Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/256

 

 

                                   2025/ШЦТ/256  

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: У.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.У-т холбогдох эрүүгийн 2512001650161 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2007 оны 01 дүгээр сарын 03-ны А аймгийн Э суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт А аймгийн Э сумын ** дугаар баг, Н хорооллын 24-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт У.У  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 5 дугаар баг, Н хорооллын задгайд хохирогч Ц.Ө-ний хүсэл зоригийнхон эсрэг хүч хэрэглэж, түүний өмд, дотоожийг тайлж, бэлэг эрхтэнд нь гараа оруулж оролдож, өөрийн бэлэг эрхтнээ хийж хөдөлж, бэлгийн харьцаанд орж, хүч хэрэглэсэн үйлдэж хийж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ эсэргүүцэл үзүүлсэн хохирогчийн биед зүүн сарвуунд хумсны хууларсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          *Эрүүгийн 2512001650161 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Ц.Өүлэн-Үжиний өгсөн:

               “...Манай найз Ө нь У хот руу ажил хийхээр явах гэж байгаа талаар манай найз С нь надад хэлсэн. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед гаргаж өгөхөөр ** дугаар байрны доод подвалд үйл ажиллагаа явуулдаг биллиардад очиж уулзсан. Тэр үед Ө нь А, У, Б гэх залуусын хамт биллиард тоглож байсан. Би С-гийн хамт очиж тэр залуустай нийлж А-ын машинтай аймгийн төвөөр сэлгүүцэж шөнийн 01 цаг өнгөртөл явсан. ... Тэр үед А-ын машины урд шал хэсэгт хагас хэрэглэсэн 2,5 литрийн багтаамжтай пиво байсан. Тэрийг хараад тэр хэд хоорондоо ярьж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болсон ба тухайн үед мөнгөтэй хүн байгаагүй ба бөөндөө мөнгө олж пиво авахаар болтол С 20,000 төгрөг хүнээс зээлж тэр мөнгөөр нэг зогсоолд пиво зарж байсан приустэй эмэгтэйгээс "Сэнгүр” гэх нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво нэгийг тамхины хамт авч орж ирсэн. ...Тухайн үед цаг шөнийн 03 цаг өнгөрч байсан байх багцаагаар уг авчирсан пивыг С бид хоёр уугаагүй нөгөө хэд уусан. Тухайн үед А нь нойр нь хүрч байна гээд ахынхаа машины урд суудалд унтсан мөн Б нь бас байсан. А-ын машинд Ө, А-ын ах, У нар пиво ууж байсан. ...Удалгүй миний сууж байсан машинд У миний хажууд орж ирээд миний хүзүү болон гар, цээж хэсэгт гар нь зөвшөөрөлгүй хүрсэн би тухайн үед уурлаж А-ын машины урд жолоочийн эсрэг талд сууж хаалгаа түгжсэн. Уг машины ард Ө болон А-ын ах тэр хоёр согтсон байдалтай байсан. Тухайн үед Өд хандаж танай найз У чинь намайг оролдоод байна гэж хэлтэл “чи угаасаа талтай байсан биз дээ” гэж надад хэлсэн. /Ө нь согтсон байсан мөн тэр машинд бүтэн нэг пиво байсан/ ...Тухайн пивыг би нөгөө хоёрт аяглаж байх үед У жолоочийн талаар орж ирж суусан. Тэр үед цаг шөнийн 05 цаг болж байсан ба манай найз С нь Аын ахын хамт яваад өгсөн ба Аын машинд бөөндөө сууж пиво ууж байгаад би тухгүй болохоор нь нөгөө хэдэд явахаа хэлэлгүй гарч бие заслаа гэж хэлээд хашааны буланд зогсож С руу залгатал гар утас нь холбогдохгүй байсан. ... машинаас Ө нь бууж над дээр ирээд “намайг хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуусан “би дотуур байр луугаа явлаа” гэтэл юм ярилгүй буцаад яваад өгсөн. Би засмал зам уруудаж алхаж явж байтал миний араас У нь над дээр гүйж ирээд надад хандаж “би чамайг хүргээд өгье” гэж хэлсэн ба би “зөвшөөрөөгүй буцаад яв” гэж хэлсэн. Тэгтэл У нь надад хандаж “чи С-тай цуг яв одоо хүрээд ирнэ” гэж хэлсэн. Тэгээд засмал замын хажуугаар алхаж байтал У нь “даараад байна” гэж хэлснээ намайг тэвэрсэн. Уг тэврэлтийг болиулах гэж хэсэг ноцолдож эсэргүүцэл үзүүлж салаад доош алхаж явтал У нь миний хажууд ирээд миний баруун гар талд байсан жалга хэсэг рүү түлхэж унагаасан. Тэгээд тэр жалга хэсэгт намайг дарж өмссөн хувцас тайлах оролдлого хийсэн тухайн үед би гарын хурууг нь хазаж өөрөөсөө холдуулсан боловч эсэргүүцэж чадаагүй. Мөн нүүрийг нь маажсан, өшиглөх гэж оролдсон, мөрийг нь хазсан, үснээс нь зулгааж хэвлий хэсэг рүү нь цохисон. Тэгсэн боловч дийлээгүй миний өмдийг өвдөг хэсэг хүртэл шувталж, миний хоёр хөлийг баруун, зүүн мөрөн дээрээ тавьж байгаад миний бэлэг эрхтэн лүү зүүн долоовор болон дунд хурууг хийж оролдож байгаад өөрийн бэлэг эрхтнээ хийж 5-10 минут миний дээр хөдөлсөн. Тэгснээ босож ирээд юу ч болоогүй юм шиг босож хувцсаа өмс гэж хэлээд миний гараас татаж босгосон. ...Би босож ирээд У-т хандаж “би цагдаа, шүүх гэж явахгүй чи намайг явуулчих” гэж хэлтэл надад хандаж “цагдаа, шүүхээр яваад ч амжилт олохгүй, би тавиагүй, одоо очиж шинжилгээ өгсөн ч юу ч гарч ирэхгүй, намайг гэх нотлох баримт байхгүй чи намайг яаж ч чадахгүй одоо машин дээрээ очъё” гэж хэлсэн би хүлээн зөвшөөрөөгүй хэрэг болсон гэх газраас явах оролдлого хийсэн боловч намайг хэсэг хоргоож байгаад бид хоёр замын хоёр талаар доош уруудаж явсан. У цааш салж гэр лүүгээ явсан би хамгийн ойр харагдаж байсан Петровис ШТС дээр очиж түгээгчээс нь тусламж гуйж цагдаагийн байгууллага руу залгуулсан удалгүй эргүүлийн цагдаа ирж би тэр цагдаа нартай хамт цагдаагийн газар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,

               *Хохирогч Ц.Ө-ний дахин өгсөн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг зэрэглэл тогтоолгож дүгнэлт гаргуулахгүй....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн хурдан шийдүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/,

               *Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “...Ц.Ө нь нийт 109,908 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар тал/,

               *А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн АРХ0725/123 дугаартай “1. Ц.Ө-гийн биед зүүн сарвуунд хумсны хууларсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 6. Ц.Ө-гийн охин хальс, шулуун гэдэсний амсар урагдалгүй байна. 7. А эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн лабораторийн нян судлалын шинжилгээгээр ДОХ-ийн халдваргүй байна. ПРП өндөр идэвхжилтэй гарсан тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлж онош тодруулах. 8. Ц.Ө нь 1-р бүлгийн цустай байна. 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгээр жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй. 9. Ц.Ө-гийн арчдсын шинжилгээнээс эр бэлгийн эс илэрсэн байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 дугаар тал/

               *Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Т-ний 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3311 дугаартай “..Ц.Ө-гээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Ү хромосомын ДНХ-ийн тогтцоороо У.У-аас авсан гэх цусны Ү хромосомын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна .” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар тал/

               *Яллагдагч У.У-ын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх- ийн 73-74 дугаар тал/

               *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар тал/

               *У.Уын аав Б-ын эрүүл мэндтэй холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар У.Унь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын *** дугаар баг, Н хорооллын задгайд хохирогч Ц.Ө-ний хүсэл зоригийнхон эсрэг хүч хэрэглэж, түүний өмд, дотоожийг тайлж, бэлэг эрхтэнд нь гараа оруулж оролдож, өөрийн бэлэг эрхтнээ хийж хөдөлж, бэлгийн харьцаанд орж, хүч хэрэглэсэн үйлдэж хийж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ эсэргүүцэл үзүүлсэн хохирогчийн биед зүүн сарвуунд хумсны хууларсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

               Шүүгдэгч У.Унь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Ц.Ө-ний өгсөн:

               “...Манай найз Ө нь У хот руу ажил хийхээр явах гэж байгаа талаар манай найз С нь надад хэлсэн. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед гаргаж өгөхөөр 36 дугаар байрны доод подвалд үйл ажиллагаа явуулдаг биллиардад очиж уулзсан. Тэр үед Ө нь А, У, Б гэх залуусын хамт биллиард тоглож байсан. Би С-гийн хамт очиж тэр залуустай нийлж Аын машинтай аймгийн төвөөр сэлгүүцэж шөнийн 01 цаг өнгөртөл явсан. ... Тэр үед Аын машины урд шал хэсэгт хагас хэрэглэсэн 2,5 литрийн багтаамжтай пиво байсан. Тэрийг хараад тэр хэд хоорондоо ярьж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болсон ба тухайн үед мөнгөтэй хүн байгаагүй ба бөөндөө мөнгө олж пиво авахаар болтол С 20,000 төгрөг хүнээс зээлж тэр мөнгөөр нэг зогсоолд пиво зарж байсан приустэй эмэгтэйгээс "Сэнгүр” гэх нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво нэгийг тамхины хамт авч орж ирсэн. ...Тухайн үед цаг шөнийн 03 цаг өнгөрч байсан байх багцаагаар уг авчирсан пивыг С бид хоёр уугаагүй нөгөө хэд уусан. Тухайн үед А нь нойр нь хүрч байна гээд ахынхаа машины урд суудалд унтсан мөн Б нь бас байсан. Аын машинд Ө, Аын ах, У нар пиво ууж байсан. ...Удалгүй миний сууж байсан машинд У миний хажууд орж ирээд миний хүзүү болон гар, цээж хэсэгт гар нь зөвшөөрөлгүй хүрсэн би тухайн үед уурлаж А-ын машины урд жолоочийн эсрэг талд сууж хаалгаа түгжсэн. Уг машины ард Ө болон А-ын ах тэр хоёр согтсон байдалтай байсан. Тухайн үед Ө-д хандаж танай найз У чинь намайг оролдоод байна гэж хэлтэл “чи угаасаа талтай байсан биз дээ” гэж надад хэлсэн. /Ө нь согтсон байсан мөн тэр машинд бүтэн нэг пиво байсан/ ...Тухайн пивыг би нөгөө хоёрт аяглаж байх үед У жолоочийн талаар орж ирж суусан. Тэр үед цаг шөнийн 05 цаг болж байсан ба манай найз С нь А-ын ахын хамт яваад өгсөн ба А-ын машинд бөөндөө сууж пиво ууж байгаад би тухгүй болохоор нь нөгөө хэдэд явахаа хэлэлгүй гарч бие заслаа гэж хэлээд хашааны буланд зогсож С руу залгатал гар утас нь холбогдохгүй байсан. ... машинаас Ө нь бууж над дээр ирээд “намайг хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуусан “би дотуур байр луугаа явлаа” гэтэл юм ярилгүй буцаад яваад өгсөн. Би засмал зам уруудаж алхаж явж байтал миний араас У нь над дээр гүйж ирээд надад хандаж “би чамайг хүргээд өгье” гэж хэлсэн ба би “зөвшөөрөөгүй буцаад яв” гэж хэлсэн. Тэгтэл У нь надад хандаж “чи С-тай цуг яв одоо хүрээд ирнэ” гэж хэлсэн. Тэгээд засмал замын хажуугаар алхаж байтал У нь “даараад байна” гэж хэлснээ намайг тэвэрсэн. Уг тэврэлтийг болиулах гэж хэсэг ноцолдож эсэргүүцэл үзүүлж салаад доош алхаж явтал У нь миний хажууд ирээд миний баруун гар талд байсан жалга хэсэг рүү түлхэж унагаасан. Тэгээд тэр жалга хэсэгт намайг дарж өмссөн хувцас тайлах оролдлого хийсэн тухайн үед би гарын хурууг нь хазаж өөрөөсөө холдуулсан боловч эсэргүүцэж чадаагүй. Мөн нүүрийг нь маажсан, өшиглөх гэж оролдсон, мөрийг нь хазсан, үснээс нь зулгааж хэвлий хэсэг рүү нь цохисон. Тэгсэн боловч дийлээгүй миний өмдийг өвдөг хэсэг хүртэл шувталж, миний хоёр хөлийг баруун, зүүн мөрөн дээрээ тавьж байгаад миний бэлэг эрхтэн лүү зүүн долоовор болон дунд хурууг хийж оролдож байгаад өөрийн бэлэг эрхтнээ хийж 5-10 минут миний дээр хөдөлсөн. Тэгснээ босож ирээд юу ч болоогүй юм шиг босож хувцсаа өмс гэж хэлээд миний гараас татаж босгосон. ...Би босож ирээд Ут хандаж “би цагдаа, шүүх гэж явахгүй чи намайг явуулчих” гэж хэлтэл надад хандаж “цагдаа, шүүхээр яваад ч амжилт олохгүй, би тавиагүй, одоо очиж шинжилгээ өгсөн ч юу ч гарч ирэхгүй, намайг гэх нотлох баримт байхгүй чи намайг яаж ч чадахгүй одоо машин дээрээ очъё” гэж хэлсэн би хүлээн зөвшөөрөөгүй хэрэг болсон гэх газраас явах оролдлого хийсэн боловч намайг хэсэг хоргоож байгаад бид хоёр замын хоёр талаар доош уруудаж явсан. У цааш салж гэр лүүгээ явсан би хамгийн ойр харагдаж байсан Петровис ШТС дээр очиж түгээгчээс нь тусламж гуйж цагдаагийн байгууллага руу залгуулсан удалгүй эргүүлийн цагдаа ирж би тэр цагдаа нартай хамт цагдаагийн газар ирсэн.” гэх мэдүүлэг, яллагдагч У.Уын мэдүүлэг, А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн АРХ0725/123 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Тэнүүний 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3311 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч У.Уын хохирогчийн хүсэл зоригийг эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ эсэргүүцэл үзүүлсэн хохирогчийн биед зүүн сарвуунд хумсны хууларсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг тус тус хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч У.Унь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орох үедээ түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.У-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ эсэргүүцэл үзүүлсэн хохирогчийн биед зүүн сарвуунд хумсны хууларсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Иймд шүүгдэгч У.Уыг гэмт буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ц.Ө-ний зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршиг нэхэмжлэхгүй талаар талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан 109,908 төгрөгийг шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч У.Ут Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно гэж үзлээ.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээ 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч У.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрх  хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар  хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч У.Унь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

                                                                                 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

    1. Шүүгдэгч Б овогт У-ын Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б овогт У-ын У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч У.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрх  хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар  хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ут оногдуулсан 1 жил 1 сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Шүүгдэгч У.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН