Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2023/00113

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2023/00113

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* банк,

Хариуцагч:******* аймгийн ******* сумын 6-р баг ******* 15-13 тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* РД:ЗЮ, нар овгийн ийн РД: ЗЛ,

Нэхэмжлэлийн шаардлага: 16427251, 42 /арван зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00065/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ******* салбар нь Д.*******, О. нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 16427251, 42 /арван зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. ******* банк ХХК нь зээлдэгч Д.*******, О. нарт 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр MN200034221101849412 дугаартай 'зээлийн гэрээгээр 16500000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд мал-600 /Хонь-321, ямаа-277, адуу-2/, 5 ханатай гэр-1 ширхэг, зурагт -1 ширхэгийг тус тус барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Д.*******, О. нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хчин төгөлдөр юм. Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч О. нар нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болсон талаар удаа дараа сануулж 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн болно. Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч О. нар нь 2023 оны 01 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 14,781,360.46 /Арван дөрвөп сая долоон зуун наян нэгэн мянга гурван зуун жаран төгрөг дөчин зургаан мөнгө/, үндсэн хүүний төлбөр 1,627,277.75 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга хоёр зуун далан долоон төгрөг далан таван мөнгө/, нэмэгдүүлсэн хүүний 18,613.21 /Арван найман мянга зургаан зуун арван гурван төгрөг хорин нэгэн мөнгө/ нийт 16,427,251.42 /арван зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ байна. Иймд хариуцагч Д.*******, О. нараас 16427251,42 /арван зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/-г гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийиг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Д.*******, О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймгийн ******* сумын 6-р багийн иргэн Д.*******, О. бид нар ******* банкны ******* аймгийн тооцооны төвөөс 2021 оны 07 сарын 20 ны өдрийн ММ 200034221101849412 тоот гэрээгээр 16500000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээл авсан байсан. Одоо 14,781,360,46 төгрөгийг төлөөгүй болно. ******* банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Харин тухайн үед зээл авахад байсан эргэлтийн хөрөнгө болох мал маань үхэж үрэгдээд одоо 100 гаруй малтай болсон. (хамтран зээлдэгч О. миний бие нь цалингийн зээлтэй. Зээлдэгч ******* миний бие нь ******* банкны нэхэмжилсэн зээлийн эргэн төлөлтийг жилд 5,0000,000 \ таван сая \ төгрөгөөр тооцож 3 жилийн дотор төлж дуусгана. Эхний төлөлтөө 2023 оны 05 сард 3,000,0000 төгрөг, 2023 оны 11 сард 2,500,000 төгрөгүүдийн төлөлтийг жил бүр хийгээд дуусгана. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч зээлдэгч *******,хамтран зээлдэгч бид нар оролцохгүй

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банк ХХК-ийн ******* дахь салбар нь харилцагч О., Д.******* нарт 2021 оны 07 сарын 20-ны өдөр 16500000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 20.4 хувийн хүүтэй, малчны зээлийн зориулалтаар зээлүүлсэн. Тус зээлийн барьцаанд хонь 321, ямаа 277, адуу 2, 5 ханатай гэр, зурагт зэргийг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй байгаа, 3 удаа мэдэгдэх хуудас өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

5.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, ******* банкны ******* салбарын захирлын 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 39/39 дугаартай итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 хуудас/, 2021 оны 7 сарын 20-ны өдрийн MN200034221101849412 барьцаат зээлийн гэрээ /хэргийн 6-7 хуудас/, 2021 оны 7 сарын 20-ны өдрийн MN200034221101849412 барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйлийн жагсаалт /хэргийн 8-р хуудас/, Д.*******ын мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримт /хэргийн 9-10 хуудас/, ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 12-р хуудас/ 2022 оны 10 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 13-р хуудас/, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 14-р хуудас/, 2022 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хэргийн 15-р хуудас/, хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 24-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2021 оны 07 сарын 20-ны өдрийн MN200034221101849412 дугаартай барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.

3.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* банкны ******* салбарын захирлын 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 39/39 дугаартай итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 хуудас/, 2021 оны 7 сарын 20-ны өдрийн MN200034221101849412 барьцаат зээлийн гэрээ /хэргийн 6-7 хуудас/, 2021 оны 7 сарын 20-ны өдрийн MN200034221101849412 барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйлийн жагсаалт /хэргийн 8-р хуудас/, Д.*******ын мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримт /хэргийн 9-10 хуудас/, ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 12-р хуудас/ 2022 оны 10 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 13-р хуудас/, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 14-р хуудас/, 2022 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хэргийн 15-р хуудас/ баримтуудаар ******* банк болон Д.*******, О. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

4.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 16427251, 42 /арван зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2021 оны 7 сарын 20-ны өдрийн MN200034221101849412 барьцаат зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

6.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн, Д.*******, О. нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 16427251, 42 /арван зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

7. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.*******, О. нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

8.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:ЗЮ/, нар овгийн ийн /РД: ЗЛ/ нараас зээлийн гэрээний үүрэгт 16427251, 42 /арван зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Д.*******, О. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө мал 600 толгой, 5-н ханатай гэр 1 ширхэг, Тошиба 40 инч зураг 1 ширхэгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310286, 26 /гурван зуун арван мянга хоёр зуун наян зургаан төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, О. нараас 310286, 26 /гурван зуун арван мянга хоёр зуун наян зургаан төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******