Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2016/ШЦТ/206

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгч Ц.Д**** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д**** д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О*** овогт Ц**** ийн Д**** , 1950 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, группт, ам бүл **, эхнэр, *** охины, хамт Дархан-Уул аймгийн Д***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа, шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ТЗ***** дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:Шүүгдэгч Ц.Д**** нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ** дугаар багийн нутаг Б****ын өвөр гэх газар

 

өөрийн эзэмшлийн “Тоёота раум” маркийн **-*** Д** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн ** дугаар зүйлийн 2.7.а-д заасан “жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч уг авто машин дотор зорчиж явсан иргэн У.О**** ы амь насыг хохироож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй, байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Д**** нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ** дугаар багийн нутаг Б****ын өвөр гэх газар “Тоёота раум” маркийн **-*** Д** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн ** дугаар зүйлийн 2.7.а-д заасан “жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас У.О**** ы амь насыг ^хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д**** шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осол гаргаад хүний амь нас хөнөөсөндөө харамсаж байна. Би талийгаачийн хоёр ахтай хамт ажиллаж байсан. Сүүлийн үед талийгаач бид хоёр хамт ажиллаж, спортын хувьд хоорондоо холбогдож тэмцээн уралдаанд ч оролцож байсан. Тэгээд би Завхан аймаг явах болоод талийгаач хамт явна, газар үзнэ гэж хэлээд дагаад явсан. Гэтэл ийм харамсалтай явдал болчихлоо. Одоо өдий насандаа хүний аминд хүрсэндээ тун их гэмшиж байна. Надад өөр ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч О.С**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би гомдолтой байна. Оршуулгын зардалд 14.700.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

*

 

Гэрч И.О**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өмнө нь хамт нэг газар ажиллаж байсан ахмад ажилчидтайгаа Завхан аймаг орох зорилготой 07-р сарын 07-ны  өдөр Дарханаас хөдлөөд замдаа Орхон аймаг дээр нэг хоночхоод 07-р сарын 08-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлд гарсан. Бид нар наашаа явж байгаад Булган дээр очиж зогсож тэндээс хамт хөдөлсөн тэндээс хөдлөхөд Д**** машинтайгаа бид нараас түрүүлээд хөдөлсөн. Бид нар болохоор нь араас нь явсан. Тэгсэн Их-Уул сум өнгөрөөд Тосонцэнгэл сум орох гээд явж байтал Д**** гийн машин хажуу тал руу орчихсон осол болчихсон байсан. Бид нар хоорондоо нилээн зайтай явсан юм билээ. ... Би Д**** гаас яагаад зам тээврийн осол болсон талаар асуухад зүүрмэглээд эсрэг талын урсгал руу орчихсон байхаар нь жолооны хүрдээ баруун гар талруу огцом дараад замын хажуу талруу орчихлоо гэж байсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Тайвангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр өвөө Д**** , эмээ Ц**** , өвөө, эмээгийн найз эгч нарын хамт Завхан аймагруу амрахаар явсан. Тухайн үед бид нар Дарханаас хөдлөөд Орхон аймагт очиж 1 хоночхоод маргааш өглөө нь Орхон аймгаас Хөвсгөл аймагруу хөдөлсөн. Тэгээд явж байх замдаа би хэсэг унтчихсан байсан чинь: Гэнэт эмээ орилсон, тэр үед цочиж сэрэхэд машин маань онхолдчихсон. Тэгээд ухаан ороод сэрэхэд би өвөө, эмээгийн голд Фнь уначихсан байсан. Тэгээд юу болсныг нь мэдээгүй байхад түргэн тусламж ирээд өвөө, эмээгийн найз эгчийг аваад явсан. Тэгээд дараа нь намайг өвөөгийн найзын машинд суулгаад авч явсан. Тухайн үед ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Д.Ц**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай нөхөр бид хоёр өмнө нь хамт ажиллаж байсан ахмадуудтайгаа хамт амрах зорилготой Завхан аймаг явж байсан юм. Бид нар Дарханаас 07-р сарын 7-ны өдөр гараад замдаа Орхон аймагт нэг хоночхоод 07-р сарын 08-ны өдөр Хөвсгөл аймагруу хөдөлсөн.Тэгээд наашаа явж байгаад Их-Уул сум, Тосонцэнгэл сум хоёрын хооронд зам тээврийн осолд орсон. ...нэг сэрээд хартал машин замын голын цагаан шугам Д**** д эсрэг урсгалруу орчихсон явахаар нөхөртөө хандан хоое чи яаж яваад байна аа гэж хашгирсан чинь нөхөр маань сандарсандаа жолооны хүрдээ цааш нь дарах шиг болсон. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч П.Х***** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Д**** өөрийнхөө машинтайгаа гэр бүлийнхээ хүмүүстэй хамт, харин би өөрийнхөө машинтай гэр бүлийнхэнтэйгээ хамт Завхан аймаг руу амрахаар Дархан-Уул аймгаас хөдөлсөн. Тэгээд бид нар явж байх замдаа Орхон аймагт нэг хоносон. Тэгээд маргааш өглөө нь Орхон аймгаас Хөвсгөл аймаг руу хөдөлсөн. Тухайн үед Д**** машинтайгаа миний урд талд явж байсан, харин би араас нь нилээн хэсэг зайтай явж байсан. Тэгээд замдаа явж байхад би өөрөө нойрмоглоод унасан, тэгэхээр нь замдаа хальт зогсоод хэсэг хэвтсэн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад машинаа жолоодоод явахад дахиад зүүрмэглээд унасан. Тэгэхээр нь хэсэг зогсоод кофе уусан, тэгээд хэвтэж байгаад унтаад өгчихсөн байсан. Тэгээд унтаж байгаад босож ирээд Д**** гийн араас явсан, намайг Д**** гийн араас явж байхад Д**** гийн машин нь Тосонцэнгэл сум руу орохоос 7 км зайтай замын хажуу талруу уначихсан байсан, мөн тухайн үед цагдаа нар болон эмч нар ирчихсэн үзлэг шалгалт хийж байсан. Тухайн үед Тосонцэнгэлийн эмнэлэгийн машин ирээд талийгаач О***** ыг аваад явсан. Гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмчийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай: Талийгаачийн биед баруун бөөрний няцрал, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт, хэвлийн хөндийн сул цус, баруун хонго, гуя, Баруун бугалга, шуу сарвуу, духны зүүн хэсэг, хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтууд, гэмтлийн шок, тархины хаван бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд гэмтэл болно. Талийгаач нь дээрхи гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачийн биед зүүн артерийн даралт ихдэх өвчин, бөөр, зүрх, судасны архаг хууч өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /хх- ийн 33-34-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт "Тоёота раум” маркийн **-*** Д** улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ц.Д**** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ** дугаар зүйлийн 2.7.а-д заасан “жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг

 

 

зөрчсөн байна. Жолооч Ц.Д**** нь нойр нь хүрч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй байтал хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлсний улмаас уг осол гарах шалтгаан болсон. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-1** дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14-р хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Ц.Д**** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3- т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Д**** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т 'зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Д**** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/-аар, мөн хохирогч О.С**** ийн цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Эрүүгийн 201622000433 дугаар хэрэгт битүүмжилсэн **-*** Д** улсын дугаартай “Тоёота раум” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоолыг хүчингүй

 

болгож, **-*** Д** улсын дугаартай Тоёота раум маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч болох шүүгдэгч Ц.Д**** д буцаан олгох, Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Д**** гийн 646188 дугаартай, В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг, **-*** Д** улсын дугаартай “тоёота раум” маркийн автомашины АЯ0293771 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Д**** нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О*** овогт Ц**** ийн Д**** гжолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч

Ц.Д**** г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3/гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Д**** д оногдуулсан 3/гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.Д**** д оногдуулсан 3/гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймагдахь Цагдаагийн газарт даалгасугай.
  3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжпэх тухай 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, **-*** Д** улсын дугаартай "Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгосугай.                                                                                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.ЭРДЭНЭ-ОЧИР