Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2023/00114

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2023/00114

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: банк,

Хариуцагч:******* аймгийн ******* сумын 2-р баг ******* 17-00 тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* РД:ЗА*******, овгийн ын РД: ЗА,

Нэхэмжлэлийн шаардлага: 4893113, 46 /дөрвөн сая найман зуун ерэн гурван мянга нэг зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00093/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч банк нь М.*******, С. нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 4893113, 46 /дөрвөн сая найман зуун ерэн гурван мянга нэг зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч банкны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. банк ХК нь зээлдэгч М.*******, С. нартай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №220100132275 дугаартай 'Зээлийн гэрээ-г байгуулж, 11,800,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хэрэглээний /цалингийн зээл/ зориулалтаар зээлдүүлж, зээлдэгчийн 220100002938 тоот дансанд зээлийг олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 2-ны өдөр зээлийн болон хүүгийн төлбөрт тогтмол 284,615.64 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 124 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул банк ХК нь зээлдэгч М.*******, С. нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж М.*******, С. нараас 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,587,324.89 /Дөрвөн сая таван зуун наян долоон мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 298,382.16 /Хоёр зуун ерэн найман мянга гурван зуун наян хоёр төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,406.71 /Долоон мянга дөрвөн зуун зургаан төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, нийт 4,893,113.76 /дөрвөн сая найман зуун ерэн гурван мянга нэг зуун арван гурван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд М.*******, С. нараас 4,893,113.76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэхийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: банк ХХК-ийн ******* дахь салбар нь зээлдэгч М.*******, С. нарт 2018 оны 11 сарын 28-ны өдөр 11800000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 15.6 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээлүүлсэн. Зээлдэгч нар нь өнөөдрийн байдлаар 162 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлээ төлөхгүй байгаа, 3 удаа мэдэгдэх хуудас өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

4.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, банкны ******* салбарын захирлын 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 39/92 дугаартай итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, 2018 оны 11 сарын 28-ны өдрийн №220100132275 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 5-7 хуудас/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 8-12 хуудас/, банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 01/682 дугаартай итгэмжлэл /хэргийн 13-р хуудас/, банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14-р хуудас/, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 15-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №220100132275 дугаартай барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт-аар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.

3.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн банкны ******* салбарын захирлын 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 39/92 дугаартай итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, 2018 оны 11 сарын 28-ны өдрийн №220100132275 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 5-7 хуудас/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 8-12 хуудас/, банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 01/682 дугаартай итгэмжлэл /хэргийн 13-р хуудас/, банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14-р хуудас/, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 15-р хуудас/ баримтуудаар банк болон М.*******, С. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна. М.*******, С. нарт 2023 оны 02 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж 2023 оны 03 сарын 02-ны өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.

4.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 4893113, 46 /дөрвөн сая найман зуун ерэн гурван мянга нэг зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Талуудын дунд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

6.Хариуцагч нар шүүхэд тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 4893113, 46 /дөрвөн сая найман зуун ерэн гурван мянга нэг зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч М.*******, С. нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

8.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овгийн *******ын ******* /РД:ЗА*******/, овгийн ын /РД:ЗА/ нараас зээлийн гэрээний үүрэгт 4893113, 46 /дөрвөн сая найман зуун ерэн гурван мянга нэг зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банкинд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93240 /ерэн гурван мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, С. нараас 93240 /ерэн гурван мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банкны ******* салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******