| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0156/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/203 |
| Огноо | 2016-02-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Г |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/203
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН |
| < |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгчид Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг Иргэдийн төлөөлөгч Б.О**** Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү Шүүгдэгч Б.Д***** , Г.Л**** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г***** гийн Л****** , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б**** ын Д***** нарт холбогдох эрүүгийн 201622000127 тоот хэргийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-н.ы өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, Регистрийн РК******** дугаартай
|
| зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Шүүгдэгч Г.Л**** нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын ****** тоотод оршин суух Г.У******* гийн байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний алтан цаг, эрэгтэй хромон гутал, ээмэг бөгж гинжний хослол тус бүр 4 ширхэг, мөнгөн ээмэг, өмд, жижиг хөөрөг, зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.370.000 төгрөгийн, Мөн шүүгдэгч Г.Л**** Б.Д***** нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдийн хооронд Мөрөн сумын ***** тоотод оршин суух иргэн Б.Н***** ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 64 угалзтай монгол гутал хулгайлан авч 500.000 төгрөгийн, Давтан бүлэглэж 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын ****** тоотод оршин суух иргэн Д.Б**** ы монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйл хулгайлан авч 300.000 төгрөгийн, 2016 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Мөрөн сумын ******* тоотод иргэн А.О**** гийн байшингийн цонхоор нэвтрэн 39 инчийн харэер маркийн зурагт хулгайлан авч 600.000 төгрөгийн, Шүүгдэгч Б.Д***** нь давтан ганцаараа 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын ** дугаар багийн ****** тоотод оршин суух иргэн Д.Т**** гийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, бөөгийн мөнгөн толь, мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн ээмэг 12 ширхэг, мөнгөн бөгж 44 ширхэг, ээмэг бөгж кулон хосоороо 7 ширхэг, зэс бугуйвч 4 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.441.000 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Мөрөн сумын ******* тоот иргэн Ө.Х***** ын байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 42 инчийн самсунг маркийн зурагт, сахлын машин, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 625.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Г.Л**** нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын ****** тоотод оршин суух Г.У******* гийн байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний алтан цаг, эрэгтэй хромон гутал, ээмэг бөгж гинжний хослол тус бүр 4 ширхэг, мөнген ээмэг, өмд, жижиг хөөрөг, зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.370.000 төгрөгийн, Мөн шүүгдэгч Г.Л**** Б.Д***** нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдийн хооронд Мөрөн сумын ***** тоотод оршин суух иргэн Б.Н***** ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 64 угалзтай монгол гутал хулгайлан авч 500.000 төгрөгийн, |
| 3 |
| Давтан бүлэглэж 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын ****** тоотод оршин суух иргэн Д.Б**** ы монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйл хулгайлан авч 300.000 төгрөгийн, 2016 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Мөрөн сумын ******* тоотод иргэн А.О**** гийн байшингийн цонхоор нэвтрэн 39 инчийн Хаэр маркийн зурагт хулгайлан авч 600.000 төгрөгийн, Шүүгдэгч Б.Д***** нь давтан ганцаараа 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын ** дугаар багийн ****** тоотод оршин суух иргэн Д.Т**** гийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, бөөгийн мөнгөн толь, мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн ээмэг 12 ширхэг, мөнгөн бөгж 44 ширхэг, ээмэг бөгж кулон хосоороо 7 ширхэг, зэс бугуйвч 4 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.441.000 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Мөрөн сумын ******* тоот иргэн Ө.Х***** ын байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 42 инчийн самсунг маркийн зурагт, сахлын машин, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 625.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь: Хохирогч Г.У******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ харихад манай нөхөр гудамжныхаа үзүүрт “манай гэрт хулгай орчихсон байна” гээд нэг хүнтэй уулзаад зогсож байсан. ...Манай нөхөр яг юу алга болсон талаар нарийн сайн мэдэхгүй байсан. Тэгээд би гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд дараахь эд зүйл алга болсон байна.
Хохирогч Б.Н***** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум руу хөдөө яваад 2016 оны 4 дүгээр сарын 03-ны оройн 20 цагийн орчимд Мөрөн сумын ***** тоотод байрлах гэртээ харихад манай байшингийн зүүн талын цонхоор хулгай ороод дараахь эд зүйлийг авсан байна.
|
| 4 |
| юм...Хулгайчийг олж хуулийн дагуу арга хэмжээ авч намайг хохиролгуй болгож өгнө үү гэмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р тал/ Хохирогч Д.Б**** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын ****** тоотод байрлах гэртээ байж байгаад манай -у эгч Б***** “ирж аарц уу” гэхээр нь “за” гэж хэлээд Б***** эгчийн гэрт барагцаагаар нэг цаг болчихоод эргээд гэртээ ирэхэд хашааны үүд онгорхой, хашаа руу яваад ороход гэрийн цоож, тав байхгүй болчихсон байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ ороод 1 цаг хэртэй эд зүйл алга болсныг нь мэдээгүй. Нөхөр бид хоёр “хулгайч орсон юм байх даа, гэхдээ яагаад юм аваагүй юм бол” гэж бодоод сууж байтал манай хойморт байдаг бурхны урдуур татсан байсан хөшиг жаахан ярагдсан байсан. Тэгээд би нөхрөөс “чи бурхныхаа хөшгийг ярсан юм уу” гэж асуухад манай нөхөр “үгүй" гэж хариулсан. Тэгээд нөхөр бид хоёр авдар дээр байсан хоёр ширхэг мөнгөн аягаа үзэхэд манай авдар дээр байсан хоёр ширхэг нэг нь дунд гарын /250.000 төгрөг/ нэг нь жижиг мөнгөн аяга /150.000 төгрөг/ 2 хулгайд алдагдсан байсан...Хоёулаа л цулгуй мөнгөн аяганууд байгаа...Би мөнгөн аягануудаа харвал танина. Манайхаас хулгайд алдагдсан хоёр ширхэг мөнгөн аяга орчин үеийн аягыг бодоход мөнгөний орц нь арай их байгаа...Манай ээж, ааваас дамжиж ирсэн аяганууд байгаа юм...Гомдолтой байна. Хулгайчаас миний хохирлыг гаргуулж өгнө үү гэмээр байна ... гэх мэдүүлэг /хх- ийн 45- р. тал/ Хохирогч А.О**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх өмнө нь 9-56-17 тоот гэж хаягтай байсан боловч Мөрөн сумын шийдвэрээр манай хаяг ******* тоот болж өөрчлөгдсөн байгаа. Би 2016 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө гэртээ хоноогүй юм. Тэгээд 3 дугаар сарын 24-нд гэртээ иртэл манай байшингийн цонхоор хулгай ороод хананд байсан Ншег маркийн 36 инчийн 1.СО зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...Би зурагтаа одоогоос нэг жилийн өмнө РС таН худалдааны төвөөс 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр үнээрээ үнэлнэ...Би гомдолтой байна. Апдсан зурагтаа олж авахыг хүсэж байна. Эсвэл мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг/хх-ийн 150-151-р тал/ Хохирогч Д.Т**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 28-ны өглөөний 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажил дээрээ ирж байж байгаад ажпын цаг дуусаад 18 цаг 30 минут гээд гэртээ харихад байшингийн хойд талын унтлагын өрөөний цонхны поорчигоор хулгай орсон байсан. Манай эхнэр хүүхэд хоёр өглөө миний араас 10 цагийн үед гарсан гэсэн. Орой гэрлүүгээ гурвуулаа цугтаа орсон. Гэрийнхээ хаалгаар ороод үзтэл гэрийн унтлагын өрөөнд байсан цоохор авдар дотор байсан хувцас хунар гаргаад хаячихсан байсан. Энэ авдар цоожгүй байсан. Урд үүдэн алт мөнгөний дархан хийдэг ширээ байдаг ширээний нүдийг онгойлгосон байсан. Ширээний нүдэнд байсан дараахь эд зүйл алга болсон байсан.
12 ширхэгхос мөнгөн ээмэг/1 хос ээмэг нь 16.000 х 12=192.000 төгрөг/ 44 ширхэг мөнгөн бөгж /1 ширхэг мөнгөн бөгж нь дундажаар хамгийн багаар бодоход 1 мөнгөн бөгж нь 16.000 х 44= 704.000 төгрөг/ 7 ширхэг ээмэг, бөгж, кулоны ком /1 ширхэг нь 40.000 х 7=280.000 төгрөг/
+ 5. Зэс бугуйвч 4 ширхэг /1 ширхэг нь 5.000 х 4=20.000 төгрөг/...Алдагдсан эд зүйлийг олж авмаар байна. Буруутай этгээдээр хохирлоо барагдуулж авна...Би өөрөө захаар явж байтал зах дээр нэг хүн миний бөгжийг зарчихсан явж байхаар нь барьж |
| аваад цагдаа дуудаад бөгж зарж явсан хунийг дагуулаад гэрт нь очиход манайх руу орсон хулгайч байсан юм...Би Д***** д гомдолтой байна. Д***** ыг аваад цагдаа дээр ирэх замдаа “булган малгай хаана байна” гэхэд Д***** “хөдөөний дээлтэй ахад зарсан” гэж хэлж байсан. Мөнгөн бөгж юмнуудаа хөдөөний хүмүүст зараад дууссан. Хоёрхон бөгж үлдэхээр нь Х**** ахад хоол хүнс болгуулахаар өгч явуулсан гэсэн. Би 5 ширхэг бөгж, 1 мөнгөн бугуйвчаа хүлээж авлаа гэх мэдүүлэг /хх- ийн 115-117-р тал/ Хохирогч Ө.Х***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад Арбулаг сумын М***** гэх газарт очиж хоноод 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн тамборын хаалганы цоожилсон байсан тав төмрийг тахийлган эвдэж ороод гэрийн хойморт байсан зурагт, миний сахлын машиныг хулгайлаад аваад явсан байна. Манай гэрийг том даруулгаар дарж, хужаагийн цоожоор цоожилсон байсан юм. Манай байшингийн хаалганы даруулга төмөр нь нимгэн учраас түүнийг хажуу тийш нь нуга дараад онгойлгосон байна. Дотор талдаа бол ямар нэгэн цоож байхгүй. Уг зурагтыг өнгөрсөн намар лезингээр 760.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 42 инчийн Самсунг нэртэй, суурь нь цагаан, хажуу булан хүрээ нь цагаан өнгийн хар зурагт /760.000 төгрөг/ юм. Сахлын машиныг манай оюутан хүүхэд 2 жилийн өмнө надад авч ирж өгч байсан юм. Улаан өнгөтэй, тогонд залгадаг ишнүүртэй сахлын машин /15.000 төгрөг/ байгаа. Мөн шар өнгийн орны бүтээлэг /10.000 төгрөг/ алга болсон байна лээ. Бодвол зурагтаа боогоод явсан байх...Би гомдолтой алдсан эд зүйлээ олж авмаар байна. Буруутай этгээдээс хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг / хх-ийн 190-р тал/ Гэрч Б.Г**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Бид хоёр хамаатны эгчийнхээс гараад манай эхнэр надаас түрүүлж яваад “дэлгүүр ррчихоод гэртээ харина” гэж байсан болохоор эхнэрийг гэртээ ирээд гэрээ онгойлгочихсон юм байх гэж бодоод эхэндээ би тоогоогүй. Тэгээд эхнэрийг асуусан чинь манай эхнэр “би мэдэхгүй би дөнгөж л ирж байна” гэсэн. Тэгээд би гэрийн цоожоо хайгаад олоогүй. Тэгээд гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд манай гэрийн хоймрын авдар дээр байсан хоёр ширхэг мөнгө аяга байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/ Гэрч Н.Х***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Прокурор дээрээс Д***** ыг батлан даалтанд авсан. Тэгээд манай гэрт очоод “идэж уух зүйл байна уу” гэхээр нь би “юм байхгүй” гэж хэлсэн чинь “үүнийг зараад идэж уух зүйл болгоод ирээч” гээд надад 2 ширхэг мөнгөн бөгж өгөхөөр нь зах руу ирээд зарах гэж явтал нэг залуу ирээд “энэ бөгжийг хаанаас авсан юм бэ” гэхээр нь “Д***** гэж залуу хоол унд болгоод ир” гээд явуулсан юм, Д***** нь манай гэрт байгаа” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар очиж Д***** ыгавч ирсэн...Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Надад Д***** бөгж өгөх үед манай гэрт бид хоёр л байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 121-р тал/ Гэрч Б.Я***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Д***** гарынхаа хуруунд 2 мөнгөн бөгж зүүсэн байсан... Зүүсэн байсан бөгжнөөсөө 1 бөгжийг нь надад өгөөд хэсэг хугацааны дараа “бөгжөө авъя, наад бөгж чинь чам гай болно” гээд буцаагаад авсан...Х******* ын хашааны эгчид нэг бөгжийг Д***** өгсөн. Тухайн үед Х******* ын хашааны эгч бид нарыг орж ирээд загнаад байхаар нь бөгж өгсөн юм. Д***** хоригдож байгаад гарсан гээд Эрдэнэс бааран дээр тааралдсан. Тэгээд Эрдэнэс баарнаас салаад явцгаасан. Маргааш нь уулзаагүй байж байгаад нэлээд хэд хоногийн дараа Х******* ын гэрт уулзсан санаж байна. Би яг сайн |
| санахгүй байна. Тухайн уед Х******* ахын гэрт намайг яваад очтол Д***** хэвтэж байсан. Х**** ахыг хоолны юманд явуулсан гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Х**** ах гаднаас цагдаа нартай орж ирсэн...Би Д***** ын зүүсэн бөгжийг ямар учиртайг мэдээгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 123-р тал/ Гэрч Ц.Ц***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 192- 193-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дугээр сарын 28-ны өдрийн 155 дугаартай: Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн зүүн өмсгөлийн гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх шинжилгээнд тэнцэж буй мөр нь ойролцоогоор 37-38 размерийн гутлын мөр байна. Дээрх мөр нь өмнө үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гутлын мөрүүдтэй тохирохгүй байна Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн зүүн хөлийн гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Л****** ын өмссөн гэх гутлын зүүн хөлний мөртэй тохирч байна гэх дүгнэлт / хх-ийн 21-24-р тал / Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 96 дугаартай: Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Тус мөр нь өмнө үйлдэгдсэнг эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөртэй тохирохгүй. Хэргийн газраас илрүүлсэн гутлын мөр нь сэжигтэн Б.Л**** ын өмсөж байсан зүүн өмсгөлийн пүүзний улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт / хх-ийн 84-87-р тал / Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 97 дугаартай: Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Тус мөр нь өмнө үйлдэгдсэн эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөртэй тохирохгүй. Хэргийн газраас илрүүлсэн гутлын мөр нь сэжигтэн Б-Л**** ын өмсөж байсан баруун өмсгөлийн пүүзний улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт / хх-ийн 54-57-р тал / Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 96 дугаартай: Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь сэжигтэн Г.Л**** оос хураан авсан ногоон өнгийн пүүзэн гутлын зүүн хөлийн мөртэй тохирно. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь сэжигтэн Г.Л**** оос хураан авсан ногоон өнгийн пүүзэн гутлын зүүн хөлийн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно гэх дүгнэлт /хх-ийн 153-154-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 92 дугаартай: Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн хураан авсан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн эд зүйл байсан гэх хайрцагнаас бэхжүүлэн авсан гарын мөр нь 2012 оны 11 дүгээр сарын 20-нд санд М1М004610005539 дугаартай бүртгэгдсэн Б**** овогтой Д***** ын баруун гарын эрхий хурууны өндгөн хэсгийн мөр мөн байна. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь 2012 оны 11 дүгээр сарын 20-нд санд М1М004610005539 дугаартай бүртгэгдсэн Б**** овогтой Д***** ын баруун гарьн эрхий хурууны өндгөн хэсгийн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно. Бусад мөр нь Б.Д***** ын гарын мөрүүдтэй тохирно гэх дүгнэлт / хх-ийн 125-р тал / Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай: Алдагдсан эд зүйл байсан гэх савнаас бэхжүүлэн авсан 1,2,3,4,5 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин хулгайч орсон гэх цонхны гадна дотор талаас бэхжүүлсэн 6,7 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа 1 2 дугаартай гарын мөр нь Б**** ын Д***** ын гарын дардастай |
| тохирч байна. 3,4,5 дугаартай гарын мөрууд папилдн санд байгаа иргэдийн гарын дардастай тохирохгүй байна. Дээрх шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрүүд мөр нь өмнө гарсан эзэнгүй хэрэг дээрээс бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дугнэлт / хх-ийн 132-р тал / Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай: Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн хураан авсан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь 2012 оны 11 дүгээр сарын 20-нд санд МЫ004610005539 дугаартай бүртгэгдсэн Б**** овогтой Д***** ын зүүн гарын эрхий хуруу болон баруун гарын ядам хурууны өндгөн хэсгийн мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 195-197-р тал/ Шүүгдэгч Г.Л**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын яг хэдний өдөр байсныг нь би сайн мэдэхгүй байна. Би Мөрөн сумын 5 дугаар хороонд явж байгаад мөнгө хэрэгтэй байхаар нь хулгай хийх санаа төрөөд нэг айлын хашаа руу нь яваад орсон чинь байшин нь цоожтой эзэнгүй айл байсан. Тэгээд би тэр айлын байшингийн ертөнцийн зүгээр баруун талынх нь цонхны поорчигийг түлхэж онгойлгоод дотор нь хулгай хийх эд зүйл хайж байсан чинь гал тогооны эрэгнэгний шуүгээн дотор хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга байхаар нь авсан. Мөн 2-3 ширхэг мөнгөн ээмэг бөгжний хослол, эрэгтэй хүний хромон гутал, гар утас зэрэг эд зүйл авсан. Өөр эд зүйл аваагүй. Тэгээд би хулгай хийсэн зүйлүүдээ зах дээр аваачиж нэг нэгээр нь салгаж хөдөөний хүмүүст үнэ тохирч зарсан. Эд зүйл зарсан мөнгөө ойр зууртаа хэрэглээд дуусгачихсан...Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа явсан. Надад ямар нэгэн зорилго байхгүй. Мөнгө хэрэгтэй байхаар нь хулгай хийчихсэн юм...2016 оны 3 дугаар сарын яг хэдний өдөр байсныг би сайн мэдэхгүй байна. Намайг Мөрөн сумын 5 дугаар багт байрлах зах дээр явж байсан чинь Д***** надтай таарсан. Тэгээд бид хоёр зах дээр нэг шил архи уугаад Мөрөн сумын 11 дүгээр хороо руу явсан. Тэгээд явж байснаа Д***** нэг айлын хашаа руу бие засаж байснаа “энэ айл цоожтой юм шиг байна. Хоёулаа хулгай хийх үү” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр тухайн айлын хашаа руу орсон. Харин миний хувьд байшингийн цонхных нь доор хүн хараад зогсож байсан. Д***** нэг их удалгүй надад шаргал өнгийн угалзтай шинэвтэр монгол гутал гаргаж өгсөн... Тэгээд бид хоёр тухайн монгол гутлыг зах дээр очиж хөдөөний бололтой хүнд 25.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр мөнгөөрөө зах дээр архи уусан...Монгол гуталнаас өөр авсан зүйл байхгүй.,.2016 оны 3 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчимд байсан санагдана. Намайг Мөрөн сумын 9 дүгээр хороонд байрлах Дурсамж нэртэй бүжгийн газар очсон чинь Д***** бүжиглээд байж байсан. Тэнд бид хоёр 2 шил архи уусан. Тэгээд бид хоёр манай гэрт очих гээд Мөрөн сумын 14 дүгээр хороо 23 дугаар гудамжинд явж байсан чинь Д***** “энэ айл гэрэлгүй цоожтой байна. Хоёулаа оръё” гэхээр нь би “за тэгье” гэж хэлээд бид хоёр тухайн айлын хашаанд ороод байшингийнх нь цонхыг түлхээд байшингийнх нь цонхоор Д***** яваад орсон. Би цонхон доор нь хүн хараад зогсож байсан. Тэгсэн чинь Д***** На1ег гэсэн бичиглэлтэй 42 инчийн зурагт аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр тухайн зурагтыг авч явж байгаад Д***** алдаж унагаагаад дэлгэцийг нь хагалчихсан. Тэгээд бид хоёр “энэ зурагт одоо хэрэггүй боллоо” гээд эзэнгүй айлын хашаа руу оруулаад тавьчихсан... Би хулгай хийхдээ ногоон өнгийн пүүзэн гуталтай явсан. Харин Д***** улаан алаг өнгийн пүүзтэй явсан...Тэгээд бид хоёр ** дугаар хороонд явж байгаад ****** тоот гэсэн хаягтай хашаа руу яваад ороход хашааны зүүн талд монгол гэр байсан ба гэр цоожтой байсан. Тэгээд Д***** хаалганых нь цоожийг эвдээд орсон. Харин би араас нь |
| 8 |
| яваад орсон. Д***** ыг цоожийг нь юугаар эвдсэнийг нь мэдээгүй. Тэгээд бид хоёр хоймрын авдар дээр байсан 2 ширхэг мөнгөн аягыг аваад гэрээс гарсан...Хулгай хийх санааг эхэлж Д***** гаргадаг. Бид хоёр хулгай хийсэн зүйлүүдээ зах дээр аваачиж хувь хүнд зардаг юм. Хулгайн эд зүйлүүдээ зарахдаа байнга л согтуу явдаг ^ болохоор би хулгайн эд зүйлүүдээ зарсан хүнийг танихгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 67-69, 98-99-р тал/ Шүүгдэгч Б.Д***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: ...Бид хоёр тэр айлын хашаа руу явж очоод цонхоор нь харсан чинь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би цонхыг нь хальт түлхсэн чинь цонх нь онгойчихсон. Цонхны поорчигоор нь би явж орсон. Л****** гадаа нь зогсож байсан. Би байшин дотор ороод байшингийн зүүн талын буланд байсан зурагтны хажуу талаас нэг ширхэг монгол гутал байхаар нь Л****** т цонхоор гаргаж өгсөн. Үүнээс өөр юм тэр айлаас аваагүй...Хулгай хийх санааг би анх гаргасан...Миний хулгай хийсэн монгол гутлын урд хоншоор нь 3 оёдолтой байсан. Мөн оймстой байсан. Сайн анзаарч хараагүй...Тэгээд бид хоёр тэр хашаа руу ортол хашааны баруун хойд хэсэгт жижигхэн байшин байсан. Тэр байшин нь урд талдаа модон саадтай байсан. Би байшингийн баруун талын цонхон дээр очиход цонхны салхивч нь онгорхой байсан. Тэгэхээр нь би дотогшоо ороод үээхэд хоймрын хананд суурьлуулсан хар өнгийн СО зурагт байсныг би аваад цонхны салхивчаар гаргаж Л***** д өгсөн. Тэгээд буцаж байшингаас гараад Л***** бид хоёр зурагтаа аваад хойшоо өгсөөд эзэнгүй айлын хашаа руу явсан. Тэр хооронд би зурагтаа барьж яваад хальтирч унаад унахдаа зурагтан дээрээ дарж унаад нүүрийг нь хагалчихсан. Тэгэхээр нь эзэнгүй айлын хашаа руу оруулж хаячихаад би гэртээ харьж амарсан. Л***** бас гэртээ харина гээд яваад өгсөн...Хулгай хийх санааг би гаргасан. Л***** дэмжээд тэгээд хулгай хийсэн. Би тухайн үед бага зэрэг архи уучихсан байсан...Би 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар хороо орж нэг найзындаа очсон чинь гэрт нь хүн байхгүй болохоор нь буцаад явж байсан чинь Л****** той тааралдсан...Тэгээд Л****** бид хоёр хамт очиж хашааных нь завсраар харсан чинь гэр нь цоожтой байхаар нь хашаагаар нь явж ороод гэрийн цоожийг нь эвдээд гэрт нь орсон... Намайг гэрт нь ороод авчих юм хайж байсан чинь гэрийнх нь хоймрын авдар дээр хоёр ширхэг мөнгөн аяга байсан бө уг мөнгөн аягануудад сүү хийчихсэн байсан. Тэгээд би мөнгөн аяга дотор байсан сүүг нь асгаад аягыг нь аваад гэрийнх нь гадаа гаргаж хагалаад мөнгийг нь аваад тагшийг нь хаячихсан. Тэгээд Л****** бид хоёр зах дээр очиж настай хөдөөний гэмээр болов уу хүнд хоёуланг нь нийлүүлээд 40.000 төгрөгөөр зарчихсан. Тэр мөнгөөрөө архи уусан... 2016 оны 03 дүгээр сарын 28-ны өдөр эрт 13 цагийн орчим болов уу Талын хонхорт байдаг айлын хашааны банзыг нь хуу татаад тэр талын хажуугийн вакум цонхоор нь ороод чигээрээ эргэтэл үүдний нь тэнд нэг эргэнэг шиг юм байсан. Тэрнийг нь онгойлгосон чинь бор хайрцагтай юм байхаар нь түүнийг онгойлгож үзтэл мөнгөн ээмэг бөгж шиптээд байрлуулчихсан байсан. Хайрцган дотроо сул бугуйвчнууд байсан. Зэс бугуйвч гурван ширхэг, мөнгөн бугуйвч нэг ширхэг зэрэг зүйл байсан юм. Тэгээд тэрнийг аваад гарах гээд нөгөө цонх руу явтал шүүгээн дээр нь булган малгай харагдахаар нь тэрнийг нь бас аваад цонхоор нь гараад хайрцгийг нь байшингийн ард нь хаясан. Щигтгэсэн байсан цаастай нь хамт хаясан. Нөгөө шигтгэсэн ээмэг бөгжнүүдийг тэрүүхэнд нь ураад, ураад авчихсан юм. Тэгээд бүгдийг нь кармандаа хийгээд явсан юм...Хуучны овооны тэнд байдаг товчооны тэнд очоод...зогсож байтал Л нөгөө машин дотор байсан ах ганцаараа явган хүрч ирээд үзсэн. Талыг нь 160.000 төгрөгөөр авсан. Талыг нь маргааш нь билүү нөгөөдөр нь бас тэр товчоон дээр очиж хар тень болсон машинтай ахад 280.000 төгрөгөөр зарсан юм 2016 оны 03 дугаар |
| 9 |
| сарын 26-ны өдрийн 16-17 цагийн уед 10-р хороогоор тэнэжяваад зуун тийшээ гараад 9-р хороогоор явж байтал хойшоо харсан хаалгатай хашаа байсан ба уг хашааны хаалга нь онгорхой байхаар нь явж ороод хаалга даруулсан байсан дугариг төмрийг нь нуга дараад байшинд ороод гэрийн хойморт байсан зурагтыг аваад хажуу талын 4 орон дээр байсан орны бүтээлгийг аваад зурагтаа боогоод байшингаас гарсан...Хоосон хашаанд зурагтыг аваачиж тавиад зурагт авах хүн хайгаад хөдөөний сумд руу явдаг тээврийн товчоон дээр очоод “зурагт авах хүн байна уу” гэхэд нэг настай эрэгтэй хүн авахаар болсон. Тэгээд би тэр ахыг хоосон хашаан дээрээ дагуулж очоод зурагтыг 120.000 төгрөгөөр зарсан...Би ганцаараа хулгай хийсэн...Би хулгай хийх айлаа сонгосон зүйл байхгүй. Зүгээр л ороод хулгай хийчихсэн. Архи уучихаараа л би хулгай хийчихээд байдаг юм....Архины мөнгө олох гэж хулгай хийсэн. Өөр зорилго байгаагүй...Би Л****** той ямар нэг холбоо байхгүй. Цагдан хорих байранд хоригдож байхдаа таньдаг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 64, 65, 101-102, 141-142, 158- 159, 205-206-р тал/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8, 36-38, 75-78, 106-109,146-148, 135-187-р тал / Эд зүйлс хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 111 -113-р тал/ Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 201-р тал/ Хохирогч Г.У******* , Д.Б**** , Б.Н***** , Д.Т**** , А.О**** нарын хулгайд алдсан эд зүйлсийг үнэлсэн тайлан /хх-ийн 91, 135-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Л**** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж хулгайлсан, шүүгдэгч Б.Д***** ыг урьд бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт щийтгүүлсний дараа ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Эрүүгийн 201622000117 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байхтул хэргийгхянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Г.Л**** , Б.Д***** нар нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 220, 227, 223-224, 231-244-р тал/-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д***** ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтайд тооцогдох хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч Б.Д***** ыг согтуурсан үедээ болон ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдснийг, шүүгдэгч Г.Л**** ыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг тус тус ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын 4, 9 дүгээр багийн Засаг дарга нарын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 226,229, 245, 247-р тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Л**** ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч |
| 10 |
| Б.Д***** ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэж хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгуй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урдаа хар өнгийн үдээртэй, хойноо шар өнгийн бичиглэл бүхий ногоон өнгийн пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Л**** т буцаан олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Л**** ын цагдан хоригдсон 163 хоног, Б.Д***** ын цагдан хоригдсон 322 хоногийг тус, тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Л**** оос хохирогч Г.У******* д 1.370.000 төгрөг, хохирогч Б.Н***** д 250.000 төгрөг, хохирогч Д.Б**** д 150.000 төгрөг, хохирогч А.О**** д 300.000 төгрөг гаргуулж, Шүүгдэгч Б.Д***** аас хохирогч Б.Н***** д 250.000 төгрөг, хохирогч Д.Б**** д 150.000 төгрөг, хохирогч А.О**** д 300.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Т**** д 1.326.000 төгрөг, хохирогч Ө.Х***** ад 625.000 төгрөг гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна. Хохирогч Д.Т**** гийн хулгайд алдсан 35.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бугуйвч 1 ширхэг, 16.000 төгрөгний үнэлгээ бүхий мөнгөн бөгж 5 ширхэг /80.000 төгрөг/ нийт 115.000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Б.Д***** нь төлж барагдуулсан болох нь хохирогчийн болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
} бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
% А.О**** д 300.000 төгрөг гаргуулж, шүүгдэгч Б.Д***** аас хохирогч Б.Н***** д 250.000 төгрөг, хохирогч Д.Б**** д 150.000 төгрөг, хохирогч А.О**** д 300.000 |
| 11 |
| төгрөг гаргуулж, хохирогч Д.Т**** д 1.326.000 төгрөг, хохирогч Ө.Х***** ад 625.000 төгрөг гаргуулж тус тус олгосугай.
|