| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0129/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Пүрвээ,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б-н Гт холбогдох эрүүгийн 2527000000141 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 2, нөхрийн хамт """""""""" Вангийн Овоо баг, Сансар хорооны 07-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""""" регистрийн дугаартай, Ч овогт Б-н Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04 ху/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаан өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд """""""""" сумын цагдаагийн Пост болон тус сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хугацаанд """"""""""""""" сумын 2 дугаар баг "Их хорум" зочид буудалын хашаан дотор """""""" улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Б овогтой Гээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт байхгүй, регистерийн дугаараар нь шалгахад жолоодох эрхийн үнэмлэхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан. Тухайн Б.Гийн жолоодож явж байсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд шилжүүлэх гэсэн боловч зүүн гар талын урд дугуй нь хагарсан байсан тул тухайн зочид буудалын зогсоолд байрлуулан үлдээсэн. Б.Гийг Цагдаагийн хэлтэс дээр авчраад согтуурал шалгах 7510 дугаартай драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 2.25% согтолттой гэж зааж байсан тул гэрэл зургын аргаар бэхжүүлж авсан. Тухайн үед Б.Г нь тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
Б.Г /РД:"""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа, хувийн мэдээллийн лавлагаанууд /хавтаст хэргийн 9-22 дугаар хуудас/,
"""""""""""""""""""" 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 309 дугаартай “Б.Г нь тус багийн иргэн. Ам бүл 2, """""" хамт """""" тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
Б-н Гийн """""" тоот Хаан банкин дахь харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 27-33 дугаар хуудас/,
"""""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/2105 дугаартай шийтгэврийн хуулга /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,
Б.Гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаан өгсөн мэдүүлэгтээ: “...Миний буруу, би хуулийн зохицуулалтыг мэднэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г 2025 оны 07 дугаар сарын 27-ны шөнө """""""""" 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """""""" улсын дугаартай “Тоёото Приүс-41” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/, гэрч Б.Мын “...2025 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд """"""""" цагдаагийн Пост болон тус сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хугацаанд """"""""" 2 дугаар баг "Их хорум" зочид буудалын хашаан дотор """""""" улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Б овогтой Гээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт байхгүй, регистерийн дугаараар нь шалгахад жолоодох эрхийн үнэмлэхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан. Тухайн Б.Гийн жолоодож явж байсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд шилжүүлэх гэсэн боловч зүүн гар талын урд дугуй нь хагарсан байсан тул тухайн зочид буудалын зогсоолд байрлуулан үлдээсэн. Б.Гийг Цагдаагийн хэлтэс дээр авчраад согтуурал шалгах 7510 дугаартай драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 2.25% согтолттой гэж зааж байсан тул гэрэл зургын аргаар бэхжүүлж авсан. Тухайн үед Б.Г нь тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, Б.Г /РД:"""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа, хувийн мэдээллийн лавлагаанууд /хавтаст хэргийн 9-22 дугаар хуудас/, """""""""" 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 309 дугаартай “Б.Г нь тус багийн иргэн. Ам бүл 2, """""" хамт Сансарын 07-21 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, Б-н Гийн """""""" тоот Хаан банкин дахь харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 27-33 дугаар хуудас/, """""""""""""""""""шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/2105 дугаартай шийтгэврийн хуулга /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/, Б.Гийн яллагдагчаар өгсөн “...Миний буруу, би хуулийн зохицуулалтыг мэднэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Г хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав. Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв. Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА