Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2016/ШЦТ/220

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч Ж.Д***********нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Д***********д холбогдох эрүүгийн 201622000631 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, Ш*********овогт Ж********гийн Д***********, 1975 оны 7 дугаар сарын 20-нд Хөвсгөл аймгийн А***********сумын Х**********тосгонд төрсөн, *******настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, А*********сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай , ам бүл **, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Х**********тосгоны *************тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, бие эрүүл, Регистрийн РХ*************дугаартай

Шүүгдэгч Ж.Д***********нь 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн А**********сумын Х**********тосгоны төвд иргэн Д.О**********ыг нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь доод уруул, баруун хацрын салст, дагзанд шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ж.Д***********нь 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн А**********сумын Х**********тосгоны төвд иргэн Д.О**********ыг нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь доод уруул, баруун хацрын салст,

 

дагзанд шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Д.О**********ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Х**********тосгоны төвд 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ахмадын байрны өрөөнд унтаж байсан. Шөнө 02 цаг 30 минутын үед байшингийн хаалгыг хүн цохиод байхаар нь босоод хаалга онгойлгож өгсөн Д***********орж ирээд намайг “та яасан их хүн дарамталдаг юм бэ” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, энэ хүүхэн чинь гарна явна гээд байхаар нь орой үдэш хүүхэд орхиж яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн өөр яасан юм” гээд хэрэлдэж маргалдсан. Тэгээд би “маргааш өдөр бол” гээд гарч бие засах гээд хажуугаар нь хаалгаар гарах гэсэн намайг түлхсэн. Би уур хүрээд “яах гээд байгаа юм бэ” гээд гарнаас нь бариад авсан. Миний баруун хацар, амны орчим нэг удаа цохисон. Би хаалганы хажууд суун тусаад унахдаа толгойн арын дагзны хэсгээр хана мөргөөд унасан. Би босож ирээд “харанхуй шөнө унтуулахгүй яах гээд хэрүүл хийгээд явахгүй байгаа юм бэ” гэж хэлээд цагдаад утсаар хэлсэн. Удаа ч үгүй Олзвой цагдаа ирсэн. Тэгээд Д***********явсан. Би дахиад ирж магадгүй гэж бодоод хүргэнийд очиж унтаад маргааш өглөө нь эмнэлэгт очиж эмчид үзүүлж амны баруун талд язарсан байсан. Хоёр оёдол тавиулж боолт хийлгээд гэртээ харьсан. Тухайн үед Д***********архи уусан байсан, үнэртэж байсан. Би Д***********г дарамталсан юм байхгүй. Д***********манай охин Л**********ийг хоёр жилийн өмнө жирэмсэн болгосон. Эмэгтэй хүүхэд гарсан, одоо нэг нас зургаан сартай хүүхэд манайд ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Тэр орой Л**********ийг “гэрээс гарна” гэхээр нь би “хүүхэд орхиж яах гэж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “намайг гаргахгүй байна” гэж манай охин Л**********Д***********д хэлсэн юм шиг байгаа юм. Түүнээс л болсон, өөр юм болоогүй. Миний баруун хацар амны орчим тухайн үед язарсан байсан, одоо эдгээд зүгээр болсон. Миний биед өвчин зовиур байхгүй. Би Мөрөн явж шинжээч эмчид үзүүлсэн. Аймгийн төв явсан, ирсэн зардал болон эмчилгээний зардлыг Д***********бүрэн төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжпэх зүйлп/й, санал гомдол байхгүй бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/.

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 566 тоот: Д.О**********ы биед гэмтэл учирсан байна. Д.О**********ы биед доод уруул, баруун хацрын салст, дагзанд шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх- ийн 10-р тал/

Шүүгдэгч Ж.Д***********гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Х**********тосгоны төвд 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед манай охины ээж Л**********над руу утсаар яриад “мөнгө хэрэгтэй байна охинд куртик авч өгөх гэсэн юм” гэхээр нь “би ахынд байна, ирээд ав” гэж хэлсэн. Тэгсэн чинь Л**********“аав намайг гэрээс гаргахгүй, янз бүрийн юм яриад хэл амаар доромжлоод дарамтлаад байна” гэж хэлсэн. Түүнээс хойш ахынд кино үзэж дуусаад ах эгч хоёртой хөзөр тоглож байгаад нэлээд орой 02 цаг болсон байсан. Тэгээд харьж амрах гэж яваад замдаа “охинд куртик авч өгнө мөнгө хэрэгтэй гээд байсан замд юм чинь оруулаад өгчихье” гэж бодоод гэрээр нь очсон чинь хаалгаа онгойлгохгүй байсан. Хэсэг цохиж байсан чинь Л**********ийн аав О*************хаалга

 

3

онойлгосон. Би гэрт нь ороод “та яагаад эмэгтэй хунийг хэл амаар доромжилж дарамтлаад байдаг юм бэ” гэсэн. О*************“би өөрийнхөө хүүхдийг мэдэж байна, чамд хамаагуй” гээд миний урдаас хэрэлдсэн. Би “мөнгө хэрэгтэй гэхээр нь өгөх гэсэн, өөр яадаг юм” гээд хэрэлдсэн. Тэгээд миний хэлснийг ойлгохгүй хэрэлдээд намайг хаалганы хажууд зогсож байсан чинь хажуугаар гарах гэхээр нь түлхсэн чинь миний зүүн гарнаас бариад авахаар нь баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Дахиж цохиогүй. Удаагүй Олзвой цагдаа ирээд намайг “явж амар” гэхээр нь би гэрээс нь гараад харьж амарсан. Тэр өдөр манай найзууд ирээд тэд нарыг гаргаж өгөөд би бага зэрэг уусан байсан. Оройдоо би эрүүл зүгээр байсан...Би О*************ыг Мөрөн сум руу шинжээч эмчид үзүүлэх гэж явсан, ирсэн зардал болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан. О*************надаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн. Бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг/хх-ийн 15-16-р тал/

Х**********тосгоны Сум дундын эмнэлэгийн тодорхойлолт /хх-ийн 8-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Д***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000631 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.Д***********нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан ^ хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Д.О**********нь шүүгдэгч Ж.Д***********тай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 29-30-р тал/ байгуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201622000631 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч Ш*********овогт Ж********гийн Д***********г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ж.Д***********г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 

4

  1.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зуйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 1 зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  3.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д***********гийн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ

*