Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2016/ШЦТ/221

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Хохирогч Н.С****

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Б.Э**** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э**** д холбогдох 201622000493 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, А**** овогт Б******* гийн Э****** , 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Ч**** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгуй, ам бүл ***, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ц**** суманд оршин суух, улсаас авсан гавьяа, шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн РТ***** дугаартай,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Э**** нь 2016 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг "Бийжийн даваа" гэх газар **** ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн фургон автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.17-д заасан "бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчиж автомашинаа шавраас гаргах хөдөлгөөн хийж байх үедээ аюулгүй байдлаа хангах

 

үүргээ биелүүлээгүй, ухрах хөдөлгөөн хийсний улмаас иргэн Б.Ш***** ыг дайрч амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э**** нь 2016 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг "Бийжийн даваа" гэх газар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, иргэн Б.Ш***** ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:Шүүгдэгч Б.Э**** шүүхийн хэлэлцүүлэгт: Би тухайн өдөр 8 цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас хүмүүсээ аваад гарсан. Талийгаач тухайн өдөр монгол архи ууж байхаар нь би та уух хэрэггүй гэж хэлж байсан юм. Тэгээд миний машин шаварт суусан. Би хүмүүсийг түрээрэй гэж огт хэлээгүй сууж явсан эмэгтэй хүмүүс нь нөмөр бараадаад зогсож эрэгтэй хүмүүс нь машин тойроод харж зогссон. Гэтэл шавраас гарах гэж ухраах үйлдэл хийж байхад нэг мэдсэн хүн дайрчихлаа гэж хэлж байсан. Талийгаач нэлээн согтуурсан байсан. Би тэр дор нь машинаа хөдөлгөхгүй талийгаачид анхны тусламж үзүүлэх гэж хичээсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Н.С**** гийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Ш****** Цагаан-Үүр сумаас Мөрөн орж ирэх замдаа машины дугуйнд дайруулж нас барсан юм...Надад болон манай гэр бүлд хэцүү байна оршуулгын зардалд шүүгдэгчээс 3.600.000 төгрөг авсан. Миний хувьд 4.713.350 төгрөгний зардал гарсан. Үлдэх 1.113.350 төгрөгийг нэхэмжилнэ, мөн охин Ш.Х****д 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв. /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Р.Б***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Машин явсаар байгаад шөнийн 03 цагийн үед шаварт суусан тэгээд бүгдээрээ машинаас буугаад эрчүүд нь машинаа түрж шавраас гаргах гэж байсан. Тэгээд удалгүй машины дугуй руу хүн орчихлоо гээд машины хажууд байсан хүмүүс орлилдоод байсан.Тэгээд тэр машины дугуй руу орсон хүнийг хүмүүс татаж гаргаж аваад анхны тусламж үзүүлж байх шиг байсан.Тэгээд эмч цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Гэрч Г.Б***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 08-ны 17 цагийн үед Мөрөн сум руу явах цагаан өнгийн фургонд суусан....шөнө 03 цагийн үед машин шаварт суусан.

Жолооч бүгдээрээ буугаарай гээд машинд байсан хүмүүс бүгд буусан . би утасныхаа гэрлийг асаагаад модны зах руу явж байтал удалгүй хүн дайрчихлаа гээд машины ойр байсан хүмүүс хашгиралдсан. Тэр үед машин жолоодож байсан жолооч уйлаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Г*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 18- ны өдөр УАЗ фургон **** хөв улсын дугаартай машинтай Мөрөн орохоор Цагаан-Үур сумаас гарсан...Шөнийн 04 цагийн үед Бор бургас Бийжийн даваа 2-ын дунд сууж явсан машин шаварт суусан. Тэгээд машинаасаа бүгд буусан. Эрэгтэйчүүд нь машинаа түрж байтал араа нь мултарсан юмуу эсвэл ухрах араандаа хийсэн юм уу машин хойшоо ухарсан. Тэгээд машин түрж байсан хүмүүс тал тал тийшээ үсэрч, халтирч унах нь унаад байж байтал хүмүүс хашгиралдсан.Тэгтэл хүн дайруулчихлаа гэхээр нь айгаад машины урд хэсэг рүү явсан. Тэр хүнийг татаж гаргаад анхны тусламж үзүүлж байх шиг байсан. Би 2 хүнтэй утсаар тусламж дуудсан...Талийгаач машиныг шавраас гарахад тусалж байсан. Талийгаач машины баруун талын дохионы гэрлийн харалдаа машин түрж байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Гэрч Б.Б**** ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Шөнө 03 цагийн үед машин шаварт суугаад эрчүүд нь машинаа шавраас түрсэн тэгээд би машин түрж байгаад зайгаа авсан чинь фургон хойшоо ухарсан тухайн үед Б**** гэдэг ээлжийн жолооч хүн дайрчихлаа гээд хашгирсан, би тэгээд машины баруун талын хойд дугуй чиг харахад толгой хүний бие харагдаж байсан. Б**** бид 2 тэр харагдаж байсан хүнийг татаж шавраас нь гаргасан. Тэр хүн нүүр ам нь нил шавар болчихсон байхаар нь ундааны саванд ус хийгээд нүүрэнд байсан шаврыг нь арилгасан...тэгээд 5 минутын дараа нөгөө ах амьсгалахаа больж эхлэсэн. Машин ухрах үед хаазалж байсан гэнэт араа мултарсан байж магадгүй машин ухраад хойно байсан хөндлөн модыг мөргөөд урагшлаад зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

Гэрч Д.Б*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 08- ны орой 19 цагийн үед Цагаан-Үүр сумаас Уаз фургон маркийн машинтай Мөрөн сум орохоор гарсан. Тэгээд замд явж байхад бороо ороод явсаар байгаад Бийжийн даваанд ирээд машин шаварт суусан. Тэгээд эрчүүд нь машинаа түрсэн. Машинаа түрж байтал машин хүч алдаад ухартал тэр хавьд зогсож байсан хүмүүс хүн машин доогуур орчихлоо гээд хашгирсан. Тэгээд машинаа урагшлуулаад үзтэл хойд дугуйн доогуур нь шаварт хутгалдчихсан хүн байсан. Тэгээд машин унтрангуут нөгөө хүнээ шавраас гаргаж иртэл удалгүй 5-10 минут болоод нас барсан.гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

Гэрч Б.М**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Жолооч Э****** хойшоо болоорой гээд дугарч байснаа машинаа ухраасан. Тэгээд машины цаад талд байсан хүмүүс хүн орчихлоо гэж орилж байсан. Машины дуу чанга байсан болохоор сайн дуулдахгүй байсан машинаа урагшаа болгож машин доогуур байсан хүнээ гаргасан. Нөгөө хүн дээр очиход хагас амьсгаатай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

Гэрч М.Т***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Машин шаварт суунгуут эмэгтэйчүүд хүүхдүүд бүгд буугаад газрын дээд талд нилээн зайтай очиж суусан...Машины тэндээс хүн орчлоо ш дээ гээд орилоод, жолооч уйлаад хашгираад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.С****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Машин шаварт суугаад эрэгтэйчүүд машинаа гаргахаар үлдсэн... Хүн орчихлоо гэх л юмсонсогдсон. Тэгээд яваад очиход нэг хүнийг машин дороос гаргаж авч байсан. Тэгэхэд тэр хүн амьсгаатай байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч А.Э****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Машин шаварт суугаад эрэгтэйчүүд машинаа гаргахаар үлдсэн. Даваан дээр гараад утсаар түргэн ирэхэд дугуйн доогуур орсон хүн нас барсан байсан . гэх мэдүүлэг/хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

Гэрч Д.О***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Машин шаварт суугаад эрэгтэйчүүд машинаа гаргахаар үлдсэн. Модын хажууд очоод сууж байхад машин доор хүн орчихлоо гээд хүмүүс ярьж байх нь чанга сонсогдсон. ..гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Гэрч Ш.О***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2012 онд өөрийн эзэмшлийн машинаа Б.Э**** д зарсан. Бид хоёрын хооронд наймаа арилжаа дууссан...гэх мэдүүлэг/хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ш****** ын биед гол судасны тасрал, баруун талын олон хавирганы хугарал, эрүү, баруун мөр, цээж, зүүн бугалганд зулгарал бүхий гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь нас барах тухайн цаг хугацаанд үүссэн байна. Гол судасны бүрэн бус тасрал, олон хавирганы хугарал гэмтэл нь шүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах үхэлд хүргэсэн болно. Бусад эрүү, баруун мөр, цээж, зүүн бугалганд зулгарал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Ш****** ын биед үхэлд нөлөөлөх эмгэг архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Уг шалтгаанаар нас барсан гэх “онош” хэсгээр нотлогдож байна. Ш****** нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт, гэрэл үзүүлэлтүүд /хх-ийн 78- 81 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “1. Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Бийжийн даваа гэх газар Уаз-2206 маркийн **** ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодсон жолооч Б.Э***** Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.17-д заасан бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Б.Э**** нь авто машинаа шавраас гарах

 

хөдөлгөөн хийж байх үедээ аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй ухрах хөдөлгөөн хийсний улмаас уг осол гарах шалтгаан болсон. 3. Осол гарах үед бороо орсоны улмаас зам шавартай хальтиргаа гулгаа ихтэй байсан боловч уг осол гарахад нөлөөлөхгүй. 4. Тухайн үед жолооч Б.Э**** тээврийн хэрэгслийн осолд орохоос өмнө зогсоох боломжтой байсан” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 26-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-33-р хуудас,

Тээврийн хэрэгсэлд үздэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-36- р хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Э**** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Э**** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3- т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Н.С**** нь шүүх хуралдаанд оршуулгын зардалд шүүгдэгчээс 3.600.000 төгрөгавсан. Миний хувьд 4.713.350 төгрөгний зардал гарсан. Үлдэх 1.113.350 төгрөгийг, охинШ.Х****д 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжилж байна.

Оршуулгын зардлын тухайд: Хавтаст хэрэгт 5.477.850 /хх-ийн 107-108/баримт авагдсан байх бөгөөд нотлох баримтын хэмжээнд 2.209.000 төгрөгийн баримтыг үнэлж, үлдэх 3.268.850 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Үүнд: Хөвсгөл дулаан хан хоршооны 3,029.600 төгрөгийн зарлагын баримт нь худалдсан, худалдан авсан хугацаа, огноо байхгүй, НИК ХХК-ний 56.300 төгрөгний иргэнд очих баримт нь хэн шатахуун хэрэглэсэн талаар тодорхойгүй, оршуулгын зан үйлтэй холбоотой ном уншуулсан гэх 182.950 төгрөгийг нотлох баримтад үнэлэх болон тооцоонд оруулах боломжгүй байна.

 

Иймд хохирогч Н.С**** гийн нэхэмжилсэн 1.113.350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зардлыг төлсөн дүгнэв.

Мөн хохирогч Н.С**** нь охин Ш.Х****д 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байна.

Хохирогч нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан бол Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, тусламжийн дэвтэр зэрэг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдав.

Эрүүгийн 201622000493 дугаар хэрэгт битүүмжилсэн **** ХӨВ улсын дугаартай "Уаз- фургон" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 78- 02 ХӨВ улсын дугаартай "Уаз-фургон" маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч болох шүүгдэгч Б.Э**** д буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Э**** гийн 522699 дугаартай, В,С,Д ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э**** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163-р хуудас/-аар тогтоогдсон ба Б.Э**** нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч А**** овогт Б******* гийн Э****** г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Э**** гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, 3/гурав/ жил 1/нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Э***** д оногдуулсан 3/гурав/ жил 1/нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61,4-т зааснаар шүүгдэгч Б.Э**** д оногдуулсан 3/гурав/жил 1/нэг/сарын хорих ялыгтэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжпэх тухай 2016
 

оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, **** ХӨВ улсын дугаартай "Уаз-фургон" маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгосугай.

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2,88.1.7-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Э**** гийн 522699 дугаартай, В,С,Д ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Апбанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгасугай.

7.Эрүүгийн байцаан шйтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т зааснаар хохирогч Н.С**** гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.113.350 хэрэгсэхгүй болгож, охин Ш.Х****д 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдсугай.

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  3.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э**** д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР