| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/138 |
| Огноо | 2025-10-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Пүрвээ,
Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон яллагдагч И овогт Б-н Нд холбогдох эрүүгийн 2527001410158 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн хянан авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""""""""" суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, """"""""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """"""""""""""""""""" шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 05 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнссэн, """""""""""" регистрийн дугаартай, И овогт Б-н Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2025 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө """"""""""""""т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Д-гыг зодож, улмаар эрүүл мэндэд нь эрүүний ясны ооч, зүүн талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн ухархайн цөмөрсөн хугарал, доод уруул, эрүүнд шарх, зүүн бугалганд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Д-г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хулгана гэх хүний тухай ярьж байгаад хоорондоо маргалдаад Н гадуур хувцсаа тайлаад намайг газар унагаж байгаад эрүү, нүүр, мөр цээж рүү олон удаа өшиглөж, цохисон. Тэгээд намайг гэрээс чирч гаргаад гадаа миний дээр мордож байгаад Х, Ц нартай чинь хамт ална аа гээд цохиод байсан. Би болиоч гээд гуйсан. Миний нүүр, ам хавдаад эрүү хөдлөхгүй сонин болчихсон. Ам хамраас цус гараад нүүр битүү цус болчихсон байсан. Н намайг газар хаячихаад гэрүүгээ явж орохоор нь би тэдний гаднаас зугтаж явсан. ...Н нь манай үеэлийн нөхөр байгаа юм. Т ахыг танина. Төрөл садны холбоо байхгүй. Би """""""""" нутаг, “Арцатын бэлчир” гэх газар Нгийн гэрт зодуулсан. Бас намайг Н гэрээсээ чирч гаргаад, гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талд хаяанд зодсон. Гэрт намайг Н зодоход Т байсан. Гадна шөнө байсан болохоор Т ахыг гэрээс гарч ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Т миний биед халдаагүй. Б.Н миний эрүү хэсэгт олон удаа 15-20 удаа өшиглөж миний эрүү 2 хэсэг хугарсан, хоёр нүдний ухархайн дотор хана хугарсан, зүүн мөр хэсэг рүү олон удаа цохиж өшиглөсөн. Би Б.Нг болиулах гээд дийлэхгүй байсан. Тухайн үед бүгдээрээ согтуу байсан. Тэгэхдээ би болсон явдлыг санаж байна. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд өвчин намдаах тариа хийлгүүлээд Өвөрхангай аймаг руу яваад бүсийн оношлогоо эмчилгээний төвд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаад 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хагалгаанд ороод 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хархорин суманд ирсэн. Бидний дунд өглөг, авлага ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтлийн улмаас хоол идэж чадахгүй маш их зовуурьтай байна. Эмчид үзүүлнэ, дахиад хагалгаанд орно, байнгын эмчийн хяналтанд байгаа. Би эрүүл мэндээ үзүүлнэ гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Шинжээч эмчид үзүүлнэ. Сэтгэцэд учирсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
Хохирогч Т.Д-г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тус хэрэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Н миний биед учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Иргэн Т.Д-г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,806,812 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан тул уг мөнгийг нэхэмжилж байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д Нгийн мөр лүү намайг өмөөрөөд байгаа юм уу гээд цохисон. Хариуд Н Дын нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод газар унахад нь нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Би тэр хоёрыг салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хоёр хоорондоо дахиад зодолдоод байсан. Д, Нг чи намайг зодлоо гээд орилоод байснаа Д, Н ах, дүү, нараа дуудаж алуулна гээд орилоод байсан. Тэгээд Дыг Н ухаан алдчихлаа ар гэрийг дуудна гээд утсаар залгаад байсан, өөр зүйл мэдэхгүй байна. Би болсон явдлыг санаж байна. Би бараг эрүүл байсан. Болсон явдлыг тодорхой санаж байна. Тухайн үйл явдал болоход Д, Н бид гурав байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ӨВХ0725/368 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Д-гын биед эрүүний ясны ооч, зүүн талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн ухархайн цөмөрсөн хугарал, доод уруул, эрүүнд шарх, зүүн бугалганд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/,
Хохирогч Т.Д-гын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ӨВХ0825/093 дугаартай “...Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Т.Д-гын хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/,
Хохирогчоос гаргаж өгсөн томографи шинжилгээний хариу, эмчлүүлэгчийн карт, рентгэн зураг, зочид буудлын болон хохиролтой холбоотой баримтууд, гэмтэлтэй холбоотой гэрэл зургууд /хавтаст хэргийн 45-66 дугаар хуудас/,
Хохирогч Т-н Дын цахим өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар хувь /хавтаст хэргийн 69-93 дугаар хуудас/,
""""""""""""""""" багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 162 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,
Б.Н-нгийн 2024 оны мал тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас/,
Б.Нгийн """"""""""" тоот дансны хуулгууд /хавтаст хэргийн 101-107 дугаар хуудас/,
И овгийн Б-н Н /РД:""""""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/,
"""""""""""""""""""""" шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас/,
И овгийн Б-н Н /РД:""""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 145-149 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Н 2025 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө """"""""""""""т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Д-гыг зодож, улмаар эрүүл мэндэд нь эрүүний ясны ооч, зүүн талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн ухархайн цөмөрсөн хугарал, доод уруул, эрүүнд шарх, зүүн бугалганд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Т.Д-гын “...Хулгана гэх хүний тухай ярьж байгаад хоорондоо маргалдаад Н гадуур хувцсаа тайлаад намайг газар унагаж байгаад эрүү, нүүр, мөр цээж рүү олон удаа өшиглөж, цохисон. Тэгээд намайг гэрээс чирч гаргаад гадаа миний дээр мордож байгаад Х, Ц нартай чинь хамт ална аа гээд цохиод байсан. Би болиоч гээд гуйсан. Миний нүүр, ам хавдаад эрүү хөдлөхгүй сонин болчихсон. Ам хамраас цус гараад нүүр битүү цус болчихсон байсан. Н намайг газар хаячихаад гэрүүгээ явж орохоор нь би тэдний гаднаас зугтаж явсан. ...Н нь манай үеэлийн нөхөр байгаа юм. Т ахыг танина. Төрөл садны холбоо байхгүй. Би """""""""" нутаг, “Арцатын бэлчир” гэх газар Нгийн гэрт зодуулсан. Бас намайг Н гэрээсээ чирч гаргаад, гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талд хаяанд зодсон. Гэрт намайг Н зодоход Т байсан. Гадна шөнө байсан болохоор Т ахыг гэрээс гарч ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Т миний биед халдаагүй. Б.Н миний эрүү хэсэгт олон удаа 15-20 удаа өшиглөж миний эрүү 2 хэсэг хугарсан, хоёр нүдний ухархайн дотор хана хугарсан, зүүн мөр хэсэг рүү олон удаа цохиж өшиглөсөн. Би Б.Нг болиулах гээд дийлэхгүй байсан. Тухайн үед бүгдээрээ согтуу байсан. Тэгэхдээ би болсон явдлыг санаж байна. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд өвчин намдаах тариа хийлгүүлээд Өвөрхангай аймаг руу яваад бүсийн оношлогоо эмчилгээний төвд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаад 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хагалгаанд ороод 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хархорин суманд ирсэн. Бидний дунд өглөг, авлага ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтлийн улмаас хоол идэж чадахгүй маш их зовуурьтай байна. Эмчид үзүүлнэ, дахиад хагалгаанд орно, байнгын эмчийн хяналтанд байгаа. Би эрүүл мэндээ үзүүлнэ гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Шинжээч эмчид үзүүлнэ. Сэтгэцэд учирсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, хохирогч Т.Д-гын дахин өгсөн“...Тус хэрэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Н миний биед учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Ггийн “...Иргэн Т.Д-г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,806,812 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан тул уг мөнгийг нэхэмжилж байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, гэрч Б.Чийн “...Д Нгийн мөр лүү намайг өмөөрөөд байгаа юм уу гээд цохисон. Хариуд Н Дын нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод газар унахад нь нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Би тэр хоёрыг салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хоёр хоорондоо дахиад зодолдоод байсан. Д, Нг чи намайг зодлоо гээд орилоод байснаа Д, Н ах, дүү, нараа дуудаж алуулна гээд орилоод байсан. Тэгээд Дыг Н ухаан алдчихлаа ар гэрийг дуудна гээд утсаар залгаад байсан, өөр зүйл мэдэхгүй байна. Би болсон явдлыг санаж байна. Би бараг эрүүл байсан. Болсон явдлыг тодорхой санаж байна. Тухайн үйл явдал болоход Д, Н бид гурав байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, Б.Нгийн яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ӨВХ0725/368 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Д-гын биед эрүүний ясны ооч, зүүн талын үений сэртэнгийн хугарал, баруун, зүүн ухархайн цөмөрсөн хугарал, доод уруул, эрүүнд шарх, зүүн бугалганд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/, хохирогч Т.Д-гын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ӨВХ0825/093 дугаартай “...Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, хохирогч Т.Д-гын хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/, хохирогчоос гаргаж өгсөн томографи шинжилгээний хариу, эмчлүүлэгчийн карт, рентгэн зураг, зочид буудлын болон хохиролтой холбоотой баримтууд, гэмтэлтэй холбоотой гэрэл зургууд /хавтаст хэргийн 45-66 дугаар хуудас/, хохирогч Т-н Дын цахим өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар хувь /хавтаст хэргийн 69-93 дугаар хуудас/, """""""""""""""""" багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 162 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/, Б.Н-нгийн 2024 оны мал тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас/, Б.Нгийн """"""""""" тоот дансны хуулгууд /хавтаст хэргийн 101-107 дугаар хуудас/, И овгийн Б-н Н /РД:""""""""""""/-ийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас/, И овгийн Б-н Н /РД:""""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 145-149 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч И овогт Б-н Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав. Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хохирогч Т.Д-г нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, шүүгдэгч Л.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14,000,000 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 3,806,812 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв. Бусад асуудлаар:
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА