| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар:
1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
-Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн барилгын мужааны ангид 14 суралцагч, сантехникчийн 2.5 жилийн сургалттай ангид 18 суралцагч, гагнуурчны ангид 14 суралцагч, үсчний 2.5 жилийн сургалттай ангид 16 суралцагч, Өрөгч-угсрагчийн ангид 15 суралцагч, оёдолчны ангид 27 суралцагч, автозасварчны ангид 30 суралцагч, цахилгаанчны ангид 17 суралцагч, барилгын засал, чимэглэлийн ангид 11 суралцагч, тогоочийн 2.5 жилийн сургалттай ангид 15 суралцагч, ЦТТҮА ангид 16 суралцагч, фермерийн ангид 16 суралцагч, компьютерийн операторчны ангид 20 суралцагч, тогоочийн 1 жилийн сургалттай ангид 31 суралцагч, үсчний 1 жилийн сургалттай ангид 20 суралцагч, засал чимэглэлчний ангид 20 суралцагч, мебель, модон эдлэл, мужааны ангид 16 суралцагч, барилгын өрөгч усрагчийн 1 жилийн сургалттай ангид 14 суралцагч, гагнуурчны 1 жилийн сургалттай ангид 15 суралцагч, оёдолчны 1 жилийн сургалттай ангид 30 суралцагч, хүнд машин механизмын ангид 17 суралцагч, талх нарийн боовны чиглэлийн ангид 17 суралцагч, хүлэмжийн аж ахуй фермерийн ангид 16 суралцагч, сантехникийн 1 жилийн сургалттай ангид 16 суралцагч, гоо засалын ангид 20 суралцагч, цахилгааны 1 жилийн сургалттай ангид 16 суралцагч, автомашин засварын ангид 18 суралцагч, нийт 495 суралцагчийг 1-р курсад, 2-р курсад 138 суралцагч, 3-р курсад 73 суралцагч тус тус (бүгд 706 суралцагч) тус тус элсүүлэх шийдвэр гаргаж,
Мөн захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/22 дугаартай “Төгсөгчдийн нэрс батлах тухай” тушаалын хавсралтаар 2019-2020 оны хичээлийн жилийн 1 жилийн сургалттай ангийн 302 суралцагчийг төгсөж, мэргэжлийн үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн байна.
Гэтэл 2019-2020 оны хичээлийн жилд дээрх Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилийн суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтад нэр нь тусгагдаагүй буюу албан ёсоор тус сургуульд элсэж ороогүй, тухайн хичээлийн жилийн ангийн багшийн журналд бүртгэгдээгүй, сургалтын агуулгыг эзэмшээгүй, хичээлд огт хамрагдаж байгаагүй нэр бүхий 18 иргэнд зөвхөн хууль бусаар оюутны тэтгэлэг олгох зорилгоор тэдгээрийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн www.mergejil.mn мэдээллийн нэгдсэн системд хууль бусаар бүртгэж, 100 хувийн ирцтэй хичээлд хамрагдсан мэтээр хуурамч мэдээллийг нэгдсэн системд оруулсны улмаас иргэн З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.А, М.А, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нар нь 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарын хооронд мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас нийтдээ 22.000.000 төгрөгийн оюутны тэтгэлэг хууль бусаар авсан үйл баримт тогтоогджээ.
2.Тодруулбал: Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газраас 2021 оны 06 дугаар сард тус аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019-2020 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийхэд тус сургуульд хууль ёсоор элсэж ороогүй, тухайн хичээлийн жилд нэг ч удаа хичээлд хамрагдаагүй атлаа сургуулийн цахим бүртгэлийн санд нэр нь бүртгэгдсэн, дээрх нэр бүхий 18 суралцагчид нийт 22.000.000 (хорин хоёр сая) төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар олгосон зөрчил илэрч, улмаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 50/А0470230/БӨА-2021/02-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай актаар хууль бусаар олгосон 22.000.000 төгрөгийн тэтгэлгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор сургуулийн захирал И.Ж, сургалтын менежер Е.К нараар Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь төсвийн орлогын 100020051005 тоот дансанд хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоожээ. /1 дэх хавтаст хэргийн 118-146 дахь тал/,
Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газраас Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын төвийн 2019-2020 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийхдээ Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилийн суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралт, мөн захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/22 дугаартай “Төгсөгчдийн нэрс батлах тухай”- тушаалын хавсралтууд болон тус сургалтын төвийн бүх багш нарын цаасан хэлбэрээр хөтөлдөг, албан ёсны журналуудыг байгууллагын www.mergejil.mn мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж, тэтгэлэг олгогдсон суралцагчдын нэрсийн жагсаалттай нэг бүрчлэн тулгалт хийж шалгахад 2019-2020 оны хичээлийн жилийн ангийн багшийн журналд бүртгэгдээгүй, тухайн жилийн хичээлд хамрагдаагүй, сургалтын агуулгыг эзэмшээгүй, иргэн З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.А, М.А, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нарын 18 иргэнд нийт 22.000.000 төгрөгийн тэтгэлэг хууль бусаар олгосон зөрчил илэрсэн талаар аудитын актад тусгасан байх бөгөөд дээрх нөхцөл байдал нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
3.Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нэр бүхий 18 иргэнээс гэрчээр тус бүр 2 удаа, иргэний хариуцагчаар нэг удаа мэдүүлэг авахад тэдгээр иргэд нь 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах зорилгогүйгээр, зөвхөн оюутны тэтгэлэг авах зорилгоор иргэн Х.Нигмет болон бусдаар дамжуулан, өөрийн иргэний үнэмлэх, дансны дугаар зэрэг холбогдох мэдээллийг өгч, тус сургуулийн нэгдсэн бүртгэлийн цахим системд бүртгэгдэж, тодорхой хугацааны туршид сар бүр оюутны тэтгэлэг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан, 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд нэг ч удаа очиж, хичээлд хамрагдаж байгаагүй талаараа дараах байдлаар мэдүүлсэн байна. Үүнд:
- Иргэн П.С нь 2019 оны 10 дугаар сарын үед иргэн Х.Нигмет гэх хүнд бэлнээр 500.000 төгрөг өгч, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн модон эдлэлийн 1Г-2 ангид бүртгүүлж, улмаар ХААН банк дахь өөрийн 5197162222 тоот дансаар дамжуулан 2019 оны 10, 11,12 дугаар саруудад сар бүр 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг дуустал сар бүр 200.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг, бүгд 1.300.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тэтгэлэг авах хугацаандаа тэрээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян гэх газарт мал маллаж амьдарч байсан, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн З.Г нь төрсөн ах З.Серикээр дамжуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүнд механизмын 1В-3 ангид бүртгүүлж, тус аймгийн Сагсай суманд гэртээ байх хугацаандаа ХААН банк дахь 5197231185 тоот дансаар дамжуулан, 2019 оны 10, 11,12 дугаар саруудад сар бүр 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал сар бүр 200.000 төгрөг, нийт 800.000 төгрөг, бүгд 1.100.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, ямар нэгэн хичээлд сууж, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн Е.М нь хүргэн ах Х.Нигметээр дамжуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үсчингийн 1П-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5197078022 тоот дансаар 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуустал нийт 1.100.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, Х.Нигметэд өгсөн, би ямар нэгэн хичээлд сууж, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн А.Е нь бусдаар дамжуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгаанчны 1Д-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5180574380 тоот дансаар 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, оюутны тэтгэлэг авах хугацаандаа Хэнтий аймгийн Цагаан эрэг сумын жоншны уурхайд ажиллаж байсан, ямар нэгэн хичээлд сууж үзээгүй,
- Иргэн А.М нь 2019 оны 09 сард өөрийн хадам ээж буюу тус сургуулийн тогоочоор ажилладаг Р.Бахытгүлээр дамжуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгаанчны 1Д-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5194069644 тоот дансаар 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.100.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, ямар нэгэн хичээлд сууж байгаагүй, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн Е.С нь өөрийн төрсөн дүү, Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөцийн мэргэжилтэн Е.Ааар дамжуулан тус сургуулийн сантехникийн 1Ж-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5034262406 тоот дансаар дамжуулан 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал 1.400.000 төгрөгийн тэтгэлэг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн О.Б нь өөрийн төрсөн дүү, Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөцийн мэргэжилтэн Е.Ааар дамжуулан тус сургуулийн хүнд механизмын 1В-3 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5197147500 тоот дансаар дамжуулан 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал 1.300.000 төгрөгийн тэтгэлэг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн Б.Байбосын нь иргэн Х.Нигметэд 2 хонь өгч, Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгаанчны 1Д-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5188221804 тоот дансаар 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, ямар нэгэн хичээлд сууж байгаагүй, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн М.А нь 2019 оны 09 дүгээр сард ах Х.Аянаар дамжуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникийн 1Ж-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5188110003 тоот дансаар 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, ямар нэгэн хичээлд сууж байгаагүй, тус сургуульд суралцаж байгаагүй, намайг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлсэн миний ах Х.Аян нь захирал И.Жыг сайн таньдаг байсан, ах маань нас барсан,
- Иргэн А.Е нь 2019 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн, Асхар багштай, хүнд механизмын 1В-3 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5188215518 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.200.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, 2019 оны 9 дүгээр сард 2 удаа хичээлд сууж байснаас өөрөөр тус сургуульд суралцаж байгаагүй, тэтгэлэг авах хугацаанд Сагсай суманд байсан,
- Иргэн М.К нь 2019 онд Даян гэх газарт байх үед Х.Нигмет гэх хүн ирж, манай аав, ээжтэй уулзаж, намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд дүү М.Аын хамт оруулахаар манайхаас 2 хонь авч, тус сургуулийн үсчин 1П-2 ангид бүртгүүлж, улмаар ХААН банк дахь миний 5188168372 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарыг дуустал 1.000.000 төгрөгийн тэтгэлэг орж ирснийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үед би Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд суралцаж байсан тул Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах боломжгүй байсан,
- Иргэн М.А нь 2019 онд Даян гэх газарт байх үед Х.Нигмет гэх хүн ирж, манай аав, ээжтэй уулзаж, намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эгч М.Кгийн хамт бүртгүүлэхээр манайхаас 2 хонь авч, тус сургуулийн БӨС 1Ё-2 ангид бүртгүүлж, улмаар ХААН банк дахь миний 5188110138 тоот дансанд 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал 1.300.000 төгрөгийн тэтгэлэг орж ирснийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үед би Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байсан тул Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй,
- Иргэн М.Ү нь иргэн Х.Ныгметээр дамжуулан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн компьютерийн операторчийн ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5188221394 тоот дансаар 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн Х.Ө нь 2019 онд иргэн Х.Нигметийн 10 үхрийг 2 сар маллаж өгсний хариуд тухайн хүнээр дамжуулан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн модон эдлэлийн 1Г-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5188124505 тоот дансаар 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн Х.С нь иргэн Х.Нигметээр дамжуулан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникийн 1Ж-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5188194346 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.200.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн А.Ж нь иргэн Х.Нигмет нь манай аавтай уулзаж, намайг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оруулж өгнө гэж хэлээд 2 эр хонь авч, улмаар намайг тус сургуулийн БӨС 1Ё-2 ангид бүртгүүлсэн. Улмаар ХААН банк дахь миний 5197232662 тоот дансаар 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлэг орж ирснийг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн Б.Б нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багш Е.Ктэй уулзаж, улмаар үсчин 1П-2 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5194213103 тоот дансаар 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарыг дуустал нийт 800.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тэтгэлэг авсан хугацаанд тус сургуульд суралцаж байгаагүй,
- Иргэн Е.Г нь өөрийн төрсөн эгч, Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөцийн мэргэжилтэн Е.Ааар дамжуулан тус сургуулийн Хүлэмж 1И-3 ангид бүртгүүлж, ХААН банк дахь өөрийн 5000880088 тоот дансаар дамжуулан 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал 1.400.000 төгрөгийн тэтгэлэг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, тус сургуульд суралцаж байгаагүй гэх мэдүүлгүүдийг тус тус өгсөн байна. /1 дэх хавтаст хэргийн 10-17, 27-31, 43-57, 62-69,74-79, 85-89 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 019, 21, 85, 90,93, 95, 97, 103, 106, 108, 4 дэх хавтаст хэргийн 183-220, 225-249, 5 дахь хавтаст хэргийн 001-020/,
4. Түүнчлэн нэр бүхий 18 иргэн нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцахаар бүртгэгдсэн ангидаа огт ирж байгаагүй, хичээл заадаг багш нарын журналд нэрс нь бүртгэгдээгүй, багш нарын зүгээс тэдгээр иргэдийг танихгүй, заримынх нь нэр зөвхөн нэгдсэн системд бүртгэлтэй байсан талаар тус сургуулийн багш нар дараах байдлаар мэдүүлсэн байна. Үүнд:
- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн модон эдлэлийн мужааны 1Г-2 ангийн багш, гэрч Б.Нурсолтан мөрдөн байцаалтын шатанд “2019-2020 оны хичээлийн жилд Поведийн С, Хазезийн Ө нарыг тус ангид суралцаж байгаагүй, тэдгээрийг танихгүй” гэх мэдүүлгийг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,
- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгааны модон 1Д-2 ангийн багш, гэрч Р.Володя мөрдөн байцаалтын шатанд “Би 2019-2020 оны хичээлийн жилд барилгын цахилгааны ангийг хариуцаж байхад тус сургуулийн захирал И.Ж нь манай ангид Бекет овогтой Байбосын, Абай овогтой М, бас нэрийг нь санахгүй байна, нэг хүүхэд /Азаматын Е/, нийт 3 хүүхдийг бүртгүүлсэн. Гэвч тэдгээр 3 суралцагч тухайн хичээлийн жилд манай ангид нэг ч удаа ирж хичээлд сууж байгаагүй тул журналаас нэрийг нь хассан” гэх мэдүүлгийг /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,
- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүлэмжийн аж ахуй, фермерийн 1И-3 ангийн багш, гэрч Ш.Назира мөрдөн байцаалтын шатанд “Би Хүлэмжийн аж ахуй, фермер 1И-3 ангийн анги удирдсан багшаар ажиллаж байсан. Манай ангид Есей овогтой Г гэх суралцагч суралцаж байгаагүй. Би тухайн суралцагчийг танихгүй, огт харж байгаагүй. Е.Г гэх суралцагч манай ангид суралцаж байсан бол ангийн журналд бүртгэх байсан, хичээлд сууж байгаагүй учир би журналд бүртгээгүй байна” гэх мэдүүлгийг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүнд машин механизмын оператор 1В-4 ангийн багш Б.Асхар мөрдөн байцаалтын шатанд “Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүнд машин механизмын оператор 1В-4 ангийн багшаар ажиллаж байсан. Миний хариуцаж байсан ангид Зардыхан овогтой Г, Оразбай овогтой Б, Акей овогтой Е нар огт суралцаж байгаагүй, нэг ч удаа хичээлд ирж сууж байгаагүй. Харин www.mergejil.mn нэгдсэн бүртгэлийн санд ангийн багш нар даасан ангийнхаа суралцагчдын хичээлийн ирцийн бүртгэлийг оруулдаг. Тухайн үед нэгдсэн бүртгэлийн санд сурагчдын ирцийг оруулж байх явцад Зардыхан овогтой Г, Оразбай овогтой Б, Акей овогтой Е нар манай ангид бүртгэлтэй байсан. Тухайн суралцагчдыг Е.А, Е.К нарын аль нэг нь бүртгэсэн байх” гэх мэдүүлгийг /1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал/,
- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникийн 1Ж-2 ангийн багш, гэрч Б.Серикжан мөрдөн байцаалтын шатанд “би Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникийн 1Ж-2 ангийн анги удирдсан багшаар ажиллаж байсан. Манай ангид 2019-2020 оны хичээлийн жилд Есей овогтой С, Минет овогтой А, Хызырхан овогтой С нар нь цахим бүртгэлд бүртгэлтэй байсан ба хичээлд нэг ч удаа ирж сууж байгаагүй. Манай ангид 16 суралцагч суралцах стандарттай байснаас 13 суралцагч суралцаж байсан учраас захирал И.Ж тэдгээр 3 суралцагчийг манай ангид оруулсан боловч нэг ч удаа хичээлд ирээгүй. 2021 оны 10 сарын үед захирал И.Ж эдгээр 3 суралцагчийг цахим бүртгэлд байлгаж бай, би хариуцна гэж хэлсэн. Тухайн үед цахим бүртгэлийг Е.А хариуцаж байсан” гэх мэдүүлгийг /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/ тус тус өгсөн,
- Гэрч Ш.Амантай мөрдөн байцаалтын шатанд “Манай охин А.Ж 2019-2020 онд аймгийн төвд очиж Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаагүй, харин нэр нь бүртгэлтэй байсан” гэж, /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/,
- Гэрч Х.Нигмет мөрдөн байцаалтын шатанд: “Би 10-аад хүнийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцана гэхээр нь сургуулийн захирал И.Жтай уулзаж бүртгүүлж байсан. Би нэг удаа 2 хонь өгч байсан. Тухайн үед И.Жад өгчих гэхээр нь өгч байсан, хэний хонь байсныг санахгүй байна” гэж /3 дахь хавтаст хэргийн 110 дахь тал/ тус тус мэдүүлсэн,
5. Мөрдөн байцаалтын шатанд 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын хөтөлж байсан, тухайн 18 иргэний бүртгэгдсэн гэх ангиудын 7 ширхэг журналыг эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн байх бөгөөд тус журналуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн судлахад 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, тэтгэлэг авсан гэх, 18 иргэний нэрс ангийн багш нарын журналд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна. /5 дахь хавтаст хэргийн 65 дахь тал/,
6. Дээрх нэр бүхий 18 хүнээс иргэн М.Унзила, Х.Ө, П.С, Е.М, Б.Байбосын, М.К, М.А, Х.С, А.Ж нарын 9 хүн иргэн Х.Нигметэд хонь, бэлэн мөнгө өгч, түүгээр дамжуулан тус сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлж, хууль бусаар оюутны тэтгэлэг авсан талаараа мэдүүлсэн бөгөөд иргэн Х.Нигмет нь сургуулийн захирал И.Жтай уулзаж, дээрх иргэдийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оруулсан тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.
Гэвч иргэн Х.Нигмет нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болох нь 4 дэх хавтаст хэргийн 34 дэх талд авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.
7. Иргэн Е.С, О.Б, Е.Г нар нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөцийн мэргэжилтэн Е.Аын төрсөн ах дүүс бөгөөд шүүгдэгч Е.А өөрийн хамаарал бүхий дээрх иргэдийг тус сургуулийн цахим бүртгэлд бүртгэж оруулсан болох нь тогтоогдсон,
8. Иргэн Б.Б нь урьд тус сургуульд суралцаж төгссөн бөгөөд 2019 оны 9 сарын үед багш Е.Ктэй уулзаж, дахин суралцах талаараа хэлж байсан, иргэн З.Г нь ах З.Серикээр, иргэн М.А нь ах Х.Аянаар, иргэн А.М нь тус сургуулийн тогооч өөрийн хадам ээж Р.Бахытгүлээр дамжуулан, иргэн А.Е нь барилга дээр хамт ажиллаж байсан н.Төйка гэх хүнээр дамжуулан тус сургуульд бүртгүүлсэн, иргэн А.Е нь өөрөө тус сургуульд бүртгүүлсэн талаар мөрдөн байцаалтын шатанд тус тус мэдүүлсэн байх бөгөөд иргэн М.Аын ах Х.Аян нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь 4 дэх хавтаст хэргийн 184 дэх талд авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.
9. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд нэр бүхий 18 иргэн нь 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаагүй атлаа тус сургуулийн суралцагч мэтээр www.mergejil.mn мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж, улмаар тэдгээрийн ирцийн мэдээллийг 100 хувь оруулж, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуурамч мэдээлэл илгээснээр, иргэн З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.А, М.А, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нар нь 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас нийтдээ 22.000.000 төгрөгийн оюутны тэтгэлгийг хууль бусаар авсан болох нь нэр бүхий 18 иргэний ХААН банк дахь дансны хуулгууд, тус дансны хуулгуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, тэдгээрийн гэрчээр болон иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. /1 дэх хавтаст хэргийн 150-250, 2 дахь хавтаст хэргийн 001-098, 099-126 дахь тал/,
10. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх үйл баримтад шүүгдэгч И.Ж, Е.К, Е.А нар холбоотой болох нь мөн дараах байдлаар нотлогджээ.
Тодруулбал: 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн цахим бүртгэлийн нэгдсэн системд нэр бүхий 18 иргэнийг хууль бусаар бүртгэж, тус төвд 100 хувийн ирцтэйгээр суралцаж, сургалтын агуулгыг бүрэн эзэмшсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж, мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас оюутны тэтгэлэг авсан гэх цаг хугацаанд шүүгдэгч И.Ж нь тус сургуулийн захирлаар, шүүгдэгч Е.А нь тус сургуулийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр, шүүгдэгч Е.К нь тус сургалтын сургалтын албаны арга зүйчээр тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Е.К нь 2019 оны 10-11 дүгээр сарын үед Улаанбаатар хотод Боловсролын яамны www.mergejil.mn нэгдсэн бүртгэлийн системийн талаарх 10 хоногийн сургалтад хамрагдаж, тухайн үеэс эхлэн суралцагчдын www.mergejil.mn нэгдсэн системийн тухайн байгууллагын админаар бүртгэгдэж, бүртгэлийн системийг хариуцаж байсан, шүүгдэгч Е.А нь захирал И.Жын үүрэг болгосноор Е.Кийн нэгдсэн бүртгэлийн санд нэвтрэх эрх, нууц үгийг ашиглан, ангийн багш нарын нэрээр суралцагчдын ирцийг мэдээллийг оруулж байсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
11.Түүнчлэн шүүгдэгч Е.Кийг Улаанбаатар хотод сургалтад хамрагдах үеэр Боловсролын яамны www.mergejil.mn нэгдсэн бүртгэлийн систем шинэчлэгдсэний улмаас захирал И.Жын өгсөн үүргийн дагуу Е.А, Е.К нар нь 2019-2020 оны хичээлийн жилд захирал И.Жын тушаалаар тус сургуульд элсэн суралцсан нийт 700 гаруй суралцагчдын мэдээллийг нэгдсэн бүртгэлийн системд шинээр бүртгэж оруулсан, тухайн үед шүүгдэгч Е.А нь суралцагчдын мэдээллийг нэгдсэн системд оруулах үедээ шүүгдэгч Е.Кийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж байсан болох нь тогтоогдсон.
12.Шүүгдэгч Е.А, Е.К нар нь шүүгдэгч И.Жаас амаар өгсөн үүргийн дагуу тус сургуулийн нийт 700 гаруй суралцагчдын мэдээллийг хуваан авч, нэгдсэн бүртгэлийн системд шивж оруулсны дараа, 2019 оны 10-11 дүгээр сарын үед тус сургуулийн захирал И.Ж нь хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Аыг өрөөндөө дуудаж, түүнд 15 хүний нэр бичсэн цаас өгч, “Эдгээр 15 иргэн нь Улсын Их Хурлын сонгуульд оролцсон н.Солтаны сонгуулийн штабт ажилласан хүмүүс тул энэ хүмүүсийг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгэж оруулах үүргийг намаас өгсөн, энэ 15 хүнийг нэмэлтээр элсүүлж байгаа учраас мэдээллийн системд бүртгээрэй, холбогдох мэдээллийг нь Х.Нигмет гэх хүнээс аваарай” гэж хэлсэн,
13.Үүний дараа тухайн өдөр сургалтын арга зүйч Е.Кээс Е.Аын фейсвүүкийн мессэнжер чаатруу “Захирал чамд 15 хүний нэр өгсөн байгаа гэнэ, надад бас өгсөн, би эдгээр хүмүүсээс энэ, энэ хүмүүсийг нэгдсэн системд оруулсан” гэж хэлээд 5-6 хүнийг тэмдэглэж зургаар явуулсан. Үлдсэн хүмүүсийг Е.А бүртгэж оруулахаар болсон. Е.К Е.А уруу чаатаар зурган мэдээлэл явуулахдаа хэнийг ямар ангид бүртгэхийг тэмдэглэж, тэмдэглэгээ хийсэн ангид нь сул орон тоо байгаа” гэх мессэж явуулсан,
14. Шүүгдэгч Е.А нь захирал И.Жаас өгсөн үүргийн дагуу нэгдсэн бүртгэлийн санд тэдгээр иргэдийн нэрсийг бүртгэж оруулах үед шүүгдэгч Е.К түүний компьютер дээр өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг оруулж, бүртгэлийн системийг нээж өгсөн, шүүгдэгч Е.А нь 15 хүнээс 10 гаруй хүний мэдээллийг И.Жын хэлсний дагуу Х.Нигметээс авч бүртгэлийн системд оруулсан, мөн захирал И.Жын зөвшөөрлөөр өөрийн хамаарал бүхий төрсөн, ах, дүүс болох Е.С, Е.Г, О.Б нарын мэдээллийг бүртгэлийн системд нэмж бүртгэж, нийтдээ 18 хүний мэдээллийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгдсэн бүртгэлийн системд бүртгэж, улмаар тэдгээрийг 100 хувийн ирцтэй суралцсан гэх хуурамч мэдээллийг оруулж, нэр бүхий 18 иргэнийг мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас хууль бусаар оюутны тэтгэлэг авах боломжийг бүрдүүлсэн гэх үйл баримтууд яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1.Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 134 дугаартай яллах дүгнэлтээр шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх үйл баримтад холбогдуулан шүүгдэгч И.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Е.А, Е.К нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.(5 дахь хавтаст хэргийн 87-118 дахь тал),
2.Прокуророос шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, тэдгээрт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Гуравдугаар бүлэг”-ийн тохирох зүйл хэсгийг журамлаж, зүйлчилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд прокурор нь шүүгдэгч нарыг “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлтдээ тусгасан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлаагүй байгааг зөвтгөж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн нэг гол объектив шинж нь нэг гэмт хэргийг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш хүн нэгдэн оролцсон байх явдал бөгөөд энэ шинж нь үүргээ хуваарилан гэмт хэрэгт хамтран оролцох болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийн аль алинд хамааралтай юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт оролцсон оролцогчдын үйлдлийн шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигч гэх зэргээр ялгаатай хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийг өөрөө, эсхүл бусадтай бүлэглэн үйлдсэн бол гүйцэтгэгчээр, гэмт хэргийг үйлдэхийг үйлдэхийг санаачилсан, удирдсан төлөвлөсөн, хамтран оролцогчдын үүрэг оролцоог хуваарилсан бол зохион байгуулагч, гүйцэтгэгчээр, гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэж гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцогчид нь тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцсон, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор заасан бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бүх тохиолдлыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх ойлголтод хамааруулж үзэхээр байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг гэмт хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж, гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогчид нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцсон байж болно.
4.Прокуророос шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын гэм буруутай үйлдэл тус бүрийн шинж, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог харгалзан тэдгээрт холбогдох гэмт хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч И.Жыг авилга, албан тушаалын гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгчээр, шүүгдэгч Е.А, Е.К нарыг гэмт хэргийн гүйцэтгэгчид тус тус тооцож, тус тусын холбогдсон гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
5.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч И.Ж нь нэр бүхий иргэдийг нэмэлт элсэлтээр тус сургуульд элсүүлэх талаар ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй атлаа 15 иргэнийг намаас өгсөн үүрэг даалгаврын дагуу тус сургуулийн нэгдсэн бүртгэлийн системд бүртгэж, оюутны тэтгэлэг олгох нөхцлийг бүрдүүлэх үүргийг шүүгдэгч Е.К, Е.А нарт өгөхдөө хэнийг аль ангид бүртгэх чиглэлийг өгч, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсан, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилсан, шүүгдэгч Е.А нь захирал И.Жын өгсөн хууль бус үүргийг биелүүлэх үедээ шүүгдэгч И.Жаас зөвшөөрөл авч, өөрийн хамаарал бүхий 3 хүнийг нэгдсэн системд нэмж, нийт 18 хүний мэдээллийг хууль бусаар системд бүртгэсний дараа ангийн багш нарын нэрээр сар бүрийн хичээлийн ирцийн мэдээллийг оруулж, гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүгдэгч Е.К нь захирал И.Жын хууль бус үүргийн дагуу өөрийн нэвтрэх эрх, нууц үгээр нэгдсэн бүртгэлийн системд нэвтрэх боломжийг олгож, тухайн 15 иргэнийг хэн багшийн, аль ангид бүртгэх талаарх чиглэлийг Е.Ат өгч, тэдгээртэй үйлдлээрээ нэгдэн, гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснээр шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарыг субъектив санаа зорилгын хувьд хамтран оролцож байгаа гэмт хэргийн улмаас нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан буюу үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Гэтэл прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгааг хэргийн бодит байдалд нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
6.Түүнчлэн прокуророос шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын хэн алийг иргэн Х.Нигметтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байх бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч И.Ж нь иргэн Х.Нигметтэй бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцож, нэр бүхий 15 хүнийг тус сургуулийн нэгдсэн бүртгэлийн системд бүртгэж, оюутны тэтгэлэг хууль бусаар олгох боломжийг бүрдүүлсэн нь нотлогдсон, харин шүүгдэгч Е.А, Е.К нар нь Х.Нигметтэй бүлэглэсэн гэх үйлдэл хэрэгт тогтоогдоогүй байна.
7.Иймд прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан шүүгдэгч Е.А, Е.К нарыг иргэн Х.Нигметтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дугаарт нийтлэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарыг 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд нэр бүхий 18 иргэнд хууль бусаар оюутны тэтгэлэг олгох боломжийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх хугацаанд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын үйлдлийг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд мөрдөж байсан хуулиар тодорхойлж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэв.
9.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоожээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх тусгай субьект үйлдсэн байхыг шаардаж байна.
10.Шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд эрхэлж байсан албан тушаал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх тусгай субъектийн шинжийг хангаж байгаа болох нь дараах байдлаар нотлогдож байна.
Монгол Улсын 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж заажээ.
Өөрөөр хэлбэл Авилгын эсрэг НҮБ-ын конвенцэд зааснаар төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг “Нийтийн албан тушаалтан” гэж ойлгохоор байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлж, нийтийн албан тушаалтанд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 4.1.2-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ……энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2019-2020 оны хичээлийн жилд шүүгдэгч И.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан болох нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/197 дугаартай “И.Жыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар /2 дахь хавтаст хэргийн 206 дахь тал/,
Шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөц гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь 4 дэх хавтаст хэргийн 22-23 дахь талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны Б/59, 2020 оны Б/02 дугаартай тушаалын хуулбаруудаар,
Шүүгдэгч Е.К нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчээр ажиллаж байсан нь 4 дэх хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны Б/111дугаартай тушаалын хуулбараар тус тус нотлогдож байна.
11.Иймд шүүгдэгч И.Жыг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан, шүүгдэгч Е.А, Е.К нарыг төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалтан буюу төрийн үйлчилгээг үзүүлдэг, нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “Нийтийн албан тушаалтан” гэж үзэх тул тэдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Нийтийн албан тушаалтан” гэх субьектийн шинжийг хангаж байна.
12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгссөнд тооцохоор заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно”, “Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно” гэж тус тус заажээ.
2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгохоор тус тус заажээ.
13.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нар нь 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хууль журмын дагуу элсэн ороогүй, тус сургуульд суралцаагүй, нэр бүхий 18 иргэнд зөвхөн оюутны тэтгэлэг олгох зорилгоор сургуулийн нэгдсэн бүртгэлийн системд бүртгэж, ирцийн мэдээллийг оруулснаар мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас 22.000.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцлийг бүрдүүлсэн үйлдэл нь албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын албаны эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдлийн улмаас 18 иргэнд 22.000.000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
14.Тодруулбал:Нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нар нь тухайн эрхэлж байгаа ажил үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөвхөн өөрт нь тухайлан олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд төрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагдана.
15. Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын тогтоолоор мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журмыг жил бүр баталж, мөрдүүлж байсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2019-2020 оны хичээлийн жилд Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”, Засгийн газрын 2020 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам” тус тус хүчин төгөлдөр үйлчилж, уг журмуудад заасны дагуу мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох асуудлыг зохицуулж байжээ.
Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний 3 жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцаж байгаа суралцагчид тэтгэлгийг олгоно” гэж, мөн журмын 2.2 дахь хэсэгт “Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна” гэж, 2.2.2 дахь хэсэгт ”суралцагч нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байна” гэж, 2.2.3 дахь хэсэгт “сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтанд 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх” гэж, 3.1 дэх хэсэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ” гэж, 3.2 дахь хэсэгт “Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын үнэлгээ, ирцийн мэдээллийг журмын хавсралтад заасан маягтын дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын нэгдсэн цахим системд бүртгэх буюу дараа сарын 5-ны өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цаасан хэлбэрээр баталгаажуулж хүргүүлнэ” гэж, 3.4 дэх хэсэгт “Суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, сургуулиа орхисон тохиолдолд тэтгэлгийг зогсооно. Энэ тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан албан ёсны шийдвэр гаргана” гэж, 4.1-д “Сургалтын байгууллага нь суралцагчийн ирцийг бодитой бус үнэлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг буруу гаргасан бол сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжинд заасан хариуцлага хүлээлгэж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж, 5.1.2 дахь хэсэгт “Суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалыг тухай бүр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хүргүүлнэ” гэж тус тус заажээ. /2 дахь хавтаст хэргийн 218-222 дахь тал/,
Мөн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд мөрдөгдөж байсан, Засгийн газрын 2020 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жил, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагчид болон улс орны бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэй ажилтанг ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэлх сарын сургалтад хамруулж байгаа 45 хүртэлх насны иргэнд энэхүү тэтгэлгийг олгоно”, мөн журмын 2.2 дахь хэсэгт “Суралцагч нь дараахь шаардлагыг хангасан байна”, 2.2.2 дахь хэсэгт “мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх”, 2.2.3 дахь хэсэгт “сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх; 2.3 дахь хэсэгт “суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, сургуулиа орхисон тохиолдолд тэтгэлгийг зогсооно. Энэ тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан албан ёсны шийдвэр нэн даруй гаргасан байна”, 2.6 дахь хэсэгт”Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2.5 жилийн ангийг төгсөж үргэлжлүүлэн техникийн боловсролын 1.5 жилийн ангид шатлан суралцаж байгаа суралцагчид тэтгэлгийг олгоно”, 3.1 дэх хэсэгт ”Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ”, 3.2 дахь хэсэгт “Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын ирцийн мэдээллийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системд бүртгэн, баталгаажуулж дараа сарын 5-ны өдрийн дотор цаасан хэлбэрээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 3.3 дахь хэсэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.2-т заасан мэдээллийг хянаж баталгаажуулан суралцагчийн банкин дахь харилцах дансанд тэтгэлгийг сар бүрийн 15-ны өдрийн дотор шилжүүлнэ” гэж, 4.1 дэх хэсэгт “Сургалтын байгууллага нь суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалын хуулбарыг тухай бүр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж, 4.2 дахь хэсэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системд суралцагчийн мэдээлэл, ирцийг буруу тооцож оруулсан, хугацаанд нь баталгаажуулаагүйн улмаас суралцагчид тэтгэлэг олгогдоогүй бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж, 4.3 дахь хэсэгт “Суралцагчид тэтгэлэг давхардуулан олгосон, энэ журмын 2.4-т заасан суралцагчид болон хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тэтгэлэг олгосон нь тогтоогдвол сургалтын байгууллагын удирдлага, уг асуудлыг хариуцсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.
16.Дээрх журмын заалтуудаас үзэхэд сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний 3 жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцаж байгаа, 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлэг олгох бөгөөд тухайн суралцагч нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх, сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтанд 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх шаардлагуудыг хангасны үндсэн дээр тэтгэлэг авах эрх үүсэхээр зохицуулсан байна.
17.Түүнчлэн сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын үнэлгээ, ирцийн мэдээллийг журмын хавсралтад заасан маягтын дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын нэгдсэн цахим системд бүртгэх буюу дараа сарын 5-ны өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цаасан хэлбэрээр баталгаажуулж хүргүүлснээр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас суралцагчийн банкин дахь харилцах дансанд тэтгэлгийг сар бүрийн 15-ны дотор шилжүүлэх бөгөөд суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, эсхүл сургуулиа орхисон тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны шийдвэрээр тэтгэлгийг нэн даруй зогсоохоор, сургалтын байгууллага нь суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалыг тухай бүр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хүргүүлэхээр, сургалтын байгууллага нь суралцагчид болон хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тэтгэлэг олгосон нь тогтоогдвол холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээр тус тус заажээ.
18.Шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Засгийн газраас батлан мөрдүүлж байсан, дээрх 2 удаагийн тэтгэлэг олгох журмыг эрхэлж байгаа ажил үүргийнхээ хүрээнд мэдэх үүрэгтэй байсан нь тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн албаны чиг үүрэгт Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоол, 2020 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ыг зөрчиж, сургалтын байгууллагын дотоод журмыг мөрдөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдаагүй суралцагчийн ирцийн мэдээллийг цахим системд хуурамчаар бүртгэж, цаасан хэлбэрээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тэтгэлэг олгох нөхцөл боломжийг бүрдүүлэх эрх мэдэл олгогдоогүй байна.
Харин ч мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид тэтгэлэг олгох журамд зааснаар шүүгдэгч И.Ж нь сургалтын байгууллагын удирдлагын хувьд суралцагч сургуулиа орхисон, сургалтын агуулгыг эзэмшээгүй, 75-аас дээш хувийн ирц хүрээгүй тохиолдолд тэтгэлгийг нэн даруй зогсоох албан ёсны шийдвэрийг нэн даруй гаргах, сургалтын байгууллагын удирдлагын хувьд суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай шийдвэрийг гаргаж, тухай бүр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
19.Гэтэл хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч И.Ж нь 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуульд 700 гаруй суралцагчийг элсүүлэх шийдвэр гаргасан атлаа нэр бүхий 18 суралцагчийг тус сургуульд нэмэлтээр элсүүлсэн талаар шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлээгүй, “Намаас өгсөн үүрэг даалгавар” гэх шалтгаанаар иргэн Х.Нигметтэй үйлдлээрээ нэгдэн, мэргэжлийн боловсрол эзэмших зорилгогүй, нэр бүхий 18 иргэдэд зөвхөн оюутны тэтгэлэг олгуулах ашиг сонирхлоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тэдгээрийг мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэж, тэтгэлэг олгох боломж бүрдүүлэх үүргийг шүүгдэгч Е.К, Е.А нарт өгч, бусдад давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулж, эрх мэдлээ хэтрүүлсэн,
20.Шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажил үүргийн хүрээнд тус сургуульд суралцаагүй онолын болон дадлагын сургалтын агуулгыг 75-аас дээш хувийн ирцтэй эзэмшээгүй нэр бүхий 18 иргэнд оюутны тэтгэлэг олгох боломжгүй гэдгийг мэдэж байсан атлаа алба тушаалын байдлаа ашиглаж, албаны эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, захирал И.Жаас өгсөн 15 иргэний овог нэр болон бусад холбогдох мэдээллийг тус сургуулийн мэдээллийн нэгдсэн цахим системд шүүгдэгч Е.Кийн эрхээр нэвтэрч бүртгэх явцдаа захирал И.Жын зөвшөөрлөөр өөрийн хамаарал бүхий 3 хүнийг нэмж бүртгэн, сар бүр оюутны тэтгэлэг хууль бусаар авах боломж бүрдүүлэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, нийтдээ 18 иргэний мэдээллийг цахим системд бүртгэж, улмаар тэдгээр иргэдийн ирцийн хуурамч мэдээллийг анги удирдсан багш нарын нэрээр сар бүр цахим системд оруулснаар нэр бүхий 18 иргэнд эдийн засгийн давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Е.Аын ажлын байрны тодорхойлолтыг судлан үзэхэд тэрээр хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн гэх албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд суралцагчдыг цахим системд бүртгэх, анги удирдсан багш нарын өмнөөс суралцагчийн сар бүрийн ирцийн мэдээллийг оруулах, холбогдох байгууллагад илгээх, суралцагчийн нэгдсэн бүртгэлийн цахим системд нэвтрэх зэрэг чиг үүрэггүй албан хаагч болох нь тогтоогдож байх боловч тэрээр дээрх үйлдлүүдийг захирал И.Жын амаар өгсөн үүргийн дагуу шүүгдэгч Е.Кийн цахим системд нэвтрэх эрхээр хандан гүйцэтгэсэн, 18 иргэнийг цахим мэдээллийн нэгдсэн системд бүртгэж, сар бүр ирцийн хуурамч мэдээлэл оруулж байсан үйлдлээ хууль бус гэдгийг мэдэж байсан атлаа эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нартай үйлдлээрээ нэгдсэн, түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг гэх албан тушаалын байдал, албаны эрх, нөлөөгөө ашиглан, өөрийн хамаарал бүхий 3 хүний мэдээллийн системд бүртгэж, хууль бусаар оюутны тэтгэлэг авах боломж бүрдүүлж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Е.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
21.Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч буюу Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж нь тус байгууллагын цахим мэдээллийн нэгдсэн системд нэвтрэх эрхийг хүний нөөцийн ажилтан буюу шүүгдэгч Е.Ат амаар шийдвэр гаргаж шилжүүлж байсан, суралцагчдын ирцийн мэдээллийг Е.А оруулсны дараа шүүгдэгч Е.К, И.Ж нар баталгаажуулж байсан нь тогтоогдож байх бөгөөд тус сургуулийн анги удирдсан багш тус бүр байгууллагын цахим мэдээллийн системд нэвтэрч, суралцагчдын ирцийг бүртгэж байгаагүй, тэдгээр багш нарт нэр бүхий 18 иргэнд хууль бусаар оюутны тэтгэлэг олгуулах хувийн ашиг сонирхол байгаагүй болох нь тус сургуулийн анги удирдсан багш нарын гэрчээр мэдүүлгээр тус тус тогтоогдсоныг тэмдэглэх нь зүйтэй.
22. Мөрдөн байцаалтын ажилллагаагаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд тухайн 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий 18 иргэний бүртгэгдсэн гэх ангийн, анги удирдсан багш нар тэдгээр суралцагчдад хууль бусаар тэтгэлэг олгох боломж бүрдүүлж, гэмт хэрэгт хамтран оролцсон талаар нэг ч нотлох баримтад тусгагдаагүйг дурдах нь зүйтэй.
23.Шүүгдэгч Е.К нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын арга зүйчээр ажиллаж байхдаа тус байгууллагын цахим нэгдсэн системийн сургалтад хамрагдаж, админы эрх авч, цахим системийг хариуцан ажиллаж байсан атлаа И.Ж, Е.А нартай үйлдлээрээ нэгдэж, нэр бүхий 18 иргэнийг өөрийн нэвтрэх эрх, нууц үгийг ашиглан цахим системд бүртгэх боломж бүрдүүлж, ирцийн бүртгэлийг баталгаажуулж, холбогдох байгууллагад илгээж, нэр бүхий 18 иргэнийг хууль бусаар оюутны тэтгэлэг авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн, тэрээр өөрийн эрхэлж байгаа ажил үүргийн хүрээнд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд засгийн газрын 2 удаагийн тогтоолоор баталсан суралцагчид тэтгэлэг олгох журмыг мэдэж байсан, мэдэх үүрэгтэй байсан хэдий ч И.Ж, Е.А нарын хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмт хэрэгт хамтран оролцсон,
24. Шүүгдэгч Е.Кийн ажлын байрны тодорхойлолтыг судлан үзэхэд тэрээр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн арга зүйчийн хувьд сургалтын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, багш нарын журнал хөтлөлтөд тогтмол хяналт тавьж зөвлөгөө өгөх, суралцагчдын сургалтын дүн, үнэлгээг нэгтгэж, кредит цагийн тооцоо, цаг ашиглалтын тооцоог хийж холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг чиг үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Е.К нь сургалтын арга зүйч гэх албаны чиг үүргийн хүрээнд тус сургуулийн сургалтын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, журнал хөтлөлтөд хяналт тавьж, кредит цагийн тооцоо, суралцагчдын ирцийн бүртгэлийг баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэх, байгууллагын цахим бүртгэлийн нэгдсэн системийг хариуцаж, суралцагчдын ирцийн мэдээллийг баталгаажуулж, илгээх зэрэг үүрэгтэй байх тул цахим мэдээллийн нэгдсэн системд түүний эрхээр хандан, хуурамч ирцийн мэдээллийг оруулж, нэр бүхий 18 иргэнд хууль бусаар оюутны тэтгэлэг олгосон асуудлыг Е.Кийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Е.К нь нэр бүхий 18 хүнийг цахим мэдээллийн нэгдсэн системд бүртгээгүй гэж маргаж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Е.А, Е.К нарын хоорондоо харилцсан мессенжер чаат, түүний орчуулга зэрэг баримтуудаар шүүгдэгч Е.К нь тэдгээр нэр бүхий 18 иргэнийг өөрийнх нь нэвтрэх эрх, нууц үгийг ашиглан, цахим бүртгэлийн нэгдсэн системд хууль бусаар бүртгэж байгааг лавтай сайн мэдэж байсан атлаа И.Ж, Е.А нарт зүй ёсны шаардлага тавиагүй, тэдгээрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэгт хамтран оролцсон, тухайн үед Е.К завгүй байсан тул тэдгээр 18 иргэний мэдээллийг шүүгдэгч Е.А нь шүүгдэгч Е.Кийн эрхээр цахим системд бүртгэж оруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
25.Шүүгдэгч Е.А мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Е.Кийг захирал И.Жын өгсөн 15 хүнийг хэн багшийн аль ангид бүртгэж оруулах талаар тэмдэглэгээ хийсэн зурган чаатыг ирүүлсэн гэж мэдүүлснийг шүүгдэгч Е.К, И.Ж нарыг яллах талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Е.К нь нэр бүхий 18 хүнийг идэвхтэй үйлдлээр цахим мэдээллийн системд бүртгээгүй гэх тайлбар гаргаж байгаа хэдий ч тухайн нөхцөл байдал нь түүний холбогдсон гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй, тэрээр субьектив санаа зорилгын хувьд шүүгдэгч И.Ж, Е.А нартай санаатай нэгдэж, суралцагчдын ирцийг баталгаажуулснаар нэр бүхий 18 иргэнд хууль бусаар оюутны тэтгэлэг олгох нөхцөл боломжийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
26.Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын нэр бүхий 18 иргэнийг хууль бусаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн цахим бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, сар бүр хуурамч ирцийн мэдээллийг оруулж, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад илгээсэн идэвхтэй үйлдэл, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд учирсан 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон гэж шүүх үзлээ.
27.Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь санамсар болгоомжгүй үйлдэл биш, хувь хүний ухамсарт, идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж байсан атлаа хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
28.Иймд шүүгдэгч И.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Е.К, Е.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
29.Иргэн Х.Нигметийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан Хахууль авах гэмт хэргийн шинж тогтоогоогүй, тэрээр шүүгдэгч И.Жтай бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй хэдий ч Х.Нигмет нь нас барсан тул түүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэх прокурорын дүгнэлт нь хэргийн бодит байдал болон хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
30.Шүүгдэгч Е.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүгдэгч И.Ж, Е.К нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, маргаж байгаагаа илэрхийлснийг тэдгээрийн өмгөөлөгч нар дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.
31.Шүүгдэгч И.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн жил ковид цар тахлын жил байсан тул суралцагчдыг цахимаар суралцуулж байсан, тус сургуулийн суралцагчдын тоо хяналтын тоонд хүрэхгүй байсан тул тэдгээр иргэдийг нэмэлтээр элсүүлж байсан, сургуулийн зүгээс суралцагчдын тоог нэмэх, хяналтын тоонд хүргэх үүрэгтэй” гэх тайлбарыг гаргаж, гэм буруугийн асуудлаар маргасан.
Гэвч шүүгдэгч И.Ж нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн удирдлагын хувьд тус сургуульд оюутан элсүүлэхдээ суралцагчдын тоог мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хяналтын тоонд хүргэх үүрэгтэй байж болох хэдий ч хувийн ашиг сонирхлоор, хэн нэгэн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан иргэдийг тодорхой хугацаанд орлоготой байлгахын тулд намын даалгавраар хөдөө, суманд мал маллаж амьдардаг малчид, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэн, өөр сургуульд суралцаж байгаа оюутан, Хэнтий аймагт жоншны уурхайд ажиллаж байгаа ажилтан зэрэг хүмүүсийг зөвхөн оюутны тэтгэлэг олгох зорилгоор сургуульд элсүүлэх эрх мэдэл түүнд олгогдоогүй, тэрээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал гэх албан үүргийн хүрээнд тус сургуульд суралцах, мэргэжлийн боловсрол эзэмших чин хүсэлтэй суралцагчдыг олж илрүүлэн, мэргэжлийн чиглэлийн дагуу сургуульд элсүүлэх шийдвэрийг салбарын хууль, дүрэмд нийцүүлэн гаргаж, улс орны бүтээн байгуулалтад нэн шаардлагатай, мэргэжилтэй ажилтанг чанартай бэлтгэх, тэдгээр суралцагчдад Засгийн газрын тогтоолоор баталсан тэтгэлэг олгох журамд заасны дагуу оюутны тэтгэлэг олгуулах, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавих, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах зэрэг үүрэгтэй байжээ.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Ковид 19 цар тахлын жил байсны улмаас бүх шатны сургуулиудын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байсан талаар Засгийн газрын холбогдох сайдын тушаал, чиглэл гарч, цар тахлаас урьдчилсан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж, чиглэлүүдийг албан байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байсан нь тогтоогдож байгаа ч нэр бүхий 18 иргэн нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд цахим хэлбэрээр суралцаж байсан нь нотлогдоогүй.
Иймд шүүгдэгч И.Жын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дээрх тайлбар, өмгөөлөгч С.Нын дүгнэлт зэргийг үндэслэн И.Жыг цагаатгах, холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч И.Жаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газар болон холбогдох яамны сайдын шийдвэр, зөвлөмж, чиглэл хүргүүлэх тухай шийдвэрүүд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Е.Кийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн тул шүүгдэгч Е.К болон түүний өмгөөлөгч А.С нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Е.Кийг цагаатгах дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Е.Аын өмгөөлөгч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт “Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Е.Аын биеийн байцаалтыг буруу бичиж, алдаа гаргасан байх тул уг алдаатай яллах дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Е.Аын гэм буруугийн асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй” гэх байр суурийг илэрхийлсэн бөгөөд прокурорын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч Е.Аын овог нэр, регистрийн дугаар гэх мэдээллийг зөрүүтэй тусгасан байх боловч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Е.Аын овог, нэрийг зөв тусгасан, прокурорын яллах дүгнэлтэд гарсан дээрх техникийн шинжтэй алдааг дээд шатны прокурорын шийдвэрээр залруулсаныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн яллах дүгнэлтэд шүүгдэгч Е.Аын овог нэр, регистрийн мэдээллийг буруу тусгаж, техникийн шинжтэй алдаа гаргасан гэх асуудлаар урьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж, шүүхээс хэргийг нэг удаа прокурорт буцааж байсан боловч уг шийдвэр нь давж заалдах шатны шүүхээр хянагдаж, хүчингүй болж байсан, прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй дээрх алдаа нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ноцтой байдлаар нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгээгүй тул анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.
Тодруулбал: Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засаж сэргээх/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлөх аргаар гэм хорыг арилгах үүрэгтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг хэдий ч энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын 18 иргэнд хууль бусаар давуу байдал бий болгосон үйлдлийн улмаас улсад 22.000.000 /хорин хоёр/ сая төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулахаар хуульчилсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчөөс энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 18 иргэний эд хөрөнгөд эдийн засгийн ашигтай байдал бий болсон гэх үндэслэлээр иргэн З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.А, М.А, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нарыг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нэр бүхий 18 иргэнээс гэрчээр 2 удаа, иргэний хариуцагчаар 1 удаа мэдүүлэг авахад тэдгээр нь Баян-Өлгий аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй атлаа суралцсан мэтээр цахим системд бүртгэгдэж, өөрсдийн тус бүрийн дансаар авсан оюутны тэтгэлэг нийт 22.000.000 төгрөгийг хэн нэгэнд дамжуулж өгөөгүй, хувийн хэрэгцээндээ зарцуулсан талаар мэдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан иргэний хариуцагч нарын ХААН банк дахь холбогдох дансны хуулгууд, тэдгээрийн гэрчээр болон иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар иргэний хариуцагч З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.А, М.А, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нар нь энэ гэмт хэргийн үр шимийг хүртэж, тэдгээрт эдийн засгийн ашигтай байдал бий болсон нь хөдөлбөргүй тогтоогдсон тул улсад учирсан хохирол 22.000.000 төгрөгийг дээрх нэр бүхий 18 иргэний хариуцагчаар төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Иргэний хариуцагч нар нь мөрдөн байцаалтын шатанд улсад учруулсан дээрх хохирлоос 10.600.000 төгрөгийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, үлдэх 11.400.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор гэмт хэргийн хохирол, хор уршгийг иргэний хариуцагч нарт дараах байдлаар хариуцуулж шийдвэрлэв.
1. Иргэний хариуцагч З.Г нь 2024 оны 05 сарын 10-ны өдөр 1.100.000 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд бүрэн төлж, гэмт хэргийн хор уршгийг бүрэн барагдуулсан байх тул түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй (5 дахь хавтаст хэргийн 17 дахь тал),
2. Иргэний хариуцагч О.Б нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 1.300.000 төгрөг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх,
3. Иргэний хариуцагч А.Е нь улсад учруулсан хохирол 1.200.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 1.200.000 төгрөг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх,
4. Иргэний хариуцагч М.Унзила нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 800.000 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлсөн байх тул түүнээс үлдэх 500.000 төгрөгийг гаргуулж, тус дансанд төлүүлэх,
5. Иргэний хариуцагч А.Ж нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, (5 дахь хавтаст хэргийн 11 дэх тал),
6. Иргэний хариуцагч М.А нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, (5 дахь хавтаст хэргийн 01 дэх тал),
7. Иргэний хариуцагч Е.С нь улсад учруулсан хохирол 1.400.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 1.400.000 төгрөг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх,
8. Иргэний хариуцагч М.А нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, (5 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),
9. Иргэний хариуцагч Х.С нь улсад учруулсан хохирол 1.200.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, (5 дахь хавтаст хэргийн 15 дахь тал),
10. Иргэний хариуцагч Е.Г нь улсад учруулсан хохирол 1.400.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 1.400.000 төгрөг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх,
11. Иргэний хариуцагч П.С нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлсөн байх тул түүнээс үлдэх хохирол 800.000 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх, (5 дахь хавтаст хэргийн 19 дэх тал),
12. Иргэний хариуцагч Х.Ө нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлсөн байх тул түүнээс үлдэх хохирол 800.000 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх, (5 дахь хавтаст хэргийн 20 дахь тал),
13. Иргэний хариуцагч Б.Байбосын нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлсөн байх тул түүнээс үлдэх хохирол 800.000 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх, (5 дахь хавтаст хэргийн 18 дахь тал),
14. Иргэний хариуцагч А.Е нь улсад учруулсан хохирол 1.300.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс гэмт хэргийн хор уршигт 1.300.000 төгрөг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх,
15. Иргэний хариуцагч А.М нь улсад учруулсан хохирол 1.100.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс гэмт хэргийн хор уршиг 1.100.000 төгрөг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэх,
16. Иргэний хариуцагч Е.М нь улсад учруулсан хохирол 1.100.000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, (4 дэх хавтаст хэргийн 245 дахь тал),
17. Иргэний хариуцагч М.К нь улсад учруулсан хохирол 1.000.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, (5 дахь хавтаст хэргийн 13 дахь тал),
18.Иргэний хариуцагч Б.Б нь улсад учруулсан хохирол 800.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс гэмт хэргийн хор уршигт 800.000 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нараас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч И.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Е.К, Е.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн,
Шүүгдэгч И.Ж, Е.К, Е.А нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьектууд байх тул шүүгдэгч И.Ж, Е.К, Е.А нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүхээс шүүгдэгч И.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Е.К болон Е.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан санаатай гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч И.Жад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А, Е.К нарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас төрд 22.000.000 сая төгрөгийн хохирол учирсан ба иргэний хариуцагч М.Ү 800.000 төгрөг, Х.Ө 500.000 төгрөг, П.С 500.000 төгрөг, Б.Б 500.000 төгрөг, З.Г 1.100.000 төгрөг, М.А 1.300.000 төгрөг , Х.С 1.200.000 төгрөг, М.К 1.000.000 төгрөг, Е.М 1.100.000 төгрөг, М.А 1.300.000 төгрөг, А.Ж 1.300.000 төгрөг, нийт 10.600.000 төгрөг нөхөн төлөгдсөн. Одоо үлдэх 11.400.000 төгрөгийг иргэний хариуцагч Е.Гаас 1.400.000 төгрөг, Б.Боос 800.000 төгрөг, М.Үгаас 500.000 төгрөг, Х.Өээс 800.000 төгрөг, П.Соос 800.000 төгрөг, Б.Баас 800.000 төгрөг, А.Егаас 1.200.000 төгрөг, О.Баас 1.300.000 төгрөг, Е.Сээс 1.400.000 төгрөг, А.Еаас 1.300.000 төгрөг, А.Мээс 1.100.000 төгрөгийг тус тус гаргуулж, төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй. Шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг байхгүй шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураан авсан ногоон хавтастай нийт 729 хуудастай 7 ширхэг журналыг хэргийн хамт хадгалах нь зүйтэй. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөх, мөн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй албадлагын арга хэмжээ аваагүй болно” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Е.Аын өмгөөлөгч Я.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Б.А нь одоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж байгаа бөгөөд ээж болон хүүхдийн хамт амьдардаг, өмнө нь шүүхийн ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол байхгүй, хувийн зан чанар болон амьдралын нөхцөл байдлын хувьд эерэг үнэлэгдэх боломжтой. Прокуророос түүнд 4 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан ч тухайн хэрэг 5 жилийн турш мөрдөн шалгагдсан, энэ хугацаанд шүүгдэгчид удаа дараа дуудсан мэдүүлэг өгч, сэтгэл санааны хувьд ихээхэн дарамтад байсан. Эрүүгийн хуулийн уг зүйл анги нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш энэ зүйл ангид торгууль, зорчих эрхийг хязгаарлах, нэгээс таван жилийн хорих ялын төрлийг агуулсан бөгөөд шүүхээс Б.Ат торгуулийн ял оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Торгуулийн ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нөхцөл боломжтой, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдоогүй, 2021 оны 06 дугаар сард гарсан төрийн аудитын актын дагуу асуудал хөндөгдөж эхэлсэн бөгөөд тухайн үед шууд хариуцлага хүлээлгээгүй байхад өнөөдөр 4 жилийн хорих ял оногдуулж, эмэгтэй хүнийг хорих нь зохистой эсэх асуудал нь нийгмийн зүгээс ч анхаарах шаардлагатай. Иймд өмнө нь гэмт хэрэг үйлдээгүй, хохирол нөхөн төлөгдөөгүй, эрсдэлгүй, буруугаа ойлгож буй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Б. Ат хорихоос өөр төрлийн, торгуулийн ял оногдуулж, ялыг хэсэгчлэн төлөх боломжоор хангахыг хүсэж байна” гэв.
4. Шүүгдэгч Е.Кийн өмгөөлөгч А.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, улсын яллагчаас түүнд нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, дээр нь 4 жилийн хорих ял оногдуулан шийдвэрлэх санал дүгнэлт гаргасныг би судалж үзээд, дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Уг гэмт хэргийн улмаас 22,000,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан үлэмж хэмжээний хохиролд хамаарахаар байна. Иймд энэ тохиолдолд эрүүгийн хариуцлагыг тогтоохдоо холбогдох нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, тухайн бүртгэлийн үйл ажиллагааг ганцаараа хариуцан шийдвэр гаргах албан тушаалтан байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал нь системийн доголдлоос хамаарч үүссэн байх магадлал өндөр бөгөөд миний үйлчлүүлэгчийн зүгээс санаатайгаар гэмт хэрэг үйлдэх, хор уршгийг зориуд бий болгох нөхцөл бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн миний үйлчлүүлэгч урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, зөрчлийн шинжтэй хэрэг зөрчилд ч оролцож байгаагүй, аливаа хор уршиг үүсгэж байгаагүй, харин ч өнгөрсөн хугацаанд төрийн албанд тууштай ажиллаж, яамны жуух бичиг болон Засгийн газрын шагнал хүртэж байсан, боловсрол эзэмшсэн, гэр бүлтэй, гурван нялх хүүхдийн хамтаар амьдралынхаа ид бүтээх насанд яваа хүн юм. Тэрээр одоо ч төрийн байгууллагад ажиллаж, оршин суугаа нутаг дэвсгэр дээрээ тогтвор суурьшилтай амьдарч байна. Иймээс түүнд хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс хорих ялын дээд хэмжээтэй дүйцэх ялыг санал болгосон нь уг зарчимтай нийцэхгүй бөгөөд энэ нь зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх зорилготой мэт харагдаж байна. Гэвч Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар, эрүүгийн хариуцлагын зорилго нь зөвхөн цээрлүүлэх биш, харин гэм бурууг ухамсарлуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байх ёстой. Гэтэл улсын яллагчаас 4 жилийн хорих ял санал болгож байгаа нь энэ хүний ирээдүйд итгэх итгэлийг нь үгүй хийх, хөдөлмөр эрхлэх боломжийг нь хааж, гэр бүлийнх нь нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул бодитоор нийгэмшүүлэх зорилго биелэхгүй гэж үзэж байна. Дээрээс нь хохирлын хэмжээ нь их хэмжээний хохирол биш үлэмж хэмжээний хохиролд хамаарна. Гэхдээ шүүхээс хохирлыг шүүгдэгч нараар төлүүлэх шийдвэр гаргаагүй иргэний хариуцагч нараас гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй хүндрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзсэн. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй. Өөрөөр хэлбэл 3 шүүгдэгч бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар ял оногдуулсан. Шүүхээс ч гэсэн тийм агуулгатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд би санал нийлэхгүй байна. 18 хүний ирцийн бүртгэлийг Б.А хийж байгаа гэж ойлгосон. Энийг Б.А ч хүлээн зөвшөөрсөн байна. Харин ч миний үйлчлүүлэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгуулийн ялын сонголттой, өмнө мөрдөж байсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн хуулиас ял оногдуулах хэлбэрийг хөнгөрүүлсэн өөрчлөлт орсон байдаг. Уг гэмт хэрэг 2019 оны 10-11 дүгээр сарын үед үйлдэгдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ухамсарлаж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, санаатайгаар бүлэглэн үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэх нөхцөл нь тохиолдлын шинжтэй, албан тушаалаа урвуулан ашиглах шууд ашиг сонирхол байгаагүй зэрэг хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлтэй уялдуулан хэрэглэж, түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгч И.Жын өмгөөлөгч С.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Миний бие эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргаж байгаа улсын яллагчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхийг хуульчилсан байдаг. Шүүгдэгч И.Жын хувьд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь 2021 оноос хойш Улаанбаатар хотод эхнэрээ эмчлүүлж буй шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, одоо ч эмчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа нь түүний хувийн байдлыг өөрчлөхүйц шалтгаан болсон. Өвчтэй хүнийг асарч буй энэ нөхцөл байдал нь хөнгөрүүлэх шалтгаан гэж үзэх үндэстэй. Мөн И.Ж өмнө нь эрүүгийн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд боловсролын салбарт 22 жил ажилласан, удирдах албан тушаал хашиж байсан, сургуулийн дотуур байрны орчныг сайжруулах ажилд оролцож, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Энэ хэргийн хувьд анх удаа санхүүгийн зөрчил гаргасан бөгөөд тухайн үйлдэл нь цар тахлын үед COVID-19-ийн онцгой нөхцөл байдлын үед үүссэн. Тухайн үед багш нар цахимаар ажиллаж, суралцагчдын бүртгэл тодорхой бус байснаас хяналт алдагдаж, энэ нь үйлдэлд нөлөөлсөн байж болохыг харуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй боловч гэмт хэргийн улмаас 18 иргэн нийт 22,000,000 төгрөгийн тэтгэмж авсан ч тэдгээр иргэд тухайн мөнгийг өөрсдөө хуваан авсан бөгөөд 10,600,000 төгрөгийг одоогийн байдлаар төлсөн. Үлдсэн хэсгийг төлөхөө зарим иргэд илэрхийлсэн. Шүүхээс шүүгдэгч нараас уг хохирлыг гаргуулахаар шийдвэр гаргаагүй, мөн уг хохирол нь "их хэмжээний" гэж тооцогдохгүй. Хохирол төлөхийг И.Ж, Е.К, Б.А нарт холбогдох асуудал ч мөн тодорхой түвшинд хамааралтай байсан ч, тухайн үед үүссэн нөхцөл байдал, бүртгүүлсэн иргэдийн оролцоо зэрэг нь уг тэтгэмжийг авах нөхцөл байдлыг бий болгосон болохоос бус, шууд давуу байдал бий болгох зорилготой байгаагүй. Иймд уг гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэмжээ харьцангуй бага гэж дүгнэж байна. Мөн уг үйлдлийг бусдад хууль бусаар мөнгө авч өгөх, давуу байдал бий болгох зорилготой хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул үүнийг харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу, И.Ж урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Харин прокурорын зүгээс бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь И.Ж нь сургуулийн захирал байсны хувьд элсэлтийн бүртгэлийн шийдвэрийг гаргасан боловч тухайн суралцагчид хичээлд суусан, цагийн бүртгэл хийгдээгүй байсны улмаас тэтгэмж авах үндэслэл нь хууль бус болж өөрчлөгдсөн байна. Гэхдээ уг үйлдэл нь урьдчилан тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ нөхцөлд хүндрүүлэх зүйл байж болохгүй. Гэмт хэрэг 2019 онд үйлдэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Энэ гэмт хэрэг гарах үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйд заасан хуулийн хариуцлагын хувьд одоо үйлчилж байгаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэгдсэн өөрчлөлтөөс ялын хувьд сонгох ялтай. Өөрөөр хэлбэл, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хөнгөн ялтай хууль үйлчилж байсан учраас 2017 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү гэдгийг хүсэж байна. Тухайн хуулийн дагуу буцаан хэрэглэж 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өмнөх үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дагуу торгуулийн ялыг И.Жад оногдуулах саналыг гаргаж байна. Иймд шүүгдэгч И.Жад торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын доод хэмжээ оногдуулах, мөн нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хамгийн бага буюу нэг жилийн хугацаагаар оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
6. Шүүгдэгч И.Ж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Өмгөөлөгчийн маань гаргасан саналыг би бүрэн дэмжиж байна. Нэгэнт намайг гэм буруутайд тооцсон бол, өмгөөлөгчийн зүгээс гаргасан торгуулийн ял оногдуулах саналд үндэслэн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Мөн миний хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсье. Эхнэр маань биеийн байдал тааруу, тогтмол эмчилгээ шаардлагатай. Гэр бүл маань бага насны 3 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн асаргаа, хүмүүжилд би чухал үүрэгтэй оролцож ирсэн. Би өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан түүхгүй, хариуцлага хүлээж байгаагүй. Түүнчлэн олон жил боловсролын салбарт ажилласан бөгөөд төрөөс ажлын үр дүн, хөдөлмөрийг маань үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнуулж байсан. Мөн боловсролын салбарын болон Засгийн газрын нэр бүхий шагналуудыг хүртэж байсан билээ. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан, надад торгуулийн ял оногдуулж, гэр бүл, хүүхдүүдийнхээ хажууд байх боломж олгож өгөхийг хүсье” гэв.
7. Шүүгдэгч Е.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Өмгөөлөгчийн хэлсэн саналыг дэмжиж байна” гэв.
8. Шүүгдэгч Е.К эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Надад өмгөөлөгчийн хэлсэн саналын дагуу торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд шүүгдэгч, нийтийн албан тушаалтан И.Ж, Е.А, Е.К нар нь суралцагчид сар бүр олгодог тэтгэлгийг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийг урамшуулах, сургалтын чанар, хүртээмж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэх, суралцагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, тэтгэлэг авах шаардлага хангасан, тус сургуулийн суралцагчид олгох ёстой гэдгийг эрхэлж байгаа ажил, үүргийнхээ хүрээнд сайн мэдэж байсан атлаа шүүгдэгч И.Ж нь иргэн Нигметтэй бүлэглэж, намаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа гэх шалтгаанаар, шүүгдэгч Е.А нь өөрийн хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгох ашиг сонирхлын зөрчил үүсгэж, И.Ж, Е.К нартай, шүүгдэгч Е.К нь шүүгдэгч И.Ж, Е.А нартай тус тус үйлдлээрээ нэгдэн Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах зорилгогүй, тэтгэлэг авах шаардлага хангаагүй, 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуульд огт суралцаагүй, нэр бүхий 18 иргэнийг сургуулийн цахим системд бүртгэж, ирцийн мэдээллийг холбогдох яаманд хүргүүлсний улмаас иргэн З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.А, М.А, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нар нь 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарын хооронд сар бүр, 100.000-200.000 төгрөгийн оюутны тэтгэлийг хууль бусаар авч, тэдгээрт давуу байдал бий болгож, улсад 22.000.000 төгрөгийн хохирол учирсан,
Шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын дээрх үйлдэл нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулснаас гадна, Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах хор уршигтай, нийгэмд аюултай, нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан 7 үндэслэлээр хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан 8 үндэслэлээр хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэхээр хуульчлан тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ”Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэхээр заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр шинжийг хамааруулан авч үзэх бөгөөд шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын хэн аль нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч тэдгээр нь урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь идэвхтэй, санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал”-д тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нараас гэмт хэргийн хор уршгийг төлүүлэхээр шийдвэрлээгүй, тэдгээрийн төрд учруулсан 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийн хор уршгийг нэр бүхий 18 иргэний хариуцагчид хариуцуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бусад хөнгөрүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Харин И.Ж, Е.А, Е.К нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил амьдралын дадал зуршил, ял шийтгэл, шагнал урамшил, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулан авч үзэхээр байна.
Шүүгдэгч И.Ж нь хувийн байдлын хувьд 1977 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 46 настай, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамтУлаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны 13 дугаар хорооллын К1-22 тоотод амьдарч байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэг гэх газарт байрлалтай, 156 м/кв хэмжээтэй, Ү0213001648 улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, амьдралын шаардлагаар буюу өөрийн эхнэр С.Багышайг эмчлүүлэх, асрах зорилгоор гэр бүлийн хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх хувийн байдлууд,
Шүүгдэгч Е.К нь хувийн байдлын хувьд 1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ болон одоо ч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчээр ажиллаж байгаа, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр /Хуст арал/ багийн 24 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувьдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг, Хуст арал 24 гудамжны 13 тоотод байрлалтай, 190 м/кв хэмжээтэй амины орон сууц, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, “Нөрөөлөг-2” 20 айлын орон сууцны 102/б байрны 7 тоотод байрлах, 80 м/кв талбайтай орон сууц зэрэг эд хөрөнгөтэй, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр шагнагдаж байсан гэх хувийн байдлууд,
Шүүгдэгч Е.А нь 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо тус сургуулийн дотуур байрны багш ажилтай, ам бүл-3, ээж, бага насны хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн 15 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлууд тус тус тогтоогдсоныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Е.Кийн хувийн байдлын талаар гэрч Х.Есболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 35 дахь тал/, шүүгдэгч Е.Аын хувийн байдлын талаар гэрч Е.Айгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 37 дахь тал/, шүүгдэгч И.Жын хувийн байдлын талаар гэрч Б.Ерболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Е.А, Е.К нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үндэслэлээр, шүүгдэгч И.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцсон, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үйлдэл оролцоог хуваарилах замаар гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулж, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үндэслэлээр тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тодруулбал, шүүгдэгч И.Ж нь иргэн Х.Нигметтэй үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, улмаар шүүгдэгч Е.А, Е.К нарт нэр бүхий 15 иргэнийг Баян-Өлгий аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн цахим системд хууль бусаар бүртгэх үүргийг өгч, нийт 18 иргэнийг бүртгэх ангийг хуваарилж, уг гэмт хэргийг үйлдэгдэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байдлыг харгалзан шүүгдэгч И.Жад шүүгдэгч Е.А, Е.К нараас ялгамжтай ял оногдуулах, шүүгдэгч Е.А нь захирал И.Жын өгсөн хууль бус үүргийг далимдуулан, түүнээс зөвшөөрөл авч, И.Жын цахим системд бүртгүүлэхээр өгсөн 15 иргэний нэр дээр нэмж, өөрийн хамаарал бүхий нэр бүхий 3 иргэнийг Баян-Өлгий аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн цахим системд хууль бусаар бүртгэж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, мөн түүнчлэн нэр бүхий 18 хүнийг тус сургалт үйлдвэрлэлийн цахим системд идэвхтэй үйлдлээр бүртгэсэн зэрэг оролцоог харгалзан шүүгдэгч Е.Ат шүүгдэгч Е.Кээс ялгамжтай ял шийтгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нарын тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч Е.Аын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа ухамсарлан ойлгож, хүлээн зөвшөөрсөн хувийн зан байдал, шүүгдэгч И.Ж, Е.К нарын анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн зан байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт дүгнэлт өгч,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Жад нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Е.Ат нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 14.000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Е.Кд нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 11.000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Жад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнийг 1 жил, 6 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч Е.А, Е.К нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Жын хувийн байдлыг харгалзан, түүнд оногдуулсан 1 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ат оногдуулсан 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд,
Шүүгдэгч Е.Кд оногдуулсан 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэг/ сая төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А, Е.К нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Е.А, Е.К нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Жад хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нараас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, 7 ширхэг, 729 хуудас бүхий журналыг уг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж Т овогт Ины Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Ш хурман овогт Еын К, Ш ж овогт Ейн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Жад нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ат нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 14000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Кд нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 11000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Жад оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Е.Ат оногдуулсан 14000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1(нэг) жилийн хугацаанд,
-шүүгдэгч Е.Кд оногдуулсан 11000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Жад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч Е.Ат оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилээр хасах, шүүгдэгч Е.Кд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилээр хасах нэмэгдэл ялыг тус тус тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч И.Ж, Е.К, Е.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 22.000.000 (хорин хоёр сая) төгрөгөөс иргэний хариуцагч М.Ү 800.000 (найман зуун мянга) төгрөг, Х.Ө 500.000 (таван зуун мянга) төгрөг, П.С 500.000 (таван зуун мянга) төгрөг, Б.Б 500.000 (таван зуун мянга) төгрөг, З.Г 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, М.А 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, Х.С 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, М.К 1.000.000 (нэг сая) төгрөг, Е.М 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, М.А 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, А.Ж 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, нийт 10.600.000 (арван сая зургаан зуун мянга) төгрөг төлснийг дурдаж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт иргэний хариуцагч Е.Гаас 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг, Б.Боос 800.000 (найман зуун мянга) төгрөг, М.Унзилагаас 500.000 (таван зуун мянга) төгрөг, Х.Өээс 800.000 (найман зуун мянга) төгрөг, П.Соос 800.000 (найман зуун мянга) төгрөг, Б.Боос 800.000 (найман зуун мянга) төгрөг, А.Егаас 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, О.Баас 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, Е.Сээс 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг, А.Еаас 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, А.Мээс 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, нийт 11.400.000 (арван нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг тус тус гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Ж, Е.А, Е.К нараас гаргуулах хохирол, хор уршиггүйг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шүүгдэгч Е.А, Е.К нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, 7 ширхэг, 729 хуудас бүхий журналыг уг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б