| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Э.Ч нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Э-н Чт холбогдох эрүүгийн 2527001660144 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""""" төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 5, """"""""""" хамт """""""""""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""""""""" регистрийн дугаартай, Ц овогт Э-н Ч.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр """""""""""" нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хохирогч болох эхнэр П.С-Н гийн хэвлийн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд давсаг урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч П.С-Нгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нөхөр бид хоёр хотон дотроо хурга, ишгээ тавьж өгч байгаад хоорондоо маргалдаж байтал манай нөхөр миний давсаг хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Миний давсан хагарч, Өвөрхангай аймгийн төв эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Миний давсаг руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөр зодсон зүйл байхгүй. Урьд нь ганц нэг удаа цохиж, зодож байсан. ...Урд нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаагүй. Яагаад гэвэл би дуудлага өгч байгаагүй. ...Хамт амьдраад 10 жил болж байна, гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 3 хүүхэдтэй. Том хүү А 9 настай, дунд охин О 6 настай, бага охин Ш 6 сартай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,
Хохирогч П.С-Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1992 онд """"""""""" төрсөн, манай нөхөр Ч нь Есөнзүйл сумын харьяат хүн байдаг. Нөхөр бид хоёр 2015 онд танилцаж, улмаар гэр бүл болсон. Дундаасаа 10 настай, 7 настай, 8 сартай 3 хүүхэдтэй. Одоо""""""""""""" сумын 2 дугаар баг, Мухар гэх газарт мал маллан амьдарч байна. Манай нөхөр хаа нэг л архи уухаараа агсам тавьдгаас биш, зодож цохиод байдаггүй. Э.Ч нь миний хэвлийн доод хэсэгт гутлынхаа хоншоор хэсгээр 1 удаа өшиглөсөн. Ишиг тавьж байхад ишгээ буруу ямаанд тавьсан гэх шалтгаанаар л хоорондоо маргалдаж байгаад л өшиглөчихсөн, түүнээс өөр шалтгаан гэх зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хагалгаанд ороод хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний бие зүгээр болсон, хэвийн байгаа. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,
Холбогдогч Э.Ч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Содномсүрэнтэй 12 цаг өнгөрч байх үед Баруун голд байх Бямбацоодол гэх айлд очоод “Нийслэл” гээд 2.5 литртэй пиво 2 ширхгийг уусан. Тэгээд буцаад 18 цагийн үед гэртээ ирээд ишиг тавьж байх үед эхнэр бид хоёр маргалдсан. Тэгээд би эхнэрээ өшиглөсөн чинь эхнэр эвхрээд ойчихоор нь эмнэлэг дээр аваад ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд 10 минут орчим болсны дараа сумын цагдаа нар ирсэн. Бид 2017 онд гэр бүл болсон, одоо 8 жил болж байна, 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа хүүхэдтэй. Том нь 10 настай, дундах хүүхэд маань 8 настай, бага нь 4 сартай. Бидний хэрэлдэж байх үед хүүхдүүд дэргэд байгаагүй. Ишиг тавьж байх үед хэрүүл болсон. Яг юунаас, ямар шалтгааны улмаас хэрэлдсэн талаар мэдэхгүй байна. Гуяа хэсэгт нь өшиглөлөө гэж бодсон чинь давсаг хэсэгт нь өшиглөчихлөө гэж манай эхнэр хэлсэн. Бүрэнхий болсон байсан учир би сайн хараагүй. Би эхнэрээ Баруун хөлийн урд хэсгээр 1 удаа өшиглөсөн. Тухайн үед Б л эхнэр бид хоёрын хажууд байсан. Эхнэр Ён манайх руу орох гээд машинаасаа бууж байсан байх, машиндаа байсан. Би өмнө нь эхнэртэйгээ гэр бүлийн хэрүүл бол хийж байсан, хааяа гар хүрч байсан. Гэр бүл болоод 1-2 удаа бол гар хүрсэн удаа байгаа, өмнө нь цагдаад мэдэгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би хойноос нь 3 ишиг аваад гарсан чинь эхнэр нь буюу С эвхрээд, элэг хавьдаа 2 гараараа бариад зогсож байсан. Тэгээд би яагаад байгаа юм гэж Сгоос асуухад намайг өшиглөчихлөө гэсэн. Тэгээд манай эхнэр Ён эмнэлэг рүү яриад, аваад явсан. Тэр хоёр ямар шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ч болон С нар хэрүүл маргаан хийж байсан талаар мэдэхгүй. Миний хажууд хэрэлдэж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би гарч ирж үзэх үед С сууж ч чадахгүй ёо ёо гээд орилоод байсан. Тэгээд үзэх боломжгүй, амин үзүүлэлтийг нь шалгах боломжгүй байсан тул өвчин намдаах анальгин, демидрол булчингаар тарьж, дараа нь амин үзүүлэлтийг нь шалгах үед судасны цохилт 103-тай, артерийн даралт хоёр талдаа адилхан 150 болон 100-тай, мм мөнгөн усны багана байсан. Харин зүрхний цохилт нь олширсон байсан. Уушги хоёр талдаа цулцангийн амьсгалтай байсан. Хүчилтөрөгчийн хангамж нь 96 хувьтай байсан. Халуун нь 36 цельс байсан. Хэвлий нилэнхүүдээ гялтан цочирлын шинжтэй, умдаг яс, хүйс хоёрын хооронд эмзэглэл ихтэй байсан. Тухайн үед эхогоор харахад давсаг тодорхойлогдох боломжгүй умай бол зүгээр байсан. Өвдөлт намдаж өгөхгүй байсан болохоор Трамдол 50 мг 2 мл булчинд тарьсан. Цус тогтоохоор Дицином 250 мг ийн 2мл-тэйг булчинд тарьсан. Мөн даралтны Экватор 10/20 тойг уулгасан. Шийдвэр нь БОЭТ-ын гэмтэл болон мэс заслын эмчид үзүүлэх, бага аарцгийн хөндийг шалгуулах гэсэн. Хэвлийн эход цуллаг гаргах зорилгоор тухайн өдрийн ээлжтэй эмчид хүлээлгэн өгч Өвөрхангай аймаг руу явуулсан. Миний онош бол хэвлийн гэмтэл өвдөлт, артерийн даралт ихсэлт 1-р зэрэг, эрсдэл дунд гэж оношилсон. Анх үзүүлэхдээ 1 цагийн өмнө Ён гэх хүнийг дуудаж манай нөхөр хэвлий рүү өшиглөчихлөө гэж дуудсан гэсэн. Тэгээд манайх руу дуудлага дуудсан боловч манай эмч яаралтай дуудлагад явсан байсан тул өөрсдөө унаагаараа ирсэн. П.С-Н болохоор хотонд ишиг тавиад явж байх үед хэвлий хэсэг рүү өшиглөөд тэрнээс хойш ингээд өвдөөд байна гэж хэлсэн. Тухайн үед нөхөр нь бол согтуу байсан, П.С-Н бол сайн мэдэхгүй байна, надад бол илэрхий үнэртсэн юм байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
Ц овгийн Э-н Ч /РД:""""""""""""/-ийн хуулийн хариуцлага хүлээж байсан талаарх мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас/,
П-н С /РД:""""""""""/-ийн өвчний түүх болон яаралтай тусламжийн хуудасны хуулбар, лабораторийн шинжилгээний хариу, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 28-62 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ӨВХ0725/395 дугаартай “...П.С-Нгийн биед давсаг урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас/,
Хохирогч П.С-Нгээс гаргаж өгсөн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй” гэх бичгэн илэрхийлэл /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
Хохирогч М овгийн П-н С /РД:""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/,
Ц овгийн Эы Ч /РД:""""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 78-83 дугаар хуудас/,
Ц овгийн Эы Ч /РД:""""""""""""/-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,
Яллагдагч Э.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,
Яллагдагч Э.Чийн мал тооллогын талаарх баримтын хуулбар /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр """""""""""" нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хохирогч болох эхнэр П.С-Нгийн хэвлийн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд давсаг урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч П.С-Нгийн “...Нөхөр бид хоёр хотон дотроо хурга, ишгээ тавьж өгч байгаад хоорондоо маргалдаж байтал манай нөхөр миний давсаг хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Миний давсан хагарч, Өвөрхангай аймгийн төв эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Миний давсаг руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөр зодсон зүйл байхгүй. Урьд нь ганц нэг удаа цохиж, зодож байсан. ...Урд нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаагүй. Яагаад гэвэл би дуудлага өгч байгаагүй. ...Хамт амьдраад 10 жил болж байна, гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 3 хүүхэдтэй. Том хүү А 9 настай, дунд охин О 6 настай, бага охин Ш 6 сартай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/, хохирогч П.С-Нгийн “...Би 1992 онд """"""""""" төрсөн, манай нөхөр Ч нь Есөнзүйл сумын харьяат хүн байдаг. Нөхөр бид хоёр 2015 онд танилцаж, улмаар гэр бүл болсон. Дундаасаа 10 настай, 7 настай, 8 сартай 3 хүүхэдтэй. Одоо""""""""""""" сумын 2 дугаар баг, Мухар гэх газарт мал маллан амьдарч байна. Манай нөхөр хаа нэг л архи уухаараа агсам тавьдгаас биш, зодож цохиод байдаггүй. Э.Ч нь миний хэвлийн доод хэсэгт гутлынхаа хоншоор хэсгээр 1 удаа өшиглөсөн. Ишиг тавьж байхад ишгээ буруу ямаанд тавьсан гэх шалтгаанаар л хоорондоо маргалдаж байгаад л өшиглөчихсөн, түүнээс өөр шалтгаан гэх зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хагалгаанд ороод хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний бие зүгээр болсон, хэвийн байгаа. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, холбогдогч Э.Чийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Содномсүрэнтэй 12 цаг өнгөрч байх үед Баруун голд байх Бямбацоодол гэх айлд очоод “Нийслэл” гээд 2.5 литртэй пиво 2 ширхгийг уусан. Тэгээд буцаад 18 цагийн үед гэртээ ирээд ишиг тавьж байх үед эхнэр бид хоёр маргалдсан. Тэгээд би эхнэрээ өшиглөсөн чинь эхнэр эвхрээд ойчихоор нь эмнэлэг дээр аваад ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд 10 минут орчим болсны дараа сумын цагдаа нар ирсэн. Бид 2017 онд гэр бүл болсон, одоо 8 жил болж байна, 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа хүүхэдтэй. Том нь 10 настай, дундах хүүхэд маань 8 настай, бага нь 4 сартай. Бидний хэрэлдэж байх үед хүүхдүүд дэргэд байгаагүй. Ишиг тавьж байх үед хэрүүл болсон. Яг юунаас, ямар шалтгааны улмаас хэрэлдсэн талаар мэдэхгүй байна. Гуяа хэсэгт нь өшиглөлөө гэж бодсон чинь давсаг хэсэгт нь өшиглөчихлөө гэж манай эхнэр хэлсэн. Бүрэнхий болсон байсан учир би сайн хараагүй. Би эхнэрээ Баруун хөлийн урд хэсгээр 1 удаа өшиглөсөн. Тухайн үед Б л эхнэр бид хоёрын хажууд байсан. Эхнэр Ён манайх руу орох гээд машинаасаа бууж байсан байх, машиндаа байсан. Би өмнө нь эхнэртэйгээ гэр бүлийн хэрүүл бол хийж байсан, хааяа гар хүрч байсан. Гэр бүл болоод 1-2 удаа бол гар хүрсэн удаа байгаа, өмнө нь цагдаад мэдэгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/, гэрч А.Бийн “...Тэгээд би хойноос нь 3 ишиг аваад гарсан чинь эхнэр нь буюу С эвхрээд, элэг хавьдаа 2 гараараа бариад зогсож байсан. Тэгээд би яагаад байгаа юм гэж Сгоос асуухад намайг өшиглөчихлөө гэсэн. Тэгээд манай эхнэр Ён эмнэлэг рүү яриад, аваад явсан. Тэр хоёр ямар шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/, гэрч О.Бын “...Ч болон С нар хэрүүл маргаан хийж байсан талаар мэдэхгүй. Миний хажууд хэрэлдэж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ж.Хгийн “...Тэгээд би гарч ирж үзэх үед С сууж ч чадахгүй ёо ёо гээд орилоод байсан. Тэгээд үзэх боломжгүй, амин үзүүлэлтийг нь шалгах боломжгүй байсан тул өвчин намдаах анальгин, демидрол булчингаар тарьж, дараа нь амин үзүүлэлтийг нь шалгах үед судасны цохилт 103-тай, артерийн даралт хоёр талдаа адилхан 150 болон 100-тай, мм мөнгөн усны багана байсан. Харин зүрхний цохилт нь олширсон байсан. Уушги хоёр талдаа цулцангийн амьсгалтай байсан. Хүчилтөрөгчийн хангамж нь 96 хувьтай байсан. Халуун нь 36 цельс байсан. Хэвлий нилэнхүүдээ гялтан цочирлын шинжтэй, умдаг яс, хүйс хоёрын хооронд эмзэглэл ихтэй байсан. Тухайн үед эхогоор харахад давсаг тодорхойлогдох боломжгүй умай бол зүгээр байсан. Өвдөлт намдаж өгөхгүй байсан болохоор Трамдол 50 мг 2 мл булчинд тарьсан. Цус тогтоохоор Дицином 250 мг ийн 2мл-тэйг булчинд тарьсан. Мөн даралтны Экватор 10/20 тойг уулгасан. Шийдвэр нь БОЭТ-ын гэмтэл болон мэс заслын эмчид үзүүлэх, бага аарцгийн хөндийг шалгуулах гэсэн. Хэвлийн эход цуллаг гаргах зорилгоор тухайн өдрийн ээлжтэй эмчид хүлээлгэн өгч Өвөрхангай аймаг руу явуулсан. Миний онош бол хэвлийн гэмтэл өвдөлт, артерийн даралт ихсэлт 1-р зэрэг, эрсдэл дунд гэж оношилсон. Анх үзүүлэхдээ 1 цагийн өмнө Ён гэх хүнийг дуудаж манай нөхөр хэвлий рүү өшиглөчихлөө гэж дуудсан гэсэн. Тэгээд манайх руу дуудлага дуудсан боловч манай эмч яаралтай дуудлагад явсан байсан тул өөрсдөө унаагаараа ирсэн. П.С-Н болохоор хотонд ишиг тавиад явж байх үед хэвлий хэсэг рүү өшиглөөд тэрнээс хойш ингээд өвдөөд байна гэж хэлсэн. Тухайн үед нөхөр нь бол согтуу байсан, П.С-Н бол сайн мэдэхгүй байна, надад бол илэрхий үнэртсэн юм байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, Ц овгийн Эы Ч /РД:""""""""""""/-ийн хуулийн хариуцлага хүлээж байсан талаарх мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас/, П-н С /РД:""""""""""/-ийн өвчний түүх болон яаралтай тусламжийн хуудасны хуулбар, лабораторийн шинжилгээний хариу, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 28-62 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ӨВХ0725/395 дугаартай “...П.С-Нгийн биед давсаг урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас/, Хохирогч П.С-Нгээс гаргаж өгсөн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй” гэх бичгэн илэрхийлэл /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, Хохирогч М овгийн П-н С /РД:""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/, Ц овгийн Эы Ч /РД:""""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 78-83 дугаар хуудас/, Ц овгийн Эы Ч /РД:""""""""""""/-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, Яллагдагч Э.Чийн “...Миний буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/, яллагдагч Э.Чийн мал тооллогын талаарх баримтын хуулбар /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Ггийн “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл бөгөөд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй.
Шүүгдэгч Э.Ч нь хохирогч П.С-Нгийн бусдын бие мах бодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Э.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Чийг хохирогч П.С-Нгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр """""""""""" нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хохирогч болох эхнэр хэвлийн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд давсаг урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд Шүүгдэгч Э.Чийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Э.Чт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Улсын яллагчийн зүгээс энэ хэрэг дээр прокурорын саналын дагуу оролцож байгаа. Хэрэгт өмнө нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах саналыг гаргаж шүүхэд шилжүүлсэн. Хэрэг дээр хяналт тавьсан прокурор Ц.Пүрэвдоржийн зүгээс ял тохиролцсон байсан. Энэ ялын саналын хүрээнд улсын яллагчийн зүгээс ял эрүүгийн хариуцлагын саналаа гаргаж оролцож байна. Энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэх хөрөнгө байхгүй байна. Шүүгдэгч Э.Чөөс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй байна. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зорилго буюу нийгэмшүүлэх төдийгүй зөрчигдсөн эрхийг сэргээх, цээрлүүлэх гэдэг агуулгын хүрээнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг гаргасан. Мөн гэр бүлийнх нь байдлыг харж дүгнэлтээ гаргасан. Өөрөөр хэлбэл тэрээр бага насны хүүхэдтэй, урьд өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс ямар нэгэн байдлаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй гэдэг нөхцөл байдлыг дүгнэж үзээд торгох ялын санал гаргасан. Түүний Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх, шүүгдэгч Э.Чийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Чийг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Хохирогч П.С-Н хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэснийг тус тус дурдав.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.С-Нд хүнд гэмтэл учруулсан ба хохирогчид эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилсэн тусламж үйлчилгээний төлбөр 3,220,008 төгрөгийг шүүгдэгч Э.Ч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсан болох нь банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Э.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМА