| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2022/00497/И |
| Дугаар | 145/ШШ2023/00068 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 145/ШШ2023/00068
| 2023 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 1*******5/ШШ2023/00068 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сумын ******* дүгээр баг, 11-0******* тоотод оршин суух, ******* овогтой ******* *******т холбогдох,
8510570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, хариуцагч А.*******, гэрч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дааргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Өлзийцоодол дээр Сум хөгжүүлэх сангийн зээл гарсан байдаг. Тэгээд гэрээний хугацаа дуусаад эдийн засгийн цагдаа Үл-Олдох гэдэг хүнд шалтгаанаа хэлээд хандахад та шүүхэд хандсан нь дээр гээд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед энэ зээл нь Б.Өлзийцоодолын нэр дээр гарсан боловч Б.Өлзийцоодол би өөрөө энэ мөнгөнөөс аваагүй, 7, 8 хоногийн дараа эргээд төлнө гээд манай нэр дээр зээлийг гаргаад тухайн үед нярав байсан А.******* малчдад тараасан өвсний мөнгийг цуглуулаад хийнэ гээд хийгээгүй бид нар хохироод байна хариуцагчаар манайхыг биш А.*******ыг солиулж өгнө үү гэсэн. Түүний дагуу хариуцагчийг тухайн үед нярваар ажиллаж байсан А.*******ыг солиулсан. А.*******ыг хариуцагчаар сольсон учир нь Өвөрхангай аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч Б.д баталгаа гаргах нь гээд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Өлзийцоодол, Сугархүү нарын сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болох 16,600,000 төгрөгийг А.******* миний бие 11 дүгээр сарын 15-ны дотор барагдуулах болно. Энэхүү зээлийн өр авлагыг барагдуулах нь миний үүрэг гэсэн баталгаа гаргаж өгсөн учир А.*******аар хариуцагчаар сольсон гэв.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа. Энэ зээл миний данс руу орж ирсэн мөнгө биш. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан гээд эд нар хурдан хугацаанд зээл авсан байдаг. Тэр зээл нь аль данс руу орсон нь мэдэгдэхгүй байгаа. Зээлийг хариуцаж байгаа Сум хөгжүүлэх сангийн гишүүдийн гарын үсэггүй байхад батлагдаад авчихсан байдаг. Энэ дээр миний хар их хөдлөөд байгаа. Тэгээд энэ мөнгө миний данс руу ороогүй байхад надаас нэхэмжлээд байдаг. Өвс тэжээл авсан, зарлагадсан зүйлүүдийн баримтууд байгаа. Нэхэмжлэгч талаас эд нарыгаа захирамжаар гаргасан гээд байдаг. 2018-2020 оны хооронд захирамжаар гарсан бүх захирамжуудыг төрийн сантай тулгаж үзсэн. Хэрэгт захирамжууд нь байгаа. Тэгсэн чинь заримыг нь нэрийг нь сольж гаргасан гээд байдаг. Өнгөрсөн хүний тэтгэмжийг нэрийг нь сольж гаргана гэж байхгүй шүү дээ. Над руу мөнгө ерөөсөө орж ирээгүй. Би өөрөө 100 төгрөг ч аваагүй. Хэрвээ авсан бол хариуцлага хүлээгээд энд зогсож байх ёстой. Миний данс руу 11 сая төгрөг орж ирээгүй. Тэгсэн хэрнэ 10 сард 3,600,000 төгрөг төлсөн байсан. Тэр мөнгө хаанаас төлөгдсөн юм. Тийм байхад үлдэгдэл 8 сая төгрөгийг надаас нэхээд байдаг. Хариуцлага нь эндээс л эхлэх гээд байна л даа гэв.
Гэрч Б.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Анх 2018 онд нярваар орсны дараа өвөл хүйтрээд цас зуд болоод өвс тэжээлийн асуудал сөхөгдсөн учир малчдад өвс нийлүүлье гэж эхэлсэн. Улаанбаатар хотоос Засаг дарга гэрээ хийж авчирч ирээд нярав тэрийг нь авч тараагаад, Тамгын газрынхан малчдад зээлээр, бэлэн мөнгөөр өгч байсан. 2020 онд ажлаас гарахдаа А.******* ажил хүлээлцээгүй. Учир малын тоонд яваад арван хэд хоног ажлаа хаяж яваад, мөн бас бус асуудал гараад ажлаасаа чөлөөлөгдсөн. Өвсний асуудлаар бол ажлаасаа чөлөөлөгдөөгүй. Чөлөөлөгдсөнөөс хойш би хэд хэдэн удаа утсаар ярьж өр авлагаа барагдуул гэсэн. Тэр үед Засаг дарга бас хот руу шилжээд явсан. Энэнээс өмнө бид нар өр авлагаа барагдуул, энэ 2 хүн хэцүүдлээ, энэ 2 хүн нь над дээр орж ирээд суулгахгүй лизинг авах гэхээр өртэй гээд болохгүй, цалингийн зээл авъя гэхээр өртэй болохоор банк зээл өгөхгүй байна гэдэг байсан. Энэ асуудлын талаар зөндөө хэлж байсан. Гуйж ч үзэж байсан гэв.
Улсын бүртгэлийн № дугаартай 2007 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*******8 дугаартай захирамжийн хуулбар,
Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдрийн а/10******* дугаартай Зээл олгох тухай захирамжийн хуулбар,
Өвөрхангай аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай тогтоолын хуулбар,
Өвөрхангай аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар,
Аж үйлдвэрийн сайдын 2016 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн 72 тоот тушаалын хоёрдугаар хавсралт гэсэн Б.Өлзийцоодолын зээлдэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн анкетын хуулбарт: 11000000 төгрөгийг мал аж ахуй зориулалтаар гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбарт: зээлдүүлэгч гэх хэсэгт ******* сумын Засаг дарга Б.Ууганбаяр, зээлдэгч гэх хэсэгт Н.Өлзийцоодол гэсэн,
11000000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
№15, №16 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбарууд,
Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №305 дугаартай тодорхойлолт,
******* сумын хоршоо хөгжүүлэх сангийн 100100955*******01 тоот дансны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банк ХХК-ийн орлогын дэлгэрэнгүйн хуулбарт: 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр тоот данснаас 3655000 төгрөгийг төлсөн талаар баримт, гүйлгээний утга дээр б.өлзийцоодол сх сангийн зээл төлөлт гэсэн,
******* сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 01, 2022 оны 01 дүгээр сарын 05, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдлүүд,
Өвөрхангай аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч Б.д гаргасан баталгааны хуулбар,
Өвөрхангай аймгийн ******* Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тушаал,
Өвөрхангай аймгийн ******* Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн а/21, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн а/06, 2018 оны 02 угаар сарын 13-ны өдрийн а/11, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/136, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1*******8, 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/231, 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/230, 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/129, 2019 оны 10 дугаар сарын 1*******-ний өдрийн А/118, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/119, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/108, 10 дугаар сарын 17-ны өдрийн А/120, А/102, 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/103, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/92, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн а/0*******, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн а/60, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн а/63, 0******* дүгээр сарын 19-ний өдрийн а/*******8, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн а/37, 01 дүгээр сарын 1*******-ний өдрийн а/07 тоот тушаалын хуулбарууд,
Өвөрхангай аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар,
Өвөрхангай аймгийн ******* Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн а/51, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн а/50, 2018 оны 0******* дүгээр саарын 1*******-ний өдрийн а/*******0, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн а/10, 2018 оны 0******* дүгээр сарын 05-ны өдрийн а/26, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/83, 2018 оны 05 дугаар сарын 1*******-ний өдрийн а/*******9, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн а/103, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн а/98, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн а/125, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн а/128, а/129, 2018 оны 12 дугаар сарын 2*******-ний өдрийн а/137, 2018 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрийн а/23, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн а/19, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн а/12 дугаартай захирамжууд, хавсралтын хуулбарууд,
Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хариу тайлбар болон 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар А.*******т холбогдуулж 8510570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Өвөрхангай аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №6 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ-ний хуулбарт зээлдүүлэгч гэх хэсэгт ******* сумын Засаг дарга Б.Ууганбаяр, зээлдэгч гэх хэсэгт Н.Өлзийцоодол гэсэн баримт хэрэгт авагдсан байх ба энэ гэрээгээр Н.Өлзийцоодолтой гэрээ хийсэн байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******ы хүсэлтээр хариуцагчийг сольж А.*******ыг хариуцагчаар оролцуулах тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1*******5/ШЗ2022/02055 дугаарт захирамж гарсан.
5. Гэтэл Өвөрхангай аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас хариуцагч А.*******тай ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийгээгүй, өөрөөр хэлбэл гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн гэсэн зүйл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, нотлох баримт авагдаагүй байна.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. .
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1, *******1.1.3-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА