| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Хохирогч:Ч.Б, М.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Ч.Б, М.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б овогт Ч-н Б, Б овогт М-н Б нарт холбогдох эрүүгийн 2527001180102 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""" төрсөн, 49 настай, эрэгтэй, """"""""""""""""" хамт """""""""""""""""", улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""""" регистрийн дугаартай, Бо овогт Ч-н Б.
Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 29-ний өдөр """"""""""""""""""" төрсөн, 45 настай, """"""""""""""""""""""""""" хамт """""""""""""""""", улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""""""" регистрийн дугаартай, Бо овогт М-н Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр """""""""""""" гэх газар М.Быг зодож, эрүүл мэндэд “баруун доод зовхи, хамар, доод уруулд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун чамархайн хуйханд үс уналт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамар, цээж, баруун, зүүн мөр, бугалга, нуруу, зүүн дал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх,
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр """""""""""""" гэх газар Ч.Бг зодож, эрүүл мэндэд “дух, зүүн гуя, өвдөг, шилбэнд шарх, зүүн хацар, дух, баруун хөмсөг, нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуу, цээж, хүзүү, аюулхай, нуруу баруун бугуй, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч, шүүгдэгч М.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч М.Б зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаан өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр, хүүхэдтэйгээ гэртээ байх байсан. Орой 17 цагийн үед хурга ишгээ тавьж өгчихөөд нөхөр хүүхэдтэйгээ саахалт айл Этынд очиж цай ууж, хоол идсэн. Эт 1 шил Хараа архи гаргаж задлаад бид нар хувааж уусан. Бид нар хоорондоо ярьж хөөрч байгаад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Манай нөхөр архи уухлаараа намайг Т гэх хүнтэй хараад байдаг юм. Чи Ттой унтаж хэвтсэн, ална гээд хараагаад байсан. Би орон дээрээ хүүхэдтэйгээ унтаж байхад Б чарлаж босож ирээд үснээс зулгааж татаад, газар унагаад чирэхлээр нь нүүрийг нь гараараа самардсан. Миний дээрээс гараараа цохиод болихгүй болохлоор нь нүүрийг нь хэд хэдэн удаа гараараа самардсан. Хоорондоо ноцолдож байгаад салаад хоёр талын орон дээр тус тусдаа унтсан. Тухайн үйл явдал болох үед нөхөр бид хоёр, бага охин А-тайтэй хамт байсан. Намайг хүнтэй хардаад хэрүүл маргаан үүсгэсэн. Өөр шалтгаан байхгүй. Манай нөхөр намайг үснээс зулгааж татаж чирсэн. Зүүн чихний дээд хэсгийн үс, хэсэг газар халцарч унасан. Зүүн нүд хөхөрсөн, хоёр гар, баруун мөр, нурууны ар хэсэг хөхөрсөн. Нуруу, толгой хөндүүрлэж өвдөөд байгаа. Бид ханилаад 40 жил болж байна. Дундаасаа 4 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулж байсан. Шинжээч эмчид үзүүлнэ. Харин хүүхдүүдээ бодоод гомдолгүй...” гэх мэдүүлэг, М.Бын зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирогчоор өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр, хүүхэдтэйгээ гэртээ байх байсан. Орой 17 цагийн үед хурга ишгээ тавьж өгчихөөд нөхөр хүүхэдтэйгээ саахалт айл Этынд очиж цай ууж, хоол идсэн. Эт 1 шил Хараа архи гаргаж задлаад бид нар хувааж уусан. Бид нар хоорондоо ярьж хөөрч байгаад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Манай нөхөр архи уухлаараа намайг Т гэх хүнтэй хараад байдаг юм. Чи Ттой унтаж хэвтсэн, ална гээд хараагаад байсан. Би орон дээрээ хүүхэдтэйгээ унтаж байхад Б чарлаж босож ирээд үснээс зулгааж татаад, газар унагаад чирэхлээр нь нүүрийг нь гараараа самардсан. Миний дээрээс гараараа цохиод болихгүй болохлоор нь нүүрийг нь хэд хэдэн удаа гараараа самардсан. Хоорондоо ноцолдож байгаад салаад хоёр талын орон дээр тус тусдаа унтсан. Тухайн үйл явдал болох үед нөхөр бид хоёр, бага охин А-тайтэй хамт байсан. Намайг хүнтэй хардаад хэрүүл маргаан үүсгэсэн. Өөр шалтгаан байхгүй. Манай нөхөр намайг үснээс зулгааж татаж чирсэн. Зүүн чихний дээд хэсгийн үс, хэсэг газар халцарч унасан. Зүүн нүд хөхөрсөн, хоёр гар, баруун мөр, нурууны ар хэсэг хөхөрсөн. Нуруу, толгой хөндүүрлэж өвдөөд байгаа. Бид ханилаад 40 жил болж байна. Дундаасаа 4 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулж байсан. Шинжээч эмчид үзүүлнэ. Харин хүүхдүүдээ бодоод гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Холбогдогч Ч.Б зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр, бага охины хамт гэртээ байсан. Эт гэх айл цай уу гэхээр нь хурга, ишгээ тавьчихаад очиж цай уусан. Тэнд нэг шил архи хувааж уугаад гэртээ ирсэн. Хурга, ишиг бариагүй байна гээд хоорондоо маргалдаж байтал эхнэр Б хэн мэддэг юм гээд нүүр маажаад авахлаар нь би үснээс нь хоорондоо зодолдоод дээр, доороо орсон. Би салаад газар унтаад өгсөн. Б нь миний нүүр, гарыг олон удаа гараараа самардаж, маажсан. ...Одоо гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Хохирогч М.Б зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ нөхөр, хүүхдийн хамт байсан. Эт гэх айл цай уу гэхээр нь очиж цай уусан. Тэнд нэг шил архи хувааж уугаад гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд шалихгүй юмнаас болж маргасан. Хоорондоо зодолдож, дээр доороо орж байгаад салсан. Тухайн үед нөхөр, бага охины хамт байсан. ...Би Бгийн нүүр, толгой, гар хэсэгт нь цохиж, маажсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Холбогдогч Ч.Бгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 04 дүгээр 13-ны орой хурга, ишигээ тавьж дуусаад гэртээ байж байхад саахалт айлын залуу Эт цай ирж уу гэхлээр нь 22 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ цай уухаар очсон. Хоол унд идэж, 1 шил архи гаргахлаар нь хувааж уучхаад гэртээ 23 цагийн үед ирсэн. Эхнэр Бтой ишиг, хургаа барьсангүй гээд хэрүүл хийж хоорондоо маргалдаад байж байтал Б ирээд нүүр гараараа маажаад хаячихлаар нь би уурлаад үснээс нь зулгаагаад дээр доороо ороод хоорондоо зодолдож байгаад би газар хэвтээд унтаад өгсөн. Маргааш нь би хонь эргүүлж өгчхөөд адуунд явлаа гээд явсан. Эхнэр хотоо малтаад үлдсэн. ...Би эхнэр Быг үснээс нь зулгааж татсан. Дээр доороо ороод цохилцож зодолдоод байсан. Маргааш нь харахад гар хуруу нь хөхөрчихсөн, нүүр нь хавдчихсан, толгойны үс нь хэсэг газар халцарчихсан байсан. ...Миний нүүр, гарыг хумсаараа маажсан. Зүүн өвдөг бага зэрэг хөндүүрлэж өвдөж байгаа. ...Бид гэрлэлтээ батлуулсан. Би шинжээч эмчид үзүүлнэ. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Утсаа автал манай нөхөр Б агсам согтуу тавьж намайг зодсон, би зугтаагаад гэрийн хойд талын цохион дээр хүүхэдтэйгээ сууж байна гэж ярьсан. Би гэрт нь яваад очтол Б, Б, хүүхэдтэйгээ байж байсан. Бын зүүн нүд нь хөхөрчихсөн, толгойны үс нь баруун хэсэгтэй халцарсан байдалтай байсан. Нөхөр Бгийн нь нүүр бас хавдчихсан байж байсан. Б мотоциклоо унаад урд зүг рүү яваад өгсөн. Намайг очих үед Б эхнэр хүүхэдтэйгээ байсан. Өөр хүн байгаагүй. Хоорондоо маргаантай байдаг гэр бүл байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй, сэтгэл санаа хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б надруу залгаад Бд зодуулсан, агсам тавиад, зодож нүдээд, үс зулгаачихлаа, хөдөө байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Аав, ээж хоёр урд нь хоорондоо хэрэлдэж, маргадаг байсан. Гэхдээ зодоон хийгдэггүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ӨВХ0725/265 дугаартай дүгнэлтэд: “...М.Б-нын биед баруун доод зовхи, хамар, доод уруулд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун чамархайн хуйханд үс уналт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамар, цээж, баруун, зүүн мөр, бугалга, нуруу, зүүн дал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ӨВХ0725/264 дугаартай дүгнэлтэд:“...дух, зүүн гуя, өвдөг, шилбэнд шарх, зүүн хацар, дух, баруун хөмсөг, нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуу, цээж, хүзүү, аюулхай, нуруу баруун бугуй, зүүн өвдөгт зулгаралт бүхийн хөнгөн хохирол тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
Яллагдагч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр М.Бын үснээс нь зулгаагаад газар унаад дээр, доороо орж, ноцолдож байгаад салсан. Яг хаана нь хэдэн удаа цохисныг санахгүй байна. Согтсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ч.Б нь миний үснээс зулгаагаад нүдрүү цохисон. Өөр зодож цохиогүй. Яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Би нөхрийнхөө нүүрийг л гараараа урсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,
Яллагдагч Ч.Бгийн “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” талаарх хүсэлт /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,
Бо овгийн Ч-н Б /РД:""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа, урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 61-70, 74-76 дугаар хуудас/,
Мал тооллогын 2024 оны баримтын хуулбар /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
Бо овгийн М-н Б /РД:""""""""""/-ын хувийн мэдээллийн лавлагаа, урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 92-97, 100 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр """""""""""""" гэх газар М.Быг зодож, эрүүл мэндэд “баруун доод зовхи, хамар, доод уруулд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун чамархайн хуйханд үс уналт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамар, цээж, баруун, зүүн мөр, бугалга, нуруу, зүүн дал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн,
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр """""""""""""" гэх газар Ч.Бг зодож, эрүүл мэндэд “дух, зүүн гуя, өвдөг, шилбэнд шарх, зүүн хацар, дух, баруун хөмсөг, нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуу, цээж, хүзүү, аюулхай, нуруу баруун бугуй, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч Ч.Б, М.Б нар бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Ч.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Ч.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр """""""""""""" гэх газар М.Быг зодож, эрүүл мэндэд “баруун доод зовхи, хамар, доод уруулд шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун чамархайн хуйханд үс уналт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамар, цээж, баруун, зүүн мөр, бугалга, нуруу, зүүн дал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
М.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр """""""""""""" гэх газар Ч.Бг зодож, эрүүл мэндэд “дух, зүүн гуя, өвдөг, шилбэнд шарх, зүүн хацар, дух, баруун хөмсөг, нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуу, цээж, хүзүү, аюулхай, нуруу баруун бугуй, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч М.Б, Ч.Б нарыг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тайлбараа хэлье гэж бодож байна. Эрүүгийн хариуцлага гэдэг бол тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа хүний хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэгт бүрэн нийцсэн байх ёстой. Тийм учраас шүүгдэгч Ч.Б, М.Б нарыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж уг ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх, шүүгдэгч Ч.Б, М.Б нарыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ч.Б, М.Б нарыг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Хохирогч Ч.Б, М.Б нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ч.Б, М.Б нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА