| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-08-29 |
| Зүйл хэсэг | 21.4.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн """"""""""""" дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Б,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шинжээч эмч: Б.Г /цахимаар/,
Гэрч: С.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Ганбат /цахимаар/, Б.Батжаргал, Г.Адъяатогтох,
Шүүгдэгч: Л.А нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн """"""""""""" дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Л-нгийн Ад холбогдох эрүүгийн 2427000500136 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""""""""""""суманд төрсөн, 37 настай, """""""""""""""""""""""""""ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт """"""""""""""""""""""""""""оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, """""""" регистрийн дугаартай, Ш овогт Л-нгийн А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь """"""""""""""""" шинжээч томилсон тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б овогтой Г-н биед шинжилгээ хийсэн 80 дугаартай дүгнэлтийг “гэмтэл тогтоогдсонгүй” гэж зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь
1.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед үзлэг хийсэн өдрийг хэзээ байсныг яг хэлэхэд сайн санахгүй байна. Улсын яллагч яллах дүгнэлт уншлаа. Тухайн өдөр Г ажил тарах гэж байхад нэлээн бүрэнхий болчихсон байсан санагдаж байна. Тэгээд эхнэртэйгээ орж ирсэн. Зүүн хөлдөө гипстэй байсан. Орой болчихлоо. Гялс үзүүлчхээд явмаар байна. Би аймагт үзүүлсэн гэсэн. Тэгээд үзлэгээ эхлүүлж үзсэн. Таны аймагт үзүүлсэн баримт чинь хаана байна вэ гэхэд надад өвдсөн зүйл байхгүй, өгөхгүй байж болно биз дээ. Явмаар байна гэхээр нь тэгж болохгүй. Аймаг явахгүй юм бол """""""""" эмнэлэг дээр очоод үзүүлээд зургийг нь авхуул гэхэд Г авхуулахгүй гэж хэлсэн. Авхуулчхаад эргээд хэлээрэй гэхэд за гэж хэлсэн. Эргэж надад юу ч хэлээгүй. Алга болчихсон. Эхнэр нь тухайн үед дэлгэц нь хагарсан утсаар нэлээн бүрсгэр зураг үзүүлж байсан. Нэр, хаана, хэзээ гэсэн он сар байхгүй байсан. Үүгээр дүгнэлт гаргана гэж байхгүй. Журамд утсаар хараад дүгнэлт гаргана гэсэн зүйл байхгүй. Таных мөн, биш гэдгийг мэдэхгүй юм байна гээд ойлгуулаад гаргасан. Тогтоолоор томилсон Зээс үзүүлсэн тухай ярилаа. Эмнэлгийн холбогдох бүх баримтыг авч ирэх хэрэгтэй байна гэхэд тэгье гэсэн. Г ч би зүгээр, өвдөхгүй байна, өгөхгүй гээд байна гэсэн. Надад эмнэлгийн холбогдолтой баримт огт ирээгүй. Дүгнэлтийг хугацаандаа шахагдаад гаргасан. Г өөрөө зүгээр гэсэн. З надад өгөөгүй. Би дүгнэлт гаргасан. З баримт өгөөгүй. Тогтоол дээр шинжлэн судлуулах шинжилгээний объект эмнэлгийн бичиг баримтыг тухайн үед дурдаагүй. Хамт өгөөгүй байсан. Эмнэлгийн бичиг баримт гэх мэт нотлох баримтаар явна шүү дээ. Хүний яриагаар дүгнэлт гаргахгүй. Гол шаардлагатай нотлох баримтуудыг өгөөгүй. Тэгээд дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтийн хувьд тухайн үеийн яг л миний гаргасан журмаа барьсан үнэн зөв дүгнэлт гэж бодож байна” гэв.
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...шинжээч эмч Ад шинжээчийн тогтоолоо өгөхөд одоо наадахыг чинь би хараад мэдэхгүй, яагаад гэвэл зураг нь байхгүй учир шууд хараад мэдэх боломжгүй” гэхээр нь би “бүсийн оношилгооны төвд үзүүлж хөлийнхөө зургийг авахуулсан рентгэний зургийг төрийн байгууллага руу шууд явуулж өгдөг гэж надад тайлбарласан, мөн миний хөлийн хуруу хугарсан, яс сэтэрсэн гэх оноштой” гэдгийг Ад хэлэхэд “тэр бичиг чинь аймгаас өчнөөн юм болж байж ирнэ, бөөн ажил болно, чи """""""""" рентгенд харуулчих” гэсэн. Л.А миний биед үзлэг хийгээгүй, харилцан ярилцаад л өнгөрсөн, би харин хөлийн зургаа Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд авахуулсан, хөлийн эрхий хуруу хугарсан талаараа тайлбарласан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,
Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд өөрийн үүрэгт ажлаа хийгээд байж байтал 09 цагийн үед сумаас Г гэдэг хүн машинд мөргүүлсэний улмаас хөлөө гэмтээсэн мөн зүүн хөлийн тавхайнаас өвдөгний дунд хэсэг хүртэл хөлөө гипсдүүлсэн, хөдөлж чадахгүй, нилээд зовиуртай, тэргэнцэр дээр суугаад яаралтай тусламжийн тасагт ирсэн. ...хөлийн 1 дүгээр хурууны шивнүүр яс ташуу хугаралтай байсан учир гэмтлийн амбулаториор үзүүлж, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахуулахаар шийдэж энэ тухай Гд тайлбарласан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1993 оноос өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн """""""""" рентген техникчээр ажиллаж байна. Б.Г гэх эрэгтэй 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12:50 цагт манай эмнэлэгт зүүн хөлийнхөө тавхай шивнүүрийн рентген зургийг авахуулсан. Б.Г зураг тухайн өдөртөө удалгүй гарсан. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинжээч эмч А надруу утасдаад “Г-н рентген зургийг мэйлээр явуулчих” гэсэн тэгээд би Г-н рентген зургийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16:45 цагийн үед Л.Агийн """"""""" хаяг руу нь явуулсан. Удалгүй шинжээч эмч А надруу “ирлээ баярлалаа” гэсэн мэйл явуулсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний санаж байгаагаар 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 11, 12 цагийн орчимд ирсэн санагдаж байна. Тухайн үед би Б.Гтай уулзахад хөлөндөө гипс тавиулчихсан байсан бөгөөд давтан рентген авахуулах гэж байгаа юм гэж хэлсэн. Улмаар би 300 тэмдэгт буюу асуумжийг бөглөөд рентген зураг авахад Б.Г зүүн хөлийн эрхий хурууны 2 дугаар үе дайрсан хугаралтай байсан. Ингээд байж байтал яаралтай дуудлага ирээд явчихаад эргээд ирэхэд Б.Г нь явчихсан байсан. Тэгээд маргааш нь санагдаж байна би ажил дээрээ байж байтал ойролцоогоор 19 цагийн орчимд Д гэх залуу ирээд Б.Г эмнэлэгт үзүүлсэн холбогдох материалыг авъя гэхээр нь танд өгөх боломжгүй гэдгийг нь хэлэхэд Д нь "Г бид хоёр хоорондоо тохиролцсон, санал гомдол байхгүй, Г намайг миний эмнэлэгт үзүүлсэн юмнуудыг авчих гэж хэлсэн" гээд байсан миний хувьд Дд өгөх боломжгүй гэдгийг нь хэлээд түүнд Г-н үзүүлсэн материалыг өгөөгүй. Ингээд байж байхад тухайн орой шинжээч эмч Л.А Д гэх хүний утас руу залгаж түүний утсаар надтай ярьсан. Ингэж ярихдаа Л.А нь "Б.Г үзлэгийг хөнгөн байдлаар гэмтэлгүй гэдэг байдлаар гаргаад өгөх боломж байна уу” гэхээр нь боломжгүй та яагаад ингээд утсаар яриад байгаа юм бэ, яагаад албан тоот бичиггүй авах гээд байгаа юм бэ гэдэг зүйлийг хэлсэн" ийм яриа болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 327 дугаартай “...1.2.Б.Г 2023.12.28-ний зүүн шилбэ, шагай, тавхайн рентген шинжилгээгээр зүүн хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ясны сэлтэрсэн хугарал гэмтэлтэй байна. Уг гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...5.Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №80 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/,
""""""""""""""" Н.Зийн бүртгэлийн 280 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдлын материалд Б.Гд хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/,
Шинжээч эмч Л.Агийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 80 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: ил харагдах гэмтэлгүй. 1.Б.Г биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлтийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,
Цахим хаягт үзлэг хийсэн “..Ж.Гийн цахим хаягнаас Л.Агийн цахим хаягруу рентген зураг явуулсан” талаарх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 103-111 дүгээр хуудас/,
Яллагдагч Л.Агийн албан тушаалд томилогдсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 51-59 дүгээр хууудас/,
Гар утсанд үзлэгхийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 102-114 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар 9 минут 15 секундын бичлэг бүхий Сиди-г хэрэгт хавсаргасан талаарх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 165-168 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.2. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дараах нотлох баримтуудыг шинжлэх судалсан. Үүнд:
Хүний их эмч Э.Бгийн эмчийн онош /1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төв шинжээч эмч Л.Агийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,
Дүрслэл оношилгоны илгээх бичиг, Дүрслэл оношилгоны хариу “2023.12.28-ны зүүн шагайн үе, тавхайн рентген /зураг1*4ш/: Зураг чанарын шаардлага хангахгүй тул шинжилгээний CD шаардлагатай” дүгнэлт бичсэн эмч О.О 2024//03/14, /1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,
Дүрслэл оношилгоны илгээх бичиг, Дүрслэл оношилгоны хариу “2023.12.28-ны зүүн шилбэ, шагай, тавхайн рентген /CD*1ш/: Зүүн хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ял сэтэрсэн хугаралтай” дүгнэлт бичсэн эмч О.О 2024//03/28, /1 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/,
Шинжээч томилсон тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар хуудас/,
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Л.А эмчийг танихгүй. Төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед шинжилгээний хариуг авахаар очсон боловч Б эмч өгөөгүй. Ингээд Цагдаагийн хэлтсийн байранд очсон. Шүүхийн шинжилгээний хэлтэс нь Цагдаагийн хэлтсийн байранд байдаг юм байна лээ. А эмч ажлын цаг тараад гарч ирсэн. Энэ үед нь Г-н шинжилгээний хариуг аваад таньд өгөх гэсэн боловч эмнэлэг шинжилгээний хариуг өөр хүнд өгөхгүй гээд байна гэж А эмчид хэлсэн. Тэгвэл Гд өөрөө ирээд шинжилгээний хариугаа авчирч өг гэж хэлэхгүй юу гэсэн. Би А эмчээс ямар дүгнэлт гарах бол гэмтлийн зэрэг нь яаж гарах бол гэж асуухад “би мэдэхгүй, төв эмнэлгээс рентгин зураг нь эмчийн бичгийн хамт ирсний дараа би дүгнэлт гаргадаг” гэж надад хэлсэн. Би ингээд шинжилгээний хариугаа өөрөө ирж ав гэж байна гэж Гд хэлсэн. Би А эмчид шинжилгээний хариуг нөгөө эмчтэй юм гэж хэлсэн. А эмч тухайн хохирогч нь өөрөө ирж хариугаа авахгүй бол одоо эмчтэй нь намайг нэг яриал болохгүй бол өөрөө ирж шинжилгээний хариугаа авч өгнө дөө гэж хэлсэн. Ингээд нэгдсэн эмнэлгийн эмч Бг шинжээч эмч Атай өөрийн гар утсаар яриулсан. Энэ хоёр эмч хоорондоо юу ярьсан гэдгийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Он гарсны дараа З намайг """"""""""""" руу явж шинжээчид үзүүл хэлсний дагуу шинжээч томилсон тогтоолыг нь аваад С.Дын эхнэр үхэдтэй Б.Д-н машинаар С.Д бид нар """"""""""""" руу ирээд шинжээч эмч Л.Ад би шинжээч тогтоолоо өгөхөд “одоо наадахыг чинь би аад мэдэхгүй, яагаад гэвэл зураг нь байхгүй учир шууд хараад мэдэх боломжгүй” хээр нь би “Бүсийн оношилгооны төвд үзүүлж, хөлийнхөө зургийг авахуулсан, "рентгений зургийг Төрийн байгууллага руу шууд явуулж өгдөг гэж надад тайлбарласан, мөн миний хөлийн хуруу хугарсан, яс сэтэрсэн гэх оноштой” гэдгийг Ад хэлэхэд “Тэр бичиг чинь аймгаас өчнөөн юм болж байж ирнэ, бөөн ажил болно, чи """""""""" эмнэлэг дээр рентенд харуулчих” гэж хэлсэн, тухайн үед ажил тарж байсан мөн """""""""""""ан дээр таньдаг айл байхгүй тул буцаж """""""""" руу яваад, маргааш нь эрт С.Дтай явахаар тохирсон, тэгсэн чэргааш өглөө нь С.Д биш Б.Д нь надтай хамт явахаар болсон байсан. Тэгээд би, Б.Д, Б.Д-н эхнэрийн эгч А гэдэг хүний хамтаар гурав """"""""""""" дээр ирж би рентенд зургаа авахуулахад эрэгтэй эмч нь надад хөлийн зураг нь орой юм уу өглөө гарна хүн явуулаад авчих гэдэг зүйл ярихаар нь бид гурав хамтдаа буцсан. Харин С.Д надтай утсаар яриад “Би """""" гэж байгаа зам цасанд боогдсон тул """""""" дайрахдаа таны хөлийн зургийг дайраад аваад шинжээч эмчид өгье” гэдэг зүйл ярьсан. Хөлийн зургаа авахуулсан өдрийн орой нь С.Д над руу залгаж “таны хөлийн рентений зургийг авахаар эмнэлэг дээр байна” гэж хэлсэн, тэгээл бодвол зургийг нь шинжээчид өгсөн юм байлгүй, над руу дахин цагдаагаас яриагүй. Л.А А нар уулзаагүй. С.Д бид нар эхний өдөр хамт ирсэн гэж би мэдүүлсэн, тэр өдөр бид хоёр """""""""" цагдаагийн хэлтсийн гадна ирээд машинд сууж үлдээд С.Д түрүүлээд Л.А байна уу үгүй юу гээд үзнэ гээд түрүүлээд ороод гарч ирээд байхгүй байна гэхээр нь машинд нь суугаад хүлээж байтал удалгүй С.Д дахин цагдаа руу орж үзээд гарч ирэхдээ шинжээч эмч нь ирчихсан байна гээд хэлсэн. С.Д, манай эхнэр бид гурав хамтдаа цагдаагийн хэлтсийн байр руу орж ирэхэд эмч нь өрөөндөө ороод ирчихсэн сууж байсан, тэгсэн эмч нь С.Дыг гарч бай гээд С.Д гарсан, харин эхнэр надтай үлдсэн. Тэгэхээр С.Д шинжээч эмчтэй уулзсан юм уу шинжээч эмч нь ирсэн гэдгийг нь хараад гарч ирсэн юм уу мэдэхгүй л байна л даа. Харин эхнэр бид хоёр Л.А эмчийн өрөөнөөс гарч ирсний дараа нь С.Д дахиж дотогш ороогүй бид нар шууд хөдлөөд сум руу буцсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,
Гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цаг хугацаагаа нарийн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би шинжээч эмч Ад гэмтлийн зэргийг тогтоолгох шинжээч томилсон тогтоолоо хүргүүлсэн, дараахан нь Л.А эмч над руу залгаад Б.Г-г ирж үзүүлэхэд нь эмнэлэгт /зүүлсэн баримт бичгүүдийг нь өг
ч явуулаарай гэж 1 удаа л хэлсэн. Тухайн үед надад Б.Г эмнэлэгт үзүүлсэн баримт нь миний гар дээр байгаагүй тул би Б.Гд эмнэлгийн бичиг баримтаа авч яваарай шинжээч эмчдээ өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт аваагүй ээ. Эмнэлгийн бичиг баримт байхгүй байсан. Харин гар утсан дээр дасан зургаа үзүүлж харуулахад наад зургийг чинь үзээд яах вэ юм мэдэгдэхгүй байна. Наад зургаа их хувиар нь авчир гэсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,
Гэрч С.Д шүүхийн хэлэлцүүлгийн шантанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед Б эмч надаар дамжуулаад Л.А эмчтэй ярьж байсан. Тэгэхдээ яриаг нь хурааж авч байсан. Яагаад гэвэл хохирогч Гтай 2 өдрийн өмнө ирж эмнэлэгт үзүүлсэн. А эмчийг тэгэхэд л анх удаа харж байсан. Тэгээд Л.А эмч """""""""" нэгдсэн эмнэлэгт очиж хөлийн зургаа авхуулаад, үзүүл гэсэн. Үзүүлсэн өдрөө """"""""""""""""""" сум руу явчихсан. Би хохирогчид хохирол гэж 6,000,000 төгрөг өгчихсөн байсан. Хохирогч өөрөө хот """""""""" хоёрын хооронд том тэрэгтэй явдаг юм байна лээ. Тэгээд сард 3 удаа явдаг. 1 сар гаран явсангүй. Одоо цагаан сар боллоо. Явж чадахгүй нь гээд байсан болохоор хохирлоо төлж хохирогчийг гомдолгүй болгосон. Тухайн үед надад зөрчлийн хэрэг үүсгээд арга хэмжээ авагдаж байсан. Хохирогч өөрөө """""""" үзүүлсэн шинжилгээний хариу гарахаар нь шинжээч эмч дээр авч өгөхөөр дүгнэлт гараад наад хэрэг чинь шийдэгдэх юм байна гэсэн. Би бас урагшаа ажил руугаа явах гэж байсан чинь """"""""" шинжилгээний хариу гарсан гэж байна. Г ар гэр, хамаатан садны хүнээ авчих гэж хэл гэсэн. Би Б эмчээс нь аваад Л.А эмчид өгчхөөд явах юм бодсон. Тухайн үед эрхий хурууны хугаралтай гэж гарсан гэсэн. Тухайн үед эмнэлэг дээр очоод Б эмчээс хөлийн зургийн хариуг нь авъя гэхэд дуудлагаар яваад 10-20 минут болсон. Хохирогч чинь ийм гэмтэлтэй ирсэн байна. Та 2 тохиролцсон юм уу. Гомдол санал байхгүй гэсэн юм байна лээ. Г болохгүй бол зүгээр байгаа хөлийнхөө зургийг авхуулаад Л.А эмчид өгөөд дүгнэлт нь ямар гарах нь уу гэсэн юм уу гэсэн юм. 2 хоногийн өмнө манай эхнэр, Г, Г-н эхнэр бид 4 байсан. Г-г үзүүлэхэд гипсдээд боочихсон болохоор мэдэгдэхгүй байна. Эмнэлэг орж үзүүл гэсэн байсан. Тэгээд үзүүлээд 1 зураг даруулсан байсан. Маргааш нь дахин үзүүлэх байсан юм байна лээ. Би маргааш нь """"""""""анд цагдаа дээр мэдүүлэг өгөх байсан юм. Хохирогч ирээд үзүүлэхдээ л Б эмчтэй тэгж ярьсан юм шиг байна лээ. Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зүгээр хөлийнхөө зургийг авхуулчих гэсэн юм шиг байсан. Хохирлоо төлчихсөн. Гэмтлийн зэрэг гаргаж асуудал болгоод явмааргүй байна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэр өдөр шинжилгээний хариу нь гарсан учир намайг очиж аваад Л.А эмчид өгчих гэсэн. Миний санаанд ч ороогүй. Хариуг нь өгөөд л явуулчих юм байх гэж бодоод хүлээгээд сууж байхад Б эмч өөрийнхөө өрөө рүү авч орсон. Түргэн тусламжаас хойшоо яваад байдаг юм байна лээ. Өрөөндөө оруулаад хөлийнх нь зургийг харуулсан. Гэмтэл нь ийм байна гэсэн. Энэ дүгнэлтийг аваад шинжээч эмч дээр очвол гэмтлийн зэрэг гарах юм байна. Чам дээр л асуудал үүснэ. Тэгэхээр чи хүнд шал дэмий хохирол барагдуулж байгаа юм гэж Б эмч хэлж байсан. Тухайн үед Л.А эмчийн царайг 2 хоногийн өмнө харж байсан. Огт танихгүй. Тэгээд Л.А эмчийн утас руу залгаад өөрийгөө танилцуулаад ярьсан. Эрдэнэзуу хийдийн тэнд дэлгүүрийн үүдэнд таарсан юм. Л.А эмч би ажилтай болоод гараад ирлээ. Чухал ажилтай юм уу гэхээр нь уулзаж асууж тодруулах зүйл байна гээд үнэнээ хэлсэн. Тухайн үед үнэн байдлаа л ярьж байсан. Утсаар ярихдаа хөлийнх нь зураг болохгүй бол энэ залуугийн хөлийн зургийг дараад явуулчихвал Л.А эмчид үнэнээ хэлээд гуйгаад үз гэсэн. Хэрвээ зургийг нь аваад гэмтлийн зэрэггүй гээд явчихдаг. Дараа нь ямар нэгэн асуудал үүсвэл хамаг буруугаа над руу чихээд асуудалд орох магадлалтай учир баримтжуулж авч байна гэсэн. А эмч нээх юм яриагүй. Энэ хүүхэд хохирогчтойгоо тохиролцсон юм байна. Хохирогч нь надтай уулзсан. Зүгээр байгаа хөлийнх нь зургийг дараад явуулах уу гэж л хэлж байсан. Наадах чинь хэн хэндээ асуудал болно. Гарсан хариугаа өгөөд явуул гэж хэлсэн. Тэгээд л салгасан. А эмч гарсан хариугаа явуулсан нь дээр байх. Хэн хэндээ асуудал үүсгээд яах вэ. Тэрнийхээ дагуу дүгнэлтээ гаргана гэж хэлсэн. Би Г-н бичгийг Л.А эмчид өгөөгүй” гэв.
Шинжээч эмч Б.Г шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Дүрс оношилгоог анх харсан. Хугарал тодорхойлогдохооргүй байсан. Өвөрхангай аймгийн рентген авхуулсан ч гэсэн илт хугарал байхгүй. Шарх сорвигүй. Хугаралтай гэж зөрүүтэй байсан. Ил хугарал байхгүй байсан учир дүрс оношилгооны эмчээр харуулсан. Хүнийг үзэхэд болсон хэрэг, зовиурыг сонсоно. Зарим тохиолдолд хүмүүс биеэ үзүүлэхгүй. Хувцсаа тайлахгүй гэж байхад тайлах эрх байхгүй. Тийм учраас гэмтэлгүй гэж дүгнэлт гаргадаг. Эмнэлгийн бичиг баримт байхгүй тохиолдолд дүгнэлт гаргаж болно. Хотод бол бичиг ирүүлээгүй учир дүгнэлтийг гаргав гээд дүгнэлтийг гаргадаг” гэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.А нь """"""""""""""""" шинжээч томилсон тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б овогтой Г-н биед шинжилгээ хийсэн 80 дугаартай дүгнэлтийг “гэмтэл тогтоогдсонгүй” гэж зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол ... шийтгэнэ” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилсан байдаг.
Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байх ба тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүн нь зориуд худал дүгнэлт гаргасан идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг, мөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан:
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...шинжээч эмч Ад шинжээчийн тогтоолоо өгөхөд одоо наадахыг чинь би хараад мэдэхгүй, яагаад гэвэл зураг нь байхгүй учир шууд хараад мэдэх боломжгүй” гэхээр нь би “бүсийн оношилгооны төвд үзүүлж хөлийнхөө зургийг авахуулсан рентгэний зургийг төрийн байгууллага руу шууд явуулж өгдөг гэж надад тайлбарласан, мөн миний хөлийн хуруу хугарсан, яс сэтэрсэн гэх оноштой” гэдгийг Ад хэлэхэд “тэр бичиг чинь аймгаас өчнөөн юм болж байж ирнэ, бөөн ажил болно, чи """""""""" рентгенд харуулчих” гэсэн. Л.А миний биед үзлэг хийгээгүй, харилцан ярилцаад л өнгөрсөн, би харин хөлийн зургаа Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд авахуулсан, хөлийн эрхий хуруу хугарсан талаараа тайлбарласан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 97-100 дугаар хууудас/, Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Л.А эмчийг танихгүй. ...Шүүхийн шинжилгээний хэлтэс нь Цагдаагийн хэлтсийн байранд байдаг юм байна лээ. А эмч ажлын цаг тараад гарч ирсэн. Энэ үед нь Г-н шинжилгээний хариуг аваад таньд өгөх гэсэн боловч эмнэлэг шинжилгээний хариуг өөр хүнд өгөхгүй гээд байна гэж А эмчид хэлсэн. Тэгвэл Гд өөрөө ирээд шинжилгээний хариугаа авчирч өг гэж хэлэхгүй юу гэсэн. Би А эмчээс ямар дүгнэлт гарах бол гэмтлийн зэрэг нь яаж гарах бол гэж асуухад “би мэдэхгүй, төв эмнэлгээс рентгин зураг нь эмчийн бичгийн хамт ирсний дараа би дүгнэлт гаргадаг” гэж надад хэлсэн. Би ингээд шинжилгээний хариугаа өөрөө ирж ав гэж байна гэж Гд хэлсэн. Би А эмчид шинжилгээний хариуг нөгөө эмчтэй юм гэж хэлсэн. А эмч тухайн хохирогч нь өөрөө ирж хариугаа авахгүй бол одоо эмчтэй нь намайг нэг яриал болохгүй бол өөрөө ирж шинжилгээний хариугаа авч өгнө дөө гэж хэлсэн. Ингээд нэгдсэн эмнэлгийн эмч Бг шинжээч эмч Атай өөрийн гар утсаар яриулсан. Энэ хоёр эмч хоорондоо юу ярьсан гэдгийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/, Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...З намайг """"""""""""" руу явж шинжээчид үзүүл хэлсний дагуу шинжээч томилсон тогтоолыг нь аваад С.Дын эхнэр хэдтэй Б.Д-н машинаар С.Д бид нар """"""""""""" руу ирээд шинжээч эмч Л.Ад би шинжээч тогтоолоо өгөхөд “одоо наадахыг чинь би аад мэдэхгүй, яагаад гэвэл зураг нь байхгүй учир шууд хараад мэдэх боломжгүй” хээр нь би “Бүсийн оношилгооны төвд үзүүлж, хөлийнхөө зургийг авахуулсан, рентгений зургийг Төрийн байгууллага руу шууд явуулж өгдөг гэж надад тайлбарласан, мөн миний хөлийн хуруу хугарсан, яс сэтэрсэн гэх оноштой” гэдгийг Ад хэлэхэд “Тэр бичиг чинь аймгаас өчнөөн юм болж байж ирнэ, бөөн ажил болно, чи """""""""" эмнэлэг дээр рентенд харуулчих” гэж хэлсэн, ... Л.А А нар уулзаагүй. С.Д бид нар эхний өдөр хамт ирсэн гэж би мэдүүлсэн, ... С.Д, манай эхнэр бид гурав хамтдаа цагдаагийн хэлтсийн байр руу орж ирэхэд эмч нь өрөөндөө ороод ирчихсэн сууж байсан, тэгсэн эмч нь С.Дыг гарч бай гээд С.Д гарсан, харин эхнэр надтай үлдсэн. Тэгэхээр С.Д шинжээч эмчтэй уулзсан юм уу шинжээч эмч нь ирсэн гэдгийг нь хараад гарч ирсэн юм уу мэдэхгүй л байна л даа. Харин эхнэр бид хоёр Л.А эмчийн өрөөнөөс гарч ирсний дараа нь С.Д дахиж дотогш ороогүй бид нар шууд хөдлөөд сум руу буцсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/, Гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цаг хугацаагаа нарийн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би шинжээч эмч Ад гэмтлийн зэргийг тогтоолгох шинжээч томилсон тогтоолоо хүргүүлсэн, дараахан нь Л.А эмч над руу залгаад Б.Г-г ирж үзүүлэхэд нь эмнэлэгт /зүүлсэн баримт бичгүүдийг нь өгч явуулаарай гэж 1 удаа л хэлсэн. Тухайн үед надад Б.Г эмнэлэгт үзүүлсэн баримт нь миний гар дээр байгаагүй тул би Б.Гд эмнэлгийн бичиг баримтаа авч яваарай шинжээч эмчдээ өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудас/, Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт аваагүй ээ. Эмнэлгийн бичиг баримт байхгүй байсан. Харин гар утсан дээр дасан зургаа үзүүлж харуулахад наад зургийг чинь үзээд яах вэ юм мэдэгдэхгүй байна. Наад зургаа их хувиар нь авчир гэсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 9107-108 дугаар хуудас/, Гэрч С.Д шүүхийн хэлэлцүүлгийн шантанд өгсөн “Тухайн үед Б эмч надаар дамжуулаад Л.А эмчтэй ярьж байсан. Тэгэхдээ яриаг нь хурааж авч байсан. Яагаад гэвэл хохирогч Гтай 2 өдрийн өмнө ирж эмнэлэгт үзүүлсэн. А эмчийг тэгэхэд л анх удаа харж байсан. Тэгээд Л.А эмч """""""""" нэгдсэн эмнэлэгт очиж хөлийн зургаа авхуулаад, үзүүл гэсэн. Үзүүлсэн өдрөө Өвөрхангай аймгийн """""""""" руу явчихсан. Би хохирогчид хохирол гэж 6,000,000 төгрөг өгчихсөн байсан. Хохирогч өөрөө хот """""""""" хоёрын хооронд том тэрэгтэй явдаг юм байна лээ. Тэгээд сард 3 удаа явдаг. 1 сар гаран явсангүй. Одоо цагаан сар боллоо. Явж чадахгүй нь гээд байсан болохоор хохирлоо төлж хохирогчийг гомдолгүй болгосон. Тухайн үед надад зөрчлийн хэрэг үүсгээд арга хэмжээ авагдаж байсан. Хохирогч өөрөө """""""" үзүүлсэн шинжилгээний хариу гарахаар нь шинжээч эмч дээр авч өгөхөөр дүгнэлт гараад наад хэрэг чинь шийдэгдэх юм байна гэсэн. Би бас урагшаа ажил руугаа явах гэж байсан чинь """"""""" шинжилгээний хариу гарсан гэж байна. Г ар гэр, хамаатан садны хүнээ авчих гэж хэл гэсэн. Би Б эмчээс нь аваад Л.А эмчид өгчхөөд явах юм бодсон. Тухайн үед эрхий хурууны хугаралтай гэж гарсан гэсэн. Тухайн үед эмнэлэг дээр очоод Б эмчээс хөлийн зургийн хариуг нь авъя гэхэд дуудлагаар яваад 10-20 минут болсон. Хохирогч чинь ийм гэмтэлтэй ирсэн байна. Та 2 тохиролцсон юм уу. Гомдол санал байхгүй гэсэн юм байна лээ. Г болохгүй бол зүгээр байгаа хөлийнхөө зургийг авхуулаад Л.А эмчид өгөөд дүгнэлт нь ямар гарах нь уу гэсэн юм уу гэсэн юм. 2 хоногийн өмнө манай эхнэр, Г, Г-н эхнэр бид 4 байсан. Г-г үзүүлэхэд гипсдээд боочихсон болохоор мэдэгдэхгүй байна. Эмнэлэг орж үзүүл гэсэн байсан. Тэгээд үзүүлээд 1 зураг даруулсан байсан. Маргааш нь дахин үзүүлэх байсан юм байна лээ. Би маргааш нь """"""""""анд цагдаа дээр мэдүүлэг өгөх байсан юм. Хохирогч ирээд үзүүлэхдээ л Б эмчтэй тэгж ярьсан юм шиг байна лээ. Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зүгээр хөлийнхөө зургийг авхуулчих гэсэн юм шиг байсан. Хохирлоо төлчихсөн. Гэмтлийн зэрэг гаргаж асуудал болгоод явмааргүй байна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэр өдөр шинжилгээний хариу нь гарсан учир намайг очиж аваад Л.А эмчид өгчих гэсэн. Миний санаанд ч ороогүй. Хариуг нь өгөөд л явуулчих юм байх гэж бодоод хүлээгээд сууж байхад Б эмч өөрийнхөө өрөө рүү авч орсон. Түргэн тусламжаас хойшоо яваад байдаг юм байна лээ. Өрөөндөө оруулаад хөлийнх нь зургийг харуулсан. Гэмтэл нь ийм байна гэсэн. Энэ дүгнэлтийг аваад шинжээч эмч дээр очвол гэмтлийн зэрэг гарах юм байна. Чам дээр л асуудал үүснэ. Тэгэхээр чи хүнд шал дэмий хохирол барагдуулж байгаа юм гэж Б эмч хэлж байсан. Тухайн үед Л.А эмчийн царайг 2 хоногийн өмнө харж байсан. Огт танихгүй. Тэгээд Л.А эмчийн утас руу залгаад өөрийгөө танилцуулаад ярьсан. Эрдэнэзуу хийдийн тэнд дэлгүүрийн үүдэнд таарсан юм. Л.А эмч би ажилтай болоод гараад ирлээ. Чухал ажилтай юм уу гэхээр нь уулзаж асууж тодруулах зүйл байна гээд үнэнээ хэлсэн. Тухайн үед үнэн байдлаа л ярьж байсан. Утсаар ярихдаа хөлийнх нь зураг болохгүй бол энэ залуугийн хөлийн зургийг дараад явуулчихвал Л.А эмчид үнэнээ хэлээд гуйгаад үз гэсэн. Хэрвээ зургийг нь аваад гэмтлийн зэрэггүй гээд явчихдаг. Дараа нь ямар нэгэн асуудал үүсвэл хамаг буруугаа над руу чихээд асуудалд орох магадлалтай учир баримтжуулж авч байна гэсэн. А эмч нээх юм яриагүй. Энэ хүүхэд хохирогчтойгоо тохиролцсон юм байна. Хохирогч нь надтай уулзсан. Зүгээр байгаа хөлийнх нь зургийг дараад явуулах уу гэж л хэлж байсан. Наадах чинь хэн хэндээ асуудал болно. Гарсан хариугаа өгөөд явуул гэж хэлсэн. Тэгээд л салгасан. А эмч гарсан хариугаа явуулсан нь дээр байх. Хэн хэндээ асуудал үүсгээд яах вэ. Тэрнийхээ дагуу дүгнэлтээ гаргана гэж хэлсэн. Би Г-н бичгийг Л.А эмчид өгөөгүй”, Шинжээч эмч Б.Г шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Дүрс оношилгоог анх харсан. Хугарал тодорхойлогдохооргүй байсан. Өвөрхангай аймгийн рентген авхуулсан ч гэсэн илт хугарал байхгүй. Шарх сорвигүй. Хугаралтай гэж зөрүүтэй байсан. Ил хугарал байхгүй байсан учир дүрс оношилгооны эмчээр харуулсан. Хүнийг үзэхэд болсон хэрэг, зовиурыг сонсоно. Зарим тохиолдолд хүмүүс биеэ үзүүлэхгүй. Хувцсаа тайлахгүй гэж байхад тайлах эрх байхгүй. Тийм учраас гэмтэлгүй гэж дүгнэлт гаргадаг. Эмнэлгийн бичиг баримт байхгүй тохиолдолд дүгнэлт гаргаж болно. Хотод бол бичиг ирүүлээгүй учир дүгнэлтийг гаргав гээд дүгнэлтийг гаргадаг” зэрэг мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.Аг “шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинж үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн Шүүх шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах зарчмын дагуу шинжээч шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцах;... гэж заасан байдаг.
Хохирогч Б овогтой Гас гарсан бэртэл гэмтэлтэй холбоотой баримт болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, тэмдэглэл, ясны хугарлыг тогтоох рентген зураг зэргийг ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй болох нь гэрч Дын ...Би Г-н бичгийг Л.А эмчид өгөөгүй”... гэх мэдүүлгийн хэсэг, гэрч Зийн ... Л.А эмч над руу залгаад Б.Г-г ирж үзүүлэхэд нь эмнэлэгт /үзүүлсэн баримт бичгүүдийг нь өгч явуулаарай гэж 1 удаа л хэлсэн. Тухайн үед надад Б.Г эмнэлэгт үзүүлсэн баримт нь миний гар дээр байгаагүй тул би Б.Гд эмнэлгийн бичиг баримтаа авч яваарай шинжээч эмчдээ өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,...гэрч, шинжлүүлэгч Б.Г ... Хөлийн зургаа авахуулсан өдрийн орой нь С.Д над руу залгаж “таны хөлийн рентгений зургийг авахаар эмнэлэг дээр байна” гэж хэлсэн, тэгээд бодвол зургийг нь шинжээчид өгсөн юм байлгүй, над руу дахин цагдаагаас яриагүй. Л.А А нар уулзаагүй... гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Л.А нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б овогтой Г-н биед шинжилгээ хийсэн 80 дугаартай дүгнэлтийг “гэмтэл тогтоогдсонгүй” гэж дүгнэлт гаргахад хохирогч Б овогтой Г шаардлагатай баримтаар хангаагүйн үндэслэл тогтоогдож байна.
Иймд """"""""""""""""" шинжээч томилсон тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б овогтой Г-н биед шинжилгээ хийсэн 80 дугаартай дүгнэлтийг зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Л-нгийн Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Дөрөв. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА