| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0111/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/217 |
| Огноо | 2016-07-11 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/217
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар : Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу Улсын яллагч Л.Отгончимэг Насанд хүрээгүй хохирогч А.Б******** ийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ц.Н************** Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, Шүүгдэгч М.А******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А******** т холбогдох эрүүгийн 201622000386 хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийнбайцаалт: Монгол улсын иргэн, Ц******** овогт М******** ын А******** , 1986 оны 3 дугаар сарын 11-нд Хөвсгөл аймгийн Р********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр ** хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Р********* сумын ** дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РЗ*************** дугаартай Шүүгдэгч М.А******** нь 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 15- ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр хамтран амьдрагч Ц.Н************** г байнга зодож тарчлаасан, 2016 оны 2 дугаар сард Хөвсгөл аймгийн Т********* сумын Х**************** гэх газарт өөрийн гэртээ эхнэр Ц.Н************** г гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь зүүн шилбэний хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Т********* сумын төвд өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Н************** тай маргалдаж байх явцдаа өөрийн хүү А.Б******** ийг модоор цохиж биед нь дух ясны цууралт, духанд язарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжпэн судлаад |
| ТОДОРХОЙЛОХНЬ Шүүгдэгч М.А******** нь 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 15- ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр хамтран амьдрагч Ц.Н************** г байнга зодож тарчлаасан, 2015 оны 2 дугаар сард Хөвсгөл аймгийн Т********* сумын Х**************** гэх газарт өөрийн гэртээ эхнэр Ц.Н************** г гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь зүүн шилбэний хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Т********* сумын төвд өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Н************** тай маргалдаж байх явцдаа өөрийн хүү А.Б******** ийг модоор цохиж биед нь дух ясны цууралт, духанд язарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь: Хохирогч Ц.Н************** гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би М******** овогтой А******** гэх хүнтэй 2011 онд Улаанбаатар хотод танилцаад 4, 5 сар үерхэж байгаад хамтран амьдрах болсон. Албан ёсны гэр бүлийн батлах байхгүй...Хөдөө нүүж ирэхээсээ өмнө бол нэг их хэрүүл маргаан байдаггүй байсан...Хөдөө амьдарч эхэлсэнээс хойш намайг байнга зодож, дарамталж элдэв янзын үгээр доромжилдогбайсан. ...2014 онд намайгжирэмсэнтом гэдэстэй байхад “зайл" гэхээр нь “би явлаа” гээд явж байсан чинь миний араас мотоциклтой ирээд намайг өшиглөөд унагаахаар нь би босоод явсан чинь араас мотоциклоороо дайрч унагааж байсан. Мөнгө төгрөгөөс болоод боож унагаагаад зодож байсан. ...2015 оны 2 дугаар сард намайг нэг удаа хэрүүл хийж байгаад араас боож унагаагаад эргүүлээд дараад унагаахад миний хөл хугараад босч чадахгүй байхад намайг “баашлаад бай пиздаа минь” гээд миний амыг дараад байсан. Тэгээд би багийн эмчид үзүүлсэн чинь эм бичиж өгөөд “намайг эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг явж чадахгүй хар цайгаар шавшиж боогоод өвчин намдаах лаа хийгээд сар гаруй явсан. Тэр үед миний гутал багтахгүй хавдартай, шөнө янгинаж өвдөөд унтаж чаддаггүй байсан...Хөл өвдөөд болохоо байхаар нь 1 сарын дараа Улаанбаатар хот руу яваад Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд “савх яс нь хугараад бороолт үүсээд эдгэж байна” гэж байсан. Чихний хэнгэрэг хагарсан болон хөл хугарсан талаараа Цагдаад хандаагүй... 2015 оны 5 дугаар сард намайг “зайл” гээд байхаар нь би айлд очиж хоноод хүүгээ тэврээд байж байтал над дээр ирээд “хүүхэд өг” гэхээр нь би “өгөхгүй” гэж байгаад айгаад өгсөн чинь намайг хэл амаар доромжилж байгаад үсдээд чирч унагааж байгаад чулуугаар цохиод толгой, тархигүй зодсон.. 2015 оны 7 дугаар сард “зайл” гээд байхаар нь би гарах гэсэн чинь бас зодоод хамар луу гараараа цохиод цус гаргасан. Тэгээд зодоод байхаар нь айгаад “явахаа болилоо” гэж худлаа хэлж байгаад хувцсаа аваад зугтаасан...Тэгээд хотод сар гаруй салаад байж байтал гуйгаад байхаар нь хоёр хүүхдээ бодоод эргэж ирээд байж байтал махнаас болоод дарж унагааж байгаад зодсон. Намайг дандаа боож унагааж байгаад нүүр лүү цохиж зоддог. Нөхөр А******** их хэцүү зантай, догшин ууртай, уурласан үедээ намайг хайр найргүй зоддог. Ер нь намайг удаа дараа , байнга шахуу зодож байсан.,.2013 оны 12-р сарын Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт манай нөхөр надтай маргалдаж байхдаа миний чих руү алгадаад баруун талын чихний хэнгэргийг хагалж байсан. эмнэлэгт үзүүлэн хэнгэргээ цаасаар нөхүүлж байсан. хувийн эмнэлэгт үзүүлээд нөхүүлсэн надад ямар нэгэн баримт бичиг байхгүй... Намайг унагааснаас болоод миний зүүн талын савх |
| ЯС хугарсан байсан...Би хэсгийн төлөөлөгч А********* той ороод хуүхдүүдээ авах гэтэл өөдөөс дайраад хэрүүл өдөөд байсан. Тэгээд цагдаа “чимээгүй бай” гэхээр нь чимээгүй брпсрн. А******** над руу түлээний мод аваад шидэхээр нь би доошоо тонгойгоод бултчихсан юм. Тэгээд хүү Б************** ийг аваад хувцас өмсгөөд сууж байтал А******** түлээний нарийхан мод аваад шидэхэд миний гар дээр оноод хүүгийн толгойн дээр оносон.Энэ үед манай гэрт хэсгийн төлөөлөгч, манай 2 бага хүү. нөхөр бид 5 байсан ...Хүү Б************** ийг аав А******** нь авч яваад сумандаа оёо хийлгээд Мөрөн луу орж ирээд томографикт үзүүлсэн. Хүү Б************** ийн толгой нь бага зэргийн гэмтсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн...Ерөнхийдөө манай нөхөр бачуухан ууртай. Юманд аймаар түргэн ууртай, юм хэлэхээр хүлээж авах чадвар муутай, аливаа зүйлийг уураар илэрхийлдэг. Ер нь бол гэр бүлийн ялихгүй зүйлээс болж маргалдаад тэгээд зоддог. Би гомдолтой байна. Би энэ хүнийг ойлгоосой л гэж бодож байна. Учиргүй шорон орон гээд яах вэ, би ингэж зодуулж байгаад хүний гарт алуулах юм бол.ов уу гэж бодоод цагдаад өгсөн. Түүнээс биш А******** ыг шоронд хийгээд байх сэнаа байхгүй...Одоо миний бие А******** тай эвлэрлийн гэрээ байгуулсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 16- 19-р тал/ Гэрч Б.Ө******** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны хавар манайх У******** гэх газар А******** гийнхтай давааны цаана наана Б************** гэдэг дүүгийнхтэйгээ хэсэг хамт хаваржсан. Н********* тухайн үед манай дүү Б******* ийд өглөө хүүхэдтэйгээ хамт байсан. Тэднийд хоносон юм шиг байсан. 09 цагийн үед А******** Н********* г авах гээд ирсэн.А******** Н********* г “аваад явъя” гэсэн чинь Н********* “явахгүй" гээд байх шиг байсан. Би гэртээ гадуур дотуур юм хийгээд л. байж байсан.Тэгтэл А******** Н********* г зодоод байсан. Н********* уйлаад орилоод байсан...А******** юунаас болоод зодсон гэдгийг мэдэхгүй байна. Хоорондын таарамжгүй харьцаанаас л болсон юм шиг байсан. А******** Н********* г өшиглөөд зодоод байсан. Би айгаад нэлээн балмагдсан байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан Н********* гийн хамраас цус гарсан байсан, Н********* гийн бие болон нүүр нь самардсан нил улаан болчихсон байсан...Надтай бол зүгээр харьцдаг. Ер нь ааш зангийн хувьд догшин ширүүн ааштай юм шиг байсан. Тиймдээ Л эшэртээ гар хүрдэг байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/ Гэрч А.О************** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2015 оноос хойш сумын төвд байрлах МТ ШТС-д түгээгчээр ажиллаж байгаа. Н********* гэх хүнийг ер нь бол танина. 2015 оны 12 сард өглөө эрт анх манай колонк дээр гутал хувцас зарж ирсэн, тэгээд танилцаад таних болсон. Тухайн өдрийн орой нь 23 цагийн үед “нөхөртөө өдөржин зодууллаа хонох айл байхгүй. Нимгэн хувцастай өвлийн хүйтэнд хөөгөөд гаргачихлаа” гээд ирэхээр нь би сайн танихгүй хэдий ч адилхан эмэгтэй хүн гээд өрөвдөөд гэртээ хонуулсан. Өөр надад нэгих юм яриагүй...Тэр үед өдөржингөө дарамтлууллаа, зодохоор нь гадаа гараад суухаар “одоо зодохгүй” гэж гэртээ оруулж ирээд зодоод байсан тухайгаа надад ярьж байсан...Тухайн үед Н********* гийн биед ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй. Дөнгөж эмнэлгээс гарсан гэж ярьж байсан. Ямар ч байсан нэлээд ядруу байсан. Бие нь их зовиуртай юм шиг байсан. Өвчин юм уу, дарамт байсан юм уу ямар ч байсан нэлээд хэцүүхэн л байдалтай байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 24-р тал/ Гэрч Л.Б************** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны хавар манайх У******** гэх газар А******** гийнхтай давааны цаана наана Б************** гэдэг дүүгийнхтэйгээ хэсэг хамт хаваржсан, Н********* тухайн үөд манай дүү Бат- |
| Эрдэнийд өглөө хүүхэдтэйгээ хамт ирсэн байсан...Тэгэхэд А******** манайх руу ирж байсан, Хониндоо яваад 20-30 минут болоод ирсэн, Намайг ирэхэд А******** Н********* хоёр манай урд талын машины зам дээр Н********* г авч явах гээд Н********* нь “явахгүй” гээд А******** чирээд байх шиг байсан...Миний хажууд хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй....А******** г ааш муутай зүрхний өвчтэй гээд яриад байдаг юм байна лээ /хх-ийн 25-р тал/ Гэрч Л.Б********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: А******** нь манай хадам дүү болох хүн байгаа юм. 2015 оны 5 дугаар сард орой 22 цаг болж байсан байх, нар жаргах гэж байсан. Би үхэр бэлчээд байхаар нь эргуүлчихээд харих гээд явж байтал Н********* хүүхдээ тэврээд манайх руу чиглээд явж байсан. Тэгэхээр нь би “юу болов ахын дүү” гэсэн чинь “А******** намайг зодох гээд байна” гэж байсан. Тэгэхээр нь би Н********* г гэртээ дагуулж очсон. Тухайн үед Н********* харагдах байдлаараа зүгээр ямар нэг гэмтсэн зүйл харагдахгүй байсан. Айж сандарсан байдалтай байсан. Намайг “одоо гэр лүүгээ харь ахын дүү” гэхэд “би айж байна, А******** намайг зодно” гээд явахгүй байсан. Тэгэхээр нь би “тэгвэл манайд хоноод яв” гэж хэлээд Н********* манайд хоносон...Зарим нэг хүмүүс тэр хоёрыг таарамж муутай гэж ярьдаг юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ Гэрч А.Д*********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: А******** , Н********* хоёр ... 2014 онд Р********* ын хөдөө манай хажууд нэг жил амьдарсан. Манай хажууд байхдаа ер нь байнга хэрүүл маргаан хийгээд байдаг байсан. А******** Н********* хоёр заримдаа зодолдоод байдаг. Юунаас болоод хэрэлдэж зодолдоод байдгийг ойлгодоггүй юм аа, Тэр хоёрын хувьд бүх юм бэлэн, малыг нь би маллаад өгчихдөг гэртээ зүгээр байж байгаад хэрэлдээд зодолдоод байдаг юм. Манай хажууд байхдаа ер нь л хэрүүл маргаан үүсгээд л. байдаг байсан. Нэг удаа тэр хоёр хэрэлдэж маргалдаж байхдаа А******** Н********* г дарж унахдаа “хөлийг нь эвгүй болгочихлоо” гээд Н********* гийн хөл нь хавдчихсан байсан. Хугарсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. 2015 оны намар А******** Н********* гийн толгой руу юм шидээд Н********* гийн толгой хагарсан гэж байсан. Би хараагүй, юу шидсэнийг мэдэхгүй байна. А******** д би байнга хэлдэг. “Н********* г битгий зодоод бай, тэгж байж хүний аминд хүрэх вий” гэж байнга хэлдэг. Н********* гийн ээжид хүртэл “охиноо эртхэн салгаад аваарай” гэж хэлье гэж боддог байсан. Н********* хэл амтай А******** г зүгээр байхад нь хэл амаар өдөөд байдаг. Энд тэнд хэл ам хийгээд л яваад байдаг. Өвөл гэр лүүгээ хүртэл яваад өгдөг байсан. Яагаад яваад өгдөг байсныг нь сайн мэдэхгүй байна Хоорондоо болохгүй болохоор л тэгдэг байсан байх. Н********* д хүртэл “болохгуй бол салсан нь дээр юм биш үү, энэ байдлаараа алуулах юм шиг байна шүү” гэж хэлдэг байсан. Тэгэхээр Н********* салахгүй явчихаад хүрээд л ирдэг. А******** ер нь дураараа ширүүн, хүнтэй жоохон хар яр хийж харьцаад байх шиг байдаг шүү. Жаахан байхдаа гайп/й л хүүхэд байсан, Н********* тай нийлснээс хойш нэг иймэрхүү муухай ааштай болсон юм болов уу гэж боддог доо гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/ Гэрч С.Ц************** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 онд Х**************** гэх газар тэднийх ямар ч байсан өвөлжөөн дээрээ байсан. Хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна. Анх дуудлага өгөхдөө “толгой хагарчихлаа” гэж дуудлага өгөөгүй Н********* “хөл гэмтчихлээ” гээд дуудлага өгөөд би очиж үзэж байсан, очиж үзэхэд хөл нь жоохон хавдартай нэлээн зовиуртай байх шиг байсан. Гишгэж болохгуй өвдөөд байна гээд гишгэж чадахгүй байсан. Хугарсан эсэхийг нь мэдэх боломжгуй байсан болохоор би Н********* г “төв рүү явж үзүүлсэн нь дээр байх” гэж |
| хэлсэн. Тэгээд би даралтыг нь узээд хөлөнд нь хар цайгаар жин тавьж өгөөд өвчин намдаах эм өгөөд явсан. Өөр Н********* гийн биед нь ямар нэг гэмтэл ажиглагдаагүй.Толгой хагарсан асуудал байхгүй байсан. “Эвгүй дараад уначихлаа” гэж байсан. Яагаад хөл нь гэмтсэн гэдгийг надад хэлээгүй. Н********* урьд өмнө дуудлага өгч байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/ Насанд хүрээгүй гэрч Б.Н*********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Хөвсгөл аймгийн Р********* суманд 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зуны амралтаа өнгөрөөх гээд Э********* гийн хамт А******** ахынд ирсэн. А******** ах...гэртээ байх үедээ Н********* эгчийг зүгээр байхад нь үг хэлээр доромжилж, эгчийг түлхээд 2 хүүхдийнхээ бөгс рүү нь алгадаад байсан. Эгч тоохгүй өөдөөс нь юу ч хэлэхгүй байсан. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр А******** ах хашаандаа өөрийнхөө жорлонгийн нүхийг 2 залуутай хамт ухаж байсан. Н********* эгч тэдний 3 хүүхэд бид нар гэрт байж байтал дүү Б************** савтай байсан гамбирыг аваад орон дээп/үр тараагаад асгачихсан чинь эгч дүүг “яаж байгаа байгаа юм бэ” гээд уурлаж байтал А******** ах гаднаас орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд Н********* эгчийн толгой руу гараа атгаж байгаад дагз руу нь цохисон. Тэгэхэд Н********* эгч юу ч хэлэхгүй байхад нь ор луу нь түлхэж унагаагаад баруун гарынхаа тохой болон щуу хэсгээрээ хоолойг нь ойролцоогоор 5 минут шахуу боосон. Бас дээрээс нь дарж үснээс нь зулгаагаад байсан. Тэгэхэд Н********* эгчийн нулимс нь гараад, нүүр нь улайгаад байсан. Тэгэхэд манай дүү Э********* гараад жорлонгийн нүх ухаж байсан 2 ахыг дуудаж оруулж ирсэн. Тэгээд А******** ахын дүү нь А******** ахыг татаад босохгүй болохоор нь Б********* гэдэг ахтай нийлж татаад салгасан, Тэгээд А******** ах “чамайг арчаад хаячихна" гээд байсан. Н********* эгч зугтааж гараад гэрээ тойртол А******** ах араас нь гараад гэдсээр нь тэвэрч аваад нуруугаар нь савуулж унагаагаад бас хоолойг нь боож, нүүр луу нь гараа атгаж байгаад цохиод хамар луу нь мөргөөд зодож байсан. Тэгэхэд нөгөө 2 ах машинаас гарч ирээд салгаж аваад Н********* эгчийг машинд суулгасан .Тэгээд тэр үед гэртээ байхдаа А******** ах “чи ер нь яачихаад байгаа юм бэ” гээд “пиздаа чинь гичий” гэх мэт хараалын үг хэлээд байсан. Тэгээд Н********* аниа гэрээс гартал хаалга чанга хаагдсан чинь А******** ах араас нь гараад тэгээд зодоод байх шиг байсан. Н********* аниа орилоод байсан. Тэгээд хэсэг чимээгүй болсон. Тэгээд намайг нойл орох гээд гарахад хашааны гаднаас намайг дуудаад “дүүгийнхээ ганц 2 хувцсыг авчих, уул гаръя” гэсэн. Намайг гэр дуу ороод дүүгийн хувцсыг авах гэтэл А******** ах гэрт байж байснаа Н********* эгчийг “олон хадамын нүүр үзсэн ал, алны наагаар” гээд хэлээд “ер нь та нар зайлцгаа” гэж хэлсэн...Тэгээд бид нар хэсгийн төлөөлөгчийн гэрт очсон. Ер нь болбол Н********* эгч юу ч хэлээгүй зүгээр байж байхад нь А******** ах Н********* эгчийг өдөөд, шалихгүй зүйлээс болоод маргалдаад байдаг юм байна лээ.А******** ах эрүүл байхдаа тэгээд байдаг юм байна лээ. Тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Хотод манайд ирэхдээ урд өмнө ярьдаг байсан. Тэгэхдээ би А******** ахыг тэгдэг гэж итгэдэггүй байсан. Гэтэл сая ирээд мэдлээ. Бүгдээрээ аймаар санагдсан. Н********* эгч ямар ч тэнхээгүй ядруу байдалтай байсан. Зодсоноос хойш юм ярьж чадахгүй хөл гарын хэсгээр хөхөрсөн, хүзүүний арын хэсэгт зүсэгдсэн юм шиг шархтай, түүнээс нь цус гарч байсан. Хүзүү хэсгээрээ зулгарсан, хамар дээр бага зэргийн халцарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/ Насанд хүрээгүй гэрч З.Э********* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай ээж Н********* г А******** ах эхлээд хоолойг нь боогоод орноос татаж унагаагаад байсан. Манай ээжийг А******** ах зодоод байхаар нь би гадаа байсан Б********* , |
| Б************** хоёр ахад хэлсэн. Тэгээд Б************** , Б********* ах хоёр гэр луү ороод ээжийг салгаж авсан. Тэгээд гэрээс гараад ээжийг А******** ах дахиж зодсон. Манай ээжийг А******** ах үснээс нь зулгаагаад байсан. Би уйлаад байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд Б.атболд ах Б************** ах хоёр бас салгасан. Б********* ах “би А******** ахаас айж байна” гэж хэлж байсан...Би Б************** ийн толгойн дээр түлээгээр цохих үед байгаагүй. Б************** ийн толгойг юмаар боосон байхыг дараа нь харсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/ Гэрч Л.Э******** , Н.Н******** , Ж.Ц******** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 333 тоот: А-Б************** ийн биед гэмтэл тогтоогдлоо. А.Б******** ийн биед дух ясны цууралт, духанд язарсан шарх, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр уүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дух ясны цууралт, духанд язарсан шарх, тархи доргилт гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 333 тоот: Ц.Н************** гийн биед гэмтэл тогтоогдпоо. Ц.Н************** гийн биед толгойн баруун зулайн хуйхны үс халзралт, тархи доргилт, хамар, хүзүү, мөрөнд зулгаралт, эгэм, бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун зулайн хуйхны үс халзралх, тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна хамар, хүзүү, мөрөнд зул.гаралт, эгэм, бугалга, шуунд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 527 тоот: Ц.Н************** гийн биед гэмтэл тогтоогдлоо. Ц.Н************** гийн биед зүүн шилбэний хавчаар ясны далд хугарал бүхийг гэмтэл тогтоогдлоо. Дээрх хугарал гэмтэл нь 2015 оны 02 дугаар сард үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 73-р тал/ Шинжээч Ц.Н**************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 79-р тал/ Шүүгдэгч М.А******** ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Урд өмнө нь эхнэрээ цохиод авч байсан нэл.ээд хэдэн тохиолдол байгаа. Урьд өмнө нь Н********* тай муудалцаад санамсаргүй байдлаар хөлийг нь хугалж байсан...Манай эхнэр буруугаа хүлээдэггүй. Манай ах дүү нарыг тачигнаад загнаад хаячихдаг Тиймэрхүү юмнаас дургүй хүрдэг. 2016 оны 6 дугаар сарын 16- ны өглөө гэртээ байж байтал манай эхнэр, А********* хоёр орж ирсэн, Тэгээд би уурлаад “чи муу юу юм, цагдаа сэргийлэх болж яадаг юм” гээд эхнэр лүүгээ түлээ аваад шидчихсэн чинь хүүгийнхээ толгойд оноод цоолсон. Манай эхнэр хүү |
| Б************** ийгоо тэвэрсэн зогсож байсан юм...Манай эхнэр заналтай чадах гээд байдаг сонин зантай...Би өөрөө шал, шал гэсэн зүйлд дургүй юм. Би уурандаа цохиж аваад байдаг юм, тэр миний буруу. Хөл гарыг нь хугалсан гэдэг бол намайг гүтгэж байгаа л юм байна. Гэхдээ яахав дээ би хүлээн зөвшөөрч байна. Хальт ноцолдож байгаад санамсаргүй байдлаар хөлийг нь гэмтээсэн, түүнээс биш хөлийг нь барьж байгаад хугалаад хаячихсан асуудал байхп/й...Намайг бол сонин сонин үгээр хэлдэг зарим зүйл дээр намайг утга учиргүй зүйл дээр гүтгээд байдаг. Би гэрээс гараад явахаар дандаа араас нэхэл дагалтай ядаргаатай байдаг. Ямар ч хүн байсан яаж уурлуулах вэ гэдгийг Н********* бол сайн мэднэ дээ. Миний оронд ямар ч хүн байсан тийм зүйлийг тэвчихгүй...Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж, эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.А******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар бусдыг тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн 201622000386 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Насанд хүрээгүй хохирогч А.Б******** ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н************** нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.А******** тай эвлэрч, хохирол гомдолгүйгээ илэрхийлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр М.А******** т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг, шүүгдэгч М.А******** ын хохирогч Ц.Н************** гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч М.А******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
|
| 8 |
|