Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2023/00123

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2023/00123

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төрийн банк,

Хариуцагч:******* аймгийн ******* сумын 1-р баг ******* 7-5 тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:ЗА*******/ ******* овгийн *******ын РД: ЗА,

Нэхэмжлэлийн шаардлага: 12973986, 70 /арван хоёр сая есөн зуун далан гурван мянга есөн зуун наян зургаан төгрөг далан мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00045/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Төрийн банк нь Б.*******, Ж. нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 12973986, 70 /арван хоёр сая есөн зуун далан гурван мянга есөн зуун наян зургаан төгрөг далан мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч Төрийн банк нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Төрийн банк ХК нь зээлдэгч Б.*******, Ж. нартай 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр .N^220100132337 дугааргай Зээлийн гэрээ-г байгуулж, 17,700,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хэрэглээний /цалингийн зээл/ зориулалтаар зээлдүүлж, зээлдэгчийн 220100039681 тоот дансанд зээлийг олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 2-ны өдөр зээлийн болон хүүгийн төлбөрт тогтмол 426,559,30 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 161 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах ундэслэл бүрдсэн тул Төрийн банк ХК нь зээлдэгч Б.*******, Ж. нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж Б.*******, Ж. нараас 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,098,987.88 /Арван хоёр сая ерэн найман мянга есөн зуун наян долоон төгрөг наян найман мөнгө/ төгрөг, зээлийн хүү 860,622.94 /найман зуун жаран мянга зургаан зуун хорин хоёр төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,375.88 /арван дөрвөн мянга гурван зуун далан таван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг, нийт 12,973,986.70 /арван хоёр сая есөн зуун далан гурван мянга есөн зуун наян зургаан төгрөг далан мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Б.*******, Ж. нараас 12,973,986.70 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие ******* овогтой ******* нь 2018 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл авсан нь үнэн болно. Цаг хугацаандаа төлж явсаар 2022 оны 9 сараас хувийн шалтгааны улмаас төлж чадаагүй нь үнэн болно. Энэ хугацаанд мэдэгдэл 1 удаа, цуцлах мэдэгдэл 1 удаа шуудангаар хүлээж авсан. Иймийн тулд үндсэн зээлээ улирал, улирлаар 4 хувааж төлөх саналтай байна. Миний хүсэлтийг харгалзан үзэж шийдэж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.*******, Ж. нар нь 2018 оны 11 сарын 29-ний өдөр 17700000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалингийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар 187 хоног зээлийн хугацаа хэтрээд байна. Зээлээ төлөхгүй хугацаа хэтэрснээс болж үндсэн зээл 12098987 төгрөг, хүү 861622 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143756, нийт 19973986 төгрөгийн зээл хугацаа хэтрээд байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

5.Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан нь үнэн. ******* аймгийн ******* сумын Төрийн банкны тооцооны төвийн эрхлэгчтэй үл ойлголцсоноос болж төлж чадаагүй. Харьцаа муутай хүн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Манай гэр бүлийн хүн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

6.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, Төрийн банкны ******* салбарын захирлын 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 39/17 дугаартай итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, 2018 оны 11 сарын 29-ний өдрийн №220100132337 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 5-7 хуудас/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 8-13 хуудас/, Төрийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14-р хуудас/, Төрийн банк ХХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 01/1169 дугаартай итгэмжлэл /хэргийн 15-р хуудас/, 2022 оны 11 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 16-р хуудас/, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 17-р хуудас/, 2023 оны 1 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хэргийн 18-р хуудас/ баримтууд, хариуцагч Б.*******гийн хариу тайлбар /хэргийн 25-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2018 оны 11 сарын 29-ний өдрийн №220100132337 дугаартай барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.

3.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төрийн банкны ******* салбарын захирлын 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 39/17 дугаартай итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, 2018 оны 11 сарын 29-ний өдрийн №220100132337 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 5-7 хуудас/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 8-13 хуудас/, Төрийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14-р хуудас/, Төрийн банк ХХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 01/1169 дугаартай итгэмжлэл /хэргийн 15-р хуудас/, 2022 оны 11 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 16-р хуудас/, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 17-р хуудас/, 2023 оны 1 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хэргийн 18-р хуудас/ баримтуудаар Төрийн банк болон Б.*******, Ж. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

4.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 12973986, 70 /арван хоёр сая есөн зуун далан гурван мянга есөн зуун наян зургаан төгрөг далан мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2018 оны 11 сарын 29-ний өдрийн №220100132337 дугаартай барьцаат зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

6.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн, Ж. хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй, хариуцагч Ж. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12973986, 70 /арван хоёр сая есөн зуун далан гурван мянга есөн зуун наян зургаан төгрөг далан мөнгө / төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

7. Хариуцагч Ж.д шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.ыг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ж.ын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

8.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овгийн *******ын ******* /РД:ЗА*******/, ******* овгийн *******ын /РД:ЗА/ нараас зээлийн гэрээний үүрэгт 12973986, 70 /арван хоёр сая есөн зуун далан гурван мянга есөн зуун наян зургаан төгрөг далан мөнгө / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222534 /хоёр зуун хорин хоёр мянга таван зуун гучин дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Ж. нараас 222534 /хоёр зуун хорин хоёр мянга таван зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ