| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0150/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/199 |
| Огноо | 2016-10-11 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/199
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг Улсын яллагч Г.Сэндэнсүрэн Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд Шүүгдэгч Д.А******* нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А******* д холбогдох эрүүгийн 201622000424 тоот хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. ^ Шүүгдэгчийн биеийн байцаалт : Шүүгдэгч Монгол улсын иргэн, Д.А******** , **** оны ** дүгээр сарын ** -нд Хөвсгөл аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ***** сумын * дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн ******* дугаартай, Шүүгдэгч Д.А******* нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Мөрөн сумын баруун талд байрлах ******** шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас иргэн Д.С******* ын жолоодож явсан Приүс-20 маркийн **** *** улсын дугаартай машиныг мөргөн гэмтээж, мотоцикль дээр сууж явсан Л.У****** ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Д.А******* нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Мөрөн сумын баруун талд байрлах******** шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр |
| 2 |
| Мустанк-5 маркийн мотоцикль жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас иргэн Д.С******* ын жолоодож явсан Приүс-20 маркийн **** *** улсын дугаартай машиныг мөргөн гэмтээж, мотоцикль дээр сууж явсан зорчигч Л.У****** ын амь насыг хохироосон гэм буруутай болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г********* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн : 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн өглөө Дундговь аймгийн ******* суманд өөрийн гэртээ байж байхад миний утас руу “Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас ярьж байна" гээд нэг хүн яриад “Таны дүү Л.У****** нь зам тээврийн осолд орж нас барлаа" гэж байсан...Талийгаач дүү маань Мөрөн суманд баз хүргэн болох А******** гээ айлын хүүхэд хүргэж өгөхөөр Мөрөн суманд ирсэн юм шиг байна лээ...Би гомдолтой байна. Наашаа цаашаа явсан зардал, оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэнэ. Нэхэмжлэлтэй холбоотой зардлыг холбогдох материалын хамт гаргаж өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/ Хохирогч Д.С******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн үед найз охин Агаргэрэлийнхээ гэр бүлийнхэнтэй танилцахаар У******** хотоос Мөрөн сум руу явсан, явахдаа өөрийнхөө Приүс-20 маркийн **** *** улсын дугаартай машинтайгаа явсан...Мөрөн рүү шөнийн 00 цагийн үед орж ирсэн. Бид нарыг орж ирэхэд нэг машинтай хүн тосож авсан. Тэгээд тосож авсан машин хамгийн урд талд, түүний араас манай эхнэрийн эгчийнх нь найз машинтайгаа, харин араас би, миний араас үлдсэн нэг машин явж байхад ******* шатахуун түгээх станцын тэнд явж байхад урд явсан машин маань замынхаа баруун тал руу шахаад даялаад өнгөрсөн. Тэгээд би явж байхад миний машиныг нэг юм ирээд мөргөчихсөн. Тэгэхээр нь би тормозлоод машинаа зогсоогоод эхнэрийнхээ гэдэсийг л барьсан. Яагаад эхнэрийнхээ гэдсийг барьсан бэ гэвэл эхнэр маань 6 сартай жирэмсэн юм. Тэгээд машиндаа байгаа хүмүүсийг буулгасан, Тэгээд байж байхад ард явсан машин ирээд цагдаа болон эмнэлэг дуудсан. Тухайн үед би машинаас бууснаас хойш замын хажуу талд уйлаад шоконд ороод л зогсож байсан . Миний хохирлыг бэлнээр төлж барагдуулсан. Би түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ Гэрч С.Л******** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр миний том хүү Г******* над руу залгаад “ааваа дүү маань нас барсан байна, зам тээврийн аваарт орж нас барсан юм шиг байна” гэж ярьж байсан. Тэгээд хүү маань Дундговь аймгаас У******** хотод ирээд намайг Мөрөн сум руу авч явсан... У******** нь миний 3 дахь хүүхэд байгаа юм...Хүү маань Мөрөн суманд ямар ажил хүүгийн маань эхнэр болох гэж байгаа Н******* ын гэр нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд байдаг юм. Хүү маань тэдний гэрт л хамт амьдарч байсан байна...Хүүгээ алдсандаа гомдолтой байгаа гэх мэдүүлэг/хх-ийн 29-30-р тал/ Гэрч Д.Н******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би нөхөр болох А******** гээ 2011 онд албан ёсоор гэр бүл болсон.. Би нөхрийгөө зам тээврийн осол гаргаад Мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт биеийн байдал нь муу хэвтэж байгаа талаар нөхрийнхөө дүүгийнх нь нөхрөөс сонссон. Би тухайн үед хөдөө мал дээрээ байсан. |
| Тэгээд хүнээр дамжуулан хэл хүргүүлсэн гэж байсан...Уг нь нөхөр А********* маань баз хүргэн У******** тайгаа хамт хадам аавын маань мотоциклиор Мөрөнгийн гол руу хүн аваачиж өгөхөөр явсан боловч цаашаагаа яваад Мөрөн сум руу орчихсон байсан. Би нөхөр болон талийгаач У******** хоёрыг Мөрөн сум руу яг ямар ажлаар орж ирснийг нь мэдэхгүй байна. Тэр хоёр хүүхэд хүргэж өгөхөөр явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Уг нь “гялс явчихаад ирье” гээд л явсан. Нөхөр маань яаж явж байгаад осол гаргаснаа сайн мэдэхгүй байна лээ. Ямар ч байсан өөрөө мотоцикль барьж явж байснаа мэдэж байсан. Нөхрийн маань хэргийг аль болохоор хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/ Гэрч Ж.Д******** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: А********* нь миний гурав дахь хүү байгаа юм...2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ хүүгээ мотоцикльтой явж байгаад аваарт орсон талаар Мөрөн суманд байдаг төрлийнхөө хүмүүсээс мэдсэн. Манай хүү л Мөрөнд байдаг хүмүүстээ өөрөө хэл хүргэсэн юм шиг байна лээ...Хүү маань надад хэлэхдээ мотоцикпьтойгоо явж байгаад машинтай мөргөлдсөн л гэж ярьж байсан. Өөр нэг их зүйл яриагүй, угаасаа тухайн үед болсон зүйлээ сайн санахгүй байгаа юм шиг байсан. А**********ийн унаж явсан мотоцикль нь миний мотоцикпь байгаа юм. Би уг мотоциклийг хадам дүү М******** аа 5 жилийн өмнө авч байсан. Надад энэ мотоцикпийн бичиг баримт гэх зүйл байхгүй. Уг мотоцикль нь хар өнгөтэй Мустанг- 5 маркийн хуучин мотоцикль байсан. Би уг мотоциклийг 300.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/ Гэрч Ж.Ц***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Намайг******** Шатахуун түгээх станцийг өнгөрөөд явж байхад урдаас бүдэг гэрэлтэй, хоёр тийшээгээ бага зэрэг найгасан мотоцикль зөрж өнгөрсөн. Уг мотоциклийн хажуугаар зөрөхдөө би машинаа замынхаа баруун тал руу шахаж байгаад өнгөрүүлсэн. Тэгээд цааш явж байгаад толиндоо хартал ард талын машинууд зогсчихсон байсан. Тэгэхээр нь би “яагаад зогсож байгаа юм бол” гээд дүү рүүгээ утасдаж асуухад “энд осол гарчихлаа” гэж байсан. Тэгэхээр нь би буцаж эргээд тэд нар дээр очсон. Тэнд очоод машинаасаа буугаад гүйгээд очиход осол гарчихсан байсан. Тэгээд харахад нэг залуу өндийгөөд суучихсан “та нар энэ залууг босгоод өгөөч” гэж бид нараас гуйж байсан. Тэгээд бид нар “уг хүнийг хөдөлгөж болохгүй байх” гээд шууд цагдаа болон эмнэлэг дуудсан. Тухайн үед миний хажуугаар гуйвж өнгөрсөн мотоцикльтой залуус манай машины цуваанд явж байсан гурав дахь машиныг мөргөж осол гаргасан байсан. Тухайн үед би 60 км цагийн хурдтай явж байсан ба машинууд хоорондоо 30 орчим метрийн зайтай л явж байсан. Тухайн үед ийм л зүйл болж өнгөрсөн. Мотоцикпьтой залуу хурдтай л явж байсан. Яг хэдэн километрийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед тэр мотоцикльтой залуус гуйвж, дайваж яваад байсан болохоор нь би “согтуу явж байгаа юм байна” гэж бодоод зам руугаа шахаж хажуугаараа өнгөрүүлсэн. Мотоциклийг барьж явсан залуу нь толгойдоо хамгаалалтын малгайтай байсан. Харин ард талд нь сууж явсан залуу нь хамгаалалтын малгайгүй байсан . гэх мэдүүлэг/хх-ийн 33-34-р тал/ Гэрч Б.А******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн үед нөхөр маань манай гэр бүлийнхэнтэй танилцахаар У******** хотоос Мөрөн сум руу явсан...Мөрөн рүү шөнийн 00 цагийн үед орж ирсэн. Бид нарыг орж ирэхэд нэг улаан машинтай ах тосож авсан. |
|
|
| Тэгээд тосож авсан машин хамгийн урд талд, түуний араас манай эгчийн найз нөхөртэйгээ хамт Прадо маркийн машинтайгаа дагаад явж байсан. Түүний араас нөхөр бид хоёр машинтайгаа дагаад явж байсан. Харин хамгийн сүүлд эгчийн маань найз Приүс маркийн машинтайгаа дагаад явж байсан. Бид нар явахдаа ар араасаа цуваанд ороод явж байсан. Тэгээд явж байхад гэнэт өөдөөс аягүй хурдтай нэг юм ороод ирсэн. Тэгэнгүүт нь би орилоод доошоогоо тонгойгоод гэдсээ бариад суусан. Тэгээд шууд манай машин зогссон. Машин зогссоны дараа би машинаас буусан. Намайг буусны дараа нөхөр маань буугаад над дээр ирээд миний гэдсийг барьж үзээд байсан. Тэгээд гарч ирснийхээ дараа машин руугаа харахад машины маань зүүн хажуу тал аймаар болчихсон байсан. Тэгээд “юу ингэчих вэ” гээд харсан чинь замын хажуу тал руу мотоцикль уначихсан байсан. Тэгээд тэр хавиар явж үзэхэд хоёр хүн байсан. Тухайн үед тэр хоёр хүн хоёулаа л ухаантай байх шиг байсан. Тэгээд би уйлаад л тэр хавиар байж байсан. Харин тэнд байсан хүмүүс цагдаа болон **3 дуудсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Тэр мотоцикль яах ийхийн зуургүй л маш хурдтай урсгал сөрөөд орж ирээд машиныг маань мөргөчихсөн. Яг миний сууж явсан талыг мөргөсөн. Тухайн үед машинууд маань гуперлэж явсан болохоор нэг их хурдтай яваагүй, дундаж хурдтай л явж байсан...Би зүгээр байна, надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Хүүхдээ эмчид үзүүлж, эход харуулахад хэвийн байсан. Тийм учраас надад шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгох шаардлага байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 399 тоот: Д.А******* ийн биед гэмтэл тоггоогдлоо. Д.А******* ийн биед зүүн шуу ясны далд хугарал, зүүн сарвуу, 2,3,4-р шивнүүрийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ- ын 2 3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Цаашид хөдөлмөрийн чавдар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 60-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 67 тоот: Л.У****** нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Л.У****** ын биед дагзны төвгөрөөс салаалсан шугаман хугарал, баруун дух, чамархай, зүүн дух, дагзны дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, дагзанд шарх, баруун сарвуунд язарсан шарх, баруун, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дагзны төвгөрөөс салаалсан шугаман хугарал, баруун дух, чамархай, зүүн дух, дагзны дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт гэмтэл нь үхэлд хүргэсэн бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад дагзны шарх, баруун сарвуунд язарсан шарх, баруун, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд үхэлд нөлөөлөөгүй мөн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь нас бараад 16-20 орчим цаг өнгөрсөн байжээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач Л.У****** ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин |
| 5 |
| тогтоогдсонгүй. Л.У****** нь нас барах үедээ дунд зэргийн согтолтгой байжээ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48-р тал/ Замын цагдаагийн тасгийн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **-р багт байрлах ^******** шатахуун түгээх станцын хойд асфальтан зам дээр Приус маркын **** *** улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.С******* нь Монгол улсын замын хөдөлгөөний хууль дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **-р багт байрлах******** шатахуун түгээх станцын хойд асфальтан зам дээр Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан жолооч Д.А******* нь МУ-ын ЗХД-ийн 2-р зүйлийн 2.2-ийн А, 2.7-ийн А, 8- р зүйлийн 8.2-т заасан “ Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа мөханикжсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна.” "Жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Уг осол нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ замын эсрэг урсгалд орсны улмаас гарсан байна. Энэ осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Уг осол нь Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан жолооч Д.А******* ийн буруутай үйлдлийн улмаас болж гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 54-55-р тал/ Шүүгдэгч Д.А******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: У******** нь ^ миний эхнэр Н******* ын төрсөн дүүг авч суусан юм. У******** бид хоёр нэг айлын баз хүргэдүүд байгаа юм...2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Тариалан сумаас Тосонцэнгэл сумын гүүр лүү хүүхэд хүргэж өгөхөөр баз хүргэн У******** тайгаа хамт өөрийнхөө Мустанг-5 маркийн мотоциклиор явсан. У******** бид хоёр хүүхдийг голын зах дээр хүргэж өгчихөөд буцаад явах гэж байхад У******** “хоёулаа нэг мөсөн аймгийн төв орчихоод явъя, манай нэг найз тэнд ирчихсэн байна гэнэ, би бас тэндээс мотоциклийн сэлбэг авах гэсэн юм” гэж байсан. Тэгэхээр нь “тэгье, тэгье” гээд хамт явсан. У******** бид хоёр 16 цагийн үед Мөрөн сумын төвд орж ирээд...тэндээ хоол унд идчихээд нэг шил архи хамт уучихаад буцаад явахаар болсон. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад тэдний гэрээс гараад би мотоциклио унаад талийгаач миний араар суугаад явсан. Бид хоёр 9 дүгээр хорооны хар замаар доош уруудаад Магнай трейд шатахуун түгээх станцаас 7000 төгрөгөнд бензин авчихаад шууд хөдөлсөн. Тэгээд хөдлөөд нэг их удаагүй явж байгаад л мөргөлдсөн байх. Түүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй. Магнай трейдээс шатахуун авснаасаа хойш яг юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан...Яг ямар шалтгааны улмаас осол гарсныг мэдэхгүй байна...Тухайн үед би нилээн согтолттой байсан, болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Би бодохдоо халуун гэрт архи ууж байгаад гэнэт салхинд гарч ирээд л өөрийгөө согтсон болов уу гэж бодож байгаа . Надад мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх гэж байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байдгийг мэднэ. Тухайн үед өөрийгөө |
| гайгүй мотоциклио бариад явчих байх гэж бодоод тээврийн хэрэгслээ бариад явчихсан юм. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна . Хохирогч нарын хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх- ийн 74-76-р тал/ Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3- 9-р тал/ Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн **-12-р тал/ Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 38, 43, 53, 59-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-р тал/ Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-48-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхтул шүүгдэгч Д.А******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Эрүүгийн 201622000424 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Д.А******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р тал/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000424 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г********* ын гаргаж өгсөн оршуулгын зардал буюу хохирлын баримт гэх 2.614.980 төгрөгийн нотлох баримтыг шүүхээс үнэлж, хавтаст хэргийн **1 дүгээр талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа тул нотлох баримтаас хасч тооцсон болно. Шүүгдэгч Д.А******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г********* т 4.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь Л.Г********* ын бичгийн тайлбар, мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтаар, хохирогч Д.С******* ын хохирлыг барагдуулсан болох нь түүнтэй хийсэн эвлэрлийн гэрээ, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн болон түүний хувийн байдал, ар гэрийн амьдрал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүхээс үзлээ. |
| 7 |
| Харин шүүгдэгчид хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
|