| 2023 01 17 | 182/ШШ2023/000 | |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Г.Г
Нэхэмжлэгч: Г.Ж
Хариуцагч: “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч
Г.Гийн 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Г.Жы 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Г,
Нэхэмжлэгч Г.Гийн өмгөөлөгч Л.О,
Нэхэмжлэгч Г.Жы төлөөлөгч Ж.Т,
Нэхэмжлэгч Г.Жы өмгөөлөгч Ц.С,
Хариуцагчийн төлөөлөгч Н.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК-тай иргэн Г.Г, Г.Ж нар нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулан ***ын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай 4 машины авто зогсоолын зориулалт бүхий заал мөн баруун талын 59,41 м.кв талбайтай зоогийн газрын зориулалт бүхий талбай буюу нийт 168,64 м.кв талбай бүхий хөрөнгийг худалдан авсан байна. Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь бүрэн хэрэгжиж холбогдох төлбөр тооцоо бүрэн барагдсан хэдий ч иргэн Г.Г, Г.Ж нарын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадаагүй байна. ЭНО нь “КБ” ХХК-ийн өмчлөлд шилжиж, *** тоотхэсэгт байрлалтай 3,054 м.кв контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2015 он 12 дугаар сарын 25-ны өдөр “КБ” ХХК-н нэр дээр гарчээ. “КБ” ХХК нь 2019 онд татан буугдаж, эрх хүлээн авагч томилогдсон байна. Иргэн Г.Гийн худалдаж авсан 109,23 м.кв талбай нь “КБ” ХХК-д шилжсэн үл хөдлөх хөрөнгөд хамаарахгүй талаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Хөрөнгө хүлээлцсэн акт”-аар баталгаажсан. Тус хөрөнгө хүлээлцсэн актанд КБны эрх хүлээн авагчийг төлөөлөгч гарын үсэг зурж, тус үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын баруун урьд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдпөх хөрөнгө нь Г.Гийн эзэмшилд байдаг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Улмаар иргэн Г.Гийн зүгээс өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт нь шилжүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг салгаж бүртгүүлэх талаар КБны эрх хүлээн авагчид хүсэлт тавьсан боловч КБны эрх хүлээн авагчийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр татгалзсаар байна. Иймд Иргэн Г.Гийг “*** тоотбайрлах ЭНОнэгдүгээр давхрын баруун урд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч”-өөр тогтоож өгнө үү.гэв.
- Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК-тай иргэн Г.Г, Г.Ж нар нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулан ***ын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай 4 машины авто зогсоолын зориулалт бүхий заал мөн баруун талын 59,41 м.кв талбайтай зоогийн газрын зориулалт бүхий талбай буюу нийт 168,64 м.кв талбай бүхий хөрөнгийг худалдан авсан байна. Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь бүрэн хэрэгжиж холбогдох төлбөр тооцоо бүрэн барагдсан хэдий ч иргэн Г.Г, Г.Ж нарын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадаагүй байна. ЭНО нь “КБ” ХХК-ийн өмчлөлд шилжиж, *** тоотхэсэгт байрлалтай 3,054 м.кв контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2015 он 12 дугаар сарын 25-ны өдөр “КБ” ХХК-н нэр дээр гарчээ. “КБ” ХХК нь 2019 онд татан буугдаж, эрх хүлээн авагч томилогдсон байна. Иргэн Г.Жы худалдаж авсан 59,41 м.кв талбай нь “КБ” ХХК-д шилжсэн үл хөдлөх хөрөнгийн нийт талбайд буюу “КБ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заагдсан 3,054 м.кв талбайд багтдаггүй. Энэ талаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Хөрөнгө хүлээлцсэн акт”-аар баталгаажсан. Тус хөрөнгө хүлээлцсэн актанд КБны эрх хүлээн авагчийг төлөөлөгч гарын үсэг зурж, тус үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын баруун урьд талын 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалт бүхий үл хөдпөх хөрөнгө нь Г.Жы эзэмшилд байдаг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Гэрэл КБны эрх хүлээн авагч нь Г.Жы худалдаж авсан 1 давхрын 59.41 м.кв талбайг ЭНОгэрчилгээнд дурьдсан 3,054 м.кв талбайд багтахгүй байтал Г.Жыг өмчлөх эрхгүй этгээд гэж үзэн, тус байрыг суллаж өгөхийг шаардаж байгаа нь Г.Жы хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд Иргэн Г.Жыг “*** тоотбайрлах ЭНОнэгдүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч”-өөр тогтоож өгнө үү.гэв.
- Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г, Г.Ж нарын нэхэмжлэлтэй “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: “КБ” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 тоот хаягт байршилтай 3,054 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2015 оны 12 дугаар сарын 25- ны өдөр 0*** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар банк тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь төрийн хохирлыг барагдуулах ажпын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БЭХА-343/2021- 124/НД-П2 дугаартай “Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ”-г байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 тоот хаягт байрлах 3,054 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудад өгөх КБны өр төлбөрийн зарим хэсэгт тооцож хувь тэнцүүлэн шилжүүлж өгсөн.
Уг үл хөдлөх хөрөнгө нь анх бүртгэгдэж гэрчилгээ олгосон үеэс эхлэн өнөөдрийг хүртэл 3,054 м.кв талбайтай, 3 давхар, ЭНОбарилга гэж улсын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд бүхэлдээ “КБ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан ба өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд хууль ёсны жинхэнэ өмчлөгч болоод байна. Иргэн Г.Ж, Г.Г нар нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Ю” ХХК-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан тул иргэн Г.Ж нь тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв талбайтай хэсгийг, иргэн Г.Г нь мөн 1 дүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн машины автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй юм.
Учир нь уг барилга анх 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2*** дугаарт бүртгэгдэж Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрээ “...Контор үйлчилгээний зориулалттай 3054 м.кв талбайтай ЭНО3 давхар барилга...” гэж бичигдэн “Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбоо” ТББ-ийн өмчлөлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байдаг. Үүний дараагаар 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Ю” ХХК-ийн өмчлөлд, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Бүдийн өмчлөлд, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “КБ”-ны өмчлөлд тус тус бүртгэгдэж өмчлөгч нь өөрчлөгдсөн байдаг. Ингэж тус барилгын өмчлөгч өөрчлөгдөж явсаар 2015 онд КБны өмчлөлд шилжихдээ анх бүртгэгдсэн талбайн хэмжээ буюу 3,054 м.кв талбай огт өөрчлөгдөөгүй ба хасагдсан зүйлгүйгээр шилжсэн. Энэ нь КБ тус барилгыг бүхэлд нь өмчилж байсан шударга өмчлөгч гэдгийг харуулж байгаа юм. Мөн нэхэмжлэлд дурдагдаж байгаа тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв бүхий цайны газар мөн 1 дүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв та дөрвөн автомашины автозогсоол зэрэг нь уг 3,054 м.кв талбайтай барилгын нэг буюу салашгүй нэг хэсэг нь байх тул нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна.Нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нар 2015 онд байгуулсан гэх “Үл хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой үүссэн харилцаагаа тус гэрээг байгуулсан “Ю” ХХК-тай шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв
- Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт, тооцоо нийлж хөрөнгө баталгаажуулах зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгө баталгаажуулсан акт, ЭНОы барилгын талбайн ерөнхий план зураг, барилга хүлээлцсэн акт, Г.Ж, Г.Г нарт “КБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас өгсөн хариу мэдэгдэл, түрээсийн талбайн план зураг, хариуцагчаас ирүүлсэн өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ, шүүхээс бүрдүүлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 тоот хаягт байршилтай 3,054 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөгийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагаа зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Г.Гийн 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Г.Жы 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь мөн гэж тодорхойлжээ
- Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “КБ” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 тоот хаягт байршилтай 3,054 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2015 оны 12 дугаар сарын 25- ны өдөр 0*** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар банк тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь төрийн хохирлыг барагдуулах ажпын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БЭХА-343/2021- 124/НД-П2 дугаартай “Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ”-г байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 тоот хаягт байрлах 3,054 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудад өгөх КБны өр төлбөрийн зарим хэсэгт тооцож хувь тэнцүүлэн шилжүүлж өгсөн гэж мэтгэлцэж байна.
3. Нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нар нь 2015 онд 2015/01 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр “Ю” ХХК-аас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 тоот хаягт байршилтай 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг Г.Г нь 50,000,000 төгрөгөөр*** тоотхаягт байршилтай 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.Ж нь 20,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар тухайн этгээдийн өмчлөх эрх баталгаажна гэжээ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ. Г.Г, Г.Ж нар нь “Ю” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр дээрх 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан авсан байх ба тэднийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.
Иймд 106 дугаар зүйлийн 106.1,106.3-т зааснаар хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хууль бус эзэмшлээс 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 тоот хаягт байршилтай 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Гийг*** тоотхаягт байршилтай 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Жг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч нарт өгөхийг хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгасугай.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Г.Гийн төлсөн 407,950 төгрөг, нэхэмжлэгч Г.Жы төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт, 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Жд тус тус олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С.БУД