| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/0151/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/218 |
| Огноо | 2016-08-11 |
| Зүйл хэсэг | 148.1., |
| Улсын яллагч | Г.С |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/218
| ХӨВСГӨЛ АИМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу Улсын яллагч Г.Сэндэнсүрэн Хохирогч Т.Ц******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа Шүүгдэгч Р.Т******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Р.Т******** т холбогдох эрүүгийн 201622000546 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Х******* овогт Р********* ын Т******** , 1976 оны 6 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Ш************** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Регистрийн РЭ**************** дугаартай Шүүгдэгч Р.Т******** нь Мөрөн сумын ** дугаар багт байрлах хүний эзэмшлийн газрыг өөрийн газар хэмээн итгүүлэн иргэн Т.Ц******* т 500.000 төгрөгөөр зарж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Р.Т******** нь Мөрөн сумын ** дугаар багт байрлах хүний эзэмшлийн газрыг өөрийн газар хэмээн итгүүлэн иргэн Т.Ц******* т 500.000 төгрөгөөр зарж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Т.Ц******* ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 4 дүгээр сард зах дээр явж байгаад зар хараад зогсож байсан чинь нэг залуу ирээд “би газар зарна, очиж үзэх үү” гэсэн. Тэгээд би 2 хүүгийн хамт ** дугаар хороонд байрлах нэг газар үзсэн. Тэр газар нь хоёр тал газар байсан. Тэгээд тэр залууд би газрын . гэрчилгээгээ авъя гэхээр “хашаагүй газар дээр гэрчилгээ өгдөггүй юм. Та хашаагаа барьчих, тэгээд би гэрчилгээ гаргаад өгье” гэсэн. ..Тэгээд тэр залуу ахиж уулзаагүй утсаар залгахаар “завгүй байгаад байна" гээд сүүлд утсаа авахаа байсан. Тэгсэн |
| Тэр газар нь Д******** гэдэг хүний газар байсан юм байна лээ. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн юм...Би уг газрыг 500.000 төгрөгөөр худалдаж авсан юм...Цагдаа Т******** гэх залуугаас баталгаа авсан. 2 сарын дотор миний мөнгийг буцааж төлнө гэсэн. ..Одоо гомдол санал алга, мөнгө оролцуулж түлээ мод бэлдэж өгнө гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/ Гэрч Ж.М*************** ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 4 дүгээр сард би хойд захын зарын самбар хараад зогсож байсан чинь нэг залуу ирээд “чи ямар зар харж байгаа юм бэ” гээд асуухаар нь би “газрын зар хараад зогсож байна” гэсэн. Тэр залуу надад нэг газар байгаа гэсэн. Тэгээд тэр залуу манай ах Б******** бид хэд ** дугаар хороонд байрлах нэг газрыг үзсэн. Тэр газрыг худалдаж авахаар болоод ээжийг дуудаж очиж үзүүлсэн.Би ээждээ газар хайж явсан юм...Тэгсэн тэр газар нь өөр хүний газар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/ Гэрч Ж.Б******** ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 4 дүгээр сард манай дүү М********* бид хоёр ээжид нэг газар авч өгөх санаатай байсан юм...Хашаагаа бариад байж байтал нэгхүн арын хашаанаас гарч ирээд “наад газар чинь хүний газар” гэсэн. Тэгээд бид нар Т******** гэх залууг дуудаж асуусан чинь хүний газар байсан юм шиг байна лээ. Т******** нэг залуутай “миний газар” гээд хоорондоо маргалдаад байсан...Манай ээж нөгөө залуу чинь утсаа авахгүй байна гээд над дээр ирдэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/ Шүүгдэгч Р.Т******** ын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би Ц******** гэдэг хүнийг залилан мэхэлсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надад газрын албанаас цуцлагдсан газар гэж өгсөн юм. Хүний газар байсан гэж би мэдээгүй. Би тэр хүнээс зугтаасан юм байхгүй. Надад зав гарахгуй байсан. ..Надад 3 сарын хугацаа өгсөн. Барагдуулна гэдгээ баталгаа гаргаж Ц******** гуайд өгсөн байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 25-р тал/зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Т******** нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх боловч уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагад татаж болохгүй" гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2-т зааснаар аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн, ялагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Гэвч шүүгдэгч Р.Т******** нь хохирогч Т.Ц******* ын хохирол болох газрын үнэ 500.000 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Р.Т******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р тал/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000546 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
|
|