Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0160

 

 

    2023         02           17                                     128/ШШ2023/0160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ЗБН 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ш*******, А.Э*******, Ж.А*******,

Хариуцагч: Б*******, *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б******* нарын хоорондын газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, А.Э*******, Ц.Ш*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Б*******, *******ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 дугаар тушаалаар “Б*******” ЗБН-д Хөвсгөл аймаг, ******* сумын Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Онголог нуурын ар нэртэй 2.5 га газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгожээ.

1.2. Б*******, *******ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичигт “Б*******” ЗБН-д хандан “... газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй ... дээрх зөрчилтэй холбоотой талбар, санал, нотлох баримтуудыг ирүүлэх тохиолдолд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү” гэжээ.

1.3. Нэхэмжлэгч “Б*******” ЗБН-өөс Б*******, *******ад холбогдуулан “Б*******, аялал жуулчлалын яам нь 2016/0138 дугаар эрхийн гэрчилгээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан газар ашиглах гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд өгсөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээний хугацааг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байна.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Б*******” ЗБН-өөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “Б*******" ЗБНөхөрлөл нь Б*******, *******ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 тоот тушаалаар Улсын тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газар болох Хөвсгөл аймаг, ******* сумын Онголог нуурын ард байрлах 2,5 га газрыг "Аялал жуулчлал"-ын Зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон ба 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2016/0138 дугаар эрхийн гэрчилгээг олгосон. Газар ашиглах эрх олгогдсоноос хойш эрхийн гэрчилгээг гардаж авсны дараа зураг төсөл, ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах ажлууд хийгдэж, улмаар төслийн б*******д нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулсан бөгөөд газар ашиглах тухай гэрээ байгуулахаар удаа дараалан хүсэлт гаргаж, 2-3 жил хөөцөлдсөний эцэст гэрээ нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлтгэгдэж баталгаажсан. Ийнхүү бид газар дээр ажлаа эхлүүлж чадалгүй 3 жил гаруй хугацаанд багагүй зардал, хөрөнгө, цаг гаргаж бичиг баримтуудыг бэлтгэснээс гадна тухайн үеийн Хамгаалалтын захиргааны холбогдох албан тушаалтнуудын зүй бус шаардлага, хувийн ашиг сонирхлын золиос болсны улмаас 3 жил 3 сарын дараа гэрээгээ эцэслэн байгуулж авсан. Газар ашиглах гэрээг байгуулж газар дээрээ үйл ажиллагаагаа эхлүүлэх гэтэл 3 үндсэн нөхцөл шалтгаан үүссэн нь:

1. Манай ашиглалтад олгогдсон газрын гадна талаар бусад этгээд зөрчил гарган хашаа барьснаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон. Энэ талаар хамгаалалтын захиргаа, сумын Засаг даргад зөрчлийг арилгуулах арга хэмжээ авхуулахаар хэд хэдэн удаа бичгээр болон биечлэн хандахад тодорхой шийдвэр гаргаж өгөөгүй,

2. Дэлхий нийтийг хамарсан цар тахал 2020 оны 03 дугаар сараас эхэлж, хорио цээрийн улмаас манай байгууллага газар дээр үйл ажиллагаа явуулахад нэн бэрхшээлтэй болсон.

3. Эрхийн гэрчилгээ бүхий газарт зураг төсөл гаргуулж, холбогдох дүгнэлтүүдийг гаргуулах зэрэг ажиллагаа хийж байсан.

Бидний зүгээс Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох журам, газар ашиглах тухай гэрээний дагуу өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, төслийн ажлаа эхлүүлэхээр бүх боломжоороо хөөцөлдөж, газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлж барагдуулж ирлээ. Үүнээс гадна эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргасан ч уг хүсэлтийг шийдвэрлэхдээ бидэнд ноцтой хүндрэл учрууллаа.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасныг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ".. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж зааснаар бид бусдын хууль бусаар газрын зөрчил гаргаснаас шалтгаалж бусдын хашсан хашааг буулгах боломжгүй байснаас газраа ашиглах боломжгүй болсныг тайлбарласан байна.

Үүнээс гадна газар ашиглах тухай гэрээг бид 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулав. Энэ хугацаанаас хойш тасралтгүй Ковид-19 цар тахлын нөлөөн дор бид үйл ажиллагаа явуулах боломжгүй байлаа. Газар ашиглах эрх олгосон шийдвэр 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гарсан, хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуусах тул бид газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5 тоот албан бичгээр гаргасан. Энэ хүсэлтийн дагуу бид яаманд биечлэн очиж сураглахад хариу гардуулж өгсөн нь "тайлбар хүргүүлэх, материал буцаах тухай" 09/1553 тоот 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг байсан нь нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай талаар дурдсан байв. Энэ албан бичгийн дагуу Хамгаалалтын захиргааны санал, гэрээ дүгнэсэн акт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, хянан баталгааны дүгнэлт зэргийг гаргуулан баталгаажуулснаар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 21/16 тоот албан бичгээр хандсан ч тодорхой хариу өгөлгүй, шийдвэрлэхгүй байсаар 2022 он гарснаар манай байгууллагын зүгээс хүсэлт шийдвэрлэх ажиллагаа нь хэт удаашралтай байгаа тул яаралтай шийдвэрлүүлэх талаарх "хүсэлт, гомдол"-ыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн болно.

Манай өргөдөл гомдлын дагуу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09/661 тоот албан бичгийг манай хаягаар шуудангаар ирүүлэхдээ манай хүсэлтэд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгээр хариу өгсөн мэтээр бидний 2021 оны 03 дугаар сарын 26, 2021 оны 04 дүгээр сарын 07, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн бүрдүүлсэн бичиг баримтуудыг буцааж илгээсэн байгаа нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гомдолд хариу өгөхдөө бидний гомдлыг хууль зөрчин хугацаа хэтрүүлж, улмаар газрын эрхийг сунгахаас татгалзаж байгаа нь бидний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Б*******, аялал жуулчлалын яамны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан ба тус албан бичигт заагдсанаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заагдсанаар 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь аль цаг хугацаанаас тоологдож байгаа нь тодорхойгүй, манай ашиглаж буй газар нь байгал орчны үнэлгээ хийлгэхэд холбогдох хууль зөрчөөгүй болох нь дүгнэлтэд тодорхой заагдсан байгаа. Тус 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичигт дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-д заагдсан хэлбэрээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор санал дүгнэлт ирүүлэх хугацаа заасан мөртлөө энэхүү албан бичгээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн албан бичигт хавсаргаж бидэнд буцаан илгээсэн багаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Б*******, аялал жуулчлалын яаманд гомдол гаргаад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09/661 тоот хариуг аваад 30 хоногт багтаан захиргааны шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргахад хүрсэн болно. Иймд Б*******, *******ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот хариу хүргүүлэх тухай албан тоот нь газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар тогтоож, "Б*******” ЗБНөхөрлөлийн 2016/0138 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заагдсанаар даалгаж өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг аваад үзэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч б*******д хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан. Гэтэл манайх үйл ажиллагаа явуулаагүй. Хор нөлөө үзүүлэх байтугай үйл ажиллагаа явуулж амжаагүй байхад цуцалсан. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах заалтыг үндэслэх үндэслэл байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэсэн заалт байгаа. Сонсох ажиллагаа хийх нь нийтийн ашиг сонирхолд яаж нөлөөлөх нь тодорхойгүй байна. 05 дугаар дүгнэлтийн тухайд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1 гэсэн заалтыг баримталсан. Энэ заалтууд нь бодит байдал дээр хэрэгжих болон хэрэгжээгүй зүйл заалтууд байгаа. Хуулийн үндэслэл бүрдээгүй байхад акт гаргасан. Иймд хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа. Илт хууль бус захиргааны актын тухайд хууль зүйн үндэслэл нь бодит байдал дээр тогтоогдоогүй байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас хуульд заасан 7 үндэслэл тогтоогдоогүй байна гэсэн. Илт хууль бус захиргааны актад 7 үндэслэл тогтоогдсон байх шаардлага байхгүй. Хариуцагчаас б*******д сөрөг нөлөө үзүүлнэ гээд манай тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг. Нотлох баримтын тухайд шүүхээс баримт шаардахад ямар ч үндэслэл бүхий баримтууд өгөөгүй. Үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй. Засаг даргын санал дээр нэхэмжлэгч компани нь б*******д хортой нөлөө үзүүлж байгаа тул цуцална уу гэсэн санал хүргүүлсэн байдаг. Яам болохоор үзүүлэх эрсдэлтэй гэж үзээд цуцалсан. Бодит байдал дээр үзүүлэх эрсдэл ч байхгүй, үзүүлж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа.

Газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр "Б*******" ЗБНөхөрлөлөөс 5 тоот албан бичгээр хүсэлтээ гаргасан. Энэ үед Б*******, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 09/1553 дугаартай албан бичгээр дараах ажиллагаануудыг хийж байна гэсэн. Газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт нь хамгаалалтын захиргааны сан, газар ашиглах эрхийн гуравласан гэрээ, гэрээ дүгнэсэн акт иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар аж ахуйн нэгж бол компанийн дүрэм газрын төлбөр тооцоо нийлсэн акт, б*******д нөлөөлөх үнэлгээний тухай хуульд заасны дагуу орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт, улсын тэмдэгтийн хураамж гээд холбогдох баримтуудыг бүрдүүлэх цахимаар хүсэлт буюу эдгээрийг бүрдүүлж ирэх албан бичгийг өгсөн. Энэ албан бичгийн дагуу бид холбогдох баримтыг бүрдүүлээд өгсөн. 4 сард ирсэн албан бичгийг үндэслээд Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 190 тоот бичгээр газрын гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг дэмжсэн саналыг авсан. Үүн дээр "Б*******" ЗБН-ийн  гэрчилгээний сунгалтыг дэмжиж байгаа тул судлан шийдвэрлэж өгнө үү гэсэн тусгай хамгаалалттай захиргааны даргын орлоно гүйцэтгэгч Х.Идэрийн албан бичгийг бүрдүүлж өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ дүгнэсэн актыг мөн бүрдүүлж өгсөн. Энэ талаар шүүх нотлох баримтаар судална. Энэ дотор 2020 оны ажлын тайлангаа хугацаандаа гаргаж өгсөн, 2021 оны ажлын төлөвлөгөө хугацаандаа гаргаж өгсөн. Б*******д нөлөөлөх үнэлгээний хэрэгжилтийг үүний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг дүгнэсэн. Газрын төлбөрийг төлсөн баримтын талаар хугацаандаа бүрэн төлсөн гэдгийг дүгнэсэн. Тооцооны хуудас, хяналтын хуудас хөтөлсөн байдал гэдэг дээр 430,000 төгрөгийн төлөлтөөр хатуу, шингэн тээвэрлэсэн байгаа.

Гэрээг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулснаас хойш ашиглах эрх нээгдэнэ. Газар ашиглах эрхтэй этгээд үйл ажиллагаа явуулах гэж байхад саад учруулж хашаа баригдсан. Үүнтэй холбогдуулан 2021 оны 05 дугаар сард хашаа чөлөөлөх хүсэлтийг өгсөн. Хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр 2 жил дараалж ашиглаагүй гэж дурьдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулснаас хойш ашиглах эрх гэрээний дагуу ашиглах эрхтэй байдаг. Гэтэл энэ маргаан үүссэн байсан. Мөн ковид өвчин тархалттай байсан. Ойн сан бүхий газар ашиглах эрх олгосон байгаа нь Ойн тухай хуулийг зөрчсөн гэж байгаа. Гэвч Байгаль орчны ерөнхий үнэлгээгээр холбогдох хуулийг зөрчөөгүй гээд дүгнэлт гарсан. Үүнд шүүх дүгнэлт хийх байх. Дээрх зөрчилтэй холбоотой тайлбар санал нотлох баримтуудыг ирүүлэх тухай Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан хэлбэрээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү гэж байгаа. Гэтэл Б*******, *******ын 10 дугаар сарын 25-ны албан бичгийг "Б*******" ЗБН-д хэзээ хүргүүлсэн бэ гэдэг асуудал маргааны үндэслэл болж байгаа. Бид 09 дүгээр сард албан бичгээр шаардсан байсан. Үүнээс хойш он дуустал 4 сарын дотор Ц.Ш******* гэдэг хүн удаа дараа уулзаж газрын эрхийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү, хариугаа авъя, дахиад юу бүрдүүлэх вэ гээд удаа дараа очсон. Энэ үйл баримт тогтоогдоно. Сонсох ажиллагаа хийх гэж байгаа юу? Эсвэл сунгах гэж байгаа юу гэдэг нь тодорхойгүй. Тус албан бичгийг бидэнд гардуулж өгөөгүй байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бидэнд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариу хүргүүлсэн гэсэн хариуг өгснөөр захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргаад өнөөдрийн маргаан хянагдаж байна.

Иймд манай нэхэмжлэлийн шаардлага болж байгаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот хариу хүргүүлэх албан тоот газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Сунгана гээд итгэл төрүүлээд цахимаар та бүхэн холбогдох баримтаа ирүүлээрэй гээд бид нарт албан бичиг өгсөн. Үүний дагуу холбогдох бүх баримтын бүрдүүлээд өгөхөд хариуцагч байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийг өгсөн нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн, албан бичгийг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах, үүнтэй холбоотой эрхийг эдлүүлээгүй.  Харин 02 дугаар сард гаргасан гомдолд хариу өгөхдөө энэ албан бичгүүдийг нэг мөр шууданд хийж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийн хүрээнд шуудангийн баримт авсан байгаа. Энэ дотор 130 грамм шуудангийн баримтыг манайд хүлээлгэж өгсөн. 10 дугаар сард манай бүрдүүлж өгсөн бүх баримтуудыг 02 сард буцааж явуулахдаа 10 сарын албан бичгийг бидний бүрдүүлсэн баримттай хамт буцааж өгсөн нь тогтоогдоно гэж үзэж байгаа. Ийм учраас газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус гэж үзэж байна. Манайх холбогдох хуулийг зөрчөөгүй. Газар ашиглах газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлж байсан. Газраа зориулалтын дагуу ашиглаж эхлээгүй байсан. Энэ талаар өөр этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болж манай ашиглалтын талбайд хашаа барьсан асуудлыг холбогдох байгууллагаар гомдол гаргаж шалгуулж байсан. Иймд "Б*******" ЗБН-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахыг даалгаж өгнө үү гэж шүүхэд хүсэж байна.” гэв.

2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Төр иргэн хоёрын харилцааны асуудал явагдаж байна. Иргэн бол аж ахуй нэгж байгууллага эрхлэхэд ямар урт хугацаа бичиг цаас болдог улмаар хэдэн жил болох уу гэдэг талаар яг өнөөдрийн хуралдаанаар харагдаж байна. Бүх бичиг баримтаа цуглуулаад өргөдлийн хариу явсаар сайдын тушаал гараад ингээд гэрээгээ байгуулахад 3 жил болно. 3 жилийн дотор 10 гаруй удаа гэрээ байгуулах шаардлага тавьдаг. Гэрээ байгуулах гэхээр хугацааны асуудал яригдана. Ингээд сайдын тушаал гарсан өдрөөс хойш хугацааны асуудал яригдаж байна. Энэ бол нийтлэг иргэдийн хүнд хэцүү байгаа талаар нэг жишээ юм. Хамгийн аймар зүйл бол Засгийн газрын даалгавраар сайд хугацаа заасан бичиг ирүүлж байгаа. Засгийн газрын даалгавраар хугацаа заасан бичиг хүчинтэй юу, хүчингүй юу талаарх асуудал яригдаж байна. Б*******, *******ад даалгасан гээд даалгасан даалгаврын дагуу хугацаа заагаад ирүүлэх бичиг байгаа. Иргэн бид ойлгохдоо заавал биелүүлэх ёстой акт гэж үзэж байгаа. Заавал биелүүлэх шинж чанартай актын тухайд ажилтны буруутайгаас болоод шууданд хийгээгүй удаасан асуудал яригддаг. Гэтэл тийм зүйл байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш олон удаа очиж байсан гэдгийг гэрчүүд хэлж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл сүүлдээ аргаа бараад яагаад хариу өгөхгүй байгаа вэ гэхээр хамгийн сүүлд өөрсдөө нэг бичиг өгчих бичгээр хариу өгнө гэсэн. Ингээд бичгээр өгөхөөр 10 дугаар сарын 25-ны өдөр танайд хариу өгсөн гэдэг. Энэ үйлдлээр бидний эрх хэзээ зөрчигдсөн бэ? Бид буруутай юу гэдэг асуудал гарч ирэх ёстой. Нэхэмжлэгч компани хэрэгт авагдсан баримтаар ямар ч буруутай үйлдэл байхгүй байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч компани газар эзэмших эрхгүй болсон. Иймд 20021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хүчингүй болгож манай шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай зүгээс яамны харьяа байгууллагатай харьцахад ер нь асар хүнд байна. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд бараг 4, 5 сайд хамгаалалтын захиргааны 4, 5 дарга солигдоод бүгд өөр өөрийн үзэл баримтлалтай. Хуулийг өөр өөрийнхөө аргаар хэрэгжүүлдэг хүмүүс байна. Б.Б******* сайд одоо ямар байдлаар бодлого хэрэгжүүлж байна вэ гэдэг зүйл бас байна. Ойн бүсэд газар орсон гэдгийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан бичиг өгөөд 4 хоногийн дараа тайлбар баримтаа ирүүлнэ үү гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч тус албан бичгийг 02 дугаар сард нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн. Энэ бичиг хууль бус биш үү гэдэг зүйл дээр маргаж байгаа. Ойд орсон гэдгийг 2017 онд хэлээгүй. Нарийвчилсан үнэлгээгээр бүх төлөвлөгөө гаргаад баталдаг. 2017 онд ой гэж яригдаагүй. 2019 онд менежментийн төлөвлөгөө батлах мөн 2020 онд батлахад яригдаагүй. Ингээд хугацаа сунгах асуудал яригдахаар гэнэт ийм асуудал гарч ирж байна. Бид бичгийн дагуу яагаад явахгүй байгаа вэ гэхээр шүүхэд маргаантай асуудал гарч ирж байна. Газрын эрхийн хугацаа сунгана гэдэгт ямар ч итгэл үнэмшил байхгүй байна. Хамгаалалтын захиргаанаас дэмжсэн санал өгнө гэдэгт итгэхгүй байна. Хамгаалалтын захиргаа 3 жил төлбөрөө төлөөгүй гээд илт худлаа албан бичиг гаргаж ирж байна. Саналаа өгсөн байхад санал өгөөгүй гээд байна. Ингээд шүүхэд худал баримт гаргаж өгч байна. Энэ талаар хуулийн үүрэгтэй холбоотой асуудал юм. Яам хугацаа сунгахыг даалгахгүй бол сайд хэзээ ч хугацаа сунгаж өгөхгүй. 2021 оны 03 дугаар сард гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлтээ гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл газрын эрх сунгагдсан шийдвэр гараагүй байна. Бүтэн жил хугацаагаа сунгуулах гээд хөөцөлдөж явж байгаа. 2021 оны 03 дугаар сард хугацаа сунгуулах хүсэлтийг хамгийн анх өгөхөд сарын дараа буюу 04 дүгээр сарын 07-ны өдөр материал бүрдүүлэх хариу өгөхдөө үүнийгээ тодорхой дурдсан бол бид нар ковид өвчний нөхцөл байдлын асуудал мөн газар дээр үүссэн зөрчил болоод бүрдүүлсэн бүх баримт гарсан хөрөнгө зардал гээд бүх зүйлээ тайлбарлаад бичээд хавсаргаад өгнө. Ойд манай газар орсон бол засаад явах талаар тайлбарлаад явна. Ингээд сүүлд нь дараа нээлттэй гэж байна. Хугацаа сунгах шийдвэр гарахгүй учраас манай хүсэлтийг эцэслэж хангах нөхцөл байдал үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“"Б*******" нөхөрлөл нь Б*******, *******ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээний хугацааг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд үүнийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Б*******, ******* 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "Хариу хүргүүлэх тухай" 01/5037 дугаартай албан бичгийг “Б*******” нөхөрлөлд хандан хүргүүлсэн. Тус албан бичиг нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, дуусгавар болгосон утга агуулаагүй бөгөөд харин Захиргааны ерөнхий хуулийн дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. Ойн тухай хуулийн 8.6 дахь хэсэгт заасан зөрчилтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг хамгаалалтын захиргаанд хүргүүлж, тус захиргаанаас санал авч ирүүлэх утгатай юм.

2. Уг албан бичиг нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг хөндсөн, хууль тогтоомж зөрчөөгүй болно. Энэ талаар нэхэмжлэгч хуулийн тайлбар, үндэслэл гаргаагүй байна.

3. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь тус яамны шууд харьяалах доод шатны байгууллага бөгөөд хариуцсан газартаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газар ашиглах эрх олгох, сунгах асуудалд санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн зөрчлийг шалгах үүрэгтэй байгууллага юм.

4. Тусгай хамгаалалтай газар нутгийн хуулийн 36 дугаар зүйлийн 1-д "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана" гэж, 37 дугаар зүйлийн 1-д "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх олгох, сунгах нь сайдын бүрэн эрх бөгөөд гэрээ байгуулах асуудал нь сумын Засаг дарга, аж ахуй нэгж, хамгаалалтын захиргаанд хамаарахаар байна. Нэхэмжлэгч гэрээ байгуулахыг даалгах гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуулиар газар ашиглах гэрээний хугацаа сунгах гэдэг нь хамгаалалтын захиргаа нь сунгахыг дэмжсэн албан бичиг ирүүлэх ёстой. Үүний дараа сайдын тушаал гарах ёстой. Тушаал гарсны дараа гэрчилгээ бичигдэх ёстой. Ингээд гэрчилгээ гарсны дараа хамгаалалтын захиргаа компанид тухайн сум дүүргийн Засаг дарга гэрээ байгуулах ёстой. Байгуулсан гэрээг Тусгай хамгаалалттай удирдлагын газрын дарга баталгаажуулдаг журамтай. Тэгэхээр тушаал гараагүй байхад гэрээний хугацаа сунгах асуудал яригдах хууль зүйн боломжгүй.

Манайх энэ компанийн эрхийг сунгахгүй гэж амаар болон бичгээр албан бичиг гаргаагүй. Зөвхөн сунгах асуудал дээр л явагдаж байгаа.

Б*******, *******ын албан бичиг бол Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус байх шинжийн аль ч шинжийг агуулаагүй. Хууль ёсны албан бичиг юм. Нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хөндөөгүй. Харин тухайн газраа яагаад 2 жил ашиглаагүй вэ гэдэг байдлаа тайлбарлаж нотлох боломжийг олгосон. Яам тушаалынхаа зөрчлийг арилгах мөн нэхэмжлэгч компанид ямар нэгэн зөрчилгүй газарт газар ашиглах эрхээ ашиглах боломжийг хангах үүднээс энэ албан бичгийг хүргүүлсэн. Та бүхний газар ашиглах эрхийг ямар нэгэн байдлаар дуусгавар болгож хүчингүй болгосон зүйл байхгүй. Энэ бол хууль ёсны дагуу гарсан бичиг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ,

-01/5037 тоот албан бичгийг хүргүүлэхдээ хуульд заасан хугацаа хэтрүүлж газрын эрхийг сунгахаас татгалзсан үйлдэл нь хууль бус,

-2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан. 

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтүүдэд хариуцагчаас дараах агуулга бүхий хариуг тухай бүр өгсөн байна. Үүнд:

3.1. “Б*******” ЗБН-өөс Б*******, *******ад хандан газар ашиглах эрх сунгуулахаар гаргасан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5 тоот хүсэлтэд Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09/1553 тоот албан бичгээр “... газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтэд хамгаалалтын захиргааны санал, газар ашиглах эрхийн гурвалсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж бол компанийн дүрэм, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт, улсын тэмдэгтийн хураамж төлбөр баримт зэргийг хавсаргахаас гадна газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэх шаардлагатай тул цахимаар хүсэлт ирүүлэхдээ эдгээрийг бүрдүүлэн ирүүлэхийг анхаарна уу. Материалыг эхээр нь буцаав” гэж,

3.2. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21/16 тоот “Газар ашиглах эрхийн гэрээний хугацаа сунгуулах тухай” хүсэлтэд Б*******, *******ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/5037 тоот албан бичгээр “... тус ашиглах эрх авсан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, ойн сан бүхий газар ашиглах эрх олгосон байгаа нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтуудыг зөрчиж байна. Иймд зөрчилтэй холбоотой тайлбар, санал, нотлох баримтуудыг ирүүлэх тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан хэлбэрээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний дотор хамгаалалтын захиргаанд хандаж санал, дүгнэлт гаргуулан ирүүлнэ үү” гэж,

3.3.  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/24 тоот албан бичгээр гаргасан “...гэрээний хугацаа сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтэд “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09/661 тоот албан бичгээр “... газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай танай хүсэлтийг судлан үзсэн ба Б*******, *******ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн болно” гэжээ.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ” гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” тус тус заажээ.

5. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь газар ашиглагч хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан “газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг хүлээж авсан бол уг хүсэлтийг хангах эсхүл хангахаас татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй байна.  

6. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч талын “2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/24 тоот хүсэлтэд Б*******, *******ын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09/661 тоот албан бичгээр хариу өгөхдөө 01/5037 тоот албан бичгийг цуг ирүүлсэн, үүний улмаас бид гэрээний хугацаа сунгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжгүй болоод байна” гэх тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

7. Тодруулбал, “Б*******” ЗБН-өөс хариуцагч захиргааны байгууллагад “газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан байхад маргаан бүхий 01/5037 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн нь агуулгын хувьд зөрүүтэй, хүсэлтийг шийдвэрлэж өгсөн хариу гэж үзэхээргүй байна.

8. Мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Б*******, аялал жуулчлалын яамнаас явуулсан бичгийн дэвтрийн бүртгэлд маргаан бүхий 01/5037 тоот албан бичгийг хүргүүлсэн, гардуулсан тэмдэглэл хийгдээгүй, уг албан бичгийн төслийг боловсруулсан гэх албан хаагчийн мэдүүлгээр мөн уг мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын “удаа дараа хүсэлт гаргасан байхад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр материалуудыг эх хувийн хамт шуудангаар ирүүлсэн” гэх тайлбар мөн үгүйсгэгдсэнгүй.

9. Улмаар “Б*******” ЗБН-өөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан дараагийн хүсэлтэд дээрх 01/5037 дугаартай албан бичгээр хариу өгсөн гэж мэдэгдсэнээс үзвэл, маргаан бүхий 01/5037 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ дахин гаргах, шийдвэрлүүлэх боломжгүйд хүргэсэн үр дагаврыг үүсгэсэн, бодит нөхцөл байдалд тохироогүй, хууль бус шийдвэр болсон байх тул нэхэмжлэлийн “Б*******, аялал жуулчлалын яам нь 2016/0138 дугаар эрхийн гэрчилгээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан газар ашиглах гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд өгсөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

10. Харин нэхэмжлэлийн “газар ашиглах гэрээний хугацааг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

10.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй.

10.2. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол уг актыг үр дагаврыг арилгахад шаардлагатай даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой.

10.3. Гэтэл нэхэмжлэгчээс “... даалгах шаардлагын үндэслэл болгож буй “Б*******, аялал жуулчлалын яамны газар ашиглах гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд өгсөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл нь “газар ашиглах гэрээний хугацааг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах” үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл болохооргүй байна.

10.4 Өөрөөр хэлбэл, дээрх албан бичиг нь газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзсан агуулгагүйн зэрэгцээ газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл байгаа эсэхэд холбогдох хэдий ч хариуцагчаас уг мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалсан, хүчингүй болгосон аливаа шийдвэр гаргаагүй байх тул “газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

11. Мөн хариуцагч нь Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09/1553 тоот албан бичгээр “...Материалыг эхээр нь буцаав” гэсэн болон дараагийн хүсэлтэд энэ шийдвэрийн 7 дахь хэсэгт дурьдсанчлан “сонсох ажиллагааны мэдэгдэл” гаргасан зэргээс үзвэл, маргаан бүхий 01/5037 тоот албан бичгийн нэхэмжлэгчид үзүүлэх сөрөг нөлөөлөл нь дээрх 9 дэх хэсэгт дурьдсанаар илэрч байх тул нэхэмжлэгч талын “01/5037 тоот албан бичгийг хүргүүлэхдээ хуульд заасан хугацаа хэтрүүлж газрын эрхийг сунгахаас татгалзсан үйлдэл нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

12. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй асуудлаар шүүх шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн “газар ашиглах гэрээний хугацааг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

            13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана” гэж зааснаар газар ашиглуулах эрх олгох асуудал нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна.

            14. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсний үндсэнд тус хариуг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргах эрхийг шүүхийн энэ шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 45 дугаар зүйлийн 45.1, Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ЗБН-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б*******, *******ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ