Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

   Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

   Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

   Шүүгдэгч: Г.Л нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-н Лд холбогдох эрүүгийн 2527000000129 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1""""""""""""""" өдөр """"""""""" төрсөн, 28 настай, эрэгтэй, """"""""""""""""""""" хамт """""""""""""""""""" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,""""""""""""""""""""""

"""""""""""""""""""""""""2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

"""""""""""""""""""""""""шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж байсан, """"" регистрийн дугаартай, Г овогт Г-н Л.

 Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.Л нь """"""""""""""""""""" дэвсгэрт согтуугаар """"""" улсын дугаартай “Аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их зүйл ухаарсан. Надад хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Манай хүүхэд Улаанбаатар хотод хагалгаанд орох гээд явсан байгаа” гэв.

Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 18 цагийн орчимд тус Цагдаагийн хэлтсийн """"""""""""" дугаарын утсанд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу очиж шалгахад иргэн Г.Л нь согтууруулах ундааны үйл хэрэглэсэн үедээ """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан ба эхнэр 2 хүүхдийн хамт зорчиж байсан. Г.Лгийн эхнэр Б  овогтой Б /"""""""""""/ утас """""""""""" нь хамт зорчиж байсан. Драгер багаж үлээлгэхэд 3.40 хувийн согтолттой гэж зааж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

Г.Л яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “...Тэгээд би цааш үргэлжлүүлээд тээврийн хэрэгслээ жолоодож явж байтал Орхон голын гүүрнээс хойш 4, 5 км орчимд цагдаа нартай таарч шалгуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтнаас согтуурлыг багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

""""""""""""""""""""""""""""шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 24-29 дүгээр хуудас/,

""""""""""""""""""""""""шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 30-35 дугаар хуудас/,

Г овгийн Г-н Л /РД: """""/-ийн ялын тооцоо /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

""""""""""""""""""" 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 40 дугаар хуудас/,

2024 оны мал тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Лд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Л нь """"""""""""""""т 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Энэ үйл баримт нь гэрч Х.Дгийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 18 цагийн орчимд тус Цагдаагийн хэлтсийн 70327102 дугаарын утсанд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу очиж шалгахад иргэн Г.Л нь согтууруулах ундааны үйл хэрэглэсэн үедээ """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан ба эхнэр 2 хүүхдийн хамт зорчиж байсан. Г.Лгийн эхнэр Б овогтой Б /""""""""""/ утас """"""""" нь хамт зорчиж байсан. Драгер багаж үлээлгэхэд 3.40 хувийн согтолттой гэж зааж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, гэрч Б.Бын “...Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, Г.Л яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “...Тэгээд би цааш үргэлжлүүлээд тээврийн хэрэгслээ жолоодож явж байтал Орхон голын гүүрнээс хойш 4, 5 км орчимд цагдаа нартай таарч шалгуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас согтуурлыг багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/, """"""""""""""""""""""шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 24-29 дүгээр хуудас/, " """"""""""""""""""""шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 30-35 дугаар хуудас/, Г овгийн Г-н Л /РД:     """""/-ийн ялын тооцоо /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/, """""""""""""""""""" 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 40 дугаар хуудас/, 2024 оны мал тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч Г.Л нь """"""""""""""""т 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"""" улсын дугаартай “Аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 30-35 дугаар хуудас/,

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Лг 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 3,40% согтолттой болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Г.Лг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

            Шүүхээс шүүгдэгч Г.Лг """"""""""""""""т 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"""" улсын дугаартай “Аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Тийм учраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хариуцлага оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Лд улсын яллагчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай. Шүүгдэгч Г.Л нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй байгаа. Цаашид шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, энэ хэрэг дээр шүүгдэгч Г.Лгээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх, шүүгдэгч Г.Лгийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Лг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Лгийн гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.

Дөрөв. Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх... оршино” гэж,

мөн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж,

мөн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Г.Л нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялын эдлээгүй үлдсэн 65 хоногийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болох эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн зарчимд нийцүүлэн оногдуулах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар """"""""""""""""""" шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн бөгөөд үүнээс эдлээгүй үлдсэн нэмэгдэл 65 хоногийн эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ял болох 03 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ял дээр нэмж нэгтгэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 65 хоногийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жил 65 (жаран тав) хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Г-н Лг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Г-н Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
  1. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Г.Лд мэдэгдсүгэй.
  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар """""""""""""""""""" шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 65 хоногийг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Лийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил (гурав) 65 (жаран тав) хоногийн хугацаагаар хассугай.

7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ДАГИЙМАА