| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/133 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н Год холбогдох эрүүгийн 2527000000126 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""""""""""""""""" төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт """"""""""""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """"""""""""""""""""""""""" шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
""""""""""""""""""""""""""" шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, """""""""" регистрийн дугаартай, Б овогт Д-н Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр """""""""""""" улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичлэг бүхий Сиди /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 18 цагийн орчимд тус цагдаагийн хэлтсийн """""" дугаарын утсанд """""""""""" нутаг дэвсгэрт “согтуу хүн машин унаад яваад байна” гэх дуудлага ирүүлсний дагуу очиж шалгахад иргэн Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай"""""""" улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ дэргэд зогсож байсан. Машин нь замын хашлага даваад дугуй нь хагарчихсан зогсож байсан. Д.Гоос тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх талаар нь асуухад жолоодсон гэж хэлж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулаад Д.Гыг хэлтсийн байрлалд авчирч согтуурлын зэргийг шалгах гэхэд шалгуулахаас татгалзаж байсан тул тэмдэглэл үйлдэж, энгэрийн камераар баталгаажуулан Д.Гыг ар гэрт хүлээлгэн өгсөн. Тухайн газарт Г ганцаараа байсан. Харалдаа гудамжинд нь хамт явж байсан эмэгтэй хүн явж байсныг дуудаж болсон асуудлыг тодруулахад Г өөрөө машин барьж явсан гэж хэлснийг энгэрийн камераар баримтжуулж авсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байсан шиг санагдаж байна. Г тэр өглөө манай гэрт хоночихоод өглөө эрт гараад явсан. Гарч явахдаа эрүүл байсан юм. Тэгээд манай гэрээс гараад өөрийнхөө """"""" гэсэн дугаартай машиныг унаад гараад явсан. Өдөр буцаад машинтайгаа манай гэрт хүрээд ирсэн юм. Тэр үедээ архи уучихсан байх шиг байсан. Тэгээд манайд хэсэг байж байгаад явах гээд гарсан чинь гадаа байсан машиных нь дугуй хагарчихсан байсан. Орой болж байсан болохоор машинаа унаж явна гээд байхаар нь би “одоо машинаа унаж явж яах гээд байгаа юм. Архи уучихсан байж” гэж хэлсэн чинь хамаагүй, би чамаар заалгахгүй. Би өөрөө мэдэж байна. Машиныхаа дугуйг нөхүүлнэ" гээд байхаар нь би хамт машинд суугаад гэрээс хөдөлсөн. Тэгээд гудмаар яваад манай гэрийн зүүн талаар явдаг засмал зам руу нийлсэн Г машинаа жолоодож явахдаа явган хүний зам дээгүүр нэг талынхаа дугуйг гаргачихсан явж байтал засмал зам дээр явж байсан талынх нь дугуй хий муутай явж байгаад бүр хийгүй болчихсон. Тэгээд машинаа зогсоохоор нь би буугаад яваад өгсөн. Тэгтэл ардаас цагдаа нар хүрээд ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Г нь тухайн үед нэлээн халамцуу байх шиг байсан. Архи үнэртэж байсан. Би хэнтэй хаана архи уусныг нь мэдэхгүй байна. Хэл ам нь орооцолдоод архи үнэртэж байсан. Тэгээд согтуу хүн чинь андашгүй байдаг даа. Г нь их зөрүүд хүн намайг хэлээд байхад зөрүүдлээд байсан. Би тэгээд хориглож дийлээгүй юм. Намайг тэр үед хамт явъя гээд шалаад байхаар нь би хамт явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Б овгийн Д-н Г /РД:""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,
""""""""""""""""""""""""""" шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ЗШ/206 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
"""""""""""""""""""""""""" шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/,
"""""""""""""""""""""""""шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 32-37 дугаар хуудас/,
Б овгийн Д-н Г/РД:""""""""""/-ийн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа /хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас/,
Яллагдагч Д.Гоос гаргаж өгсөн тайлбар /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,
Яллагдагч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр """""""""" дахь гэрийнхээ гадаа өөрийн 3 найзын хамт 0.5 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архи хувааж уучихаад гэртээ ортол гэрийн ус дуусчихсан байсан. Тэгээд ус авах гээд өөрийн эзэмшлийн"""""""" улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад гэрээс гарсан. Усанд явах замаараа Б-нын гэрээр ороод Б-ныг хамт усанд явъя гээд машиндаа суулгасан. Тэднийхээс хөдлөөд ойролцоогоор 500 гаран метр газар л явсан байх. Зам руу орох гэж явж байтал машины зүүн урд талын дугуй хагараад жолоодлого алдаад замын хашлага дээгүүр тэгнээд зогсчихсон. Ойрхон дугуй засвар ороод дугуйгаа янзлуулчихъя гэж бодоод машинаа хашлага дээгүүр гаргах гээд байж байтал цагдаа нар ирсэн. Надад жолооны эрх байгаа. Гэхдээ жолоодох эрхээ 2025 оны 04 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад 1 жилийн хугацаагаар хасуулсан."""""""" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Год холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр """""""""""" нутаг дэвсгэрт"""""""" улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Энэ үйл баримт нь Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичлэг бүхий Сиди /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/, гэрч А.Бийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 18 цагийн орчимд тус цагдаагийн хэлтсийн """""" дугаарын утсанд """""""""""" нутаг дэвсгэрт “согтуу хүн машин унаад яваад байна” гэх дуудлага ирүүлсний дагуу очиж шалгахад иргэн Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай"""""""" улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ дэргэд зогсож байсан. Машин нь замын хашлага даваад дугуй нь хагарчихсан зогсож байсан. Д.Гоос тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх талаар нь асуухад жолоодсон гэж хэлж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулаад Д.Гыг хэлтсийн байрлалд авчирч согтуурлын зэргийг шалгах гэхэд шалгуулахаас татгалзаж байсан тул тэмдэглэл үйлдэж, энгэрийн камераар баталгаажуулан Д.Гыг ар гэрт хүлээлгэн өгсөн. Тухайн газарт Г ганцаараа байсан. Харалдаа гудамжинд нь хамт явж байсан эмэгтэй хүн явж байсныг дуудаж болсон асуудлыг тодруулахад Г өөрөө машин барьж явсан гэж хэлснийг энгэрийн камераар баримтжуулж авсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, гэрч С.Бын “...2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байсан шиг санагдаж байна. Г тэр өглөө манай гэрт хоночихоод өглөө эрт гараад явсан. Гарч явахдаа эрүүл байсан юм. Тэгээд манай гэрээс гараад өөрийнхөө """"""" гэсэн дугаартай машиныг унаад гараад явсан. Өдөр буцаад машинтайгаа манай гэрт хүрээд ирсэн юм. Тэр үедээ архи уучихсан байх шиг байсан. Тэгээд манайд хэсэг байж байгаад явах гээд гарсан чинь гадаа байсан машиных нь дугуй хагарчихсан байсан. Орой болж байсан болохоор машинаа унаж явна гээд байхаар нь би “одоо машинаа унаж явж яах гээд байгаа юм. Архи уучихсан байж” гэж хэлсэн чинь хамаагүй, би чамаар заалгахгүй. Би өөрөө мэдэж байна. Машиныхаа дугуйг нөхүүлнэ" гээд байхаар нь би хамт машинд суугаад гэрээс хөдөлсөн. Тэгээд гудмаар яваад манай гэрийн зүүн талаар явдаг засмал зам руу нийлсэн Г машинаа жолоодож явахдаа явган хүний зам дээгүүр нэг талынхаа дугуйг гаргачихсан явж байтал засмал зам дээр явж байсан талынх нь дугуй хий муутай явж байгаад бүр хийгүй болчихсон. Тэгээд машинаа зогсоохоор нь би буугаад яваад өгсөн. Тэгтэл ардаас цагдаа нар хүрээд ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Г нь тухайн үед нэлээн халамцуу байх шиг байсан. Архи үнэртэж байсан. Би хэнтэй хаана архи уусныг нь мэдэхгүй байна. Хэл ам нь орооцолдоод архи үнэртэж байсан. Тэгээд согтуу хүн чинь андашгүй байдаг даа. Г нь их зөрүүд хүн намайг хэлээд байхад зөрүүдлээд байсан. Би тэгээд хориглож дийлээгүй юм. Намайг тэр үед хамт явъя гээд шалаад байхаар нь би хамт явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, Б овгийн Д-н Г /РД:""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,"""""""""""""""""""""""" шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ЗШ/206 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, """""""""""""""""""""""""""" шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/, """""""""""""""""""""""""" шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 32-37 дугаар хуудас/, Б овгийн Д-н Г/РД:""""""""""/-ийн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа /хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас/, Яллагдагч Д.Гоос гаргаж өгсөн тайлбар /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, Д.Гын яллагдагчаар өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр """""""""" дахь гэрийнхээ гадаа өөрийн 3 найзын хамт 0.5 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архи хувааж уучихаад гэртээ ортол гэрийн ус дуусчихсан байсан. Тэгээд ус авах гээд өөрийн эзэмшлийн"""""""" улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад гэрээс гарсан. Усанд явах замаараа Б-нын гэрээр ороод Б-ныг хамт усанд явъя гээд машиндаа суулгасан. Тэднийхээс хөдлөөд ойролцоогоор 500 гаран метр газар л явсан байх. Зам руу орох гэж явж байтал машины зүүн урд талын дугуй хагараад жолоодлого алдаад замын хашлага дээгүүр тэгнээд зогсчихсон. Ойрхон дугуй засвар ороод дугуйгаа янзлуулчихъя гэж бодоод машинаа хашлага дээгүүр гаргах гээд байж байтал цагдаа нар ирсэн. Надад жолооны эрх байгаа. Гэхдээ жолоодох эрхээ 2025 оны 04 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад 1 жилийн хугацаагаар хасуулсан."""""""" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн """""""""""" нутаг дэвсгэрт"""""""" улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Гыг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас татгалзсан болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Д.Гыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож сон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Д.Гыг """""""""""""""" нутаг дэвсгэрт"""""""" улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч Д.Год холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Гыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Учир нь орлого олдог талаар баримт хэрэгт авагдаагүй, сарын тэтгэвэр 550,000 төгрөг авдаг гэж өөрөө хэлж байгаа. Мөн биеийн байдлыг харгалзаж үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэж байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан байгаа. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Цагдан хоригдсон хоноггүй. Түүнд Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч Б овогт Д-н Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Гыг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Гын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМА