| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д Дд холбогдох эрүүгийн 2527000000147 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""""""""""" хамт """"""""""""""""""""""""""оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""""""""" регистрийн дугаартай, Х овогт Д Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Д нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай ажлын хашаа руу өөрийн эзэмшлийн Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг унаж орж ирсэн. Тэр үедээ ахлах инженертэй ажлын шугамаар уулзаад явсан. Тэгэхэд ахлах инженер Ц.Д согтуу явж байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч З.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр """""""""" тусгай дугаараас “"""""""""""""-н хашаан дотор согтуу хүн машин бариад байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, дуудлага мэдээлэл өгсөн газарт очиход Ц.Д нь """"""""" улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан бөгөөд хашаан дотор орж ирэхэд нь тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Ц.Д гэгчээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж Ц.Д гэгчийг """""""""""""хэлтсийн байрлалд авчирч согтолтын зэргийн Драгер багжаар хэмжихэд 1.78 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн журмын хашаанд саатуулж материалжуулан ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Д нь орой 17 цагийн үед л байх, өөрийнхөө жижиг тэргийг унаад ажил дээрээ ирсэн. Би ажлын гадаа машин янзлаад зогсож байсан юм. Ц.Д нь кранистаар ажилладаг юм. Тэгээд би гадаа таарсан. Гадаа таараад мэндлээд зөрсөн. Ц.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажиглагдаагүй ээ. Тухайн үед эрүүл байх шиг байсан. Би тэгээд ажил дээрээсээ гараад яваад өгсөн юм. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,
Х овгийн Д Д /РД:""""""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
"""""""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/2Э48 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/,
Х овгийн Д Д /РД:""""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 24-32 дугаар хуудас/,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
Яллагдагч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би прокурорын тогтоолтой танилцаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр """"""""""""""" нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"""""" улсын дугаартай “3ил-131” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэрч А.Бын “...Ц.Д нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай ажлын хашаа руу өөрийн эзэмшлийн Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг унаж орж ирсэн. Тэр үедээ ахлах инженертэй ажлын шугамаар уулзаад явсан. Тэгэхэд ахлах инженер Ц.Д согтуу явж байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/, гэрч З.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр """""""""" тусгай дугаараас “"""""""""""""-н хашаан дотор согтуу хүн машин бариад байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, дуудлага мэдээлэл өгсөн газарт очиход Ц.Д нь """"""""" улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан бөгөөд хашаан дотор орж ирэхэд нь тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Ц.Д гэгчээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж Ц.Д гэгчийг """""""""""""хэлтсийн байрлалд авчирч согтолтын зэргийн Драгер багжаар хэмжихэд 1.78 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн журмын хашаанд саатуулж материалжуулан ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, гэрч П.Бы “...Ц.Д нь орой 17 цагийн үед л байх, өөрийнхөө жижиг тэргийг унаад ажил дээрээ ирсэн. Би ажлын гадаа машин янзлаад зогсож байсан юм. Ц.Д нь кранистаар ажилладаг юм. Тэгээд би гадаа таарсан. Гадаа таараад мэндлээд зөрсөн. Ц.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажиглагдаагүй ээ. Тухайн үед эрүүл байх шиг байсан. Би тэгээд ажил дээрээсээ гараад яваад өгсөн юм. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/, Х овгийн Д Д /РД:""""""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, """""""""""""" шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/2Э48 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/, Х овгийн Д Д /РД:""""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 24-32 дугаар хуудас/, Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/, яллагдагч Ц.Дгийн “...Би прокурорын тогтоолтой танилцаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Дгийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Х овогт Д Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА