| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0166/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/245 |
| Огноо | 2025-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | М.Г |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: М.Гансүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.А-д холбогдох эрүүгийн 2512000930070 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт А аймгийн Э сумын ** дугаар баг, Н-ийн **** тоотод оршин суух, урьд нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-н өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ань 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр оройны 17 цагийн үед А аймгийн Э сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О-г “хамт айл руу явсангүй” гэх шалтгаанаар цээж хэсэг рүү 2-3 удаа цохисон,
2025 оны 01 дүгээр сарын 16-ны 19:00 цагийн үед А аймгийн Э сумын 5 дугаар баг “Н” хорооллын 11-14 тоотод оршин суух гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О-г зүүн хацар луу нь гараараа цохисон,
2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагийн үед А аймгийн Э сум 5 дугаар баг Н хороолол ***** тоот иргэн Ц-ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О-г“утасны сим картаа өгсөнгүй” гэж түүний нүүр лүү алгадаж, газар болон ор луу түлхэж унагаад заамдах зэргээр зодож, түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний алимын салстад цус хуралт, нүүр, цээж, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 23:00 цагийн үед А аймгийн Э сумын ** дугаар багт байрлах “Одод” караокед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О-гямар нэг шалтгаангүйгээр зүүн нүд рүү нь цохисон,
2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед А аймгийн Э сум 5 дугаар баг Н хороолол ***** тоотод оршин суух хаягтай Ц-ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Т.О-г хэл амаар доромжилж, шалтгаангүйгээр нүүр лүү нь алгадах, үснээс нь чирэх, хоолойг нь боох, газар унгаж дэвсэх зэргээр зодож, түүний биед 1 хавирганы хугарал, зүүн шууны шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, хоёр зовхи, зүүн хацар, эрүү, цээж, умдаг, нуруунд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Э сум *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй зочид буудалд хамтран амьдрагч Г.О-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дахин “архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг цохиж зодож, түүний биед баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун шуу, хоёр шилбэ, баруун өвдөгт зулгаралт, хамар, хоёр хацар, дээд уруул, цээж, нуруу, хоёр бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2512000930070 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Т.О-гийн өгсөн “...Би хамтран амьдрагч Б.А-тэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслээр У хот руу явахдаа анх танилцсан. Тэрнээс хойш 1 сарын хугацаанд У хотод хамт амьдарсан. Тэр үед Б.А-ийг А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан барьж А аймаг луу авч явсан. Би араас нь У хотоос ирж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш А аймгийн Э сумын 5 дугаар баг, Н хорооллын 11-14 тоотод Б.А-ийн гэрт хамтран амьдарч байна. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.А бид хоёр айлд очихоор явж байтал гол гарах болохоор нь би явахгүй гэж хэлтэл миний цээж хэсэг рүү 2-3 удаа цохиж, газарт унагаж миний үснээс зулгааж татсан. Тэр үед оройны 17 цаг болж байсан. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19:00 цагийн үед Б.А-ийн урд талын гудамжинд байх айлынд орж Б.Атаньдаг 3 эрэгтэй найзтайгаа Агар гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа бид хоёр гэртээ орж ирээд би оройн хоолоо хийх гэж байх үед янхан минь наад 3 эрэгтэй лүүгээ зайлаарай гэж надад хэлэхэд би өөрийн оршин суух гэр лүү явлаа гэж хэлтэл гэнэт босч ирээд миний зүүн хацар луу гараа атгаж хүчтэй цохиж зодсон, дараагаар нь миний баруун нүд рүү гал харагдтал цохисон. Тэр үед би ухаан алдсан байсан. Ухаан алдсан хойгуур хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна. Тэр явдлаас хойш надад гэр хүрээгүй байж байснаа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед би Б.Аийн хамт түүний найз Ц-д орчоод өөрийн сим картаа тэр айлын утсыг гуйж хийгээд 1800-1917 лавлах утас руу хүүхдийн тэтгэмжийн мөнгө орсон эсэх талаар тодруулж, дараагаар нь найз руу залгаж 10,000 төгрөг зээлж аваад утсыг нь буцаагаад сим картаа авах үед Б.А харчхаад булаах гэхээр нь өгөхгүй гэтэл миний зүүн хацар руу алгадаж газарт 2 удаа унагааж, ор луу түлхэж унагаад намайг заамдах оролдлого хийх үед би орилж түлхэх үед тэр хашаанд амьдардаг хөрш айлын эмэгтэй орж ирээд болиулж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,
*Гэрч Б.Н-ын өгсөн “...Тухайн өдөр манай хашаанд байдаг хүүгийн гэрт Б.А, Т.О нар ирчихсэн байсан. Тэгээд намайг гэртээ байх үед гадаа хашаан дотор хүн орилох чимээ сонсогдож, би гэрээсээ гараад Т.О-г гэртээ оруулж ирээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Намайг гэртээ оруулж ирэхэд О-гийн нүүр нь хөхөрсөн, нүд нь хавдсан байдалтай байсан. Эдгээр гэмтлүүдийг намайг дуудлага өгдөг өдрөөс өмнө зодуулсан гэж бодож байна. А нь О-г зодож дарамталдаг талаар сайн мэдэхгүй дуудлага өгөх үед харсан нөхцөл байдлаар бол дарамталдаг байх гэж бодож байна” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-лын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн АРХ0725/079 дугаартай 1. Т.О-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний алимын салстад цус хуралт, нүүр, цээж, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоо гэх шинжээчийн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дугаар тал/,
* Аюулын зэргийн үнэлгээний “...Хохирогч Т.О, Холбогдогч Б.А хамтран амьдрагч.
- Хохирогч хүчирхийлэлд өртсөний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан,
- Хохирогчийг “ална” гэж сүрдүүлдэг,
- Хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундааны зүйл хэвшмэл хэрэглэдэг,
- Хүчирхийлэл үйлдэгч нь агсам тавих, хараах, зүхэх, хашхичих зэргээр байнга ' таан доромжилдог, нийлбэр оноо /4-7/,
Дүгнэлт: Дахин хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр, Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ: Хамтарсан багуудад мэдээлэх хамгаалалтын арга хэмжээ яаралтай авах...” гэх тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
*А аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай албан бичиг, хавсралт, /1 дүгээр хавтаст хэргийн 84-98 дугаар тал,
*Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол “Т.О нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, /1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр тал/,
*Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Би А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Т.О нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,672,894 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дүгээр тал/,
*2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр тал/,
*Хохирогч Т.О-гийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Би А гэх хүнтэй 9 сараас хойш хамтран амьдарч байгаа. ...2025 оны 02 дугаар сарын 14-ний орой хамтран амьдрагч Б.А-тэй “Одод” караокед ороод пиво авч ууж байгаад А нь зүгээр сууж байснаа гэнэт нүд рүү цохичихсон тэгээд тэндээс гараад А-ийн эгчийнд очсон. Тэгээд эгч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. А намайг цохих үед бид хоёр л байсан. Миний зүүн нүд рүү цохичихсон. Өөр миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй, би тогтоолгохгүй. Миний нүд рүү гараараа нэг удаа цохисон. Түүнээс зэвсгийн чанартай эд зүйл ашиглаагүй. Бид хоёр “Одод” караокед орохоос өмнө 0.5 граммын “Агар” нэртэй архийг уусан. Тэгээд “Одод” караокед ороод 4 ширхэг сэнгүр пиво уусан. Ер нь бол өөрсдийгөө хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар тал/,
*Гэрч Б.О-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22:00 цагийн үе санагдаж байна... ...Миний төрсөн дүү болох Б.А нэг О гэх нэртэй эмэгтэйг дагуулж ирсэн. ... Нөгөө эмэгтэй нүдний шил зүүсэн байсан. Шилний цаанаас харахад нүд хөхөрсөн юм шиг байсан. Тэгэхээр нь би миний дүү нүд нь яасан юм бэ гэж асуухад аниа би зодож цохиогүй шүү гэж байсан. ...Тэр үед О гэх эмэгтэй нь эрүүл А бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг үнэртэж байсан. Тэгээд миний уур хүрээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 222-224 дүгээр тал/,
*А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-лын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн АРХ0725/152 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 152 “...1 .Т.О-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 203-204-р хуудас/,
*Шинжээч Б.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн Шинжлүүлэгч Т.О-гийн өгүүлгээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой 23:00 цагийн орчим Б.Ань миний зүүн шанаа хэсэг рүү цохисон үүний улмаас зүүн зовхи, шанаа хөхөрч хавдсан. Жин тавьж хөхрөлт, хавдалт арилж шимэгдсэн гэж ярьдаг. Дээрх нь гэмтэл авсны дараа 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр буюу 2 сарын хугацаанд дээрх цус хуралт нь бүрэн шимэгдэж арилна. Тийм учир тухайн өдрийн үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар тал/,
*2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар тал/,
*Хохирогч Т.О-гийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн "... Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны, 13-ны өдөр Б.Аийн хамт А аймгийн Э сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг Ц гэх айлынд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр үед Б.Ань ямар нэг шалтгаангүйгээр намайг зодсон. 2025 оны 03 дугаар сарын 12-ны орой Ц-ынд би Б.Аийнд хамт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед 4-5 шил архи хувааж ууцгаасан. Тэр айлд байх үед миний биед гар хүрээгүй. Харин орой нь Б.Аийн гэрт очиж хонохоор очтол Б.А нь шалтгаангүйгээр миний хоолойг боосон. Тэгэхээр нь Б.Аэд хандаж нэг мөсөн алчих гэж хэлтэл надад би юу гэж хайрыгаа алхав дээ гэж хэлээд унтаад өгсөн. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед Ц-ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ууцгааж дуусаад Ц-ын эхнэр Г нь хоол хийж байх үед Б.Абид хоёр баруун талын орон дээр цуг хэвтэж байтал янхан минь зайл гэж хэлээд орноос түлхэж унагаасан. Тэгэхээр нь би холдож зүүн орон дээр очиж суух гэтэл араас ирж зүүн гараараа баруун хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би гэрээс гарч зугтахад миний араас хөөж хашаан дотор миний үснээс татаж шороон дээр чирсэн. Мөн газарт байх үед миний хоолойг боосон. Тэр үед Б.Аийг Ц-ын эхнэр, дүү бас ээж Н нар салгасан. Тэгээд би Ц-ын гэрт нь гүйж ороод байж байтал Б.Аараас орж ирээд би чамайг ална гэж над руу дайраад зүүн талын орон дээр нь намайг дарж унагаагаад хоолой боож зүүн гарын шуун дээрээс хазаж, үстэж орон дээрээс унагаасан. Тэгээд Цын эхнэр, дүү бас ээж Н нар дахин салгаад байж байх үедээ Н эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар тал/,
* Хохирогч Т.О-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дахин өгсөн . Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. ... Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй учир Б.Аээс ямар нэгэн хохирол төлбөр авахгүй. ... Бид хоёрыг яг хамтран амьдарч байсан талаар мэдэх хүн байхгүй. Учир нь бид нуугдмал хамтран амьдрагч байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дүгээр тал/,
*Гэрч Б.Н-ын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “... Б.А, Т.О нар нь байнга цуг явдаг учир хамт амьдардаг гэж би боддог. ...Би 2025 оны 03 дугаар сарын 13-ны орой өөрийн биеэ эмнэлэгт үзүүлчхээд гэртээ 18:00 цагийн үед орж ирээд байж байтал манай хүүгийнд Б.А, Т.О нар нь хоорондоо маргалдаж чанга чанга дугараад байхаар нь ортол Т.О-гБ.Ань зодож байсан. Орон дээр дараад өөрөө дээр нь гарчихсан үснээс нь зулгааж биеэс нь хазаж байсан. Тэгээд би очиж дундуур нь орж салгаж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн гадна гаргаж газар чирсэн тийм үйлдэл гаргасан. Цагдаа нар манайд ирэх үед Б.Ань хашаа давж зугтаасан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар тал/,
*Гэрч Т.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэн Т.О гэх хүнтэй уулзаж ярилцлагын тэмдэглэл хөтөлсөн. Энэ үедээ иргэн Т.О-гаас хэнд хэрхэн ямар шалтгааны улмаас зодуулсан талаар асуухад 2024 оны 09 дүгээр сард анх танилцаж байсан. Тэгээд У хотод очиж ажил хамт хийж, амьдардаг байсан талаар ярьсан. Ажил хийгээд 1 сар орчим болсон. Ажлаа дуусгаад А аймагт хамт ирсэн гэсэн бөгөөд А аймагт ирснээс хойш Б.Ань надаас салахгүй байнга хамт цуг байх гээд байсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0725/124 дугаартай 1. Т.О-гийн биед 1 хавирганы хугарал, зүүн шууны шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, хоёр зовхи зүүн хацар, эрүү, цээж, умдаг, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар тал/,
*Шинжээч Б.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Т.О-гийн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт үзүүлсэн оношоор 10 дугаар хавирганы хугарал гэж тогтоогдсон. Энэ хугарал нь 9, 11-р хавирганы хооронд байрлах ба хоёр талын хавирга нь чиг болж өгдөг учраас хөдөлгөөн хязгаарлагдана. Дөрвөн долоо хоногоос доош хугацаанд эдгэрнэ гэж үздэг учраас хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Ийм учир хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар тал/,
*Эд зүйлд баримт бичгийг хавтаст хэрэг тусгай тухай мөрдөгчийн тогтоол/1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/,
*Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл/2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал/,
*Э сумын 2 дугаар багийн хамтарсан хурлын “...2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 21:30 минутад Э сумын *** дугаар багийн иргэн Т.О нь хамтран амьдрагч болох Б.А-д зодуулсан. Т.О нь хамтран амьдрагчдадаа зодуулсан тул түр хамгаалах байранд өгөх хүсэлтэй байна” гэх тэмдэглэл, хүлээн авах маягт/2 дугаар хавтаст хэргийн 3-7 дугаар тал/,
*2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/2 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал/,
*Хохирогч Т.О-гийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал өдрийн 15 цагийн үед миний гар утас руу Б.А залгаад би гэртээ ганцаараа байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би А аймгийн Э сумын Д гэх газарт байх Б.А-ийн гэрт очсон. Гэрт нь очих үед Б.А ганцаараа байж байсан. Тэгээд хоёулаа захаас мах авч чанаж идээд байж байтал гаднаас Б.А-ийн эгч орж ирээд чи наадахдаа зодуулан зодуулан байх шаардлага байдаг юм уу, яах гээд гүйж ирээд байгаа юм гэхээр нь би гэрээс нь гараад алхаж байтал Б.А араас гараад ирсэн. Тэгээд бид хоёр төв рүү орж ирээд Наран гэх буудалд орсон. Тухайн буудалд орохдоо дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Агар нэртэй архинаас хоёр шилийг авч орсон. Буудалд хоёр шил архиа хувааж ууж дуусгаад тухайн буудлаас харанхуй болж байхад гарсан санагдаж байна. Буудлаас гараад Одод нэртэй караокед орсон. Тэнд хоёулаа сууж байгаад дахиж архи авч уусан санагдаж байна. Тэгээд нь ер нь их согтож түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь л ухаан санаа жаахан сийрч, нүүр амнаас цус гарсан байдалтай байсан. Наран буудлын өрөөнд цагдаа нар орж ирээд бид хоёрыг цагдаагийн газарт авч ирсэн. ...Миний биед учирсан гэмтлийг Б.А учруулсан. Намайг өөр зодох хүн байхгүй. Би тухайн өдөр Б.Атэй л хамт байсан. Архи уухаараа хэрцгий догшин зантай болдог хүн байгаа юм. ...Би гомдолтой байна. Намайг ийм болтол зодож миний биед халдсан. ...Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 97-99 дүгээр тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн гаргасан 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн АРХ0725/223 дугаартай 1. Т.О-гийн биед баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун шуу, хоёр шилбэ, баруун өвдөгт зулгаралт, хамар, хоёр хацар, дээд уруул, цээж, нуруу, хоёр бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт,/2 дугаар хавтаст хэргийн 111 -112 дугаар тал/,
* Гэрч Л.Н-гийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “...Би Б.А, Т.О гэх хүмүүсийг танихгүй, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үе шиг санаж байна манай зочид буудлаар үйлчлүүлсэн хоёр хүн байгаа юм. ...Тухайн өдөр би “Наран” зочид буудалд ээлжтэй гарч байсан юм. Тухайн өдөр 15 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд 2 ортой энгийн өрөө авсан, би бичиг баримтыг үзэж бүртгэж авахад эрэгтэйг нь Б.А// утас ***** гэж тэмдэглүүлсэн гэхдээ утас, регистрийн дугаараа буруу хэлсэн үгүйг нь мэдэхгүй байна, бичиг баримтаа үлдээчихсэн байна гэж хэлсэн. Харин эмэгтэйг нь бүртгэж аваагүй. Тэр хоёр орой 18 цаг 30 минутын үед хоолонд орчоод ирнэ гэж хэлээд гараад явсан. Орой 23 цаг болж байсан байх гаднаас нэг хүн орж ирээд танай буудлын гадаа нэг эмэгтэйг хүн зодоод байна гэж хэлсэн. Би гараад харсан чинь манай өрөө авсан Б.А гэх залуу хамт ирсэн эмэгтэйгээ зодоод нүүр, нүд нь хавдаад цус гарсан байдалтай байсан. Тэгээд тэр хоёр авсан өрөөндөө орсон би цагдаад дуудлага өгсөн юм. Удаагүй цагдаа нар ирээд аваад явсан. ...Би яг зодож цохиж байхыг нь хараагүй, намайг ажил дээрээ сууж байхад нэг настай ах орж ирээд нэг эрэгтэй эмэгтэйг зодоод байна гэж хэлсэн. Намайг гараад харахад тэр хоёр байсан. Эмэгтэй нь намайг Б.А зодчихлоо гээд байсан. Харин Б.А гэх залуу би зодоогүй гээд байсан, буудал руу орсны дараа өрөө рүүгээ орохоос өмнө цагдаа дуудаж болохгүй шүү гээд над руу уурлаад байсан. Өрөө рүүгээ орсны дараа шууд цагдаад дуудлага өгсөн юм. ...Б.А нь ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Харин нөгөө эмэгтэй нь нүүр нь тэр чигээрээ цус болчихсон байсан. Би 00 орж угаа гээд оруулсан...” гэх мэдүүлэг,/ 2 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар тал/,
*Яллагдагч Б.Аийн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өмгөөлөгчөөр уншуулан танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр оройны 17 цагийн үед А аймгийн Э сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О-г“хамт айл руу явсангүй” гэх шалтгаанаар цээж хэсэг рүү 2-3 удаа цохисон,
2025 оны 01 дүгээр сарын 16-ны 19:00 цагийн үед А аймгийн Э сумын 5 дугаар баг “Н” хорооллын 11-14 тоотод оршин суух гэртээ байхдаа гэр лийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О-гзүүн хацар луу нь гараараа цохисон,
2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагийн үед А аймгийн Э сум ** дугаар баг Н хороолол ****** тоот иргэн Ц-ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О-г“утасны сим картаа өгсөнгүй” гэж түүний нүүр лүү алгадаж, газар болон ор луу түлхэж унагаад заамдах зэргээр зодож, түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний алимын салстад цус хуралт, нүүр, цээж, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний л мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 23:00 цагийн үед А аймгийн Э сумын 3 дугаар багт байрлах “Одод” караокед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О-гямар нэг шалтгаангүйгээр зүүн нүд рүү нь цохисон,
2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед А аймгийн Э сум *** дугаар баг Н хороолол **** тоотод оршин суух хаягтай Ц-ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Т.О-г хэл амаар доромжилж, шалтгаангүйгээр нүүр лүү нь алгадах, үснээс нь чирэх, хоолойг нь боох, газар унгаж дэвсэх зэргээр зодож, түүний биед 1 хавирганы хугарал, зүүн шууны шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, хоёр зовхи, зүүн хацар, эрүү, цээж, умдаг, нуруунд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Э сум ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Наран” нэртэй зочид буудалд хамтран амьдрагч Г.О-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дахин “архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг цохиж зодож, түүний биед баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун шуу, хоёр шилбэ, баруун өвдөгт зулгаралт, хамар, хоёр хацар, дээд уруул, цээж, нуруу, хоёр бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ань дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
*Хохирогч Т.О-гийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “...Би хамтран амьдрагч Б.Атэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслээр У хот руу явахдаа анх танилцсан. Тэрнээс хойш 1 сарын хугацаанд У хотод хамт амьдарсан. Тэр үед Б.А-ийг А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан барьж А аймаг луу авч явсан. Би араас нь У хотоос ирж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш А аймгийн Э сумын 5 дугаар баг, Н хорооллын 11-14 тоотод Б.Аийн гэрт хамтран амьдарч байна. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Абид хоёр айлд очихоор явж байтал гол гарах болохоор нь би явахгүй гэж хэлтэл миний цээж хэсэг рүү 2-3 удаа цохиж, газарт унагаж миний үснээс зулгааж татсан. Тэр үед оройны 17 цаг болж байсан. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19:00 цагийн үед Б.Аийн урд талын гудамжинд байх айлынд орж Б.Атаньдаг 3 эрэгтэй найзтайгаа Агар гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа бид хоёр гэртээ орж ирээд би оройн хоолоо хийх гэж байх үед янхан минь наад 3 эрэгтэй лүүгээ зайлаарай гэж надад хэлэхэд би өөрийн оршин суух гэр лүү явлаа гэж хэлтэл гэнэт босч ирээд миний зүүн хацар луу гараа атгаж хүчтэй цохиж зодсон, дараагаар нь миний баруун нүд рүү гал харагдтал цохисон. Тэр үед би ухаан алдсан байсан. Ухаан алдсан хойгуур хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна. Тэр явдлаас хойш надад гэр хүрээгүй байж байснаа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед би Б.Аийн хамт түүний найз Цынд орчоод өөрийн сим картаа тэр айлын утсыг гуйж хийгээд 1800-1917 лавлах утас руу хүүхдийн тэтгэмжийн мөнгө орсон эсэх талаар тодруулж, дараагаар нь найз руу залгаж 10,000 төгрөг зээлж аваад утсыг нь буцаагаад сим картаа авах үед Б.Ахарчхаад булаах гэхээр нь өгөхгүй гэтэл миний зүүн хацар руу алгадаж газарт 2 удаа унагааж, ор луу түлхэж унагаад намайг заамдах оролдлого хийх үед би орилж түлхэх үед тэр хашаанд амьдардаг хөрш айлын эмэгтэй орж ирээд болиулж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,
*Гэрч Б.Н-ын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өгсөн “...Тухайн өдөр манай хашаанд байдаг хүүгийн гэрт Б.А, Т.О нар ирчихсэн байсан. Тэгээд намайг гэртээ байх үед гадаа хашаан дотор хүн орилох чимээ сонсогдож, би гэрээсээ гараад Т.О-ггэртээ оруулж ирээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Намайг гэртээ оруулж ирэхэд О-гийн нүүр нь хөхөрсөн, нүд нь хавдсан байдалтай байсан. Эдгээр гэмтлүүдийг намайг дуудлага өгдөг өдрөөс өмнө зодуулсан гэж бодож байна. Б.А нь О-г зодож дарамталдаг талаар сайн мэдэхгүй дуудлага өгөх үед харсан нөхцөл байдлаар бол дарамталдаг байх гэж бодож байна” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-ын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн АРХ0725/079 дугаартай 1. Т.О-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний алимын салстад цус хуралт, нүүр, цээж, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоо гэх шинжээчийн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дугаар тал/,
* Аюулын зэргийн үнэлгээний “...Хохирогч Т.О, Холбогдогч Б.А хамтран амьдрагч.
- Хохирогч хүчирхийлэлд өртсөний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан,
- Хохирогчийг “ална” гэж сүрдүүлдэг,
- Хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундааны зүйл хэвшмэл хэрэглэдэг,
- Хүчирхийлэл үйлдэгч нь агсам тавих, хараах, зүхэх, хашхичих зэргээр байнга ' таан доромжилдог, нийлбэр оноо /4-7/,
Дүгнэлт: Дахин хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр, Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ: Хамтарсан багуудад мэдээлэх хамгаалалтын арга хэмжээ яаралтай авах...” гэх тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
*А аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай албан бичиг, хавсралт, (1 дүгээр хавтаст хэргийн 84-98 дугаар тал),
*Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол “Т.О нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, (1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр тал),
*Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Би А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Т.О нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,672,894 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дүгээр тал/,
*2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр тал),
*Хохирогч Т.О-гийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Би Б.А гэх хүнтэй 9 сараас хойш хамтран амьдарч байгаа. ...2025 оны 02 дугаар сарын 14-ний орой хамтран амьдрагч Б.Атэй “Одод” караокед ороод пиво авч ууж байгаад Б.А нь зүгээр сууж байснаа гэнэт нүд рүү цохичихсон тэгээд тэндээс гараад Б.Аийн эгчийнд очсон. Тэгээд эгч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.А намайг цохих үед бид хоёр л байсан. Миний зүүн нүд рүү цохичихсон. Өөр миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй, би тогтоолгохгүй. Миний нүд рүү гараараа нэг удаа цохисон. Түүнээс зэвсгийн чанартай эд зүйл ашиглаагүй. Бид хоёр “Одод” караокед орохоос өмнө 0.5 граммын “Агар” нэртэй архийг уусан. Тэгээд “Одод” караокед ороод 4 ширхэг сэнгүр пиво уусан. Ер нь бол өөрсдийгөө хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар тал),
*Гэрч Б.О-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22:00 цагийн үе санагдаж байна... ...Миний төрсөн дүү болох Б.Анэг О гэх нэртэй эмэгтэйг дагуулж ирсэн. ... Нөгөө эмэгтэй нүдний шил зүүсэн байсан. Шилний цаанаас харахад нүд хөхөрсөн юм шиг байсан. Тэгэхээр нь би миний дүү нүд нь яасан юм бэ гэж асуухад аниа би зодож цохиогүй шүү гэж байсан. ...Тэр үед О гэх эмэгтэй нь эрүүл Б.А бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг үнэртэж байсан. Тэгээд миний уур хүрээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 222-224 дүгээр тал/,
*А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-лын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн АРХ0725/152 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 152 “...1 .Т.О-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” шинжээчийн дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 203-204-р хуудас),
*Шинжээч Б.О-лын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн Шинжлүүлэгч Т.О-гийн өгүүлгээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой 23:00 цагийн орчим Б.А нь миний зүүн шанаа хэсэг рүү цохисон үүний улмаас зүүн зовхи, шанаа хөхөрч хавдсан. Жин тавьж хөхрөлт, хавдалт арилж шимэгдсэн гэж ярьдаг. Дээрх нь гэмтэл авсны дараа 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр буюу 2 сарын хугацаанд дээрх цус хуралт нь бүрэн шимэгдэж арилна. Тийм учир тухайн өдрийн үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар тал),
*2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар тал/,
*Хохирогч Т.О-гийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн "... Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны, 13-ны өдөр Б.Аийн хамт А аймгийн Э сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг Ц гэх айлынд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр үед Б.Ань ямар нэг шалтгаангүйгээр намайг зодсон. 2025 оны 03 дугаар сарын 12-ны орой Цынд би Б.Аийнд хамт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед 4-5 шил архи хувааж ууцгаасан. Тэр айлд байх үед миний биед гар хүрээгүй. Харин орой нь Б.Аийн гэрт очиж хонохоор очтол Б.А нь шалтгаангүйгээр миний хоолойг боосон. Тэгэхээр нь Б.Аэд хандаж нэг мөсөн алчих гэж хэлтэл надад би юу гэж хайрыгаа алхав дээ гэж хэлээд унтаад өгсөн. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед Цын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ууцгааж дуусаад Цын эхнэр Г нь хоол хийж байх үед Б.Абид хоёр баруун талын орон дээр цуг хэвтэж байтал янхан минь зайл гэж хэлээд орноос түлхэж унагаасан. Тэгэхээр нь би холдож зүүн орон дээр очиж суух гэтэл араас ирж зүүн гараараа баруун хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би гэрээс гарч зугтахад миний араас хөөж хашаан дотор миний үснээс татаж шороон дээр чирсэн. Мөн газарт байх үед миний хоолойг боосон. Тэр үед Б.Аийг Цын эхнэр, дүү бас ээж Н нар салгасан. Тэгээд би Цын гэрт нь гүйж ороод байж байтал Б.Аараас орж ирээд би чамайг ална гэж над руу дайраад зүүн талын орон дээр нь намайг дарж унагаагаад хоолой боож зүүн гарын шуун дээрээс хазаж, үстэж орон дээрээс унагаасан. Тэгээд Цын эхнэр, дүү бас ээж Н нар дахин салгаад байж байх үедээ Н эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар тал/,
* Хохирогч Т.О-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дахин өгсөн . Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. ... Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй учир Б.Аээс ямар нэгэн хохирол төлбөр авахгүй. ... Бид хоёрыг яг хамтран амьдарч байсан талаар мэдэх хүн байхгүй. Учир нь бид нуугдмал хамтран амьдрагч байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дүгээр тал/,
*Гэрч Б. Н-ын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “... Б.А, Т.О нар нь байнга цуг явдаг учир хамт амьдардаг гэж би боддог. ...Би 2025 оны 03 дугаар сарын 13-ны орой өөрийн биеэ эмнэлэгт үзүүлчхээд гэртээ 18:00 цагийн үед орж ирээд байж байтал манай хүүгийнд Б.А, Т.О нар нь хоорондоо маргалдаж чанга чанга дугараад байхаар нь ортол Т.О-гБ.Ань зодож байсан. Орон дээр дараад өөрөө дээр нь гарчихсан үснээс нь зулгааж биеэс нь хазаж байсан. Тэгээд би очиж дундуур нь орж салгаж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн гадна гаргаж газар чирсэн тийм үйлдэл гаргасан. Цагдаа нар манайд ирэх үед Б.Ань хашаа давж зугтаасан...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар тал),
*Гэрч Т.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэн Т.О гэх хүнтэй уулзаж ярилцлагын тэмдэглэл хөтөлсөн. Энэ үедээ иргэн Т.О-гаас хэнд хэрхэн ямар шалтгааны улмаас зодуулсан талаар асуухад 2024 оны 09 дүгээр сард анх танилцаж байсан. Тэгээд У хотод очиж ажил хамт хийж, амьдардаг байсан талаар ярьсан. Ажил хийгээд 1 сар орчим болсон. Ажлаа дуусгаад А аймагт хамт ирсэн гэсэн бөгөөд А аймагт ирснээс хойш Б.Ань надаас салахгүй байнга хамт цуг байх гээд байсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0725/124 дугаартай 1. Т.О-гийн биед 1 хавирганы хугарал, зүүн шууны шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, хоёр зовхи зүүн хацар, эрүү, цээж, умдаг, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар тал/,
*Шинжээч Б.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Т.О-гийн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт үзүүлсэн оношоор 10 дугаар хавирганы хугарал гэж тогтоогдсон. Энэ хугарал нь 9, 11-р хавирганы хооронд байрлах ба хоёр талын хавирга нь чиг болж өгдөг учраас хөдөлгөөн хязгаарлагдана. Дөрвөн долоо хоногоос доош хугацаанд эдгэрнэ гэж үздэг учраас хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Ийм учир хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар тал/,
*Эд зүйлд баримт бичгийг хавтаст хэрэг тусгай тухай мөрдөгчийн тогтоол/1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/,
*Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл/2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал/,
*Э сумын *** дугаар багийн хамтарсан хурлын “...2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 21:30 минутад Э сумын ** дугаар багийн иргэн Т.О нь хамтран амьдрагч болох Б.Аэд зодуулсан. Т.О нь хамтран амьдрагчдадаа зодуулсан тул түр хамгаалах байранд өгөх хүсэлтэй байна” гэх тэмдэглэл, хүлээн авах маягт/2 дугаар хавтаст хэргийн 3-7 дугаар тал/,
*2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/2 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал/,
*Хохирогч Т.О-гийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал өдрийн 15 цагийн үед миний гар утас руу Б.А залгаад би гэртээ ганцаараа байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би А аймгийн Э сумын Д гэх газарт байх Б.А-ийн гэрт очсон. Гэрт нь очих үед Б.А ганцаараа байж байсан. Тэгээд хоёулаа захаас мах авч чанаж идээд байж байтал гаднаас Б.А-ийн эгч орж ирээд чи наадахдаа зодуулан зодуулан байх шаардлага байдаг юм уу, яах гээд гүйж ирээд байгаа юм гэхээр нь би гэрээс нь гараад алхаж байтал Б.А араас гараад ирсэн. Тэгээд бид хоёр төв рүү орж ирээд Н гэх буудалд орсон. Тухайн буудалд орохдоо дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Агар нэртэй архинаас хоёр шилийг авч орсон. Буудалд хоёр шил архиа хувааж ууж дуусгаад тухайн буудлаас харанхуй болж байхад гарсан санагдаж байна. Буудлаас гараад Одод нэртэй караокед орсон. Тэнд хоёулаа сууж байгаад дахиж архи авч уусан санагдаж байна. Тэгээд нь ер нь их согтож түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь л ухаан санаа жаахан сийрч, нүүр амнаас цус гарсан байдалтай байсан. Наран буудлын өрөөнд цагдаа нар орж ирээд бид хоёрыг цагдаагийн газарт авч ирсэн. ...Миний биед учирсан гэмтлийг Б.А учруулсан. Намайг өөр зодох хүн байхгүй. Би тухайн өдөр Б.Атэй л хамт байсан. Архи уухаараа хэрцгий догшин зантай болдог хүн байгаа юм. ...Би гомдолтой байна. Намайг ийм болтол зодож миний биед халдсан. ...Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 97-99 дүгээр тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн гаргасан 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн АРХ0725/223 дугаартай 1. Т.О-гийн биед баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун шуу, хоёр шилбэ, баруун өвдөгт зулгаралт, хамар, хоёр хацар, дээд уруул, цээж, нуруу, хоёр бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт,/2 дугаар хавтаст хэргийн 111 -112 дугаар тал/,
*Гэрч Л.Н-гийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “...Би Б.А, Т.О гэх хүмүүсийг танихгүй, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үе шиг санаж байна манай зочид буудлаар үйлчлүүлсэн хоёр хүн байгаа юм. ...Тухайн өдөр би “Наран” зочид буудалд ээлжтэй гарч байсан юм. Тухайн өдөр 15 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд 2 ортой энгийн өрөө авсан, би бичиг баримтыг үзэж бүртгэж авахад эрэгтэйг нь Б.А// утас ****** гэж тэмдэглүүлсэн гэхдээ утас, регистрийн дугаараа буруу хэлсэн үгүйг нь мэдэхгүй байна, бичиг баримтаа үлдээчихсэн байна гэж хэлсэн. Харин эмэгтэйг нь бүртгэж аваагүй. Тэр хоёр орой 18 цаг 30 минутын үед хоолонд орчоод ирнэ гэж хэлээд гараад явсан. Орой 23 цаг болж байсан байх гаднаас нэг хүн орж ирээд танай буудлын гадаа нэг эмэгтэйг хүн зодоод байна гэж хэлсэн. Би гараад харсан чинь манай өрөө авсан Б.А гэх залуу хамт ирсэн эмэгтэйгээ зодоод нүүр, нүд нь хавдаад цус гарсан байдалтай байсан. Тэгээд тэр хоёр авсан өрөөндөө орсон би цагдаад дуудлага өгсөн юм. Удаагүй цагдаа нар ирээд аваад явсан. ...Би яг зодож цохиж байхыг нь хараагүй, намайг ажил дээрээ сууж байхад нэг настай ах орж ирээд нэг эрэгтэй эмэгтэйг зодоод байна гэж хэлсэн. Намайг гараад харахад тэр хоёр байсан. Эмэгтэй нь намайг Б.А зодчихлоо гээд байсан. Харин Б.А гэх залуу би зодоогүй гээд байсан, буудал руу орсны дараа өрөө рүүгээ орохоос өмнө цагдаа дуудаж болохгүй шүү гээд над руу уурлаад байсан. Өрөө рүүгээ орсны дараа шууд цагдаад дуудлага өгсөн юм. ...Б.А нь ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Харин нөгөө эмэгтэй нь нүүр нь тэр чигээрээ цус болчихсон байсан. Би 00 орж угаа гээд оруулсан...” гэх мэдүүлэг,/ 2 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар тал/,
*Яллагдагч Б.Аийн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өмгөөлөгчөөр уншуулан танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгох бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж заасан. Шүүгдэгч Б.Аболон хохирогч Т.О нар гэр бүлийн харилцаатай, хамтран амьдарч байсан этгээдүүд болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ань 2025 оны 01 сарын 15, 16, 20-ны өдрүүдэд, 2025 оны 02 дугаар сарын 14, 2025 оны 03 дугаар сарын 13, 2025 оны 06 сарын 15-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Огийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед 1 хавирганы хугарал, зүүн шууны шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, хоёр зовхи, зүүн хацар, эрүү, цээж умдаг, нуруунд цус хуралт гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун шуу, хоёр шилбэ, баруун өвдөгт зулгаралт, хамар, хоёр хацар, дээд уруул, цээж, нуруу, хоёр бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирол хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлджээ.
Иймд шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул тус үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Т.Огийн биед хоёр нүдний зовхи, хацар, баруун гуя, шилбэ, зүүн сарвууны ус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, хохирогч Т.О нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Аийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Хохирогч Т.О гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1,672,984 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь шүүгдэгч Б.Аийн үйлдэлтэй шалтгаантай холбоотой байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэлийг хангаж, хохирогч Т.Огийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөр буюу 1,672,984 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Б.Аээр нөхөн төлүүлэх зүйтэй байна
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 2 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялын нийт хугацааг 8 сар 13 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгчийн 2025 оны 06 сарын 27-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нийт 84 хоногийг түүний ял эдлэх хорих ялд оруулан тооцохыг дурдаж байна.
Шүүгдэгч Б.Ань хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б.А-д Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул тус үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б-ын Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б овогт Б-ын Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А-д 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 13 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн зорчих эрх хязгаарлах ялын хугацааг нийт 2 сар 13 хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялын нийт хугацааг 8 сар 13 хоногоор тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 8 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 84/наян дөрөв/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1-т зааснаар шүүгдэгч Б.А-ээс 1,672,984 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН