| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/137 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: Ц.А,
Гэрч: Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг,
Шүүгдэгч: И.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Иын Бд холбогдох эрүүгийн 2227000730154 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""""" төрсөн, 53 настай, эрэгтэй, """"""""""""""""""""""""" хийдэг, ам бүл 4, """""""""""""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """"""""""""""""""""" шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,
""""""""""""""""""""" шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцогдож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
""""""""""""""""""""" шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, """"""""""""""""""""" шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 3 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон, НЮ71101472 регистрийн дугаартай, Б овогт Иын Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Б нь 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө """""""""""""""" байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ц.Агийн хэвлий рүү нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдөр манай гэрт Ц.А ах, О.А нар 1 шил архитай халамцуу ирээд бид 3 хувааж уусан. Тэр өдөр манай эхнэр Улаанбаатар хотоос ирж байсан. Тэгээд авч ирсэн архийг уучхаад би гэрээсээ 1 шил архи гаргаж өгсөн. Ц.А ах бид хоёр жаахан маргасан. Тэгээд бид 2 маргалдаад ахыгаа уучлаарай, дүүгээ уучлаарай гээд хоёулаа гар бариад эвлэрсэн. Бид хоёрыг эвлэрэхэд О.А байсан. Тэгээд О.Аг гарч явсны дараа Ц.А ах тамхи татахаар гарсан. Гараад манай үүдний тэнд байдаг арслангийн суурь одоо хүртэл байгаа. Тэрэн дээр цаашаа харж суугаад тамхи татаж байсан. Тэгэхээр нь би хаалгаа түгжчихээд цонхоороо харсан чинь Ц.А ах тамхи асаачхаад шууд босоод яваад өгсөн. Тэгээд би хойд өрөөнд ороод жаахан хэвтэж байсан чинь удахгүй хаалга цохихоор нь би Ц.А ахыг буцаад ирж байгаа юм болов уу гэж бодоод хаалгаа онгойлгоход манай гэрийн хүн ороод ирсэн. Тэгээд бид хоёр унтаад өгсөн маргааш өглөө нь Ц.А ахын эхнэр нь над руу залгаад Ц.А ах чинь хүнд зодуулчихсан юм шиг байна. Миний дүү нэг эмнэлэг ороод асуугаадхаач эгч нь очих завгүй байна гэсэн. Тэгээд утас нь наана чинь байна уу гэхээр нь би гараад харсан чинь манай тэр арслангийн суурин дээр утсаа тавьчихсан, асаагуур нь газар хэвтэж байсан. Тэр хоёрыг нь аваад би эмнэлэг дээр ирээд Ц.А ах яасан бэ, юу болов гэсэн чинь яагаа ч үгүй зүгээр зүгээр гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь өгчхөөд ус хэрэгтэй байна, ах нь ам цангаад байна гэхээр нь дэлгүүр гүйгээд нэг жижиг цэвэр ус авчирч өгчхөөд гэртээ харьсан. Тэрнээс хойш Ц.А ахтай би уулзаагүй. Тухайн үед ийм л зүйл болсон” гэв.
Хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би И.Бийнд О.Атай очиж тэднийд нэг шил архи уусан. Очихдоо нэг шил архитай очсон. Би урьд өмнө нь айлд 2 ч шил архи уучихсан байсан юм. Тэгээд И.Б нэгийг гаргаж өгөөд хувааж уугаад сууж байхад И.Б чи манай авгайг хүргэж өгөхөд нь хөөсөн байна лээ гэх зүйл ярьж маргалдсан. Тэгээд би ах нь тэгэхэд согтуу байсан уучлаарай гэж хэлсэн. Тэгээд хоёулаа тухайн үедээ эвлэрээд онц юм яриагүй. Сүүлд нь би ч нэлээн согтолттой байсан. Гэтэл энэ хүн намайг сандал дээр сууж байхад өшиглөсөн. Миний куртикний карманд байсан утас нүүр нь хагарчихсан байсан гэсэн. Тэгээд И.Бийг эмнэлэг дээр очихоор нь би ахтай нь хамт найзалж явсан болохоор гайгүй бол яршиг гэж бодоод мэдүүлэг өгөхдөө хүүхдүүд байсан ах нь ёстой танихгүй байна гэж хэлсэн. Тэгээд хариад байж байхад өвдөөд өглөө нь түргэн дуудаж үзүүлсэн ийм болсон байна гэж хэлсэн. Тэгээд эндээс эмч дагуулаад Улаанбаатар хот руу явсан. Өөр ярих зүйл байхгүй” гэв.
Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай урд 2006 оноос 2018 он хүртэл модон хашаа байсан. Дараа нь захиргаанаас тохижуулна гээд 2019 онд шовх үзүүртэй төмөр хашаа болгосон. Манайх морин аялал хийлгэдэг байсан учраас би тэр шовх төмрийг их ад үзэж байсан. Морио хашаанаас уяхаар эрүү рүү нь орчхоод байдаг байсан. Тэгээд би захиргаанд хандаад сольж өг гэхэд 2 сарын дараа байх бөөрөнхий юм хийж өгсөн. Тэгээд тэр чигээрээ байж байгаад 2023 оны 04 дүгээр сард гадна талбай, машины зогсоолгүй болчхоод тарьсан модоо сугалаад хойшоо саравч дээрээ хагасыг нь аваачаад, хагасыг нь баруун талдаа шилжүүлж суулгасан. Анх модон хайс хийхдээ доод талд нь 2 блок тавьж өндөрлөж байгаад, дотор нь хөрс дүүргээд, дээд талд нь 1.20 хэмжээтэй хайс хийлгэсэн. Гэтэл захиргаа тэр модон хайсыг авхуулаад 1.20 хэмжээтэй төмөр шовх үзүүртэй зүйл хийсэн байсан. Тэгээд би захиргаа орж уулзаад тэр хашааны дээд талыг бөөрөнхий болгож өг гэхэд надад бөөрөнхий болгож өгсөн. Доор нь 2 блок тавиад дээр нь 1.20 хэмжээтэй хайс хийсэн гэхээр 1.60 өндөртэй байсан гэж ойлгож болох байх. Тэр хашаанд ямар ч хаалга байхгүй байсан. Би модоо сувгаас ус татаж усалдаг байсан. Манай Морин жим И.Б гэх айлтай хөрш байгаа юм. Би И.Бийнд ер нь ордог. Хааяа юм гагнуулах гээд орно. Заримдаа 3-4 хоног ийш тийшээ явах болохоор би эзгүй байгаа шүү гээд ордог. Ер нь 7 хоногт 1 удаа орох шалтгаан бол гардаг. Эднийх үүдэндээ манайхтай адилхан сүүдрэвчтэй, хаалга нь гадна талдаа дулаалгатай, дотор талдаа ширээтэй, ширээний эсрэг талд машины гэмээр хар суудал байдаг. Эднийх манайх хоёр амархан шалны плита нь 60:60 харьцаатай байдаг. Тэгэхээр тэрэнтэй адилхан л зай байдаг. Тэр зай дунд хагарсан цагаан плита байдаг юм. Сандал ширээ 2-ын дунд 2 хүн зэрэгцээд суух зай байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Юм хийлгээд зогсож байхад арын хүн зөрөх гэж их хэцүү л байдаг юм байна лээ. Алт мөнгөний дархан дээр орж байсан хүмүүс бол мэднэ. Тэнд байсан хашааны зургийг цагдаагаас асуухаар нь гаргаж өгсөн. Тэр хашааны уртыг бол сайн мэдэхгүй байна. Өндөр нь бол ойлгомжтой, уртыг би яг үнэндээ санахгүй байна. Өргөн нь ямар ч байсан 3.80-тай миний цагаан машины урд талын копуд илүү гарчхаад байдаг байсан. Би байнга тэнд машинаа тавьж байгаа учраас сайн мэдэж байгаа юм. Миний машин чинь нэлээн урт хамартай. Гэтэл тэр нь илүү гарчхаад байдаг. И.Бийн ажлын байранд И.Б өөрөө суугаад дахин нэг ширээ тавьчихсан байгаа. Тэгээд би зогсохоор дахин өөр хүн суух боломжгүй, эсрэг талд нь нэг хар сандал байдаг. Ширээний ард И.Б суучихаар түүнээс өөр хүн багтах зай байхгүй. Тийм байдалтай нэлээд удаж байгаа. Яг хэр удаж байгааг би хэлж мэдэхгүй байна. Энэ хоёр өвөө, эмээ болоход байж байсан гэхээр 2019 оноос хойш байх. Хэрэг болсон гэх цаг хугацаанд би Ц.Аг манай талбай дээр хэвтэж байхыг хараагүй. Энэ хэрэгтэй холбоотой миний мэдэх зүйл байхгүй. Цагдаа ирээд надаас хашааны талаар асуусан. Тэгээд би хашааны талаар л мэдэх зүйлээ хэлж өгөөд өөрт байсан зургаа өгсөн” гэв.
Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А гэх хүний хамт алт, мөнгөний дархан Бгийн гэрт очиж А бид хоёр 1 шил архи гаргаж Б бид 3 ууж дуусаад байж байтал Б өрөөнөөсөө 1 шил архи гаргаж ирээд уусан тэгээд удаагүй Б бид хоёр маргалдаж намайг сандал дээр сууж байхад Б босож ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд би ухаан алдсан нэг мэдэхэд сэрээд ухаан ортол дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан тэгээд гэр рүүгээ алхахад амьсгал бөглөчих гээд байсан. Гэртээ ороод цаг харахад 01 цаг өнгөрч байсан. Би унтлагын өрөөнд ороод хэвтээд бие өвдөөд унтаж чадаагүй 05 цаг өнгөрч байхад босоод эд зүйлээ үзэхэд хиймэл шүд, утас байхгүй байхаар нь хэвтэж байсан газраа очиж үзэхэд хиймэл шүд байсан. Буцаж гэртээ очоод хэвтэж байтал бие нэг л биш болохоор нь түргэн дуудаж үзүүлэхэд намайг түргэн шууд эмнэлэг рүү аваад явсан. Очоод ЭХО-д харуулахад элэг чинь задралтай байна гэж эмч хэлсэн. Удалгүй Б ирээд миний утас бичиг баримтыг авч ирж өгөхөөр нь би хаанаас олсон юм бэ гэхэд гадуур тараагаад хаясан байна гэж хэлсэн. Тухайн өдрөө Улаанбаатар хотод ирж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хагалгаанд орж элэг бяцралтай, цөс элэгнээсээ салсан тул цөсийг авсан гэж эмч хэлсэн. Би өмнө нь Бтэй архи уучихаад гэр лүүгээ эхнэрээр нь хүргүүлэхэд зайл гээд хэлсэн гэж Б надад уурлаж маргалдсан. Би Бийн гэрээс гараад өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй. ... Б цаанаасаа 1 шил архи гаргаж ирээд хуваагаад ууж байхад Б надад “та манай эхнэр хүүхдийг зайл гэж хэлсэн байна лээ” гэж байснаа гэнэт миний цээж рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан учраас нэг хэсэг ухаан алдсан, тэгээд сэрсэн чинь Бгийн гэрийн хажуу талын Морин жимийн үүдэнд хэвтэж байсан ба босоод гэрийн зүг дээд өргөн чөлөө рүү эргээд засмал зам дагаад алхсан. Алхаж байхад миний хэвлийн хэсгээр өвдөөд босон суун явсаар дээд өргөн чөлөөний Дэлгэрэх дэлгүүрийн хойд талд хашааны буланд хэвтсэн, тэгээд хэсэг зуур уусан архиндаа ч юм уу өвдөөд ч гэх юм уу хэсэг зуур унтчихсан байсан. ...Би гомдолтой байна эрүүл мэнд, эмчилгээний зардал зэргээр хохирсон хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-12, 44-45, 116, 228, 2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 19 цаг өнгөрсөн гэртээ байж байхад Б утсаар залгаад А ах манайд ирээд архи уугаад муудчихсан байна. Та манайд хүрээд ирэх үү гэхээр нь би амжихгүй өөрөө хүрээд ирнэ биз гэж хэлсэн. 00 цаг өнгөрч байхад Б залгаад А ах манайхаас гараад явлаа та өмнөөс нь гараарай гэж хэлэхээр нь би зам дагаад ирж байгаа бол би тосож авна гэж хэлэхэд замаар яваагүй хойшоо явчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь дээд өргөн чөлөө рүү явсан юм байна даа гэж бодоод орой болсон тул айгаад явж чадаагүй. Унтаж байхад хүн хаалга нүдээд байхаар нь очиход манай нөхөр А хувцас нь битүү шороо болчихсон зогсож байсан. Би цаг харахад 4 цаг болж байсан. Тэгээд би хайчаад ирж байгаа юм гэж асуухад би унтлаа гээд том өрөө рүү явчихсан. Би хойд өрөөндөө унтаж байтал ёолоод байсан. Очиход ус уумаар байна гэхээр нь ус авч очиж өгсөн. Нэг сэрэхэд манай нөхөр А босчихсон миний хиймэл шүд болон бусад эд зүйлс алга байна гэж хэлээд явсан газраараа яваад ирэх үү гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд нэг их удалгүй орж ирсэн. Зогсоо зайгүй ёолоод унтуулахгүй байхаар нь би босоод цай чанах гэтэл ус байхгүй байхаар нь 10 литрийн литрийн усны сав бариад хойд айл руу орсон. Тухайн айлд ойролцоогоор 30 минут болоод гэртээ орж ирэх үед хүн байгаагүй. Утсаа аваад харахад манай хажуу айлын Дн залгачихсан байхаар нь эргүүлээд залгатал “та чинь яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэсэн” юу болсон талаар асуухад А ах манайд орж ирээд түргэн дуудаад өг гэхээр нь түргэн дуудаж өгсөн. Намайг харахад дотуур цус алдаж байж магадгүй, царай нь их эвгүй болчихсон байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б рүү залгаад А ах чинь танайхаас ганцаараа гарсан уу? Айлд очно гэж хэлж байсан уу гэхэд манайхаас ганцаараа гарсан, яасан юм болоо, манайхаас гарахдаа зүгээр гарсан, одоо эмнэлэг дээр байгаа юм уу би түрүүлээд очиж байя гэж хэлсэн. Тэгээд намайг явж байх замд би эмнэлэг дээр ирчихлээ гэж залгаж хэлсэн. Намайг чи зодчихлоо гэж хэлээгүй байхад дүү нь ёстой зодоогүй шүү, та дүүгээ мэдэж байгаа биз дээ гээд байсан. Тэгээд эхнэр нь болон өөрөө байн байн залгаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед Бийг шоронд суугаад гарч ирээд удаагүй байгаа болохоор гай болчих байх гэж бодоод мессеж бичиж байсан. Мөн Б надад хандаж “та дүүгээ мэдэж байгаа биз дээ, дүүд нь янз бүрийн асуудал байхгүй шүү” гэх мэт үгнүүд хэлээд байсан нь их хачин санагдаад байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,
Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны Хавар захын гадна таксинд зогсож байхад Бтэй таарсан өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа намайг хөдөө явж байхад Б над руу залгаад “хаана байгаа юм хө, манайд хүрээд ирээч” гэхээр нь би хариуд нь найз нь хөдөө явж байна очиж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд сүүлд сонсоход тухайн үед Б А ах 2 архи ууж байгаад зодолдож, А ах гэмтэл авсан талаар дуулсан. Тэр асуудлаас болоод А ах Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Манай хадам дүү Дн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн сувилагч ажилтай юм. Б намайг дуудсан өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Хархорин суманд ирэхэд Дн надад хандаж “А ах Улаанбаатар хот руу биеийн байдал нь муудаад явсан хүнд зодуулсан юм шиг байна лээ” гэхээр нь би хэнд зодуулсан юм гэхэд хариуд нь Бд зодуулсан гэнэ лээ гэж хэлсэн. Зах дээрээс Бтэй хамт А ахын ажил дээр очиход Б “Ойрд А ахтай уулзсангүй, очиж ойр зуурын юм ярьж, ганц шил архи хуваагаад уучихъя” гэж хэлсэн тэгээд л ажил дээр нь очсон. Аз болж А ах ч ажил дээрээ байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны хавар цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хархорин сумын төвд А ахтай таарч бид 2 нэг шил архи уучихаад, дэлгүүрээс дахиад 1 шил архи аваад Б ахынд очсон. Очиход Б ах ганцаараа байсан ба А ах, Б ах бид 3 авсан архиа ууж суусан. Тэгсэн чинь Б ах А ахад хандаж “Чи манай эхнэрийг янхан гэсэн байна лээ” гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тухайн үед би согтож байсан учраас яг юу юу ярьсан болохыг санахгүй байна. Хэрүүлээс нь залхаад гараад явсан. Түүнээс хойш би тэр хоёртой таараагүй холбоо ч бариагүй. Намайг байхад тэр хоёр хоорондоо зодолдоогүй хэрэлдээд л байсан тэгээд би гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5455 дугаартай дүгнэлтэд: “...1. Ц.Агийн биед элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт, гэмтлийн шалтгаант цөсний хүүдийг авсан мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Л.Амгалангийн “Тухайн гэмтлийг авсан хүн өдөр тутмынхаа үйл хөдөлгөөнийг хийгээд яваад байх боломжтой. Гэмтэл авснаас хойш өөрт хэвлийгээр өвдөх, зовуурилах шинж тэмдэг илэрч болно. Элэг гэмтсэн тохиолдолд өвдөхгүй, зовиурлахгүй байх боломжтой юу? гэсэн асуултад Тухайн гэмтлийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөх, зовуурилах шинж тэмдэг хүч багатай, зарим тохиолдолд илрэхгүй ч байж болно. Гэхдээ дээрх тохиолдолд шинж тэмдэг хүнд илэрнэ. Дээрх гэмтлийг хүн 00 цагийн орчимд аваад 05 цаг хүртэлх хугацаанд хэвтэх, унтах, сууж босох, ууж идэх, бусадтай харилцах зэрэг үйлдэл хийх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн дээд тал нь 48 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй өөрөөрөө үйл хөдлөл хийгээд байх боломжтой. Гэхдээ хүний биеийн онцлог байдал /нас хүйс хорт зуршил, биеийн хүчний ачаалалтай ажилладаг г.м/ -аас хамаарч харилцан адилгүй байж болно.” гэх мэдүүлэг /2- дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн талаарх тэмдэглэл, бичлэг /3 дугаар хавтаст хэргийн 180-183 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Агийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч И.Б нь 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө """""""""""""""" байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ц.Агийн хэвлий рүү нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Агийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Би И.Бийнд О.Атай очиж тэднийд нэг шил архи уусан. Очихдоо нэг шил архитай очсон. Би урьд өмнө нь айлд 2 ч шил архи уучихсан байсан юм. Тэгээд И.Б нэгийг гаргаж өгөөд хувааж уугаад сууж байхад И.Б чи манай авгайг хүргэж өгөхөд нь хөөсөн байна лээ гэх зүйл ярьж маргалдсан. Тэгээд би ах нь тэгэхэд согтуу байсан уучлаарай гэж хэлсэн. Тэгээд хоёулаа тухайн үедээ эвлэрээд онц юм яриагүй. Сүүлд нь би ч нэлээн согтолттой байсан. Гэтэл энэ хүн намайг сандал дээр сууж байхад өшиглөсөн. Миний куртикний карманд байсан утас нүүр нь хагарчихсан байсан гэсэн. Тэгээд И.Бийг эмнэлэг дээр очихоор нь би ахтай нь хамт найзалж явсан болохоор гайгүй бол яршиг гэж бодоод мэдүүлэг өгөхдөө хүүхдүүд байсан ах нь ёстой танихгүй байна гэж хэлсэн. Тэгээд хариад байж байхад өвдөөд өглөө нь түргэн дуудаж үзүүлсэн ийм болсон байна гэж хэлсэн. Тэгээд эндээс эмч дагуулаад Улаанбаатар хот руу явсан. Өөр ярих зүйл байхгүй”,
Хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А гэх хүний хамт алт, мөнгөний дархан Бгийн гэрт очиж А бид хоёр 1 шил архи гаргаж Б бид 3 ууж дуусаад байж байтал Б өрөөнөөсөө 1 шил архи гаргаж ирээд уусан тэгээд удаагүй Б бид хоёр маргалдаж намайг сандал дээр сууж байхад Б босож ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд би ухаан алдсан нэг мэдэхэд сэрээд ухаан ортол дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан тэгээд гэр рүүгээ алхахад амьсгал бөглөчих гээд байсан. Гэртээ ороод цаг харахад 01 цаг өнгөрч байсан. Би унтлагын өрөөнд ороод хэвтээд бие өвдөөд унтаж чадаагүй 05 цаг өнгөрч байхад босоод эд зүйлээ үзэхэд хиймэл шүд, утас байхгүй байхаар нь хэвтэж байсан газраа очиж үзэхэд хиймэл шүд байсан. Буцаж гэртээ очоод хэвтэж байтал бие нэг л биш болохоор нь түргэн дуудаж үзүүлэхэд намайг түргэн шууд эмнэлэг рүү аваад явсан. Очоод ЭХО-д харуулахад элэг чинь задралтай байна гэж эмч хэлсэн. Удалгүй Б ирээд миний утас бичиг баримтыг авч ирж өгөхөөр нь би хаанаас олсон юм бэ гэхэд гадуур тараагаад хаясан байна гэж хэлсэн. Тухайн өдрөө Улаанбаатар хотод ирж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хагалгаанд орж элэг бяцралтай, цөс элэгнээсээ салсан тул цөсийг авсан гэж эмч хэлсэн. Би өмнө нь Бтэй архи уучихаад гэр лүүгээ эхнэрээр нь хүргүүлэхэд зайл гээд хэлсэн гэж Б надад уурлаж маргалдсан. Би Бийн гэрээс гараад өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй. ... Б цаанаасаа 1 шил архи гаргаж ирээд хуваагаад ууж байхад Б надад “та манай эхнэр хүүхдийг зайл гэж хэлсэн байна лээ” гэж байснаа гэнэт миний цээж рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан учраас нэг хэсэг ухаан алдсан, тэгээд сэрсэн чинь Бгийн гэрийн хажуу талын Морин жимийн үүдэнд хэвтэж байсан ба босоод гэрийн зүг дээд өргөн чөлөө рүү эргээд засмал зам дагаад алхсан. Алхаж байхад миний хэвлийн хэсгээр өвдөөд босон суун явсаар дээд өргөн чөлөөний Дэлгэрэх дэлгүүрийн хойд талд хашааны буланд хэвтсэн, тэгээд хэсэг зуур уусан архиндаа ч юм уу өвдөөд ч гэх юм уу хэсэг зуур унтчихсан байсан. ...Би гомдолтой байна эрүүл мэнд, эмчилгээний зардал зэргээр хохирсон хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-12, 44-45, 116, 228, 2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар хуудас/, Гэрч Л.Дгийн “...Тухайн өдөр 19 цаг өнгөрсөн гэртээ байж байхад Б утсаар залгаад А ах манайд ирээд архи уугаад муудчихсан байна. Та манайд хүрээд ирэх үү гэхээр нь би амжихгүй өөрөө хүрээд ирнэ биз гэж хэлсэн. 00 цаг өнгөрч байхад Б залгаад А ах манайхаас гараад явлаа та өмнөөс нь гараарай гэж хэлэхээр нь би зам дагаад ирж байгаа бол би тосож авна гэж хэлэхэд замаар яваагүй хойшоо явчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь дээд өргөн чөлөө рүү явсан юм байна даа гэж бодоод орой болсон тул айгаад явж чадаагүй. Унтаж байхад хүн хаалга нүдээд байхаар нь очиход манай нөхөр А хувцас нь битүү шороо болчихсон зогсож байсан. Би цаг харахад 4 цаг болж байсан. Тэгээд би хайчаад ирж байгаа юм гэж асуухад би унтлаа гээд том өрөө рүү явчихсан. Би хойд өрөөндөө унтаж байтал ёолоод байсан. Очиход ус уумаар байна гэхээр нь ус авч очиж өгсөн. Нэг сэрэхэд манай нөхөр А босчихсон миний хиймэл шүд болон бусад эд зүйлс алга байна гэж хэлээд явсан газраараа яваад ирэх үү гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд нэг их удалгүй орж ирсэн. Зогсоо зайгүй ёолоод унтуулахгүй байхаар нь би босоод цай чанах гэтэл ус байхгүй байхаар нь 10 литрийн литрийн усны сав бариад хойд айл руу орсон. Тухайн айлд ойролцоогоор 30 минут болоод гэртээ орж ирэх үед хүн байгаагүй. Утсаа аваад харахад манай хажуу айлын Дн залгачихсан байхаар нь эргүүлээд залгатал “та чинь яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэсэн” юу болсон талаар асуухад А ах манайд орж ирээд түргэн дуудаад өг гэхээр нь түргэн дуудаж өгсөн. Намайг харахад дотуур цус алдаж байж магадгүй, царай нь их эвгүй болчихсон байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б рүү залгаад А ах чинь танайхаас ганцаараа гарсан уу? Айлд очно гэж хэлж байсан уу гэхэд манайхаас ганцаараа гарсан, яасан юм болоо, манайхаас гарахдаа зүгээр гарсан, одоо эмнэлэг дээр байгаа юм уу би түрүүлээд очиж байя гэж хэлсэн. Тэгээд намайг явж байх замд би эмнэлэг дээр ирчихлээ гэж залгаж хэлсэн. Намайг чи зодчихлоо гэж хэлээгүй байхад дүү нь ёстой зодоогүй шүү, та дүүгээ мэдэж байгаа биз дээ гээд байсан. Тэгээд эхнэр нь болон өөрөө байн байн залгаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/, Гэрч О.Ан “...Би 2022 оны хавар цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хархорин сумын төвд А ахтай таарч бид 2 нэг шил архи уучихаад, дэлгүүрээс дахиад 1 шил архи аваад Б ахынд очсон. Очиход Б ах ганцаараа байсан ба А ах, Б ах бид 3 авсан архиа ууж суусан. Тэгсэн чинь Б ах А ахад хандаж “Чи манай эхнэрийг янхан гэсэн байна лээ” гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тухайн үед би согтож байсан учраас яг юу юу ярьсан болохыг санахгүй байна. Хэрүүлээс нь залхаад гараад явсан. Түүнээс хойш би тэр хоёртой таараагүй холбоо ч бариагүй. Намайг байхад тэр хоёр хоорондоо зодолдоогүй хэрэлдээд л байсан тэгээд би гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5455 дугаартай дүгнэлтэд: “...1. Ц.Агийн биед элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт, гэмтлийн шалтгаант цөсний хүүдийг авсан мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/, Шинжээч эмч Л.Амгалангийн “Тухайн гэмтлийг авсан хүн өдөр тутмынхаа үйл хөдөлгөөнийг хийгээд яваад байх боломжтой. Гэмтэл авснаас хойш өөрт хэвлийгээр өвдөх, зовуурилах шинж тэмдэг илэрч болно. Элэг гэмтсэн тохиолдолд өвдөхгүй, зовиурлахгүй байх боломжтой юу? гэсэн асуултад Тухайн гэмтлийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөх, зовуурилах шинж тэмдэг хүч багатай, зарим тохиолдолд илрэхгүй ч байж болно. Гэхдээ дээрх тохиолдолд шинж тэмдэг хүнд илэрнэ. Дээрх гэмтлийг хүн 00 цагийн орчимд аваад 05 цаг хүртэлх хугацаанд хэвтэх, унтах, сууж босох, ууж идэх, бусадтай харилцах зэрэг үйлдэл хийх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн дээд тал нь 48 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй өөрөөрөө үйл хөдлөл хийгээд байх боломжтой. Гэхдээ хүний биеийн онцлог байдал /нас хүйс хорт зуршил, биеийн хүчний ачаалалтай ажилладаг г.м/-аас хамаарч харилцан адилгүй байж болно.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудас/, Мөрдөн шалгах туршилт хийсэн талаарх тэмдэглэл, бичлэг /3 дугаар хавтаст хэргийн 180-183 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл бөгөөд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй.
Шүүгдэгч И.Б нь хохирогч Ц.Агийн бусдын бие мах бодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас И.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч И.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байгаа. Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны 24 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоол, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж байгаа. Цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн түүний дотор шүүгдэгчийн энэхүү гэм буруутайг тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтын үндсэн дээр явах ёстой. ...Ингээд хүнд гэмтэл учруулсан гэх байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан буюу нотолбол зохих буюу хэн, хэзээ, хаана, яаж энэ гэмтлийг учруулсан бэ гэдэг нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар эргэлзээгүй тогтоогдсон баримт хэрэгт авагдаагүй байгаа гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн үүрэгт хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Гэхдээ миний хүнийг энэ хүнд хүнд гэмтэл учруулсан гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож чадахгүй гэсэн байр суурьтай байгаа учраас энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргадаг боловч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч И.Бийг 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө """""""""""""""" байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ц.Агийн хэвлий рүү нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч И.Б-нийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэм буруугийн шүүх хуралд хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч И.Б-нд Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч И.Бийг гэм буруутайд тооцсон эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь торгох болон хорих гэсэн 2 ялын төрөлтэй. Шүүгдэгчийн тухайд хөнгөн ял оногдуулах буюу торгох ял оногдуулах боломжгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтэд огт хүлээн зөвшөөрдөггүй, хохирогчид хохирол, төлбөр огт төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдох боломжгүй байгаа учраас хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч И.Б нь урд """""""""""""""" шүүхийн 2017 оны 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, үүнээс эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 3 хоногийн хугацааны хорих ял нь хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч И.Бийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 3 хоногийн хугацааны хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацааны хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нь 5 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч И.Б нь энэ хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 85 хоног цагдан хоригдсон байгаа. Түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч И.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улсын яллагчийн зүгээс түүнд хорих ялын санал гаргаж байгаа учраас энэ өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Шүүгдэгч И.Бийн Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй. Хохирогч баримтаар хохирлын баримт гаргаж өгөөгүй байгаа учраас бусдад төлөх төлбөргүй байна. Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх, шүүгдэгч И.Бийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч И.Б нь """""""""""""""""""""" шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, """""""""""""""""""" шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан бөгөөд шүүгдэгч И.Б дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр """"""""""""""""""""""""шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 /дөрөв/ жил 05 /тав/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан 04 /дөрөв/ жил 05 /тав/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Хохирогч Ц.А хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зард лаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Дөрөв. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй.
Шүүгдэгч И.Бийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,
Хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг СД-г хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахыг,
Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМА