| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0126/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Л.Г нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-н Гид холбогдох эрүүгийн 2527000330094 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг, Улж гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ЙС67090734 регистрийн дугаартай, Б овогт Л-н Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр """""""""""" зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 16 ширхэг Хуш модыг бэлтгэн, байгаль орчинд 1,498,163 /нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Л.Г нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн Байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уужим 2 дугаар багийн Бургасны эх Ганц мод гэр газраас зохих зөвшөөрөлгүйгээр шинэс, хуш мод бэлтгэсэн байсан. Мөн үндсээрээ унасан хуш, шинэс мод байсан. Мод бэлтгэсэн газарт 1 метр гаруй зайны өргөнтэй "Булхай" буюу Чаргаар/ модыг чирж уулнаас буулгасан ул мөр байсан. Уулын бэлд 51 ширхэг Шинэс модыг бэлтгэж буулгасан байсан. Мод уулнаас чирж буулгасан булхай /чарга/ Б, Л, Г, нарын өвөлжөөний аманд саравчны ард байсан тэгээд Бынд очоод Баас доор байгаа булхайг хэнийх болохыг асуухад Гийн булхай гэж хэлсэн. Тэгээд Гоос мөн асуухад манай булхай мөн, Хайнагт хөллөж түлээний модоо бэлтгэдэг гэж хэлсэн. Өчигдөр Б авч явж мод бэлтгэсэн талаар хэлсэн Баас Ганц модны хаяанд байгаа мод хэний мод болох талаар асуухад би өчигдөр бэлтгэсэн 3 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн талаар ярьсан. Тэгээд би дагуулж явж унагаасан модны хожуулан дээр очиж заалгахад 3 ширхэг босоо шинэс мод унагаасан байсан, өөрөө зааж энэ энийг унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Л.Г нь ганцаараа Уужим 2 дугаар "Ганц мод" гэх газраас 16 ширхэг шинэс модыг гар хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэж үхэр, булхай ашиглаж уулнаас модоо цагаалж буулган """"""" улсын дугаартай ачааны портер машинаар тээвэрлэж Цийн хашаанд зүсүүлэхээр буулгасан талаар хэлсэн. Л.Г нь надаас хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Л.Г манай хашаанд өөрийн эзэмшлийн """"""" улсын дугаартай Хюндай портер маркийн машин дээрээ 16 ширхэг хуш мод ачиж ирсэн. Тухайн моднуудыг зүсээд өгөөч гэхээр нь би мал руугаа явлаа, хавар зүсч өгнө гэж хэлсэн. Би мод буулгахад оролцоогүй, өөрсдөө буулгачихаад яваад өгсөн байсан. Л.Г ганцаараа, цагаан өнгийн машинтайгаа модоо ачиж манайд ирээд ганцаараа хашаанд модоо буулгасан. 16 ширхэг хуш мод байсан. Надаас өөр хүн мод буулгаж байхыг нь хараагүй, гэр эзэнгүй байсан. Л.Гийн авчирсан 16 ширхэг хуш модны тухайд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Зөвшөөрөл үзүүлээгүй, байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Гийн бэр нь байгаа юмаа. """""" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч хадам аав Л.Гид 2024 оны хавар 1.000.000 төгрөгөөр худалдсан, нэрээ шилжүүлж амжаагүй байна. Эна жил оношлогоо ирэхээр нэрээ шилжүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
Яллагдагч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 12 сарын 26-ны өдөр би """""""""""" гэх газраас ганцаараа 2 ширхэг унанги нарс модийг цүзгэр хөрөв ашиглан 1.50 метрийн урттайгаар 16 ширхэг болгон бэлтгэж өөрийн эзэмшлийн хайнаг болон чарга ашиглан уулнаас буулгасан. Тэгээд 2025 оны 01 сарын 10-ны өдөр хавьцаа өөрийн эзэмшлийн """"""" улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж """"""" Ц гэх хүний хөрөө рам дээр буулгасан. 2025 оны 01 сарын 28-ны өдөр Цийн рам дээр шалгалт очиж тухайн бэлтгэсэн моднууд маань илэрсэн. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Би өөрийн бага хүү болох Далайд гэрийн мод бэлтгэж өгөх зорилгоор тухайн моднуудыг бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ ашигласан ухэр, чарга, """"""" улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслүүд одоо манайд байгаа. """"""" улсын дугаартай Хюндай Портер маркийн машин нь манай бэр болох М-нын нэр дээр байдаг машин. Би тухайн машиныг 2024 оны намар бэр болох М-наас 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,
Л.Гийн зөрчлийн холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“...Хөрөө рам дээр байсан моднууд нь """"""""""""" гэх газраас одоогоос 10 гаран хоногийн өмнө унанги модноос өөрийнхөө хүрэн хайнагтаа чарга хөллөн, мод цагаалж бэлтгэсэн. Би ганцаараа явсан бөгөөд жижиг цүзгэр хөрөө ашиглаж бэлтгэн модны хаяанд гаргаж ирээд өөрийнхөө цагаан өнгийн """""""" улсын дугаартай портероор ачиж бэлтгэчихээд хөдөө гэрээсээ эхнэрээ аваад сумын төврүү Цийн хөрөө рам дээр авчирч зүсвэрт оруулах гэж буулгасан. Надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, аваагүй ээ. Бага хүүдээ гэрийн мод бэлтгэх гээд мод зүсүүлэх гэж байсан юм. Зохих зөвшөөрлийн бичиггүйгээр мод бэлтгэх нь хууль зөрчиж байгаа гэдгийг би мэднэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хуш төрлийн хуурай 6 ширхэг, нойтон 10 ширхэг мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь 6 ширхэг унанги, 10 ширхэг босоо мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Шилмүүст төрлийн бөөрөнхий модон материал техникийн шаардлага. ММ5-6142:2010 улсын стандартад заасан модлогийн чанар, модлогийн согогийн зөвшөөрөгдөх хэмжээ, чийглэг зэрэг үзүүлэлтээр хэрэглээний зориулалтын мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэгцээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй байх бөгөөд түлшний шаардлага хангасан модноос хэрэглээний мод гарахгүй. ...Нийт экологи эдийн засгийн үнэлгээ 1,498,163 төгрөг /нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга нэг зуун жаран гурван төгрөг/...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
Эд зүйл баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу хууль бусаар бэлтгэсэн байж болзошгүй 16 ширхэг модыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
Хууль бусаар бэлтгэсэн гэх 16 ширхэг модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,
""""""" улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-25 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Бургасны ганц мод” гэх газрын М46°45'47.22, Е102°28'05,24 солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй болно” гэх албан бичиг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/,
"""""""""""""" улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01-26-02/242-01 дугаартай “...""""""""""""" багийн иргэн Луузан овогтой Г утас: """"""""/ нь """""""""""ийн нутаг Ганц мод гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын дундуур зохих зөвшөөрөлгүйгээр 16 ширхэг хуш мод бэлтгэж өөрийн эзэмшлийн """"""""" улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэний улмаас ойн санд учируулсан хохирлын 4.494.489 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны "Байгаль орчин уур амьсгалын сан"-гийн 100.900.013.040 дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв...” гэх акт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 4 настай эр үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ӨхЦ25-16 дугаартай шинжилгээний обьектийг 1,800,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-71 дүгээр хуудас/,
Хууль бусаар бэлтгэсэн гэх 16 ширхэг хуш модны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ӨхЦ25-21 дугаартай шинжилгээний обьектийг 480,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-82 дугаар хуудас/,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх гар хөрөөний зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ӨхЦ25-18 дугаартай шинжилгээний обьектийг 24,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-93 дугаар хуудас/,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ӨхЦ25-15 дугаартай шинжилгээний обьектийг 1,543,750 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-108 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх булхай буюу чарга, 1 тооны 4 настай эр үхрийг тус тус битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Гийн урд гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг шалгасан тухай лавлагаа /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 148-151 дүгээр хуудас/,
""""""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/,
Б овгийн Л-н Г /ЙС67090734/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Гоос байгаль орчид учруулсан гэх хохирлоо нөхөн төлсөн тухай баримтууд болох 1,319,000 /нэг сая гурван зуун арван есөн мянга/ төгрөг 3,176,000 /гурван сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөг төлсөн баримтууд /хавтаст хэргийн 161, 163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр """""""""""" зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 16 ширхэг Хуш модыг бэлтгэн, байгаль орчинд 1,498,163 /нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.
Энэ үйл баримт нь иргэний нэхэмжлэгч Ч.Сын “...Л.Г нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн Байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, Гэрч Б.Дын “...Уужим 2 дугаар багийн Бургасны эх Ганц мод гэр газраас зохих зөвшөөрөлгүйгээр шинэс, хуш мод бэлтгэсэн байсан. Мөн үндсээрээ унасан хуш, шинэс мод байсан. Мод бэлтгэсэн газарт 1 метр гаруй зайны өргөнтэй "Булхай" буюу Чаргаар/ модыг чирж уулнаас буулгасан ул мөр байсан. Уулын бэлд 51 ширхэг Шинэс модыг бэлтгэж буулгасан байсан. Мод уулнаас чирж буулгасан булхай /чарга/ Б, Л, Г, нарын өвөлжөөний аманд саравчны ард байсан тэгээд Бынд очоод Баас доор байгаа булхайг хэнийх болохыг асуухад Гийн булхай гэж хэлсэн. Тэгээд Гоос мөн асуухад манай булхай мөн, Хайнагт хөллөж түлээний модоо бэлтгэдэг гэж хэлсэн. Өчигдөр Б авч явж мод бэлтгэсэн талаар хэлсэн Баас Ганц модны хаяанд байгаа мод хэний мод болох талаар асуухад би өчигдөр бэлтгэсэн 3 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн талаар ярьсан. Тэгээд би дагуулж явж унагаасан модны хожуулан дээр очиж заалгахад 3 ширхэг босоо шинэс мод унагаасан байсан, өөрөө зааж энэ энийг унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Л.Г нь ганцаараа Уужим 2 дугаар "Ганц мод" гэх газраас 16 ширхэг шинэс модыг гар хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэж үхэр, булхай ашиглаж уулнаас модоо цагаалж буулган """"""" улсын дугаартай ачааны портер машинаар тээвэрлэж Цийн хашаанд зүсүүлэхээр буулгасан талаар хэлсэн. Л.Г нь надаас хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, гэрч С.Цийн “...Л.Г манай хашаанд өөрийн эзэмшлийн """"""" улсын дугаартай Хюндай портер маркийн машин дээрээ 16 ширхэг хуш мод ачиж ирсэн. Тухайн моднуудыг зүсээд өгөөч гэхээр нь би мал руугаа явлаа, хавар зүсч өгнө гэж хэлсэн. Би мод буулгахад оролцоогүй, өөрсдөө буулгачихаад яваад өгсөн байсан. Л.Г ганцаараа, цагаан өнгийн машинтайгаа модоо ачиж манайд ирээд ганцаараа хашаанд модоо буулгасан. 16 ширхэг хуш мод байсан. Надаас өөр хүн мод буулгаж байхыг нь хараагүй, гэр эзэнгүй байсан. Л.Гийн авчирсан 16 ширхэг хуш модны тухайд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Зөвшөөрөл үзүүлээгүй, байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/, гэрч Н.М-нын “...Би Гийн бэр нь байгаа юмаа. """""" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч хадам аав Л.Гид 2024 оны хавар 1.000.000 төгрөгөөр худалдсан, нэрээ шилжүүлж амжаагүй байна. Эна жил оношлогоо ирэхээр нэрээ шилжүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/, яллагдагч Л.Гийн “...2024 оны 12 сарын 26-ны өдөр би """""""""""" гэх газраас ганцаараа 2 ширхэг унанги нарс модийг цүзгэр хөрөв ашиглан 1.50 метрийн урттайгаар 16 ширхэг болгон бэлтгэж өөрийн эзэмшлийн хайнаг болон чарга ашиглан уулнаас буулгасан. Тэгээд 2025 оны 01 сарын 10-ны өдөр хавьцаа өөрийн эзэмшлийн """"""" улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж """"""" Ц гэх хүний хөрөө рам дээр буулгасан. 2025 оны 01 сарын 28-ны өдөр Цийн рам дээр шалгалт очиж тухайн бэлтгэсэн моднууд маань илэрсэн. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Би өөрийн бага хүү болох Далайд гэрийн мод бэлтгэж өгөх зорилгоор тухайн моднуудыг бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ ашигласан ухэр, чарга, """"""" улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслүүд одоо манайд байгаа. """"""" улсын дугаартай Хюндай Портер маркийн машин нь манай бэр болох М-нын нэр дээр байдаг машин. Би тухайн машиныг 2024 оны намар бэр болох М-наас 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/, Л.Гийн зөрчлийн холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“...Хөрөө рам дээр байсан моднууд нь """"""""""""" гэх газраас одоогоос 10 гаран хоногийн өмнө унанги модноос өөрийнхөө хүрэн хайнагтаа чарга хөллөн, мод цагаалж бэлтгэсэн. Би ганцаараа явсан бөгөөд жижиг цүзгэр хөрөө ашиглаж бэлтгэн модны хаяанд гаргаж ирээд өөрийнхөө цагаан өнгийн """""""" улсын дугаартай портероор ачиж бэлтгэчихээд хөдөө гэрээсээ эхнэрээ аваад сумын төврүү Цийн хөрөө рам дээр авчирч зүсвэрт оруулах гэж буулгасан. Надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, аваагүй ээ. Бага хүүдээ гэрийн мод бэлтгэх гээд мод зүсүүлэх гэж байсан юм. Зохих зөвшөөрлийн бичиггүйгээр мод бэлтгэх нь хууль зөрчиж байгаа гэдгийг би мэднэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хуш төрлийн хуурай 6 ширхэг, нойтон 10 ширхэг мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь 6 ширхэг унанги, 10 ширхэг босоо мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Шилмүүст төрлийн бөөрөнхий модон материал техникийн шаардлага. ММ5-6142:2010 улсын стандартад заасан модлогийн чанар, модлогийн согогийн зөвшөөрөгдөх хэмжээ, чийглэг зэрэг үзүүлэлтээр хэрэглээний зориулалтын мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэгцээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй байх бөгөөд түлшний шаардлага хангасан модноос хэрэглээний мод гарахгүй. ...Нийт экологи эдийн засгийн үнэлгээ 1,498,163 төгрөг /нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга нэг зуун жаран гурван төгрөг/...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/, Эд зүйл баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу хууль бусаар бэлтгэсэн байж болзошгүй 16 ширхэг модыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/, Хууль бусаар бэлтгэсэн гэх 16 ширхэг модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/, """"""" улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-25 дугаар хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Бургасны ганц мод” гэх газрын М46°45'47.22, Е102°28'05,24 солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй болно” гэх албан бичиг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын тамгын газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01-26-02/242-01 дугаартай “...""""""""""""" багийн иргэн Луузан овогтой Г утас: """"""""/ нь """""""""""ийн нутаг Ганц мод гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын дундуур зохих зөвшөөрөлгүйгээр 16 ширхэг хуш мод бэлтгэж өөрийн эзэмшлийн """"""""" улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэний улмаас ойн санд учируулсан хохирлын 4.494.489 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны "Байгаль орчин уур амьсгалын сан"-гийн 100.900.013.040 дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв...” гэх акт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 4 настай эр үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ӨхЦ25-16 дугаартай шинжилгээний обьектийг 1,800,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-71 дүгээр хуудас/, Хууль бусаар бэлтгэсэн гэх 16 ширхэг хуш модны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ӨхЦ25-21 дугаартай шинжилгээний обьектийг 480,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-82 дугаар хуудас/, Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх гар хөрөөний зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ӨхЦ25-18 дугаартай шинжилгээний обьектийг 24,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-93 дугаар хуудас/, Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх """""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ӨхЦ25-15 дугаартай шинжилгээний обьектийг 1,543,750 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-108 дугаар хуудас/, Яллагдагч Л.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх булхай буюу чарга, 1 тооны 4 настай эр үхрийг тус тус битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/, Яллагдагч Л.Гийн урд гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг шалгасан тухай лавлагаа /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 148-151 дүгээр хуудас/, """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/, Б овгийн Л-н Г /ЙС67090734/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/, Яллагдагч Л.Гоос байгаль орчид учруулсан гэх хохирлоо нөхөн төлсөн тухай баримтууд болох 1,319,000 /нэг сая гурван зуун арван есөн мянга/ төгрөг 3,176,000 /гурван сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөг төлсөн баримтууд /хавтаст хэргийн 161, 163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Л.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, тээвэрлэж буй нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Л.Г нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр """"""""""""" багийн нутаг “Бургасны ганц мод” гэх газраас 16 ширхэг хуш модыг цахилгаан хөрөө ашиглан мод ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж, үхэр чарганд хөллөн тээвэрлэсний улмаас байгаль экологид 1,498,163 төгрөгийн шууд хохирол, 4,494,489 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Г нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Л.Гийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Л.Гид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан гэх 4 настай эр үхрийн үнэлгээ болох 1,800,000 төгрөг, чарганы үнэлгээ буюу 72,000 төгрөг нийтдээ 1,872,000 төгрөгийг Л.Гоос гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. Мөрдөгчөөс дээрх үхэр чаргыг битүүмжилсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Бямбасүрэнгийн хураан авч хадгалж хариуцъя гэж хариуцаж байгаа хуш модыг улсын орлогогүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг устгах нь зүйтэй байна. Ингээд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрийн тухайд үхэр чаргыг ашигласан учраас тээврийн хэрэгслийг үнэлгээнд оруулаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч Л.Гийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Л.Гийг нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Л.Гийн хууль бус үйлдлийн улмаас ойн санд 4,494,489 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд түүнийг төлж барагдуулсан болох нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,319,000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 162 дугаар хуудас/, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3,176,000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 16 ширхэг 1,498,163 /нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга нэг мзуун жаран гурав/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний 16 ширхэг хуш модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, хэрэгт битүүмжлэгдсэн үхрийн үнэ болох 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, модон булхайны үнэ 72,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Л.Гоос гаргуулж улсын орлогод оруулахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.
Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА