| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.БаасанС,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Сгийн Бт холбогдох эрүүгийн 2527001540130 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""" суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, """"""""""""""эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, """"""""""""""""""""""""" сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """"" регистрийн дугаартай, Н овогт Сгийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр """"""""""""""т согтуугаар """""" улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тус өдрийн 13:00 цагаас 16:00 цагийн хооронд """"""""""т эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн үед """"""""""""" сумын Өвт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт С овогтой Б гэгч нь """"" улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд машины хаазаа өндөр өгөөд цэнхэр утаа хаяад яваад байхаар нь зогсоогоод шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байдалтай буюу архи үНэж байсан тул багажаар үлээлгэн шалгах гэхэд би үлээхгүй ээ та нар намайг харж байгаа биз дээ би согтуу байна надаас архи үНэж байгаа биз дээ би үлээж шалгуулахгүй гэсэн тул бичлэгээр баримтжуулан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
""""""""""""" сумын цагдаагийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""""""" регистрийн дугаартай С овогтой Б 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад үлээхээс татгалзсан...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
""""""""""""""""""""""""""""" шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/91 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч Н овогт Сгийн Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр """"""""""""""т согтуугаар """""" улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Энэ үйл баримт нь гэрч О.Тын: “...Би тус өдрийн 13:00 цагаас 16:00 цагийн хооронд """"""""""т эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн үед """"""""""""" сумын Өвт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт С овогтой Б гэгч нь """"" улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд машины хаазаа өндөр өгөөд цэнхэр утаа хаяад яваад байхаар нь зогсоогоод шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байдалтай буюу архи үНэж байсан тул багажаар үлээлгэн шалгах гэхэд би үлээхгүй ээ та нар намайг харж байгаа биз дээ би согтуу байна надаас архи үНэж байгаа биз дээ би үлээж шалгуулахгүй гэсэн тул бичлэгээр баримтжуулан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, """"""""""""" сумын цагдаагийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""""""" регистрийн дугаартай С овогтой Б 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад үлээхээс татгалзсан...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, """"""""""""""""""""""" шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/91 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч Н овогт Сгийн Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр """"""""""""""т согтуугаар """""" улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас татгалзсан болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул С.Бийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч С.Б нь """"""""""""""т 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар """""" улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учраас шүүгдэгч С.Бт дараах эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүгдэгч С.Бт төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч С.Бийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Бийг нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв. Бусад асуудлаар:
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА