| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0156/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/215 |
| Огноо | 2016-04-11 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/215
| ХӨВСГӨЛ АИМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, Улсын яллагч Л.Отгончимэг, Хохирогч Д.Б**** , Шүүгдэгч Г****ын Б**** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Г.Б**** д холбогдох эрүүгийн 201622000600 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчи биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А**** овогт Г****ын Б**** , 1985 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Г*** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, Хөвсгөл аймгийн Г*** сумын ** дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД********дугаар регистртэй. Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/ Шүүгдэгч Г.Б**** нь Хөвсгөл аймгийн Г*** сумын төвд иргэн Д.Б**** ыг зодож биед нь эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, нэг шүдний эмтрэл, бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Г.Б**** нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Г*** сумын төвд иргэн Д.Б**** ыг зодож бие махбодид эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, нэг шүдний эмтрэл, бүхий гэмтэл учруулсан болох нь: Шүүгдэгч Г.Б**** ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд * мэдүүлсэн: "... /хавтаст хэргийн 25-29 дугаар хуудас/, Хохирогч Д.Б**** ын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: "...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн үед ажлаа хийгээд өрөөндөө хүүхдэд хичээл зааж өгөөд байж байтал салсан |
| нөхөр Б**** ширээн дээр байсан гар утсыг ямар ч юм хэлэлгүйгээр аваад гараад явсан. Тэгээд 13 цаг 40 минутын үед Б**** над руу залгаад Б******** гэх айлд чиний гар утсыг орхисон. 180.000 төгрөгтэй очоод ав гэхээр нь би 13 цаг 45 минутын үед тэр айл руу орох гээд таампарт нь зогсож байтал Б**** араас орж ирээд миний баруун гуя руу хөлөөрөө 2 удаа өшиглөөд, гараараа миний баруун шанаа руу 2 удаа цохисон. Тэгэхэд амнаас цус гараад аманд хатуу юм тэмтрэгдээд шүлс цустай залгигдаад байхаар нь гаргаж хартал миний шүд хугараад унасан байсан. Тэгээд би хэсэг ухаан алдсан бололтой нэг харсан чинь газарт хэвтэж байсан. Тэгээд би босоод тэр айлын эхнэрийн утсыг нь гуйж аваад аав руугаа залгаад хэсгийн төлөөлөгч аваад хүрээд ирээч гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 8-9- р/ хуудас, Гэрч Ц.Б********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Тухайн өдөр эхлээд эхнэр болох Б*********нь манайд ирсэн. Нөхөр Б**** нь надад Iphonr маркийн гар утас надад мөнгө хэрэг болоод байна. 500.000 төгрөг зээлүүлээч хэд хоногийн дараа адуу зараад мөнгийг нь өгье гээд надад барьцаанд өгсөн. Тэгтэл 180.000 төгрөг барьсаар Б**** ийн утсыг авна гээд ирсэн. Тэгэхээр нь би надаас 500.000 төгрөг аваад явсан гэтэл Б*********нь Б**** 180.000 төгрөг өгөөд ав гэсэн гээд байхаар нь би нөхөрийг нь дуудаад учрыг нь олох гэсэн юм. Тэгээд их удалгүй манай гэрийн үүдээр орж ирээд таамбарт сууж байсан Б*********ыг цохисон. Тэр үед манай эхнэр дундуур нь орж Б**** ийг салгасан гэх мэдүүлэг/хх-ийн 12-13-р/ хуудас, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 363 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Д*******гийн Б*********ын биед гэмтэл учирсан байна. Д*******гийн Б*********ын биенд эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд ханГ*** тай байх тул шүүгдэгч Г.Б**** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Д.Б**** нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б**** д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байна гэх ба прокурор шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнээр” хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. |
| Шүүгдэгч Г.Б**** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000600 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч А**** овогт Г****ын Б**** ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Б**** д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б**** ийн урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР |