Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2020/00348/И |
Дугаар | 145/ШШ2023/00032 |
Огноо | 2023-01-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 145/ШШ2023/00032
202******* оны 01 сарын 10 өдөр | Дугаар 145/ШШ202*******/000*******2 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, 02-06 тоотод оршин суух, овгийн ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******-41 тоотод оршин суух, ******* овгийн ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******-41 тоотод оршин суух, ******* овгийн Галсангийн нарт холбогдох
14,921,652 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч М., нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* нь манай байранд 27 сар амьдарсан. Тухайн үед түрээсийн гэрээ, хэлцэл хийж байгаагүй. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн ч хүчингүй болсон. Иймд би С.*******гээс 27 сар амьдарсан хугацааных нь төлбөрийг нэхэмжилж байна. Засварт 2,091,000 төгрөг зарцуулсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдсэн. Байрны халаалтын мөнгийг хасаж тооцохыг зөвшөөрч байна. ******* аймагт тухайн үеийн байрны түрээсийн хөлсийн жишиг үнийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай дүү энэ байраа авч чадаагүй байх үедээ Улаанбаатар хотод хажуу өрөө түрээслэдэг байсан. Хажуу өрөө түрээсэлж байх үедээ байгуулсан түрээсийн гэрээ болон мөнгө тушааж байсан баримтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргахаар өгсөн. Үүргээ биелүүлээд явж байхад гуравдагч этгээд гарч ирснээс болж гэрээ буцсан гэж худал хэлсэн. Анх энэ хүн мөнгөө өгсөн байсан бол бид нарт хохирол учирахгүй байсан. Мөнгөө өгөхгүй байхаар нь араас нь зөндөө хөөцөлдөөд байраа буцааж авахаар боллоо гэж хэлтэл манай дүүгийн ажил дээр өөрөө ирээд уулзаж байсан. Урьдчилгаанд өгсөн 5 сая төгрөгөөс түрээсийн төлбөрөө суутгаад авчих гэж хэлж байсан гэдгийг нь гэрчлэх хоёр хүн байна. Лангуун дээр өөрөө ирж уулзсан. Энэ хүнээс байранд 27 сар байсных нь мөнгийг л нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэл гаргаж надаас 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэхдээ миний нэхэмжилсэн үнийн дүнг төлөхгүй гэвэл би ч бас энэ 2,000,000 төгрөгийг төлөхгүй. Тухайн үед байрны түрээсийн гэрээ байгуулаагүй. Тийм болохоор тухайн үед 2 өрөө байрыг сарын 450,000 төгрөгөөр түрээслүүлдэг байсан гэх жишиг баримтыг өгсөн. Хүний байранд 2 жил гаруй бараг ******* жил амьдарчхаад мөнгө өгөхгүй гээд байгаа нь сонин байна. Хүнд байраа үнэгүй ашиглуулаад байна гэж байхгүй. Хариуцагч тухайн үед мөнгөө өгчихсөн байсан бол өдийд ийм хохирол учрахгүй байсан. Манай дүү хүнд байраа өгчихсөн болохоор өөрөө амьдрах газаргүй болоод байр түрээсэлж байсан. Улаанбаатар хотод жижигхэн хажуу өрөө л энэ байрны түрээсийн үнэтэй адилхан байгаа. Авч байгаа цалингаа байрны түрээсэндээ өгөөд дуусдаг. Сүүлдээ бүр хадмындаа амьдарсан. Хүний тохитой дулаан цэвэр, бохирын шугамд холбогдсон байранд 27 сар үнэгүй амьдарсан. Одоо байрны түрээсийн үнэ өсчихсөн. Нийтийн байр тэгээд гадаа нойлтой, цэвэр, бохир шугамд холбогдоогүй жижигхэн өрөө л 150,000 төгрөг болсон. Хүний тохилог дулаан байранд үнэгүй суучхаад мөнгө өгөхгүй гээд байгааг нь ойлгохгүй байна. Хэн ч хүний юмыг ашигласан бол мөнгөө төлдөг гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр 2017 онд байр худалдах зарын дагуу н.тэй холбогдсон. Тухайн үед эдийн засгийн байдал маш хүнд байсан учир ипотекийн зээл хаалттай байсан. Урьдчилгаанд 5 сая төгрөг өгсөн. Сар бүр 420,000 төгрөгийг ипотекийн зээлдээ төлж байя гэх аман гэрээ хийсэн. Ингээд байртай боллоо гэж бодож байсан. Тухайн үед ипотекийн зээлээ найдвартай төлсөн. Тэгж байтал гуравдагч этгээд гарч ирээд худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулсан. Ашиглалтын зардал болох ус, сөх, тогны мөнгөө сар бүр төлж байсан. ******* аймгийн Засаг дарга 2018 онд ажлын баг гаргаад байрны халаалтыг шалгаад буруу холболттой гэх дүгнэлт гаргасан. Гурван байрны хүмүүстэй уулзсан. Тэгээд 2017, 2018 оны халаалтын мөнгийг авахгүй байхаар тохирсон. Бусад зардлуудыг цаг тухай бүрд нь төлдөг байсан. Уг байр нь 2011 онд ашиглалтад орсон учир маш хуучин байр. Байрны 6 дугаар давхарт байдаг учир дээврээс борооны ус гоожсоноос болж обой нь хуулагдсан. Нойлын гадна болон дотор талын агааржуулагч нь ойрхон учир пилта нь савалгаатай байдаг. Манайхыг байранд ороход 2 пилта газар тавьчихсан байсан. Мэргэжлийн хүнээс асуухад зузаан цаасан обой наах шаардлагатай. Харин пилта нааж болдоггүй гэж хэлсэн. Суултуурыг бүрэн хүлээлгэн өгсөн. Цэвэрлэгээний угаах бодис ихтэй болсон энэ үед чанарыг нь алдуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч хариуцагч хоёрын дунд үүссэн маргаан нь худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болсонтой холбоотой. Нэхэмжлэгч энэ талаар сая тайлбарлалаа. Байрныхаа үнийг дурдсан хугацаандаа төлөөгүйгээс болж гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон учраас худалдан авагч тал гэм хорынхоо хохирлыг төлөх үүрэгтэй. Үүнийг иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.*******-т заасан. Гэм хорынхоо хохирлыг төлөх эсэх маргааныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу зөвхөн хохирлыг төлүүлнэ гэж шийдвэрлэсэн. Байранд нийт 27 сар суусан төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлалгүй хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр орж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаагүй байна гэж үзэж анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэх гэж байна. Анхнаасаа байраа түрээслээгүй учир түрээсийн гэрээ байгуулаагүй. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон учраас хариуцагч гэм хорынхоо хохирлыг төлөх үүрэгтэй. Гэм хорынхоо хохирлыг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дагуу нэхэмжилсэн. ******* аймагт тухайн цаг үед иж бүрэн дулаан байрны түрээсийн төлбөр 450,000 төгрөг байсан гэх жишиг гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ байраа зарчхаад хотод үнэтэй байр түрээсэлж байгаа мөнгөө нэхэмжлэх эрх үүссэн ч нэхэмжлээгүй. Нэгэнт гэрээ хүчингүй болсон учраас хүчин төгөлдөр бус болсон хэлцлийн үр дагавар болох 27 сарын байрны түрээс болох 12,150,000 төгрөг, байрны засвар 2,091,000 төгрөг гээд нийт 14,241,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэв энэ хүн 27 сар суусан нь үнэн гээд тохиръё гэсэн байсан бол тохирч болохоор байсан. Нэгэнт тохирохгүй гээд байсан болохоор эвлэрэх санал гаргаагүй. Хэрэв энэ байранд амьдраагүй байсан бол байр түрээсэлж эсвэл шинэ орон байр барих байсан. Энэ үүргээ биелүүлэлгүй чимээгүй ******* жил болчхоод хохирол төлөхгүй гэж байгаа нь нэгдүгээрт ёс зүйн хувьд хоёрдугаарт иргэн хүн хуулийнхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ үүргээ биелүүлэхийг л шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засварын зардал болон гэм хорын хохиролд 2,091,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. 2 жил амьдрах хугацаанд тодорхой хэмжээний элэгдэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэсгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ашиглалтын зардалд 680,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлголоо. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн *******27 дугаартай шийдвэрээр Б., Г. нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг зохигч этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцсон. Өөрөөр хэлбэл худалдагч талын буруутай үйл ажиллагаанаас болж хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Байраа түрээсэлж олох байсан мөнгө гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эзэнгүй байранд очиж амьдраагүй, оршин суугаагүй. Гэрээ байгуулагдаад өөрийн гэсэн орон сууцтай болчихлоо гэдэг үүднээс тухайн байранд амьдарсан. Сар болгон орон сууцны төлбөрийг төлдөг байсан нь тогтоогддог. Тийм учраас түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 5,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөсөө *******,000,000 төгрөгийг буцаан авсан ба 2,000,000 төгрөгийг аваагүй байгаа тул нэхэмжлэгч Б.аас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьдчилгаанд өгсөн 2,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, би өмнө нь төлөхийг хүлээн зөвшөөрч байсан. Харин хүний байранд 27 сар суусныхаа төлбөрийг төлөхгүй бол энэ мөнгийг нь ч би өгөхгүй гэж бодолж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь хариуцагч С.*******, Г. нарт холбогдуулан 14,921,652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь нэхэмжлэгч Б.д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ы нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 27 сарын байрны түрээс 12,150,000 төгрөг, байранд засвар хийсэн 2,091,000 төгрөг, нийт 14,241,000 төгрөг гэж тодорхойлсон.
Байрны түрээс 12,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
4. Нэхэмжлэлд дурдагдсан ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг *******7-24 тоот, 57 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь , , гэсэн ******* иргэний өмч болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.д нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас итгэмжлэл олгосон, итгэмжлэлийн хугацаа дуусаагүй, итгэмжлэл Иргэний хуульд заасан шаардлага хангасан байгааг дурдах нь зүйтэй байна.
5. Хариуцагч С.*******, Г. нар байрны түрээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гээд, энэ 27 сарын хугацаанд уг байрыг өөрийн өмч гэж ойлгож, өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ биш, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан амьдарч байсан тул түрээс төлөхгүй гэж маргасан. Хариуцагч нар ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******7-24 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай орон сууцанд 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарыг дуустал 27 сарын хугацаанд амьдарсан гэсэн үйл баримтыг үгүйсгээгүй, хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...өвөлдөө маш хүйтэн байсан тул байранд нь амьдраагүй, айлаар байдаг байсан гэсэн боловч уг байрыг өөрийн эзэмшилд байсныг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн, нөгөө талд хариуцагч тал бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 27 сарын хугацаанд эзэмшиж, ашигласнаар хариуцагч нарт давуу байдал үүссэн гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч тал байрны түрээсийг 1 сарын 450,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргаснаа тайлбарласан ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор жишиг түрээсийн гэрээ хэрэгт нотлох баримтаар гаргасан гэсэн. Нэхэмжлэгч талын гаргасан жишиг түрээсийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2 өрөө байрны түрээс 450,000 төгрөг биш, хуучин байр тул 1 сарын түрээс нь 150,000 төгрөг байдаг гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй юм.
8. Монгол улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 25 дугаар тушаалын 1 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м,кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6,000 төгрөг, орон нутагт 4,500 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосугай гэж заасныг жишиг болгон түрээсийн төлбөрийг тооцон нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэхүү тушаалд зааснаар байрны 1м.кв-ын төлбөр 4,500 төгрөг, ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******7-24 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай орон сууцны түрээсийн төлбөр 1 сарын 256,500 төгрөг, 27 сарын төлбөр 6,925,500 төгрөг байна.
Байранд засвар хийсэн 2,091,000 төгрөгийн хувьд:
9. Нэхэмжлэгч тал байранд засвар хийсэн зардал 2,091,000 төгрөг гээд, хэрэгт нэхэмжлэх, зарлагын баримтуудыг нотлох баримтаар хавсаргасан /хх 8, 10-15, 57/, фото зураг /хх 65-72/. Хариуцагч тал байранд засвар хийсэн гэсэн үйл баримттай маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.7 дахь хэсэгт Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нараас 2,091,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
10. Хариуцагч Г.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь нэхэмжлэгч Б.аас худалдан, худалдан авах гэрээний урьдчилгаа болгон шилжүүлсэн 5,000,000 төгрөгөөс үлдсэн 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй боловч 27 сар байранд үнэ төлбөргүй суусан төлбөрөө төлөхгүй бол 2,000,000 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.аас 2,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Г.д олгох нь зүйтэй байна.
11. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн иргэн А.Тулга томилогдсон боловч иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан талууд санал, хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхуд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 49******* дугаар зүйлийн 49*******.1, 49*******.6, 49*******.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******, Г. нараас 9016500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х., Б., Б. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5225152 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.аас 2000000 төгрөг гаргуулан хариуцагч Г.д олгосугай.
******* Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******, Г. нараас 159214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х., Б., Б. нарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******2558 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр, нэхэмжлэгч Б.аас 46950 төгрөг гаргуулан хариуцагч Г.д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН