Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/690

 

 

 

 

 

  2021            07            22                                         2021/ДШМ/690    

 

У.А-, Б.Б-, Л-,

Н- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч П.Баасанжав, Б.Булгантамир,

шүүгдэгч Л--н өмгөөлөгч Г.Буянбадрал, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Н--н өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Н--н өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдлоор У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох эрүүгийн 2002000160022 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

 

2. Б-,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

3. Н-,

 

4. Л-,

 

У.А-, Б.Б- нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

У.А- нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор БНХАУ-ын иргэн Л-, Н- нараас хууль бусаар олж авсан,

БНХАУ-ын иргэн Л-, Н- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо дүгээр байрнытоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг, мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.А-т худалдсан,

БНХАУ-ын иргэн Л- нь 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94.36 хувийн агуулгатай мөнгөн ус /Нg/-ыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Н--гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Л- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг,

 шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Б-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Н-хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Уламбаярын А-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Л-мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар  хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн химийн хорт, аюултай бодисыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Б-,  шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Н- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ял, Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Л--д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ял, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-, Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Н- нарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Л--д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2  жил 5  сарын хорих ял дээр мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч У.А-, Л-/ нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч У.А-ын цагдан хоригдсон нийт 58 /тавин найм/ хоног, шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Л цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч Б.Б-, Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч У.А-, Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Л- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Н--г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан ...талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул ...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэв. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг бусад бичгийн нотлох баримттай харьцуулж дүгнэхэд Нарангаова ...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, мөн уг гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдээгүй байна гэжээ. Гэвч хэрэгт цугларсан:

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 11-15/,

- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг/1хх 21-57/

У.А-ын эзэмшлийн Samsung S5 загварын гар утсанд хадгалагдсан We chat-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 90-93/,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх 110-127/ болон мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх 3, 3хх 51/, БНХАУ-ын иргэн Н--ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх 242/, шүүгдэгч У.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх 43/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч У.А- нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Н--тай “We chat” ашиглан холбогдож 10 грамм, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 7.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, урьдчилгаа болох 3.500.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Н--д өгч, дээрх бодисыг БНХАУ-ын иргэн Л--аас худалдан авсан ба БНХАУ-ын иргэн Н-, Л- нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба шүүгдэгч У.А-ын мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй байдаг бөгөөд шүүхээс зөвхөн түүний мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Н--г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, уг гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдээгүй байна гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч У.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад бичгийн ямар нотлох баримттай харьцуулж дүгнэн, түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болох нь тодорхойгүй байна.

1.2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Б.Б- нь урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан. Гэтэл Б.Б- нь дахин энэ төрлийн гэмт хэрэг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хэрэгт холбогдож, түүнийг анхан шатны шүүхээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэдийгээр шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргадаггүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Шударга ёсны зарчим”-ыг заасан ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд яллагдагчийн мэдүүлгийг хэт үндэслэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, шүүгдэгч Б.Б-ын хувьд тухайн төрлийн гэмт хэрэгт урьд ял шийтгэгдсэн байхад дахин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн зэрэг нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. . ...” гэв.

 

Шүүгдэгч Н--н өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч БНХАУ-ын иргэн Н- прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хэсэг /шийтгэх тогтоол 17-18 нүүр/-т: “... хэрэгт шүүгдэгч Н-мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан ... талаарх нотлох баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, ... шүүгдэгч У.А-ын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Л-мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. Нараад хэлж болохгүй шүү гээд бид хоёр цаасан дээр зургаар зурж харилцсан. Би Лай Фу Жунд 3.5 сая төгрөг аваачиж өгөөд 10 гр мөс худалдаж авсан. Мөрдөгч намайг чи Хятад хэл мэддэг юм уу гээд Н- авсан гэж бич гэж хэлсний дагуу би Н- авсан гэж мөрдөн байцаалтад хэлсэн. Энэ хэрэгт Н- буруугуй, би анх мэдүүлэг өгөхдөө орчуулга хийснийг нь хэлэлгүй Н- гэж мэдүүлээд байсан, ...Би Н--д чулууны наймаа хийж байсан гэж хэлсэн. Лай Фу Жунтай очиж уулзахдаа чулуу авч очсон гэх мэдүүлгийг бусад бичгийн нотлох баримттай харьцуулж дүгнэхэд Н- мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, мөн уг гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдээгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж гэм буруугийн дүгнэлт хийхдээ БНХАУ-ын иргэн Н- нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдээгүй, мөн Л-тай санаатай нэгдэж бүлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэлт хийснээр миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэх ёстой байсан. Н- нь Лай Фу Жунгийн үйлдсэн гэмт хэрэгт санаатай нэгдэж, бүлэглэж, хамтран оролцоогүй, Лай Фу Жунг өөрийнхөө амьдарч буй өрөөнд сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсан, тус бодисоос У.А-т худалдсан гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй этгээд юм.

Гэтэл анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд тусгагдсан шүүхийн дүгнэлттэйгээ илт зөрчилдсөн шийдвэр гаргаж, Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба яг ямар ямар баримтад үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар шийтгэх тогтоолд огт тусгагдаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н- нь өөрийн визний мэдүүлэгт тусгагдсан хаяг болох Баянгол дүүргийн 20 хороо, 51/4 байрны 07 тоот орон сууцныхаа нэг өрөөг шүүгдэгч Лай Фу Жунд амьдрахыг зөвшөөрч, Л-нь тус орон сууцны нэг өрөөнд амьдарч, эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа тус өрөөндөө сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн. Тус хэрэгт Н- нь хамааралгүй болох 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 110-127/-д тусгагдсан “нэгжлэгийн үеэр илэрсэн сэтгэцэд нөлөөт бодисууд нь бүгд Лай Фу Жунгийн эзэмшиж, амьдарч байсан өрөө болон Лай Фу Жунгийн эд хэрэгслүүдээс илэрсэн” талаарх тэмдэглэл, сэжигтэн Лай Фу Жунг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан тэмдэглэл /2хх 117/-д Лай Фу Жунгийн гараар бичсэн “тус хэрэгт БНХАУ-ын иргэн Н- ямар ч хамааралгүй” гэх тэмдэглэл, шүүгдэгч Лай Фу Жун, У.А- нарын мэдүүлэг, шүүгдэгч Н-эд зүйл, машинд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Н- хувийн байдлыг авч үзвэл БНХАУ-ын иргэн, дээд боловсролтой, 2016 оноос хойш Монгол Улсад байнгын оршин сууж байгаа, өмнө нь эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдож байгаагүй, “Наран Төмөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, тус компанийн 20 хувийн хувьцааг эзэмшдэг, хөнгөн цагаанаар машин механизмын тоног төхөөрөмж үйлдвэрлэж, Монгол Улсад 33 хүнийг ажлын байраар хангаж буй баялаг бүтээгч бөгөөд хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулж, хууль бусаар ашиг олох ямар шалтаг, шаардлага байхгүй, санхүүгийн хувьд бусдаас хараат бус бизнес эрхлэгч болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хувийн байдлыг тодруулсан баримтууд болон Наран төмөр ХХК-ийн холбогдох баримтуудад тусгагдсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүгдэгч Н- ашигтайгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Н- холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч У.А- анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох мэдүүлгээсээ зөрүүтэй нэг зүйлийг мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлэгт “...Миний хувьд Лай Фу Жунаас “метамфетамин”-ы агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх санаа зорилготой худалдаж авсан. ...” гэж тайлбар өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.А-ын зөрүүтэй мэдүүлэг байсаар байхад үүнийг дүгнэсэн нь үндэслэлгүй гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан. Шүүгдэгч У.А- шүүхийн хэлэлцүүлгийн явцад аль мэдүүлэг нь үнэн зөв талаараа мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлсэн хэсэг нь бичигдсэн байна. Уг хэсэгт “Би анхнаасаа Лай Фу Жунаас тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг авсан. Гэхдээ анх өгсөн мэдүүлэгтээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан учраас мансуурлын байдалтай байсан. Хятад хэл мэдэхгүй учраас орчуулагчийнхаа нэрийг хэл гэж надаас мэдүүлэг авсан. ...” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгийнхээ зөрүүг арилгасан. Зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг биш. Л-, Н- гэсэн нэрүүдийг нь сольж мэдүүлсэн байдаг. Манай үйлчлүүлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй.  Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ гэмшсэн. Миний зүгээс зөвлөгөө өгсний дагуу сэтгэл зүйн байдлыг нь засахын тулд 3 сарын хугацаанд сэтгэл зүйн эмчилгээнд явсан. Шүүгдэгч Б.Б- нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад хэрэглэхгүй байхыг сурталчилах, ойлгуулах зорилгоор ном орчуулж цагдан хорих байр болон Цагдаагийн байгууллагад тарааж их хичээсэн. Прокурорын эсэргүүцлийн хувьд, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлд эсэргүүцэл бичээгүй. Хэргийн зүйлчлэл дээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б- нь худалдаалах зорилгоор мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан үйлдэл нотлогдоогүй. Тохиолдлын шинж чанартай шүүгдэгч У.А-тай тааралдан буудалд очиж, уг бодисыг хамт хэрэглэн 2-3 хонож байхдаа Цагдаагийн байгууллагад баригдсан байдаг. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Булгантамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл нь гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэсэн агуулгатай. Анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л--н өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Л--н өөрийн гэм буруугаа ухамсарлаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй боловч прокурорын эсэргүүцэлд тусгагдсан байдал нь шүүгдэгч Н-, Л- нар бүлэглэн үйлдсэн гэх үйл баримтыг нотлогдон тогтоогдсон гэж бичигдсэн учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалтай шууд хамааралтай байна. Шийтгэх тогтоолын 17, 18 дугаар хуудаст, шүүгдэгч Нарангаоватай холбоотой асуудлаар дүгнэсэн. Тус дүгнэлтэд “...Нарангаова нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. ...” гэх дүгнэлтийг гаргасан. Шийтгэх тогтоолд дүгнэлтийг ерөнхий байдлаар тусгасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л--н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Г.Буянбадралтай санал нэг байна. Прокурорын бичсэн эсэргүүцэлд миний үйлчлүүлэгчтэй холбоотой агуулга дурдагдаагүй боловч БНХАУ-ын иргэн Н--н зүйлчлэлтэй холбогдуулан бичсэн прокурорын эсэргүүцэл нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалтай шууд холбогдож байна. Шүүгдэгч Л- гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгдөг. Мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох эрүүгийн 2002000160022 дугаартай хэргийг хэлэлцээд “...шүүгдэгч Н-, Б.Б- нар нь  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар хийсэн анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, гаргасан шийдэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,үндэслэл муутай болжээ.

 

Тодруулбал,  Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

 

Шүүгдэгч У.А-, Л- нарын эргэлзээтэй /зөрүүтэй/ мэдүүлгийн үнэн зөв эсэхийг магадлах, аль мэдүүлэг нь үнэн болохыг хэргийн нөхцөл байдалд тулгуурлан зөв дүгнэх, У.А-, Н- нарын wechat болон гар утсаар харилцаж байсан мессежүүд, мөн Л-, Н- нарын амьдарч байсан гэрээс болон У.А-,  Б.Б- нарын /2-3 хоног байсан/ хамт байсан буудлын өрөөнөөс хураан авсан мансууруулах бодисын тун хэмжээ, жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа, боодолд боосон байдал, жин хэмжүүр зэрэгт дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Б.Б-ыг У.А-тай бүлэглэн “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч  Н--г  Л--тэй бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг, мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгч БНХАУ-ын иргэн Н--н   2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.А-т худалдсан үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан шаардлагуудад нийцэхгүй байна.

 

Гэмт хэрэгт хамтран оролцоход хоёр ба түүнээс дээш хүн хамрагдсан байхаас гадна тэдгээрийн үйл ажиллагаа нэгдсэн шинжтэй, хамтарсан гэмт үйл ажиллагааг санаатай хийсэн шинжүүдийг заавал агуулдаг болно. Өөрөөр хэлбэл, нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор урьдчилан тохиролцох буюу аливаа тохироогүйгээр санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хамтын хүчин чармайлтаар, нэг үр дүнд /үр дагавар/ хүрэхийг эрмэлзэх нь гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэхийн үндсэн шинжүүдэд хамаарна.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан...” гэж дүгнэн шүүгдэгч У.А-, Л- нарт тухайн зүйлд заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Б-, Н- нарт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан мансууруулах бодисын тун хэмжээ, жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа, боодолд хийсэн байдал, шүүгдэгч Б.Б-ын урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж байсан байдал, шүүгдэгч Н--н гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал зэргээс үзэхэд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгогдсон.

 

Шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тусгайлан хуульчилсан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Очбадрахын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н--н өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “...шүүгдэгч Н-мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан талаарх нотлох баримт авагдаагүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, шүүгдэгч Б.Б-, Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг, У.А-, Л- нарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Б-, Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг, У.А-, Л- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН