Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/131

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-н Бт холбогдох эрүүгийн 2527000510037 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, """""""""""""""""""""""" төрсөн, 40 настай, """""""""""""""""""""""" хамт """""""""""""""", улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, """"""""""" регистрийн дугаартай, Б овогт С-н Б.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр """""""""""" зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 14 ширхэг буюу 2 куб метр хэмжээтэй Хуш модыг чарга ашиглан бэлтгэсний улмаас байгаль орчинд 5,104,638 /таван сая нэг зуун дөрвөн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би 2025 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим баг “Ганц мод” гэх газраас 14 модыг чаргаар авч явсан. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...С.Б гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Миний зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэсгийн төлөөлөгч Э.Б, цагдаа С.Д, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д нарын хамт хяналт шалгалтаар явж ажилласан. Уужим багийн бургасын эх Ганц мод, Улж гэх газруудаар хяналт шалгалтаар явсан. Зохих эрхийн бичиггүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй, хуш болон шинэс мод бэлтгэсэн зөрчлүүд илэрсэн. Ингээд зөрчил илэрсэн газрын ойр орчмын айл болох Б, Г, Л зэрэг айлаар орж асууж тодруулж явсан бөгөөд мод бэлтгэсэн байх магадлалтай чарга буюу булхай Г гэх айлаас олсон. Уужим хоёрдугаар багийн """""""""" ногооноороо шилмүүстэйгээ хуш модны толгой болон хожуул нь байсан. Мөн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 4 куб метр орчим шинэс мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэсэн газраас булхай буюу чаргаар цагаалж уулнаас буулгасан мөр байсан. Ойр хавийн айлаар ороход уулнаас цагаалж буулгасан чарга нь Улжийн аманд Лын хаваржааны ард байсан. Л, Б, Г нар нь нэг өвөлжөөнд байдаг айлууд юм. Ингээд энэ айлуудаар орж тухайн чарга хэнийх болохыг эхлээд Баас асуухад манай урд талын Гийн чарга гэж хэлсэн. Ганц модны хаяанд бэлтгэсэн байсан модыг хэн бэлтгэсэн талаар лавлаж асуухад Б 2 хоногийн өмнө би бэлдсэн, 3 ширхэг босоо мод унагаж, заримыг нь ойр хавиарх унанги мод түүж бэлтгэсэн гэж хэлсэн. Юугаар бэлтгэсэн талаар асуухад Гийн чарга болох хайнагийн ашиглаж бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Цаана нь унагасан хуш модыг хэнийх вэ гэдгийг нь асуухад бүгд мэдэхгүй гэж хэлж байсан. Ингээд тухайн хүмүүстэй холбоотой болох Бын хүргэн хүү Б, түүний ах Анхбаяр нарыг бэлтгэсэн байж болзошгүй гэж бодоод Хужирт суманд байх гэрт нь орсон. Хашаанд нь зохих эрхийн бичиггүй бэлтгэсэн, багцаагаар 150 см урттай, 14 ширхэг хуш мод байсан. Баас тухайн хуш модыг хаанаас бэлтгэсэн талаар асуухад 10 гаруй хоногийн өмнө Бургасны эх Ганц мод гэх газраас бэлтгэж, өөрийн машин болох цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Модыг уулнаас чирч буулгасан чарга нь Б, Л, Гдорж нарын өвөлжөөний аманд саравчны ард байсан. Тэгээд Бынд очоод доор байгаа чарга хэнийх вэ гэж асуусан. Гдоржийн чарга гэж хариулсан. Тэгээд энэ талаар Гдоржоос асуухад манай чарга мөн, хайнагт хөллөж, түлээний мод цагаалдаг, өчигдөр Б авч явж мод бэлтгэсэн гэж хэлсэн. Баас Ганц модны хаяанд байгаа модны талаар асуухад би өчигдөр 3 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн гэж хариулсан. Тэгээд би дагуулж яваад модны хожуулан дээр очоод асуухад 3 ширхэг босоо мод унагаасан байсан, өөрөө зааж, энийг унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

Яллагдагч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн моднуудыг ой дотор нь тайрч бэлтгээд уулнаас хадам аав Бын өвөлжөөний саравчны ард байсан чаргыг ашиглаж уулнаас буулгасан. Ингэж буулгахдаа ямар нэгэн мал амьтан ашиглаагүй. Чарган дээр модныхоо нэг үзүүрийг тавиад нэг нэгээр нь гулсуулж, уулын уруу буулгасан. 100 орчим метр газар чирч буулгаж байсан. Тэр чарга хэний эзэмшлийнх болохыг нь мэдээгүй, одоо хаана байгаа болохыг нь мэдэхгүй байна. Би хадам аав Бынд дахин очоогүй, тэр чаргыг бас хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С овогтой Б нь манай Микро кредит ББСБ-тэй 24094749 дугаартай зээлийн гэрээ байгуулж автомашин худалдан авах зорилгоор зээлсэн 11,500,000 төгрөг зээлсэн. """"" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын өмчлөлд бүртгэлтэй байдаг. Тухайн 24094749 дугаартай гэрээний үлдэгдэл 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 8,620,304 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Манай байгууллагаас тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож байгаад гомдолтой байна. Зээлдэгч зээлээ төлөхгүй тохиолдолд тухайн авто машиныг хураах, зарж борлуулах зээлийг хаах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд манай байгууллагад учирсан хохирлын асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас/,

Зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 14 ширхэг хуш модыг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

Мод бэлтгэж тээвэрлэсэн гэх """"" улсын дугаартай, цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 ху/ үнэлэгдэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-38 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн мод нь Нарсны овгийн сибирь хуш зүйл байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь 95 настай, 20,9 хувтай нойтон мод байна. Шинжилгээнд ирүүлсэн дээж болон модонд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс унанги болон босоо мод болохыг тогтоох боломжгүй. 4. Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1,701,546 төгрөг байна. 5. Зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх моднууд нь 2 куб метр хэмжээтэй байна” гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургууд /хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,

С.Бын хууль бусаар бэлтгэсэн гэх 14 ширхэг хуш модны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ӨхЦ25-11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас/,

Яллагдагч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би уг модыг ганцаараа бэлтгэсэн. ...Би банз гаргах зорилгоор мод бэлтгэсэн. ...Мод бэлтгэхдээ ашигласан цахилгаан хөрөө нь хадам аав Бын цахилгаан хөрөө байгаа юм. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,

Б овгийн С-н Б /РД:"""""""""""/-ын иргэний мэдээллүүд /хавтаст хэргийн 80-93 дугаар хуудас/,

С.Бын гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1,701,546 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 01/26-01/061/01 дугаартай “...гэмт хэрэг үйлдсэний улмаас ойн санд 1,701,546 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр оногдуулна” гэж заасан эрхийн хүрээнд ...ойн санд учруулсан хохирлын 5,104,638 /таван сая нэг зуун дөрвөн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг ...байгаль орчин, уур амьсгалын сангийн 100.900.013.040 дансанд төлуүлэхээр шийдвэрлэв...” гэсэн акт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,

Л.Гдоржид холбогдох эрүүгийн 2527000330094 дугаартай хэргээс прокурорын зөвшөөрлийн дагуу хуулбарлан авсан баримтууд /хавтаст хэргийн 171-182 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр """"""""" зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 14 ширхэг буюу 2 куб метр хэмжээтэй Хуш модыг чарга ашиглан бэлтгэсний улмаас байгаль орчинд 5,104,638 /таван сая нэг зуун дөрвөн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.

            Энэ үйл баримт нь Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Дын “...С.Б гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Миний зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, Гэрч Ч.Сын “...Хэсгийн төлөөлөгч Э.Б, цагдаа С.Д, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д нарын хамт хяналт шалгалтаар явж ажилласан. Уужим багийн бургасын эх Ганц мод, Улж гэх газруудаар хяналт шалгалтаар явсан. Зохих эрхийн бичиггүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй, хуш болон шинэс мод бэлтгэсэн зөрчлүүд илэрсэн. Ингээд зөрчил илэрсэн газрын ойр орчмын айл болох Б, Г, Л зэрэг айлаар орж асууж тодруулж явсан бөгөөд мод бэлтгэсэн байх магадлалтай чарга буюу булхай Г гэх айлаас олсон. Уужим хоёрдугаар багийн """""""""" ногооноороо шилмүүстэйгээ хуш модны толгой болон хожуул нь байсан. Мөн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 4 куб метр орчим шинэс мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэсэн газраас булхай буюу чаргаар цагаалж уулнаас буулгасан мөр байсан. Ойр хавийн айлаар ороход уулнаас цагаалж буулгасан чарга нь Улжийн аманд Лын хаваржааны ард байсан. Л, Б, Г нар нь нэг өвөлжөөнд байдаг айлууд юм. Ингээд энэ айлуудаар орж тухайн чарга хэнийх болохыг эхлээд Баас асуухад манай урд талын Гийн чарга гэж хэлсэн. Ганц модны хаяанд бэлтгэсэн байсан модыг хэн бэлтгэсэн талаар лавлаж асуухад Б 2 хоногийн өмнө би бэлдсэн, 3 ширхэг босоо мод унагаж, заримыг нь ойр хавиарх унанги мод түүж бэлтгэсэн гэж хэлсэн. Юугаар бэлтгэсэн талаар асуухад Гийн чарга болох хайнагийн ашиглаж бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Цаана нь унагасан хуш модыг хэнийх вэ гэдгийг нь асуухад бүгд мэдэхгүй гэж хэлж байсан. Ингээд тухайн хүмүүстэй холбоотой болох Бын хүргэн хүү Б, түүний ах Анхбаяр нарыг бэлтгэсэн байж болзошгүй гэж бодоод Хужирт суманд байх гэрт нь орсон. Хашаанд нь зохих эрхийн бичиггүй бэлтгэсэн, багцаагаар 150 см урттай, 14 ширхэг хуш мод байсан. Баас тухайн хуш модыг хаанаас бэлтгэсэн талаар асуухад 10 гаруй хоногийн өмнө Бургасны эх Ганц мод гэх газраас бэлтгэж, өөрийн машин болох цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, Гэрч Б.Дын “...Модыг уулнаас чирч буулгасан чарга нь Б, Л, Гдорж нарын өвөлжөөний аманд саравчны ард байсан. Тэгээд Бынд очоод доор байгаа чарга хэнийх вэ гэж асуусан. Гдоржийн чарга гэж хариулсан. Тэгээд энэ талаар Гдоржоос асуухад манай чарга мөн, хайнагт хөллөж, түлээний мод цагаалдаг, өчигдөр Б авч явж мод бэлтгэсэн гэж хэлсэн. Баас Ганц модны хаяанд байгаа модны талаар асуухад би өчигдөр 3 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн гэж хариулсан. Тэгээд би дагуулж яваад модны хожуулан дээр очоод асуухад 3 ширхэг босоо мод унагаасан байсан, өөрөө зааж, энийг унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, Яллагдагч С.Бын “...Би тухайн моднуудыг ой дотор нь тайрч бэлтгээд уулнаас хадам аав Бын өвөлжөөний саравчны ард байсан чаргыг ашиглаж уулнаас буулгасан. Ингэж буулгахдаа ямар нэгэн мал амьтан ашиглаагүй. Чарган дээр модныхоо нэг үзүүрийг тавиад нэг нэгээр нь гулсуулж, уулын уруу буулгасан. 100 орчим метр газар чирч буулгаж байсан. Тэр чарга хэний эзэмшлийнх болохыг нь мэдээгүй, одоо хаана байгаа болохыг нь мэдэхгүй байна. Би хадам аав Бынд дахин очоогүй, тэр чаргыг бас хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Тийн “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С овогтой Б нь манай Микро кредит ББСБ-тэй 24094749 дугаартай зээлийн гэрээ байгуулж автомашин худалдан авах зорилгоор зээлсэн 11,500,000 төгрөг зээлсэн. """"" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын өмчлөлд бүртгэлтэй байдаг. Тухайн 24094749 дугаартай гэрээний үлдэгдэл 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 8,620,304 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Манай байгууллагаас тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож байгаад гомдолтой байна. Зээлдэгч зээлээ төлөхгүй тохиолдолд тухайн авто машиныг хураах, зарж борлуулах зээлийг хаах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд манай байгууллагад учирсан хохирлын асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас/, Зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 14 ширхэг хуш модыг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, Мод бэлтгэж тээвэрлэсэн гэх """"" улсын дугаартай, цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 ху/ үнэлэгдэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-38 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн мод нь Нарсны овгийн сибирь хуш зүйл байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь 95 настай, 20,9 хувтай нойтон мод байна. Шинжилгээнд ирүүлсэн дээж болон модонд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс унанги болон босоо мод болохыг тогтоох боломжгүй. 4. Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1,701,546 төгрөг байна. 5. Зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх моднууд нь 2 куб метр хэмжээтэй байна” гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургууд /хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/, С.Бын хууль бусаар бэлтгэсэн гэх 14 ширхэг хуш модны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ӨхЦ25-11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас/, С.Бын яллагдагчаар өгсөн “...Би уг модыг ганцаараа бэлтгэсэн. ...Би банз гаргах зорилгоор мод бэлтгэсэн. ...Мод бэлтгэхдээ ашигласан цахилгаан хөрөө нь хадам аав Бын цахилгаан хөрөө байгаа юм. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, Б овгийн С-н Б /РД:"""""""""""/-ын иргэний мэдээллүүд /хавтаст хэргийн 80-93 дугаар хуудас/, С.Бын гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1,701,546 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 01/26-01/061/01 дугаартай “...гэмт хэрэг үйлдсэний улмаас ойн санд 1,701,546 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр оногдуулна” гэж заасан эрхийн хүрээнд ...ойн санд учруулсан хохирлын 5,104,638 /таван сая нэг зуун дөрвөн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг ...байгаль орчин, уур амьсгалын сангийн 100.900.013.040 дансанд төлуүлэхээр шийдвэрлэв...” гэсэн акт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/, Л.Гдоржид холбогдох эрүүгийн 2527000330094 дугаартай хэргээс прокурорын зөвшөөрлийн дагуу хуулбарлан авсан баримтууд /хавтаст хэргийн 171-182 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч С.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч С.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр """"""""" 14 ширхэг 2 м3 хуш модыг хөрөө ашиглан мод ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж, улмаас байгаль экологид 1,701,546 төгрөгийн шууд хохирол, 5,104,638 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

             Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүхээс шүүгдэгч С.Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч С.Бын үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Улсын яллагчийн зүгээс С.Бт дараах эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийн байр суурьтай байна. Уг шийтгэх тогтоолоор С.Б нь бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. Битүүмжилсэн 204,700 төгрөгийн үнэлгээ бүхий модыг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгон улсын орлого болгох нь зүйтэй. Түүнчлэн 72,000 төгрөгийн чарганы үнэлгээ гарсан. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тухайн чарганы үнэлгээ болох 72,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

            Шүүх, шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

            Шүүгдэгч С.Быг нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

            Шүүгдэгч С.Бын хууль бус үйлдлийн улмаас ойн санд 5,104,638 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд түүнийг төлж барагдуулсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,701,546 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 3,403,092 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч С.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Дөрөв:  Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 14 ширхэг 2 м3 хэмжээтэй, 1,701,546 /нэг сая долоон зуун нэгэн мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний 14 ширхэг хуш модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, модон булхайны үнэ 72,000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Баас гаргуулж улсын орлогод оруулахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

            гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Б овогт С-н Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-н Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар С.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4, дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 14 ширхэг 2 м3 хэмжээтэй, 1,701,546 /нэг сая долоон зуун нэгэн мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийн үнэлгээ бүхий 14 ширхэг хуш модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, модон булхайны үнэ 72,000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Баас гаргуулж улсын орлогод оруулсугай.
  1.  Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1.  Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА