| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0148/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/211 |
| Огноо | 2016-11-01 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2016/ШЦТ/211
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, Улсын яллагч Л.Отгончимэг, Хохирогч Д.Б********* , Шүүгдэгч Б.Б********* , Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*********ий Б******** т холбогдох эрүүгийн 201622000431 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш********* Б*********ий Б******** , 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Р********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Р********* сумын 6 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн РИ************** дугаартай, Шүүгдэгч Б.Б********* нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Р********* сумын ******* дугаар багийн нутаг З********* гэх газар хөлд торсон гишүүг арагш авч шидсэний улмаас иргэн Б.Ч************** ийн толгойн тус газар нь онож бие махбодид нь зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, зүүн зулайн З********* бүрхүүл доорхи цус хуралт бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учруулсаны улмаас Б.Ч************** ийн амь нас хохирч бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад |
| ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Б********* нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Р********* сумын ******* дугаар багийн нутаг З********* гэх газар хөлд торсон гишүүг арагш авч шидсэний улмаас иргэн Б.Ч************** ийн толгойн тус газар нь онож түүний амь биед аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас нас баран бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б********* ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...З********* нэртэй уулан дээр гарцгаагаад овооны дэргэд сууцгаасан. Тэнд Д************** , Б********************* , Ч************** бид дөрөв очсон. Тэнд очоод авч явсан архи пивоо ууцгаасан. Б********************* , Д************** хоёр сумын төв рүү яваад ирэхдээ 0.75 литрийн Б********* , хоёр том пиво, 20 ширхэг хуушуур авч ирсэн. Тэгээд Ч************** найз охиноо авч ирсэн. Ч************** над руу агсаад архи уухгүй яагаад байгаа юм наад архинаасаа уу түрүүний архинаас уугаагүй биз дээ гэхээр нь би архи ууж чаддаггүй та нар архиа өөрсдөө уу гэж хэлсэн. Тэгтэл Ч************** босч ирээд миний зүүн шанаа руу гараараа нэг цохьсон мөн заамдаж аваад мушгиж унагаагаад доороо хийгээд гараараа миний нүүр рүү цохьсон. Энэ үед Б********************* , Д************** хоёр ирээд салгасан. Миний ард Ч************** үлдсэн үгүйг мэдээгүй хөлд нэг юм тулахаар нь хартал гишүү байхаар нь санаандп/й арагш шидсэн. Би Ч************** ийг ононо, цохино гэж гишүү шидээгүй...Би ийм зүйл болсонд маш их харамсаж байна..." гэх мэдүүлэг, Хохирогч Д.Б********* ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ".. .2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр миний хүү гэртээ байж байгаад 12 цагийн үед гэрээсээ гараад явсан. Ангийнхантайгаа уулзана гээд дүү нартаа хэлээд явсан байсан. Маргааш өглөө нь ийм зүйл болсныг мэдсэн. Төрсөн ах дүү шиг өссөн хоёр хүүхэд ийм байдалд хүрсэн байна, нэгнийгээ санаатай ална ч гэж байхгүй, санамсаргүй юм болцгоосон юм шиг байгаа юм. Эд нар нийлж архи уудаг нь буруу болсон байна. Манай эхнэр Б******** ын аав Б*********э хоёр нэг эхээс гарсан ах дүүс байгаа юм Ч************** Б******** хоёр хар багаасаа нэг дор дэрсхэн өссөн, яг л ах дүүс шиг байдаг хүүхдүүд байсан. Надад гомдол санал алга нэгийг нь шороонд булчихаад, нэгийг нь шоронд явуулна гэдэг надад хэцүү байна..." гэх мэдүүлэг, Гэрч О.Б*******-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " ...Ч************** нь чи ахдаа томроод байгаа юм уу хийгээд өгсөн архи ууж чадахгүй байна уу ийшлээд уулзая энэ тэр гэж байснаа Б******** ын нүүр лүү нь алгадаад авсан уу цохиод авсан уу тэгтэл Б******** нь босоод хойшоо болсон чинь Ч************** нь очиж барьж аваад доороо хийгээд толгой орчим руу нь гараараа цохих шиг болохоор нь Д************** бид хоёр очоод салгасан. Д************** бид хоёр Ч************** ийг нь холдуулаад тэр хоёрыг аваад сууж байсан газар руугаа алхсан, би Ч************** той хамт араас нь алхсан, Б******** Д************** хоёр түрүүлээд алхсан явж байтал Б******** тонгойх шиг болсон тэгтэл нэг гишүү ирээд миний хажууд явсан Ч************** ийн |
| толгойны тэр хавьд нь оноод хугарчихсан. Энэ уед Ч************** ийн хамраас нь цус гарсан байхаар нь тэнд байсан ундаагаар хамрынх нь цусыг угааж арилгаад өмсөж байсан цагаан майкаар нь цусыг нь арчаад би өөрийнхөө пудволкыг өмсгөөд цамцыг нь өмсгөсөн чинь Ч************** би унтмаар байна, дахиж уухгүй гэхээр нь би газарт хажуу талаар нь харуулан хэвтүүлсэн. Тэгээд сууж байгаад Д************** бид хоёр сумын төв рүү 20 цагийн үед орж ирээд найз С*******-ийг гэрээс нь очиж аваад эргээд З********* гэдэг газраа очсон. Тэнд очоод үлдсэн пивоо ууж сууж байгаад нэг харсан чинь Б******** Б********* хоёр алга болсон байхаар нь энэ хүмүүс явчихсан юм чинь гурвуулаа Ч************** ийг аваад явъя гээд Ч************** ийг босгох гэсэн чинь босохгүй хөдөлгөөнгүй болчихсон... Гараа хойш савчих шиг болсон, биеэрээ эргэж харж янз бүр болоогүй, цааш харсан явж байснаа нэг гараа хойш нь савах шиг болсон Тухайн үед гадаа харанхуй болж байсан болохоор тийм ч сайн харагдаагүй..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 20-23 дугаар хуудас/, Гэрч Б.Д************** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Ч************** нь Б******** ын толгойн тус газар нь хоёр удаа алгадсан чинь Б******** босч ирээд хойшоо алхсан Ч************** босч ирээд Б******** ыг барьж аваад хоолойг нь боогоод газар дарж доороо хийгээд нүүр лүү нь хоёр гурван удаа цохиод авсан. Тэгэхээр нь Б********************* бид хоёр гүйж очоод Ч************** ийг Б******** ын дээрээс татаж холдуулаад би Б******** ыг аваад сууж байсан газар руугаа явсан. Алхаж явтал Б******** газар байсан гишүүг аваад зүүн гараараа хойш нь шидчихсэн. Тэгэж гишүү шидэхдээ Б******** урагшаа харсан чигтээ алхаад явж байсан...Тэгээд анх сууж байсан газраа ирээд суунгуут Ч************** араас нь ирээд Б******** ыг хоёр удаа гараараа цохьчихоод газар суусан. Энэ үед Ч************** ийн хамраас цус гарсан байсан болхоор нь цусыг нь угаагаад өмсөж байсан майкаар нь арчаад Б********************* тайлаад өмсгөсөн Үүнээс хойш удалгүй барагцаагаар 2 орчим минутын дараа Ч************** газар хэвтээд унтаад хурхираад эхэлсэн Тэгэхээр нь бид нар за за унтаг унтаг явахдаа сэрээе гээд юмаа ууцгаасан. Архиа ууж байгаад харанхуй болсон Б********************* бид хоёр сумын төв рүү орж ирээд С*******-ийг гэрээс нь аваад эргээд З********* уулан дээр очсон. Б********* явмаар байна гэж байснаа нэг харахад Б******** тай алга болчихсон байсан. Тэгэхээр нь С*******-э Б********************* бид гурав явъя одоо Ч************** ийг сэрээе гэхэд хөдлөхгүй амьсгалахгүй болсон байхаар нь бид нар хурдан эмнэлэг дуудаарай гээд С*******-ийг мотоциклоор эмнэлэг явуулсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-28 дугаар хуудас/, Гэрч Э.Б******** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч************** нь хажуудаа сууж байсан Б******** ыг хоёр удаа алгадаад авсан чинь Б******** нь босоод цаашаа болох гэтэл Ч************** босч ирээд Б******** ыг боож унагаагаад газар дарчихсан. Тэгсэнээ дээрээс нь цохиод байсан уу, цохих гээд байсан уу дээрээс нь дараад байхаар нь Б********************* , Д************** хоёр очиж салгаад тэр хоёрыг авч ирж сууж байсан газраа |
| суулгасан Тэр уед Ч************** ийн хамраас нь цус гарсан байсан болохоор тэрийг нь угааж майкаар нь арчаад Б********************* нь өөрийнхөө пудволкыг тайлаад өмсүүлээд суулгасан чинь Ч************** газар хэвтээд унтаад өгсөн. Тэгсэн нөгөө хэд нь хэсэг унтаг унтаг гээд өөрсдөө архиа уугаад суусан. Хэсэг сууж байгаад нэг их удаагүй барагцаагаар 22 цагийн үед л байх Б********************* Д************** хоёр нь сумын төв рүү яваад нэг их удалгүй хүрээд ирсэн, ирэхдээ С*******-э гэдэг хүнийг дагуулаад ирсэн байсан. Тэд нар ирээд архи ууж сууцгаасан би 00 цаг болж байхад Б******** аар явган алхаж хүргүүлээд гэртээ харьсан. Б******** нь намайг гэрийн хаалган дээр хүргэж өгөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-33-р хуудас/, Гэрч Г.С*******-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...гадаа мотоцикль сигналдхаар нь гараад харсан чинь Д************** , Б********************* хоёр нэг мотоцикльтой байж байсан. Тэгээд нэг газар очиж хэсэг юм ярьж суух уу гэхээр нь би за тэгье гээд гээд тэр хоёртой нийлээд З********* ууланд очсон. Тэнд очиход уулын модон дотор Б******** , Б********* гэдэг хоёр хүн сууж байсан хажууд нь Ч************** унтаж байсан тэд Ч************** ийг сая тасраад уначихлаа гэж байсан. Би очоод Б********************* , Д************** хоёртой юм ярьж пивоноос нь ууж сууж байтал Б******** нь тэр Б********* гэдэг охинтойгоо алга болчихсон байсан. Тэгэхээр нь бид гурав хашгираад ирэхгүй болохоор нь явсан юм байлгүй бүгдээрээ ч гэсэн явъя гээд Б********************* нь Ч************** тоо сэрээрэй гэсэн чинь нөгөөдөх нь сэрэхгүй байсан. Тэгсэн чинь Б********************* нэг л сонин болсон байна хурдан эмнэлэг дуудаарай гэхээр нь би шар ногоон өнгийн мотоциклиор нь сумын төв рүү орж эмнэлэг дээр ирээд нэг танихгүй эмчийг жолоочтой нь хамт авч очиж үзүүлсэн чинь нас барсан байна гэж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-35 дугаар хуудас/, Гэрч Б.Ш********* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Манай сувилагч Н********* над руу утасдаад та өнөөдөр өдрөөр дуудлагатай юм байна. З********* гэдэг газарт нэг ухаангүй хүний дуудлага ирлээ гэхээр нь ямар хүн дуудлага өгсөн бэ гэсэн чинь халамцуу жаахан залуу хүн байна гэхээр нь би хээр байгаа согтуу хүний дуудлаганд би заавал цагдаатай хамт явна гэсэн чинь манай сумын хоёр цагдаа Улаан-Уулд байна гэхээр нь би наад дуудлага өгсөн хүнээ колонк руу явуулчих гэсэн чинь колонк дээр нэг мотоцикльтой хүн ирээд З********* гийн модон дотор ухаангүй хүн байна нэрийг нь Ч************** гэдэг юм гэхээр нь би за, за чи замаа заагаад яваарай гээд тэр мотоцикльтой хүнийг дагаад З********* уулын овоон дээр гарсан. Тэгтэл тэр эрэгтэй хүн цаашаа машин явахгүй байх та мотоцикль дээр суугаад яваач гэхээр нь би хамт явж байсан бага эмч Д************** гийн хамт нөгөө залуугын мотоциклийн араар суугаад З********* гийн оройн мод руу орсон. Тэнд очиход бас хоёр эрэгтэй залуухан хүн байсан. Хажууд нь хоёр мотоцикль байсан. Намайг тэр газар дээр нь очоод байж байтал араас миний сууж явсан машин хүрээд ирсэн. Тэгээд газар хэвтэж байгаа хүний пульсийг нь үзээд зүрхийг чагнаад хариу урвал байхгүй нас барсан байхаар нь тэнд |
| байсан хүмүуст нь нас барсан байна гэж хэлсэн. Тэгтэл тэр гурван хуүхдууд хачин болоод нэг нь уйлаад байсан ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-40 дүгээр хуудас/, Гэрч П.Л********* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр миний хүү 12 цагийн үед ангийнхантайгаа уулзана гээд дүүдээ хэлээд гараад явсан байсан. Намайг өглөө гарахад хүү минь унтаж байсан юм Тэгээд маргааш нь ийм зүйл болсон гэдгийг мэдсэн...Б******** нь миний төрсөн ахын хүүхэд байгаа юм. Б******** , Ч************** хоёр төрсөн ах дүү шиг өссөн, ямар нэгэн муу харилцаагүй. Нэгийгээ алдсан, бид нар нэгийгээ шоронд явуулна гэдэг хэцүү байна. Энэ хоёр нэгийгээ санаатай зодож цохиод алчихаар хүмүүс биш...гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-12 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 13-14, 48-53 дугаар хуудас/, Б.Ч************** нь тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан талаар Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Н********* ын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 71 тоот дүгнэлт /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Эрүүгийн 201622000431 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ Хохирогч Д.Б********* нь хохирол төлж барагдуулсан гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 113 дугаар хуудас /-аар тогтоогдож байна Шүүгдэгч Б.Б********* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл *******, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. |
| Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 43 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|