| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0159/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/213 |
| Огноо | 2016-03-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/213
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН шийтгэх тогтоол |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, Улсын яллагч Л.Отгончимэг, Шүүгдэгч Ж.Н**** , Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж**** ийн Н**** т холбогдох эрүүгийн 201622000488 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х***** Ж**** ийн Н**** , 1980 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Т***** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **********тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж
Шүүгдэгч Ж.Н**** нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн |
| сумын *******тоотод оршин суух Б.Г****** гийн гэрээс түрийвчтэй мөнгө, монтен ээмэг бөгж зэргийг хулгайлан авч 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 08 дугаар 05-ны өдөр Тариалан сумын *** дугаар багийн иргэн Ц.Н**** ийн гэрээс мөнгөн хэрэглэлтэй эмээл, үхрийн ширэн бугуйл, бэлэн 150.000 төгрөг, шар өнгийн дурдан бүс, шар эврэн иштэй жижиг хутга, хар нүдний шил, 'Хайрхан нэртэй мотоцикль зэргийг хулгайлан авч 6.895.000 төгрөгийн буюу бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ж.Н**** нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******тоотод оршин суух иргэн Б.Г****** гийн гэрээс түрийвчтэй мөнгө, монтен ээмэг бөгж зэргийг хулгайлж 500.000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар 05-ны өдөр Тариалан сумын 5 дугаар багийн иргэн Ц.Н**** ийн гэрээс мөнгөн хэрэглэлтэй эмээл, үхрийн ширэн бугуйл, бэлэн 150.000 төгрөг, шар өнгийн дурдан бүс, шар эврэн иштэй жижиг хутга, хар нүдний шил, “Хайрхан” нэртэй мотоцикль зэргийг хулгайлж 6.895.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Н**** ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "... Би Н**** , Ө****** нарыг Тариалан сум явсан хойгуур нь гэрт нь байсан хар нүдний шил, мөнгөн тоноглолтой эмээл, суран бугуйл, нарийн дурдан бүс, улаан өнгийн мотоцикль зэрэг эд зүйлийг хулгайлсан. Мөрөн сумын *** дугаар хороонд байдаг Г**** гийнд очсон. Тэндээс гарахдаа орон дээр байсан эмэгтэй хүний улаан өнгийн түрүүвчийг аваад гарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг, Хохирогч Б.Г****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Охиныг ороход Н**** дээлээ өмсчихсөн өвөрлүүгээ юм хийх шиг болсон гэсэн. Удалгүй гэрээс гарч ирээд байшингийн үүдээр шагайгаад би явлаа гэхээр нь явж л байхгүй юу гэчихээд хийж байгаа зүйлээ хийгээд суусан. Хэсэг байж байгаад гэрт орж түрийвчтэй мөнгөнөөсөө ундаа авах гэтэл түрийвч байхгүй болсон байсан. Нөхөрлүүгээ залгаад түрийвч байхгүй аваад явсан байна, хамаатан садангийнх нь утас байна уу гэхэд манай нөхөр дүүгийнх нь утсыг өгсөн. Хүний машин гуйж аваад 40.000 төгрөгөөөр бензин хийгээд Н**** ыг хайсан шөнө унтаж байхад 6 цаг өнгөрөөгөөд Н**** өөрөө залгаад бичиг баримт чинь надад байна, өөрөө аваачиж өгөх гэхээр согтуу байна, хүнээр явуулчихъя гээд утсаа тасалчихсан. Дахиад залгаад байсан чинь түрийвч хаясан газраа хэлсэн. Очоод авахад дотор нь виза карт, жолооны үнэмлэх, 10 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг байсан. 7.2 граммтай монетон ээмэг бөгжийг одоогоос 3 жилийн өмнө Тэвхэн ХҮТ-өөс 540.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гомдолтой байгаа хулгайд алдсан зүйлээ нэхэмжилнэ... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-18 дугаар хуудас/, |
| Хохирогч Ц.Н**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн"... Н**** гэдэгхүнийг мал маллуулахаар гэртээ авч ирсэн. Н**** т та хонио харж байгаарай гэж хэлтэл та нар ойрхон явах юм уу, хол явах юм уу гээд байсан. Тэгэхээр нь Н**** т хол явах гэж байгаа гэж хэлээд нөхөр хүүхдүүдтэйгээ хамт машинаар сумын төврүү орсон. Сумын төв орчихоод орой 22 цагийн үед Б*** багт гэртээ очтол хонинд явсан морь аргамжаатай, хонь гэрийн гадаа хотолсон байдалтай байсан. Гэртээ яваад ороход гэрт Н**** байхгүй гэр дотор байсан төмөр цагаан орны доогуур ил байсан 10 мөнгөн завхайтай монгол эмээл байхгүй, мөн гэрийн хоймор өлгөөтэй байсан 10 алд урттай үхрийн ширэн бугуйл шар цагирагтай, мөн байшингийн эд зүйл тавьдаг модон тавцан дээр байсан шар түрийвчин дотроос бэлэн хар нүдний шил, шар өнгийн дурдан бүс, шар эврэн жижиг хутга зэрэг эд зүйлүүдийг хулгай хийж гэрийн гадаа байсан улбар шар өнгийн мотоциклийг унаж явсан байсан. Тухайн мотоцикль нь**-** ХӨ* гэсэн дугаартай мотоцикль байсан. Манайд байсан 10 мөнгөн завхаатай эмээл болон бусад эд зүйлийг хулгай хийж мотоцикльтой хөдөлж явахыг манай хажуу талд байдаг С***** гэж хүн харсан байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ бүтнээр нь хүлээн авсан. Харин бэлэн 150.000 төгрөгөө аваагүй байгаа уг мөнгөө нэхэмжилнэ... " гэх мэдүүлэг/ХХ-ийн 41-45 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Р.Н**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 08 дугаар сарын 05-ны орчим манайд мотоцикльтой хүн ирсэн.Тэгээд мотоцикль зарах тухай юм ярьсан. 800.000 төгрөгөөр өгөх гэсэн хүн нь авсангүй гэж ярихаар нь гарч мотоциклийг нь сонирхсон. Тэгээд 500.000 төгрөгөнд өгөх юм уу гэхэд өгнө гэхээр нь уг мотоциклийг авахаар 4 болсон. Тэгээд мотоциклийг би авч үлдэж бэлэн байсан 50.000 төгрөгөө өгөөд замын унаанд суулгаж явуулсан маргааш нь дүүгийн данс гэж дансны дугаар үлдээсэн байсан. Тэр данс руу 430.000 төгрөгийг нь хийсэн баримт энэ байна. 2016 оны 08 дугаар сарын 22-ны орчимд намайг өвсөнд явсан хойгуур манай сумын хэсгийн төлөөлөгч хүрч ирээд миний худалдан авсан мотоциклийг хулгайн эд зүйл байна гээд манай эхнэр Ж.Л***** гээс хураан авч явсан байсан. Өөрийгөө Н**** гэдэг залуу Мөрөн сумын ****** тоотод байдаг гэж танилцуулж байсан. Банкны мөнгөний хэрэгтэй болоод мотоциклио зарах гэсэн юм гэж ярьж байсан. Миний авсан мотоцикль нь улаан шар өнгийн “Хайрхан” нэртэй мотоцикль байсан Уг мотоциклийг худалдаж авсан 480.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/, Гэрч Т.О**** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 08 дугаар сарын 06- ны өдөр Мөрөн сумаас Тариалан сум руу явах замдаа И*** сум, Т***** сумын хэсгийн цагдаагийн газарт алдсан эд зүйл болох мөнгөн эмээл, 10 гаран алд суран бугуйл, хайрхан нэртэй мотоцикль, хутга зэрэг эд зүйлс хулгайд алдсан байна гэж хэлсэн. 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Н**** гэж хүний мотоцикльтой явсан зүгийн зам мөрийг дагаж явж үзтэл замд хулгайд алдагдсан гэх мөнгөн тоноглолтой мөнгөн эмээлийн тохом, хөх цэнхэр өнгийн цүнхтэй хувцсыг Н**** гэж хүний явсан замаар явж олж авсан. Тухайн өдөр Н**** гэж хүнийг явсан эсэхийг нь тодруулахаар Б*** багийн зам дагуу болон |
| Зулэгтийн гүүр гэх газар хүнтэй очиж уулзсан чинь дугуйн насос хайсан хүн явж байсан гэж хэлж байсан. Би Зүлэгтийн гүүр гэх газраас Ө****** ахаас салаад Тариалан сумын төврүү явсан. Улаан эмжээртэй эсгий тохом, цэнхэр өнгийн цүнхтэй хувцсан дотор нь хар өнгийн байхаа малгай, шар дурдан бүс, ноосон цамц, хоёр ширхэг отвёрка, сим картны үүр зэрэг эд зүйлс дотор нь харагдаж байсан. Манай ах эгч хоёр хулгайд эд зүйлээ алдсаныхаа дараа Н**** гэж хүнийг ирж олж сураглахаар миний приус машинд 40.000 төгрөгний бензин хийж 500 гаран км явсан байсан..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 46-47 дугаар хуудас/, Гэрч Л.С***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Намайг гэрийн гадаа гэрийнхээ ойр зуурын ажпаа хийгээд сууж байтал манай зүүн талд байдаг малчин айл Ө****** , Н**** нарын гэрийн зүгээс улаан өнгийн мотоцикльтой, тод цэнхэр өнгийн дээлтэй, мотоцикпийнхоо ачаан дээр юм дарж боосон бололтой мотоцикль унасан хүн манай гэрийн урдуур ойрхон явж өнгөрсөн. Тухайн мотоцикльтой хүнийг би жимсэнд яваад ирж байгаа хүн юм болов уу гэж бодсон боловч мотоцклийнхоо ачаан дээр ямар нэгэн ачаа бараа ачиж ганзаглаагүй ачаан дээрээ юм дарж боосныг нь хараад явдлын хүн юм бодоод л өнгөрсөн ..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/, Гэрч Ё.Д**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 08 дугаар сарын эхээр намайг гэртээ орой 22 цагийн үед орж ирэхэд Н**** манайд ирчихсэн байсан. Би гэртээ ирээд мэнд мэдэлцэээд байж байтал Н**** надад нэг суран бугуйл өгөөд ах та энийг ав би таньд бэлэглэж байна гэхээр нь би хүний үнэтэй юмыг яах юм бэ гэсэн чинь зүгээрээ ах та нэг хэдэн төгрөг өгчих гэхээр нь би бензин хийчих гээд 20.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд би ахын дүү энэ бугуйлаа эргэж ирж авбал аваарай ах нь хүний үнэтэй юм хамаагүй авахгүй гэж хэлээд явуулсан. Тухайн үед Н**** саарал дээлтэй, хромон гуталтай явсан. Улаан өнгийн өндөр кирлонтой мотоцикльтой явсан. Ямар мотоцикль гэдгийг нь сайн анзаараагүй. Тухайн үед нь анзаараагүй байж байгаад сүүлд үзэхэд 10 алд үхрийн ширэн гуйлан цагирагтай сайхан л бугуйл харагдсан..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 50 дугаар хуудас/, Гэрч Ч.Э**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Ж.Н**** нь манайд ганцаараа улаан шаргал өнгийн “Хайрхан” гэсэн нэртэй мотоцикльтой ирсэн. Манайд ирэхдээ мотоцикль дээр нэг эмээл ганзаглаж ирсэн. Эмээл нь 10 завхай мөнгөн хэрэгсэлтэй эмээл байсан. Надад тэр эмээлээ бэлэглэсэн. Би эмээл бэлэглэж байгаа хүнд зүгээр байгаагүй бэлнээр 300.000 төгрөг өгсөн. 300.000 төгрөгөө би Н**** оос нэхэмжпэхгүй ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-53 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 27-38 дугаар хуудас/, Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 59 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Н**** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. |
| Эрүүгийн 201622000488 дугаар хэрэгг авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Ж.Н**** оос 480.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Г****** д, 150.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Н**** т, 480.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжпэгч Р.Н**** ид тус тус олгох нь зүйтэй байна. Хохирогч Б.Г****** нь шүүгдэгч Ж.Н**** ыг эрж хайсны бинзений зардал 40.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжпэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ж.Н**** нь урьд 2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээп/й үлдсэн 1 жил 8 сар 19 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлж сулласан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамж /ХХ-ийн 85, 87-103, 108-109 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Н**** ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн ба харин ялтай байдлыг өршөөн хэлтрүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь согтуурсан үедээ, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Эрүүгийн 201622000488 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыгтус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон |
| ТОГТООХ нь:
7 Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н**** т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 - д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР |