарын 01-нд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээг 2022 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулж, ажиллуулж байгаад тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, ******* *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/673 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн дүгнэлт, ажилтан Ц.*******ын өргөдөл зэргийг үндэслэн Ц.*******той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Мөн тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5 дахь заалтууд, ажилтан Ц.*******ын өргөдөл зэргийг үндэслэн Экспорт, борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ц.******* нь ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

4. Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...би өөрийн хүсэлтээр ажил албан тушаалыг бууруулах, өөр ажилд томилуулах хүсэлтийг гаргаагүй байхад намайг эд хөрөнгө актлах үйл ажиллагаа явуулахад хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж дарамт шахалт үзүүлж, хүчээр хүсэлт бичүүлэн авч ажил албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулж, дараа нь томилсон албан тушаалаас мөн намайг хуурч мэхлэн чөлөөлсөн... гэж тайлбарладаг.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар татгалзлын үндэслэлийг ... нэхэмжлэгч Ц.******* нь үйлдвэрийн газрын өмч хөрөнгө, санхүү, нягтлан бодох бүртгэлд хяналт тавих, удирдлагыг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, тиймээс өөртэй нь тохиролцож ажил албан тушаалыг нь бууруулж, өөрчилсөн... гэж тайлбарладаг.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах-аар хуульчилсан байх ба ажил олгогч нь Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 тушаалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэж өгсөн талаар баримт хэрэгт байхгүй байх ба нэхэмжлэгч гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

 

7. Харин ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дүгээр тушаалыг нэхэмжлэгч Ц.******* 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь нотлогдож байх ба хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

8.Хариуцагч ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг түүнтэй харилцан тохиролцсон үндэслэлээр өөр ажил албан тушаалд томилсон гэж тайлбарласан боловч уг тушаалд Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, ******* *******-ын ажлын хэсгийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн дүгнэлт зэргийг үндэслэсэн нь ажил олгогчийн санаачлагаар нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулж өөр ажилд буюу Экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилсон гэж үзэхээр байна.

 

9. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 01 дугаартай мэдэгдэлд ...төрийн өмчит үйлдвэрийн газраас худалдаж байгаа тээврийн хэрэгсэл, эд зүйлсийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн... гэж зааж, мэдэгдлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд хүргүүлсэн байх ба үүнтэй холбоотойгоор ******* *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/673 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн тайлан гарсан байна.

 

10. Мөн тушаалд нэхэмжлэгч Ц.*******ын 2022 оны 04 дүгээр сарын 05-нд бичсэн өргөдлийг үндэслэсэн байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул талуудыг тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

 

11. Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил албан тушаалыг бууруулж, мөн ажил албан тушаалаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч ...нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн биелүүлээгүй, хариуцлага алдсан... гэх үндэслэлээр ажил албан тушаалыг бууруулж, өөр ажилд томилсон болох нь тогтоогдож байна.

 

12. Ажилтны ажил албан тушаалыг бууруулан өөрчилж, өөр ажил албан тушаалд томилсон ажил олгогчийн тушаал эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хэрвээ ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар тушаалд тодорхой заах ёстой юм.

 

13. Иймд дээрх үндэслэлээр ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.*******ыг ******* *******-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

9. Нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолтод бичигдсэн цалин, хөлсийг баримталж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож //13962032/3/21.5=1275771/21.5=649396* ажилгүй байсан 119 хоног- эрдэнэт т ажиллаж байхдаа авсан цалин 19354266 төгрөгийг хасч тооцож/ 57,923,858 төгрөгийг хариуцагч ******* *******-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.*******од олгох нь зүйтэй байна.

 

10. Харин ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон тул тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

11. Мөн нэхэмжлэгч нь ******* *******-т холбогдуулан гаргасан ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, -Үйлдвэр *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******од, 447,569 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /*******/-ыг ******* *******-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 57,923,858 /тавин долоо сая есөн зуун хорин гурав мянга найман зуун тавин найм/ төгрөгийг хариуцагч ******* *******-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ******* *******-т холбогдуулан гаргасан ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******од, 447,569 /дөрвөн зуун дөчин долоон мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ