Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2016/ШЦТ/204

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Ц.Баасанбаяр,

Иргэдийн төлөөлөгч Л.С*******

Шүүгдэгч Б.Б********, Б.М******, Г.Б*******,  Х.Л***** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******, Б.М******, Б.Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Л******* д холбогдох Эрүүгийн 201622000265 тоот хэргийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ээж 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн ***** сум * дүгээр багийн **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б.М****** , Регистрийн ******** дугаартай.

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн **** сумын * дугаар багт оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял эдэлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,Б.Б******* , Регистрийн *******  дугаартай,

 

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн ******  суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бурэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, хүүхдийн хамтХөвсгөл аймгийн ***** сум **  дугаар **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хариад овогт Х.Л******* , Регистрийн ******* дугаартай,

Монгол улсын иргэн,**** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ***** сум * дүгээр **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б******* , Регистрийн ****** дугаартай,

Шүүгдэгч Б.Б********, Б.М******,Г.Б******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн **** тоотод иргэн Х.Л*****г бүлэглэн зодож хамар ясны хугарал, тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, зүүн зулай, нуруу, зүүн бугалга, баруун сарвууны дөрөвдүгээр хуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Л***** согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн ****  тоотод өөрийн гэртээ иргэн Б.М******, Б.Б********,Г.Б******* нартай маргалдаж Б.М******ын хэвлийн тус газар руу нь 1 удаа хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан, Б.Б********ын хэвлий, зүүн бугалга, зүүн гуя, умдаг зэрэг газарт нийт 4 удаа хутгалж хөнгөн зэргийн санаатай учруулсан,

Мөн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр ноцтой зөрчин зэвсэг хэрэглэн танхайрсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.М****** нь соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнөХөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн **** тоотод иргэн Х.Л*****г зодож хамар ясны хугарал, тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, зүүн зулай, нуруу, зүүн бугалга, баруун сарвууны дөрөвдүгээр хуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Л***** нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн **** тоотод өөрийн гэртээ иргэн Б.М******тай маргалдаж түүний хэвлийн тус газар руу нь 1 удаа хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Б.Б********ын хэвлий, зүүн бугалга, зүүн гуя, умдаг зэрэг газарт нийт 4 удаа хутгалж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Б********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... М******, Л****** хоёр Ерөөл нэртэй архиа задлаад ууж байгаа харагдсан. Тэгсэнээ хоорондоо гар барилдаж байснаа маргалдаад гадаа гарч барилдах юм болоод гэрийн гадаа гараад М******, Л****** хоёр гараад том том дуугараад байхаар нь Б******* бид 2 араас нь гарсан.

 

Тэгтэл М******, Л****** хоёр гадаа маргалдсан урд урдаасаа харсан зогсож байсан. Тэгээд болио гээд М******, Л****** хоёрыг аваад орсон. Тэгээд би цонхон талын орон дээр суугаад хоймрын орон дээр Л******** суугаад М******** ширээний доор суугаад Б******* утсаа цэнэглэнэ гээд телевизийн хажууд сууж байсан. Тэгээд дөнгөж суугаад байж байснаа Л******** , М********ын толгой руу Ерөөл нэртэй шилтэй архиараа толгой руу нь цохисон. Архи нь мулт сүрээд хажуу тал руу нь унаад асгарсан. Тэгээд би босч ирээд больцгоо гээд босоод иртэл Л******** эргэнэг рүү гүйж очоод хутга аваад гүйж ирээд миний гэдэс рүү хутгалсан. Тэгээд Л******** гийн араас Б******* тэвэрч авсан. Тэгээд би гараад явчихсан. Тэгээд би байшингийн хойд талд гараад цамцаараа гэдсээ боох гээд цусаа тогтоох гээд байж байтал Л******** гүйж гарч ирээд давсаг руу хутга шаасан. Тэгээд би Л******** гээс хутгыг нь авах гэтэл дийлэхгүй байсан. Тэгээд намайг хашаа давах гэж байхад миний зүүн суга руу зүүн талын гуяны гадна тал руу хутгалсан. Тэгээд хашаа даваад гартал Б******* тэй тааралдаад хамт явсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би зүгээр л сууж байсан. Тэгснээ гэнэт Л***** босоод эргэнэгээсээ хутга аваад Б******* ыг орон дээр сууж байхад Б******* ыг хутгалчихсан. Би тэр үед гэрээсээ гараад гүйх гэтэл хойноос гүйж ирээд намайг хаалгаар гарах гэтэл хойноос миний баруун талын хэвлий рүү хутгалсан, халуу түүгээд явчихсан. Би гэрээс гүйж гараад байшингийн цонхоор хальт л харсан. Б******* ыг хаана байгааг нь хараагүй би хальт цонхоор хартал Б******* , Л***** хоёр харагдсан, Б******* бол харагдахгүй байсан. Тэгээд би дахин хутгалах байх гэж бодоод ороогүй хашааны хаалгаар гараад яваад өгсөн. Б******* ыг нь хаана байгааг нь хараагүй би цонхоор хараад айгаад яваад өгсөн. Намайг хутгалах үед Л***** гийн хүүхэд нь гэртээ байгаагүй, урд айлынх руугаа орсон байсан байх, намайг байхад хутгалуулсны дараа урд гэрээс ямар нэгэн хүн гарч ирээгүй. Гэр рүү ороод 20 орчим минут болсны дараа миний толгой руу архитай шилээр цохисон. Би барилдаад унасандаа болоод шаралхаад ганц хоёр үг хэлсний төлөө л миний толгой руу архитай шилээр цохисон гэх мэдүүлэг /хх-н 22-23 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Б****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Б******* боль гээд хэлчихсэн чинь Л***** гэрийнхээ гал тогооны түмбүшиг дээрээс нь цагаан иштэй балиус аваад Б******* ыг орон дээрээс нь босох гэтэл та нар поолдих гээд байна уу? гээд шууд очоод Б******* ын гэдэс рүү нь хутгаар шаасан. Би тэр үед зурагтынх нь урд утсаа цэнэглээд сууж байсан. Тэгээд би босоод Л***** гийн араас тэврээд авсан. Тэгээд Б******* гараад зугтаасан. Тэгээд би Л***** г тавьчихаад Б******* ын араас гүйгээд гарсан. Би байшингаас гүйж гараад хашааны хаалгаар гараад чигээрээ зүүн тийшээ гүйтэл Б***** байгаагүй хойно нэг хүн муухай орилоод явчихсан. Тэгээд хашааны хойд булангаар тойроод хартал Б******* хашаан дээгүүр давж гарч ирээд шууд газарт унасан. Тэгээд би Б******* ыг сугадаад баруун тийшээ гүйгээд засмал зам нэвт хөндлөн гараад 23 дахь хаалга онгорхой байхаар нь гүйж ороод тэр айлын хүмүүсээр цагдаа эмнэлэг дуудуулсан. Тэр айлын хашаанд цагаан өнгийн 69 маркийн машин байсан. Би цонхон дээр нь очоод түргэн дуудаач гэж хэлсэн. Бид хоёр бол тэр айл руу ороогүй нэг эгч гэр дотроосоо утсаар ярьж түргэн дуудаж ирсэн. Тэгээд эмнэлгийн машин цагдаагийн машин 2 ирээд эмнэлгийн машинд Б******* ыг хийж өгөөд намайг цагдаа аваад

 

Л***** гийн гэрт очиход Л***** хоймрынхоо орон дотор ороод хэвтэж байсан. Л***** цус нөжөө бүгдийг нь угаачихсан байсан. Архины шилнүүд гаргаад хаячихсан бололтой гэрт нь архины шил байхгүй байсан. Тэгээд цагдаад очиход юу болсон юм бэ? Би мэдэхгүй ш дээ гэж Л***** хэлж байсан. Ер нь бол Л***** хүн хутгалаагүй хүн шиг орон дотроо зүгээр хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Л*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Эхлээд М********тай гар барилдаж байгаад муудалцаад намайг өдөөд байхаар нь гадаа гарч барилдсан. Тэгээд буцаад гэр рүү ороход бүдгээрээ дайрсан. Гурвуулаа дайраад байсан. Хэн нь хаана явж цохисныг мэдэхгүй. Зодоон дунд М******** миний толгойны ар хэсэг рүү төмрөөр цохисон. Б******* , Б******* хоёр бол зодоон болж байхад л пижгэнээд л намайг цохиод байсан хэн нь хаана хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. М******** диск төмрөөр миний толгойны ар хэсэг рүү цохисон. Б******* , Б******* хоёр бол намайг цохисон гэхдээ хаана хэдэн удаа яаж цохисныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хохирогч Б.М******ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрөө хохирсон ч гэсэн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Х.Л*****г цохиогүй байсан бол миний хэвлийн тус газар дахин хутгалах байсан. Х.Л***** бид хоёрыг зодолдож байхад Г. Б******* , Б.Б******** хоёр ирж салгасан. Бид нар Л******** г нийлж зодоогүй. Х.Л***** бид нарыг нэг нэгээр нь хөөгөөд хутгалсан. Бид эвлэрлийн гэрээ байгуулсан одоо гомдол саналгүй гэв.

Хохирогч Б.Б********ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Бид нар Х.Л*****гийн гэрт дайрч ороогүй. Бид Х.Л*****гийнд архи уугаад сууж байтал Б.М******ыг архины шилээр цохисон. Тэгээд би боль гэсэн чинь намайг хутгалсан. Г. Б******* бид хоёр хүн тосох байсан учир архи уугаагүй. Хүн амиа алдаж болзошгүй нөхцөл байдалд байхад салгасныхаа төлөө ийм ял сонсож байгаадаа харамсаж байна. Одоо надад санал гомдол бид эвлэрсэн гэв.

Хохирогч Х.Л*****гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би хутгаа жорлонгийн тэр лүү шидсэн. Түүнийг олж авах боломж гараагүй. Хэрэг болоод удаагүй байхад намайг цагдаа ирээд аваад явсан. Би өндөр настай ээж, өрх толгойлсон эгч нарыгаа харж ханддаг. Би ийм хэрэгт холбогдож өөрийнхөө ажил ар гэрийг алдаж байгаадаа харамсаж байна. Надад хөнгөн ял оноож өгөөчээ гэж би хүсч байна. Би гэмтэл учруулсандаа уучлал гуйж байна. Бид нар хоорондоо ямар нэгэн хохирол байхгүй гээд эвлэрсэн. Надад хөнгөн ял оноож өгөөч гэж би хүсч байна гэв.

Гэрч Н.А****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Цагдан хорих байранд Х.Л*****г хүлээж авсан өдөр нь би үзлэг хийхэд дагзны зүүн хэсэгт овоосон эмзэглэлтэй, зүүн гарын бугалага хэсэгт урт зүсэгдсэн, зураасан шархтай, хамар, баруун хацар хавдартай байсан. Толгой өвдөнө нүд бүрэлзэнэ, ууц нуруугаар өвдөнө гэсэн зовиуртай. Биеийн цээж хэсэг болон хүзүүгээр улайсан. Үзлэгт даралт их 160, 100, 150, 100-тай байсан байна. Өөр шарх сорви байгаагүй. Ямарваа нэг зүйлээр зүсэгдсэн бололтой зүсэгдсэн шархтай. Толгойны ар хэсэг рүү юмаар цохиулсан ч юм уу унасан ч юм уу ямар ч л байсан шархтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/,

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 62, 68,78-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн

  1.  дугаартай дүгнэлтэд:
  1.   Б******* ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2.   Б******* ын биед хэвлий, зүүн бугалга, зүүн гуя умдаг хэсэгт шарх бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4.  Шарх тус бүрдээ ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5.  Тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн

  1.  дугаартай дүгнэлтэд:
  1.  Б.М******ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  Б.М******ын хэвлийн баруун доод хэсэгт хэвлийд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4.  Ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5.  Тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 69-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 254 дугаартай дүгнэлтэд:

  1.  Х.Л*****гийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  Х.Л*****гийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, зүүн зулай, нуруу, зүүн бугалга, баруун сарвууны дөрөвдүгээр хуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4.  Хатуу мохоо зүйлийн нэг биш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 79-р хуудас/, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Л*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 96 дугаар зүйлийн 96.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-тзааснаар яллах

 

дугнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилснийг хүлээн авч шүүгдэгч Х.Л*****д бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байгаа боловч шүүгдэгч Х.Л***** нь хохирогч Б.М******тай эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б********,Г.Б******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар хохирогч Х.Л*****г бүлэглэн зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч нар болон хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг нь хангалттай нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн шүүгдэгч Б.М******ыг хохирогч Х.Л*****гийн биед шүүгдэгчГ.Б*******, Б.Б******** нартай бүлэглэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Л*****, Б.М******,Г.Б******* нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн **3, 142, 146-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б******** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 155-157-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Л*****, Б.М****** нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзлээ. Харин Х.Л*****д анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, ар гэрийн амьдрал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Х.Л***** нь ** хоног цагдан хоригдсон. Б.Б********,Г.Б*******, шүүгдэгч Б.М****** нар нь цагдан хоригдоогүй болно.

Энэ хэрэгт хураагдсан бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаарБ.Б******* , Б.Б******* нарт холбогдох Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
 
  1.  Шүүгдэгч Б.М****** т Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 болгон өөрчилсүгэй.
  2.  Шүүгдэгч Х.Л*****д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон тус тус өөрчилсүгэй.
  3.  ****** 99 овогт Х.Л******* г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, Б.М****** ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Х.Л*****, Б.М****** нар нь хохирогч нартай эвлэрснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Л*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Л*****д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Х.Л*****гийн цагдан хоригдсон ** хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.М****** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
  8.  Эрүүгийн 201622000265 дугаар хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гэснийг тус тус дурьдсугай.
  9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  10.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б********, Б.М******,Г.Б******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Л*****гийн урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.