Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/139

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Пүрвээ,

Шүүгдэгч: И.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт И-н н Бд холбогдох эрүүгийн 2527001510127 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, """""""""""""""""""""""" төрсөн, 46 настай, """"""""""""""""""""""оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""""""""" регистрийн дугаартай, Ж овогт И-н н Б.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч И.Б нь 2025 оны 05 дугаар сард """""""""""" зохих зөвшөөрөлгүйгээр 1.09 шоомер нойтон босоо “Шинэс” модыг хөрөө ашиглан бэлтгэж """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн ойн санд 1.118.763 /нэг сая нэг зуун арван найман мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч И.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Иргэний нэхэмжлэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...И.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Нойтон мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй. И.Бйн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилнэ. Тэрийгээ төлчихвөл ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэртээ байхад И.Б нь миний утас руу залгаад “Дүү нь мод бэлтгэх эрхийн бичиг аваад хэдэн мод бэлдсэн юм аа. Тэр модоо """""""""""н төв рүү оруулах гэсэн чинь машин олддоггүй ээ, та нэг тус хүргээч” гэхээр нь би очоод модыг нь ачаад сум руу явж байхад “Ахаа та явж бай, би гэртээ хариад модны гарал үүслээ аваад ардаас чинь очно” гэсэн. Тэгээд сумын төвд орж ирээд явж байхад цагдаа зогсоож шалгасан. ...Би эрхийн бичгийг нь шалгаагүй ээ. 2 метрийн урттай мод гэж байсан. Тоо нь 15 ширхэг нойтон мод бэлтгэчихсэн байсан. Би тухайн үед """""""""""н 2 дугаар баг, Бугат гэх газар очсон. Намайг очих үед И.Б нь ганцаараа байсан бөгөөд тухайн модыг ганцаараа, 2 хоногийн өмнө бэлдсэн гэж байсан. """"""" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би """""""""""н 2 дугаар баг, Бугат гэх газрын Баруун салаа гэх амнаас Бо хамт очиж ойгоос ачсан. Тухайн үед Бтой хамт тухайн газарт очиход урьд нь өөрөө бэлдсэн гэх 15 ширхэг, нойтон хар мод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/,

Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр С.Т нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны орой 16 цагийн үед “Манай нэг таньдаг дүү машин гуйгаад байна, явчихаад ирье гээд гэрээсээ гарсан. Удалгүй 17 цагийн үед цагдаад баригдчихлаа, зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад гэж надад хэлсэн. Тэр мод нь дүү И.Бйн мод, надад хамаагүй ээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

Гэрч О.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ээ. Нэг л өдөр гэрийн шал хийнэ гээд модонд явсан. Би модны эрхийн бичгийг нь хараагүй. Тухайн үед ганцаараа мод бэлдсэн, хүнтэй хамт байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

И.Бйн яллагдагчаар өгсөн “...Би хууль бусаар мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, олон жаахан хүүхэдтэй, амьдралын шаардлагаар бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

Хууль бусаар бэлтгэсэн гэх 15 ширхэг шинэс модыг битүүмжилж, хариуцуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

Хууль бусаар бэлтгэсэн гэх 15 ширхэг шинэс модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/,

Хууль бусаар бэлтгэсэн гэх 15 ширхэг шинэс модыг тээвэрлэсэн гэх 1892 ӨВР улсын дугаартай, Ланк круйсер 80 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас/,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх их бие нь ногоон өнгийн, хар өнгийн бариултай, 87 см урттай моторт хөрөө /цахилгаан хөрөө/, модон иштэй 46 см урттай сүх зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-30 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай “...Дээрх гэмт хэргийн улмаас бэлтгэсэн мод нь шинэс төрлийн нойтон мод байна. Дээрх мод нь босоо мод байна. ...Нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,118,763 /нэг сая нэг зуун арван найман мянга долоон зуун жаран гурав/ төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн """""""""""н Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01-26-02/243/02 дугаартай “...1,118,763 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, 3,356,289 /гурван сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян өс/ төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэх акт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-56 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай “Өвөрхангай аймгийн """""""""""н 2 дугаар багийн Бугат гэх газрын М46°78159м, Е102°13302" солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно” гэх лавлагаа /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

Яллагдагч Ж овгийн И-н Б /РД:""""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/,

Яллагдагч Ж овгийн И-н Б /РД:""""""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх сүхний зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ӨхЦ25-46 дугаартай “2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 15,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх цахилгаан хөрөөний зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ӨхЦ25-45 дугаартай “2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 88,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх """"""" улсын дугаартай Тоёота Ланд круйсер 80 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ӨхЦ25-47 дугаартай “2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 6,673,750 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-85 дугаар хуудас/,

Гэмт хэрэг үйлдэж олсон гэх шинэс төрлийн 15 ширхэг модны зах зээлийн үнэлгээг 418,000 төгрөгөөр тооцов гэх шинжээчийн 7-07 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 89-93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч И.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч И.Б нь 2025 оны 05 дугаар сард """""""""""" зохих зөвшөөрөлгүйгээр 1.09 шоо метр нойтон босоо “Шинэс” модыг хөрөө ашиглан бэлтгэж """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн ойн санд 1,118,763 /нэг сая нэг зуун арван найман мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.

            Энэ үйл баримт нь             Иргэний нэхэмжлэгч Ш.Б-гийн “...И.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Нойтон мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй. И.Бйн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилнэ. Тэрийгээ төлчихвөл ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, гэрч С.Тгийн “...Би гэртээ байхад И.Б нь миний утас руу залгаад “Дүү нь мод бэлтгэх эрхийн бичиг аваад хэдэн мод бэлдсэн юм аа. Тэр модоо """""""""""н төв рүү оруулах гэсэн чинь машин олддоггүй ээ, та нэг тус хүргээч” гэхээр нь би очоод модыг нь ачаад сум руу явж байхад “Ахаа та явж бай, би гэртээ хариад модны гарал үүслээ аваад ардаас чинь очно” гэсэн. Тэгээд сумын төвд орж ирээд явж байхад цагдаа зогсоож шалгасан. ...Би эрхийн бичгийг нь шалгаагүй ээ. 2 метрийн урттай мод гэж байсан. Тоо нь 15 ширхэг нойтон мод бэлтгэчихсэн байсан. Би тухайн үед """""""""""н 2 дугаар баг, Бугат гэх газар очсон. Намайг очих үед И.Б нь ганцаараа байсан бөгөөд тухайн модыг ганцаараа, 2 хоногийн өмнө бэлдсэн гэж байсан. """"""" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, гэрч С.Тгийн дахин өгсөн “...Би """""""""""н 2 дугаар баг, Бугат гэх газрын Баруун салаа гэх амнаас Бо хамт очиж ойгоос ачсан. Тухайн үед Бтой хамт тухайн газарт очиход урьд нь өөрөө бэлдсэн гэх 15 ширхэг, нойтон хар мод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/, гэрч М.Оийн “...Манай нөхөр С.Т нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны орой 16 цагийн үед “Манай нэг таньдаг дүү машин гуйгаад байна, явчихаад ирье гээд гэрээсээ гарсан. Удалгүй 17 цагийн үед цагдаад баригдчихлаа, зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад гэж надад хэлсэн. Тэр мод нь дүү И.Бйн мод, надад хамаагүй ээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, гэрч О.Үгийн “...Манай нөхөр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ээ. Нэг л өдөр гэрийн шал хийнэ гээд модонд явсан. Би модны эрхийн бичгийг нь хараагүй. Тухайн үед ганцаараа мод бэлдсэн, хүнтэй хамт байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, И.Бйн яллагдагчаар өгсөн “...Би хууль бусаар мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, олон жаахан хүүхэдтэй, амьдралын шаардлагаар бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/, Хууль бусаар бэлтгэсэн гэх 15 ширхэг шинэс модыг битүүмжилж, хариуцуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, Хууль бусаар бэлтгэсэн гэх 15 ширхэг шинэс модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/, Хууль бусаар бэлтгэсэн гэх 15 ширхэг шинэс модыг тээвэрлэсэн гэх """"""" улсын дугаартай, """"""" 80 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас/, Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх их бие нь ногоон өнгийн, хар өнгийн бариултай, 87 см урттай моторт хөрөө /цахилгаан хөрөө/, модон иштэй 46 см урттай сүх зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-30 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай “...Дээрх гэмт хэргийн улмаас бэлтгэсэн мод нь шинэс төрлийн нойтон мод байна. Дээрх мод нь босоо мод байна. ...Нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,118,763 /нэг сая нэг зуун арван найман мянга долоон зуун жаран гурав/ төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн """""""""""н Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01-26-02/243/02 дугаартай “...1,118,763 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, 3,356,289 /гурван сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян өс/ төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэх акт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-56 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай “Өвөрхангай аймгийн """""""""""н 2 дугаар багийн Бугат гэх газрын М46°78159м, Е102°13302" солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно” гэх лавлагаа /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/, Яллагдагч Ж овгийн И-н Б /РД:""""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/, Яллагдагч Ж овгийн И-н Б /РД:""""""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/, Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх сүхний зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ӨхЦ25-46 дугаартай “2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 15,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/, Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх цахилгаан хөрөөний зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ӨхЦ25-45 дугаартай “2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 88,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/, Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх """"""" улсын дугаартай Тоёота """"""" 80 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ӨхЦ25-47 дугаартай “2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 6,673,750 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-85 дугаар хуудас/, Гэмт хэрэг үйлдэж олсон гэх шинэс төрлийн 15 ширхэг модны зах зээлийн үнэлгээг 418,000 төгрөгөөр тооцов гэх шинжээчийн 7-07 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 89-93 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч И.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч И.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2025 оны 05 дугаар сард """""""""""" зохих зөвшөөрөлгүйгээр 1.09 шоо метр нойтон босоо “Шинэс” модыг хөрөө ашиглан бэлтгэж """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн ойн санд 1,118,763 /нэг сая нэг зуун арван найман мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч И.Бйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  улсын тусгай хамгаалалттай ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч И.Б нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

             Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас И.Бйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч И.Бйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүхээс шүүгдэгч И.Бйг улсын тусгай хамгаалалттай ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч И.Бд холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ ухамсарласан, хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүгдэгч И.Бйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т  зааснаар шүүгдэгч И-н Бйг оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч И.Бос экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ болох 3,356,289 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого 15 ширхэг нойтон босоо “Шинэс” модыг улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хэрэгт битүүмжлэгдсэн """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,673,750 төгрөгийг шүүгдэгч И.Бос гаргуулж улсын орлого болгох саналтай байна. Шүүгдэгч И.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Шүүгдэгч И.Б энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч И.Бос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй болохыг мөн дурдаж байна гэсэн” дүгнэлтийг гаргасан.

          Шүүх, шүүгдэгч И.Бйн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч И.Бд мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч И.Бйг нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч И.Бйн хууль бус үйлдлийн улмаас Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай “...Нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,118,763 /нэг сая нэг зуун арван найман мянга долоон зуун жаран гурав/ төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн """""""""""н Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01-26-02/243/02 дугаартай “...1,118,763 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, 3,356,289 /гурван сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян өс/ төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэх акт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ ойн санд 3,356,289 төгрөгийг хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч И.Бос 3,356,289 төгрөгийг гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 100900013040 тоотод дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

            Дөрөв:  Бусад асуудлаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан """"""" улсын дугаартай “"""""""” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 6,673,750 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,09 шоо метр хэмжээтэй, 1,118,763 /нэг сая нэг зуун арван найман мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний нойтон босоо шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

            гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Ж овогт И-н н Бйг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар И-н Бйг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч И-н Б оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бйг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,673,750 төгрөгийг шүүгдэгч И.Бос гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,09 шоо метр хэмжээтэй, 1,118,763 /нэг сая нэг зуун арван найман мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний нойтон босоо “Шинэс” модыг улсын орлого болгосугай.
  1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар шүүгдэгч И.Бос 3,356,289 /гурван сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 100900013040 тоотод дансанд оруулсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсүгай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА