Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/201

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч
Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь
салбар зөвлөлийн өмгөөлөгч С.
А,

Шүүгдэгч Б.Е, Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны
танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн Б.
Е, Х.Х нарт холбогдох эрүүгийн 2513000020119 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 19** оны **  дугаар сарын ** -ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, **  настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт /гэмт хэрэгт холбогдох үедээ Баян-Өлгий аймгийн Б сумын засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан/, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын **  дүгээр /Жаргалант/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, И ургийн овогтой Хийн Х, регистрийн дугаар: **;

2. Монгол Улсын иргэн, 19**  оны **  дугаар сарын ** -ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, **  настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  Баян-Өлгий Б сумын Эрүүл мэндийн төвд нягтлан бодогч ажилтай, /гэмт хэрэгт ам бүл- 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын ** дүгээр /Жаргалант/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, К ургийн овогтой Бийн Е, регистрийн дугаар: БД**;

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б сумын байгаль орчныг хамгаалах улсын байцаагч /байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн/-аар, шүүгдэгч Б.Е

 

нь Баян-Өлгий аймгийн Б сумын засаг даргаар тус тус ажиллаж байхдаа Монгол Улсын^ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/108 дугаартай тушаалаар Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг ашиглах, түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг 5 жилийн хугацаагаар хориглосон шийдвэр гарсныг эрхэлж байгаа албан үүргийн хувьд мэдэж байсан, мэдэх боломжтой байсан атлаа бүлэглэж, тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Х.Х нь захирамжийн төслүүдийг боловсруулж, засаг

 

дарга, шүүгдэгч Б.Е уг захирамжуудад гарын үсэг зурж баталгаажуулан, сумын засаг дарга Б.Еын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай захирамжаар “А-А” ХХК-д 100 тонн барагшун, мөн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай захирамжаар “А-А” ХХК-д 100 тонн барагшун, нийт 200 тонн барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгож, албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлтийн агуулга:

Шүүгдэгч               Б.Е гэм буруугийн шүүх хуралдаанд: Миний бие тухайн үед Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байсан хүний хувьд энэхүү асуудалд туйлын их харамсаж байгаагаа илэрхийлье. Яагаад гэвэл тухайн захирамж нь хууль, тогтоомжийн дагуу боловсруулагдан, албаны шугамаар орж ирсэн тул би хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Засаг даргаар ажиллаж байх хугацаанд байгаль орчны чиглэлээр ч, бусад салбарт ч олон төрлийн захирамж боловсруулагдан орж ирдэг байсан. Тиймээс тухайн баримт бичиг мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтэд үндэслэн гарын үсэг зурсан. Гэвч өнөөдөр болж буй нөхцөл байдлыг харахад миний гарын үсэг зурсан уг захирамжтай холбоотой асуудал үүссэн нь харамсаж байна. Хэдий тийм боловч тухайн компанитай хувийн ашиг сонирхлын ямар нэгэн холбоо хамаарал огт байгаагүй бөгөөд хуульд нийцүүлэн, захирамж гаргаж байгаа гэж ойлгож гарын үсгээ зурсан гэдгийг онцлон тэмдэглэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

  1. Шүүгдэгч Х.Х гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөрүүлж өгнө үү” гэв.
  2. Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Х.Х, Б.Е нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102 дугаартай тушаалаар Монгол Улсын хэмжээнд 5 жилийн хугацаанд барагшун түүж бэлтгэх, тээвэрлэхийг хориглож, холбогдох албан тушаалтан болон сумын засаг дарга нарттухайнтушаалыгхэрэгжүүлжажиллахыгүүрэгболгосон. Гэтэл шүүгдэгч нар нь хориглосон хугацаанд буюу 2013 оны 1 дүгээр сард болон 2014 оны 3 дугаар саруудад тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаалыг зөрчиж А-А ХХК-д хоёр удаагийн захирамжаар нийтдээ 200 тонн барагшун бэлтгэхийг зөвшөөрсөн захирамжийг шүүгдэгч Х.Х боловсруулж, шүүгдэгч Б.Е нь тухайн захирамжуудыг албажуулан гарын үсэг зурж, бусдад давуу байдал бий болгосон тогтоогдсон. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас 1,993,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь дээрх хохирлыг төлөхдөө 43,500 төгрөг дутуу төлсөн байх тул хувь тэнцүүлэн, шүүгдэгч нарын тус бүрээс 21.750 төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Б сумын орон нутгийн торгуулийн дансанд төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,
  3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А гэм буруугийн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Х.Х, Б.Е нар нь хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, холбогдох хууль, үүргээ мэдэх ёстой байсан ч биелүүлээгүй гэдгээ сайн ойлгож, гэмшиж байгаа. Тэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг зөрчиж, захирамж гаргасан үйлдлээ буруу гэдгийг мэдүүлгээрээ илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч мэдүүлэг гаргаж байна. Гэмт хэргийн хор уршгийг ч бүрэн арилгасан. Дутуу төлөгдсөн 43.500 төгрөгийг ч төлөхөө илэрхийлж байна. Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

б.Эрүүгийн 2513000020119 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 01 дэх хавтаст хэргийн 70-73 дахь тал/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үйлдлийн улмаас учирсан хохирол 1329 кг барагшуныг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 1 кг-ийг 1500 төгрөгийн үнэлгээгээр тооцож нийт 1,993,500 төгрөгийг холбогдогч Х.Х, Б.Е нараас гаргуулж, орон нутгийн торгуулийн дансанд шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/,
  • Гэрч Т.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие өөрийн эзэмшлийн ***  Б***  улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж хэдэн төгрөг олдог хүн байгаа юм. Эхнэр бид хоёр хоёулаа тодорхой эрхэлсэн ажилгүй. Өмнө нь Баяннуур суманд амьдарч байсан ба 2012 он анх аймгийн төвд нүүж ирж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай хөрш болох М.Игилик гэх хүн надад ирж “чи таксинд явах уу, би Б сумаас нэг ачаа авхуулах гэсэн юм, Б сум руу яваад ирэхэд хэдэн төгрөг авах юм вэ” гэхээр нь би тэр хүнд “та бид хоёр хөрш хүмүүс байна, урьд өмнө ийм юм ярьж байгаагүй, би танд бусад тээврийн хэрэгслүүдээс хямд яваад ирье, би танд 500,000 /таван зуун мянган төгрөг/-өөр яваад ирье” гэж хэлээд бид хоёр тохирсон. Тэгээд тус өдөр Б сум руу гарсан. Тухайн үед М.Игилик гэх хүн ачаа ачиж ирэх хүн гэж хоёр хүн гаргаж өгсөн. Би тухайн хүмүүсийг танихгүй. Тэгээд Б суманд очиж, сумын төвөөс цаашаа нэг салаа руу орсон. Тухайн газраас надтай хамт очсон хүмүүс шуудайтай зүйл ачсан. Би хамт очсон хүмүүсээс юу ачиж байгаа талаар асуухад барагшун гэж хэлсэн. Ачаа ачих үед би тээврийн хэрэгсэлд засвар хийж байсан болохоор сайн анзаарч хараагүй, хэдэн шуудай байсныг мэдээгүй. Замдаа цаг агаарын улмаас болж хоёр өдөр гадаа хоносон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байхад аймгийн төвд орж ирээд Шар нуурын постоор өнгөрөх үед тэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад “та зөвшөөрөлгүй барагшун ачсан байна, таны тээврийн хэрэгслийг саатуулах болно” гэж хэлээд тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд оруулсан. Тэр үед би ачаа ачуулсан М.Игилик рүү залгаж “та намайг хааш нь явуулсан вэ, танаас болж миний тээврийн хэрэгслийг саатуулчихлаа, танд барагшун авах зөвшөөрөл байхгүй юм уу” гэж асуухад М.Игилик надад “миний дүү чи битгий санаа зов, би байнга барагшун авдаг, мөн Улаанбаатар хот уруу хүртэл ачуулдаг, миний бичиг баримт бүрэн байгаа, маргааш өглөө гэхэд чиний тээврийн хэрэгслийг гаргаж өгөх болно” гэж хэлсэн. Би өмнө ийм зүйл ачиж байгаагүй. Барагшун тээвэрлэхэд ямар нэгэн зөвшөөрөл авна гэдгийг мэдээгүй. Дээр нь миний бие энэ барагшунтай ямар ч холбоогүй. Би өөрөө таксинд явдаг болохоор хэдэн төгрөгийн төлөө явсан нь үнэн. Энэ асуудА холбоотой асуух зүйл байвал М.Игилик /утас нь 95174822/ гэх хүнээс асуугаарай. Тэр хүн сайн мэдэж байгаа. Миний хувьд ямар ч мэдэх зүйл байхгүй. Би өөрөө ажилгүй болохоор өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хурдан гаргаж авмаар байна. Дотор нь байгаа барагшун минийх биш болохоор барагшуныг буулгаж аваад миний тээврийн хэрэгслийг гаргаж өгнө үү. Миний хувьд ганцхан удаа явсан нь энэ байгаа юм. Урьд өмнө барагшун ачиж байгаагүй. М.Игилик гэх хүн хэзээнээс, хаанаас, хэдэн тонн барагшун авсан эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
  • Гэрч С.Вын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтнээр томилогдон одоо хүртэл тухайн албан тушаалд ажиллаж байгаа. Хэрэг гарах хугацаанд миний бие өөр албан тушаалд ажиллаж байсан. Миний санаж байгаагаар намайг томилогдохоос өмнө энэ албан тушаалд хэн нэгэн ажиллаж байгаагүй, сул орон тоо байсан. Тиймээс дээрх хугацаанд Б сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Еын гаргасан захирамжийн төслийг хэн боловсруулж, хэн албажуулж гаргаж байсныг мэдэхгүй. Тухайн захирамжийн төслийг боловсруулж гаргах талаар хэн нэгэн надад хэлж байгаагүй. 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр миний 94557711 дугаартай утас руу 99*** дугаартай утсаар холбогдож өөрийгөө АТГ-ын мөрдөгч байна гэж танилцуулж дээрх хугацаанд гарсан захирамжуудын талаар асууж та боловсруулж байсан уу гэхээр нь би сайн мэдэхгүй байна, би бичиг хэргийн эрхлэгчтэй очиж үзэж байгаад хариу хэлье гэхэд тэр мөрдөгч намайг захирамжийг хэн боловсруулж байсныг олж мэдсэнийхээ дараа сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаарай гэж хэлсэн. Тэгээд би тус сумын Засаг даргын тамгын
 

газрын бичиг хэргийн эрхлэгчтэй уулзаж, учир байдлаа танилцуулж захирамжуудыг үзэхэд Б сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Еын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А/01 дугаартай “Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хойд талын хуудасны зүүн доод хэсэгт боловсруулсан Х.Х, хянасан С.В гэж бичсэн боловч гарын үсэг зураагүй байсан. Гэтэл би тэр захирамжийг гаргаж байх үед хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаагүй тул бичиг хэргийн эрхлэгч Л.Аээс миний нэрийг яагаад та бичсэн юм бэ, би энэ ажилд томилогдоогүй байсан шүү дээ гэж асуухад би ч бас сайн мэдэхгүй байна. Х.Х бичүүлсэн байж магадгүй.санаанд орж ирэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд дараагийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Еын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай “Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийг үзэхэд өмнөх гарсан захирамжтай үг, үсэг, хэлбэрүүд нь яг ижилхэн бичигдсэн байсан. Тухайн гарсан захирамжийн хойд талын хуудасны зүүн доод хэсэгт боловсруулсан С.В, хянасан Ж.н гэж бичсэн боловч хэн нэгэнд гарын үсэг зуруулаагүй байсан. Тухайн захирамжийг би өөрөө боловсруулж байгаагүй гэдгийг сайн мэдэж байгаа. Би Ж.Т та Б.Еын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай “Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хянаж байсан уу гэж асуухад хянаж байгаагүй гэж хэлсэн. Миний бие тухайн захирамжуудын төслийг боловсруулсан бол тушаал, шийдвэрийг судалж байж гаргах ёстой байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/108 дугаартай “Барагшун ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг ашиглах /түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах/-ыг 5 жилийн хугацаатай хориглосон шийдвэр байгаа гэдгийг мэдсэн бол захирамж гаргахгүй. Дээрх гарсан захирамжийн төслийг би боловсруулж байгаагүй...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

-Гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Е нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А/01 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/20 дугаартай "Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай" гаргасан захирамжийг албажуулан гаргахдаа хяналтын дагалдах хуудас гаргаагүй. Учир нь тухайн захирамжийг байгаль орчны байцаагч Х.Х нь боловсруулж авч ирсэн бөгөөд би түүнээс та энэ захирамжаа хянуулсан уу гэхэд В байхгүй байна, хүмүүс нь ирчихсэн, яаралтай гаргаад өг гэхээр нь гаргаж өгсөн. ...Б сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Е нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай "Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай" захирамжуудыг албажуулан гаргах үед захирамжийн төслийг би боловсруулаагүй, Х.Х өөрөө захирамжийг боловсруулан хэвлэж авч ирсэн бөгөөд үүнийг шивээд гаргаад өгөөрэй, хянуулсан хэсэгт Вийг оруулж бичиж өгөөрэй гэж хэлээд бичүүлсэн. Надад уг захирамжийг гаргах талаар сумын засаг даргаас үүрэг чиглэл өгөөгүй, Х.Х нь өөрөө надад 2023 оны захирамжийг авч ирээд энэ захирамжийг 2024 он гээд засаад гаргаад өг гэхээр нь засаж гаргаж өгсөн, ... Б сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Еын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай "Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай" гаргасан захирамжийн төслийг байгаль орчны байцаагч Х.Х боловсруулж намайг хэвлээд өг гээд өгсөн. Би тухайн захирамжийн 2023 он гэдгийг 2024 он гэж сольж бичиж, хянасан хэсэгт Вийн нэрийг тусгаж өгсөн, ... А А ХХК-иас 2019-2025 онд барагшун, барагшуны хаягдлыг түүхээр гаргасан ямар нэгэн хүсэлт байхгүй, надаар дамжуулж Засаг даргад уламжлуулсан хүсэлт ч байхгүй болно” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

  • Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай “...хүргүүлсэн эд зүйл нь барагшун байна. Барагшуны түүхий эдийг гол нь эмийн үйлдвэрт ашигладаг. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/108 дугаар тушаалаар Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг ашиглах /түүх, бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах/-ыг 5 жилийн хугацаатай хориглосон юм...” гэх дүгнэлт /01 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /01 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

 

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /01 дэх хавтаст хэргийн 116-118 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай захирамжийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,

  • Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаартай тушаалын хуулбар /01 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,

-Тогтоол, тушаал, захирамжийн бүртгэлийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 123-126 дахь тал/,

  • Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 138-149 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай захирамжийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/,

  • Албан тушаалын /Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн/ тодорхойлолтын хуулбар /01 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал/,
  • Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/36 дугаартай захирамжийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,

-Яллагдагч Х.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /01 дэх хавтаст хэргийн 221 дахь тал/,

  • Яллагдагч Б.Еын иргэний үнэмлэхийн лавлагаа /01 дэх хавтаст хэргийн 205 дахь тал/,
  • Яллагдагч Х.Хгийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 135-137 дахь тал/,
  • Яллагдагч Б.Еын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 151 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:

  1. Шүүхийн            хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад баримтуудтай харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
  2. Монгол Улсад барагшуны түүхий эдийг эмийн үйлдвэрт ашигладаг байх бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаартай тушаалаар Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг ашиглах, түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг 5 жилийн хугацаагаар хориглосон шийдвэрийг гаргаж, уг тушаал гарсантай холбогдуулан орон нутагт холбогдох арга хэмжээг авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-д тус тус үүрэг болгосон байна. /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,
  3. Шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/36 дугаартай захирамжаар тус аймгийн Б сумын Засаг даргаар
 

томилогдож, улмаар бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор тус аймгийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар Б сумын засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

Шүүгдэгч Х.Х нь 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Б сумын засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 30 гаруй жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Б сумын засаг даргын тамгын газрын дарга Ж.Ты 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Б сумын засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 135-137, 187 дахь тал/,

  1. Дээрхээс үзэхэд салбарын сайдын тушаалаар барагшуны түүхий эдийг ашиглах, түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглосон 5 жилийн хугацаанд Баян- Өлгий аймгийн Б сумын Засаг даргаар шүүгдэгч Б.Е, тус сумын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар шүүгдэгч Х.Х нар ажиллаж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэдгээр нь эрхэлж байсан албан үүргийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаартай "Барагшун ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалыг хэрэгжүүлж ажиллах үүрэг бүхий субьектууд болох нь тогтоогдож байна.

Ю.Гэтэл барагшун түүж бэлтгэхийг хориглосон цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Е, тус сумын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан шүүгдэгч Х.Х нар нь Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга Б.Еын 2023 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн А/01 дугаартай “Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамж, мөн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай “Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамжаар тус тус Баян-Өлгий аймгийн 8-р багт байрлах, гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний бусад үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий, 3072436 регистртэй, “А-А” ХХК-д Баян-Өлгий аймгийн Б сумын Сайхан баг, Улаандаваа, айрагч, хонь, чулуу, Б багийн хар салаа, Бага Б гэх газруудаар элбэг тархсан амьтны түүхий эд болох барагшуны хаягдлыг тус бүр 100 тонн, нийт 200 тонныг түүж бэлтгэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгосны улмаас “А-А” ХХК-нь Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс 27 шуудай, 1329 кг барагшуны хаягдлыг түүж бэлтгэн, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б сумаас аймгийн төв рүү тээвэрлэх явцдаа саатуулагдаж, улсад 1.993.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

  1. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусган, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1 дэх хавтаст хэргийн 70-73 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч Т.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гэрч С.Вын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,гэрч Л.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/, шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 116-118 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаартай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/, яллагдагч Б.Е, Х.Х нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн
 

зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримтад шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

  1. Прокурорын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2513000020119 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолууд, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 98 дугаартай яллах дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.Е, Х.Х нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, ял сонсгосон нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” авлигын гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх тусгай субъект үйлдсэн байхаар хуульчилсан байна.

Авлигын                  эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

  1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
  2. Төрийн      албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд 'Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1,9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн.12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна.” гэж, 12.1.7-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарна” гэж тус тус заасан байна.
  3. Дээрх         хуулийн заалтаас үзэхэд сумын засаг дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтан, сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Б.Е нь Баян- Өлгий аймгийн Б сумын Засаг даргаар, шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан нь тус тус тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай
 

ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ. /1 дэх хавтаст хэргийн 51, 151 -152 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 135-137, 187 дахь тал/,

  1. Нийтийн   албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.
  2. Тодруулбал:           Шүүгдэгч Б.Е нь Б сумын засаг даргын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл болон дээд шатны засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тодорхойлогдсон албаны чиг, үүргийн хүрээнд,

Шүүгдэгч Х.Х нь Б сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолт зэргээр өөрт нь тухайлан олгосон албан үүрэг, бүрэн эрхээ тус тус хэрэгжүүлэх бөгөөд нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангах юм.

Э.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар салбарын сайдын шийдвэрээр Монгол Улсын хэмжээнд барагшун түүж бэлтгэхийг хориглосон цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Е, тус сумын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан шүүгдэгч Х.Х нар нь Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга Б.Ерболын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай “Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамж, мөн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай “Барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамжуудаар тус тус Баян-Өлгий аймгийн 8-р багт байрлан үйл ажиллагаа явуулдаг “А-А” ХХК-д Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс амьтны түүхий эд болох барагшуны хаягдлыг тус бүр 100 тонн, нийт 200 тонныг түүж бэлтгэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, бусдад давуу байдал бий болгож, улсад

  1. төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нар нь эрхэлж байгаа албан үүргийн хүрээнд дээрх хууль бус шийдвэрийг гаргах эрхгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Ю.Тодруулбал: Нийтийн албан тушаалтан, Сумын засаг дарга, шүүгдэгч Б.Е нь албаны чиг үүргийн хүрээнд харьяалах Б сумын нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч бөгөөд тэрээр албаны чиг үүргээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээ болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тогтоомж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ биелүүлэх үүрэгтэй байх ба түүний албаны бүрэн эрх, үүрэг нь дээрх хууль тогтоомжоор хязгаарлагдана.

  1. Шүүгдэгч буюу улсын байцаагч Х.Хгийн албаны бүрэн эрх, чиг үүргийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д дараах байдлаар хуульчилжээ. Үүнд: (1)иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах, (3) хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох, (6) байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах, (7)3өрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах (8)байгаль хамгаалагчийн ажлыг шалгах, заавар өгөх, (11) байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн
 

эрхийн эдэлж, харин байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх, байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, зөвлөн туслах, зохион байгуулах, хамтарч ажиллах” гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн байгаль орчны хяналтын улсын байцаагч нь байгалийн баялгийг үр ашигтай ашиглуулах, хяналт тавих, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа асуудлыг таслан зогсоох, байгаль хамгаалагч нарыг өдөр тутмын удирдлагаар хангаж, ажилд нь хяналт тавих чиг үүрэгтэй субъект бөгөөд түүний албаны чиг үүрэг нь дээрх хууль тогтоомжуудаар хязгаарлагдана.

  1. Гэтэл           шүүгдэгч Б.Е, Х.Х нар нь албаны чиг үүргийн хүрээнд дээрх хууль тогтоомжоор өөрт нь тухайлан олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хориглосон хугацаанд 2 удаагийн үйлдлээр А А ХХК-д барагшун түүж бэлтгэх зөвшөөрлийг хууль бусаар олгосон үйлдэл нь Авлигын гэмт хэргийн шинжтэй байна.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно”, “Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно” гэж тус тус заажээ.
  • 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1,4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгохоор тус тус заажээ.
  1. Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Б.Е, Х.Х нарын дээрх үйлдэл нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, албаны эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл тул шүүгдэгч Б.Е, Х.Х нарыг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж үзнэ.
  2. Түүнчлэн нийтийн албан тушаалтан, шүүгдэгч Б.Е, Х.Х нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар А А ХХК-д 2 жилийн хугацаанд нийт 200 тонн барагшун түүж бэлтгэж, худалдан борлуулах зөвшөөрөл олгогдож, хууль бусаар ашиг орлого олох боломжийг бий болгосон нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад заасан эдийн ашигтай байдал буюу “давуу байдал” мөн болох нь тогтоогдож байна.
  3. Прокурорын            яллах дүгнэлтээр шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж ялласныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Учир нь: Шүүгдэгч нар нь “А А” ХХК-д эрх бүхий этгээдийн шийдвэрээр хориглосон хугацаанд, хууль бусаар 2 удаа барагшун түүж бэлтгэх зөвшөөрлийг олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхдээ тус компаниас ямар нэгэн хүсэлт, холбогдох бичиг баримтыг ирүүлээгүй байхад шүүгдэгч Х.Х нь “А А” компанид барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох захирамжийн төслийг боловсруулж, шүүгдэгч Б.Е нь уг захирамжийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулах зэргээр тэдгээр нь үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн гүйцэтгэх замаар гэмт хэргийн обьектив, субьектив талыг хамтран хэрэгжүүлсэн нь тогтоогдож байх тул прокуророос шүүгдэгч Б.Е, Х.Х нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтуудыг журамласан нь үндэслэлтэй байна.

  1. Иймд шүүгдэгч Б.Е, Х.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан
 

тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Шүүгдэгч Б.Е, Х.Х нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
  2. Шүүгдэгч нарын нийтийн албан тушаалтан буюу Сумын засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан” Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэх, 8.2-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэх, Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1,3-д заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”-ыг хориглоно гэх заалтуудыг тус тус зөрчсөнийг дурдах нь зүйтэй.
  3. Шүүгдэгч Б.Е, Х.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас “А А” ХХК-нь Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс 27 шуудай, 1329 кг барагшуныг хууль бусаар түүж бэлтгэн, улсад 1329x1500=1.993.500 төгрөгийн хохирол учруулсан нь 1 дэх хавтаст хэргийн 80 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн хор уршиг 1.993.500 төгрөгөөс 1.950.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Иймд үлдэх хохирол 43.500 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Е, Х.Х нарын тус бүрээс 21.750 төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Б сумын төрийн сангийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.Х, Б.Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, тэдгээр нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьектууд байх тул шүүгдэгч Х.Х, Б.Е нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
  2. Улсын          яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:”...Шүүгдэгч Х.Х, Б.Е нарын тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтуудыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх санал гаргаж байна” гэх дүгнэлтийг,
  3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Х.Х, Б.Е нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
  4. Шүүгдэгч Б.Е шүүхийн хэлэлцүүлэгт:”...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр жирэмсэн
 

байгаа. Тиймээс би хувиараа ажил хөдөлмөр хийж, гэр бүлээ тэжээх шаардлагатай байгаа тул зорчих эрхийг хязгаарлахгүйгээр хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

  1. Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт “Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
  4. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд шүүгдэгч, нийтийн албан тушаалтан Б.Е, Х.Х нар нь үйлдлээрээ нэгдэн, 2 удаагийн хууль бус үйлдлээр “А-А” ХХК-д барагшуны түүхий эдийг бэлтгэх зөвшөөрөл олгосон, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас улсад 1.993.500 /1329 кг барагшун/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан, тэдгээрийн дээрх үйлдэл нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулснаас гадна, Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах хор уршигтай, нийгэмд аюултай, нийгмийн хор аюулаар их байгааг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
  5. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхээр хуульчлан тогтоожээ.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэхээр заасан байна.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр шинжийг хамааруулан авч үзэх бөгөөд шүүгдэгч Б.Е, Х.Х нарын хэн аль нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч тэдгээр нь урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдоогүй байна.
  8. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Б.Е, Х.Х нар нь 2 удаагийн идэвхтэй, санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал”-д тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй.
  9. Харин шүүгдэгч Б.Е, Х.Х нар нь гэмт хэргийн хор уршигт 1.950.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Б сумын төрийн сангийн хүү, торгуулийн орлогын дансанд төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.
  10. Шүүгдэгч         нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Бүлэглэж" гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

15.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заажээ.

 
  1. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн байдал,гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал,эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил амьдралын дадал зуршил, ял шийтгэл, шагнал урамшил, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулан авч үзэхээр байна.
  2. Шүүгдэгч Х.Х нь хувийн байдлын хувьд 1965 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 59 настай, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр /Жаргалант/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
  3. Шүүгдэгч Б.Е нь хувийн байдлын хувьд 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 37 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо Баян-Өлгий Б сумын Эрүүл мэндийн төвд нягтлан бодогч ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр /Жаргалант/ багт оршин суух хаягтай, эхнэр нь жирэмсэн, тэрээр урьд ял шийтгүүлж байгаагүй гэх нөхцөл байдлууд тогтоогдож байгааг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
  4. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Е, Х.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд зэргийг тус тус баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу 2 удаагийн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Е, Х.Х нарын тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршигт 1.950.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа ухамсарлан ойлгож, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн зан байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч Х.Х, Б.Е нарын тус бүрд нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х, Б.Е нарын тус бүрд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ тэдгээрийг Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х, Б.Е нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэдгээрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ:Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж
 

олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

  1. Шүүгдэгч Б.Е, Х.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас “А-А” ХХК-нь хууль бусаар 1329 кг барагшун бэлтгэж, улсад 1.993.500 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул тус компанийн хууль бусаар бэлтгэсэн 27 шуудай, 1329 кг барагшуныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэж, хураан авч, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
  2. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлж, илүү гарсан хэсгийг нь улсын төсөвт шилжүүлэхээр заасан байх тул хураан авсан 1329 кг барагшуны үнээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар төлүүлэхээр тогтоосон гэмт хэргийн хор уршиг 43.500 төгрөгийг төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
  3. А-А” ХХК-ийн хууль бусаар бэлтгэсэн 27 шуудай, 1329 кг барагшуныг битүүмжилж, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сейлд хариуцуулсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” шийдвэрийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
  4. Шүүгдэгч Х.Х, Б.Е нарын 2023-2024 онд барагшун түүж бэлтгэх хууль бус зөвшөөрөл олгосон хугацаанд “А А” ХХК-ийн захирал М.Игиликийн ХААН банкинд байрших 5197524546 тоот дансанд нийт 11 удаагийн гүйлгээгээр 87.670.000 төгрөгийн барагшуны орлогын гүйлгээ хийгдсэн үйл баримт 2 дахь хавтаст хэргийн 001-016 дахь талд авагдсан дансны хуулгаар нотлогдож байгааг шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хууль бусаар олсон хөрөнгө, орлого эсэхийг тогтоолгохоор шүүх хуралдааныг 40 хоногоор хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэсэн боловч, мөрдөгч, прокуророос “А А” ХХК- ийн захирал М.Игиликийн ХААН банкинд байрших 5197524546 тоот дансаар хийгдсэн 87.670.000 төгрөгийн барагшуны орлогын гүйлгээтэй холбоотой үйлдлийг тусад нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
  5. А А” ХХК-ийн хууль бусаар бэлтгэсэн 27 шуудай, 1329 кг барагшуныг тээвэрлэсэн, гэрч Т.Тийн эзэмшлийн, У-2***  маркийн, 2*** -***  Б***  улсын дугаартай цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
  6. Учир нь: “А А” ХХК-ийн захирал М.Игилик нь гэрч Т.Ттэй харилцан тохиролцож, 1329 кг барагшуныг тээвэрлүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд тухайн үйл баримт нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй, гэмт хэрэг төгссөний дараа барагшуныг тээвэрлүүлсэн нь тогтоогдсон тул Т.Тийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.Бусад асуудлаар:

1. Шүүгдэгч Б.Е, Х.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Е, Х.Х нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Х Х, К овогт Б Е нары Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х, Б.Е нарын тус бүрт нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х, Б.Е нарын тус бүрт оногдуулсан 2 /хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ тэдгээрийг Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Х.Х, Б.Е нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дерев/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэдгээрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Х, Б.Е нар нь гэмт хэргийн хор уршиг 1.993.500 төгрөгөөс 1.950.000 төгрөг төлснийг дурдаж, үлдэх хохирол 43.500 /дөчин гурван мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарын тус бүрээс 21.750 /хорин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Б сумын төрийн сангийн /хүү, торгууль/ дансанд төлүүлж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар "А-А" ХХК-ийн хууль бусаар бэлтгэсэн, 27 ширхэг шуудайнд хийсэн, 1329 кг барагшуныг хураан авч, улсын орлогод оруулж, уг барагшуныг худалдан борлуулсан үнээс шүүгдэгч Х.Х, Б.Е нараар энэ шийтгэх тогтоолоор төлүүлэхээр тогтоосон гэмт хэргийн хор уршиг 43.500 /дөчин гурван мянга таван зуу/ төгрөгийг төлж, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхээр тогтоож,

7. "А-А" ХХК-ийн хууль бусаар бэлтгэсэн 27 шуудай, 1329 кг барагшуныг битүүмжилж, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сейлд хариуцуулсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" шийдвэрийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

8. Шүүгдэгч Х.Х, Б.Е нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр хэрэглэж,

9. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Х, Б.Е нараас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв.