Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 152/ШШ2023/00113

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Б цогт овогт Л-ийн Н-ын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд холбогдох,

   Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд оролцогчид:

    Нэхэмжлэгч: Л.Н,

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

    Хариуцагч: О.У/цахимаар/,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Л.Н нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    1.1. Миний бие Л.Н Соёлын дээд сургуулийг номын санч мэргэжлээр төгссөн. 2009 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн номын санчаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа байгууллагын Аварга ажилтан, аймгийн Засаг даргын Жуух бичиг, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Жуух бичиг-ээр тус тус шагнагдаж байсан бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Соёлын төвийн даргад байгууллагын дотоод журамд заасны дагуу 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 5 хоногийн цалинтай чөлөө хүссэн өргөдөл Соёлын төвийн даргад өгсөн. Улаанбаатар хот руу 2 хүүхдээ эмчилгээнд авч явах шаардлагатай байсан юм. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жилийн чөлөө хүссэн өргөдөл Соёлын төвийн даргад өгсөн. Миний энэхүү өргөдөл өгөхөөс өмнө 10 дугаар сарын 07-ны өдөр намайг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож чөлөөлсөн байна. Би энэхүү халагдсан тушаалаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нягтлан бодогч Н.Э-с албан ёсоор мэдсэн. А.М-аас өөрөөс нь халагдсан гэдгээ мэдээгүй болно. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тушаалаа хүлээж авсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд маргаан таслах комисс байхгүй, 5 хүнтэй байгуулллага юм... гэжээ.

     2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.4-д заасныг баримталж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож болно гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон оролцогч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах гэж байгааг хэлж сануулаагүй. Дээрх заалтын яг аль үндэслэлээр халж байгааг тушаал дээрээ дурдаагүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг баримтлах ёстой байсан. Түүнд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг өөрт нь гардуулж өгөөгүй. Хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд маргаан бүхий тушаалыг гаргахдаа баримталсан заалтууд байхгүй. Л.Н-д хариуцуулсан эд хөрөнгийг түүний оронд ажилд орсон номын санч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 13-ны өдрүүдэд тоолсон гэдэг. Тооллогын дүн гарах хамгийн наад талын хугацаа 10 дугаар сарын 14-ний өдөр байх ёстой. Гэтэл тооллогын дүн гарахаас өмнө ном дутаасан гэж 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халж байгаа нь үндэслэлгүй. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа очиход ажлаас халсныг нь хэлдэггүй, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жилийн чөлөө хүссэн өргөдлийг хүлээж авсан нь ойлгомжгүй байна. Л.Н-г таамгаар ажлаас халчхаад нотлох баримтыг нөхөж бүрдүүлэх гэж оролдсон. Түүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Л.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

   3. Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн дарга О.У Миний бие 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр жирэмсний амралтаа авч 2022 оны 09 сарын 18-н өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын хүн эмнэлэгт 5 дахь хүүгээ төрүүлсэн. Дикридтэй байх хугацаанд А.М нь нэхэмжлэгч Л.Н-ыг үүрэгт ажлаас нь халсан байсан. Ингээд миний ажлыг түр орлож байсан А.М нь төрөх хугацаа нь болж дикридээ авсан учир оны эцэс болж мэдээ тайлан гаргах, шинэ жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүүгээ 2 cap болгоод ажилдаа зайлшгүй орсон. Ажлаа авсан анхны өдөр болох 11 дүгээр сарын 21-ний өдөр номын санч Л.Н над дээр орж ирээд намайг ажлаас халсан гээд байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ хоёрыг канондож аваад шүүхэд өгнө гээд гарсан. Би тэр өдөр Одоо шүүхэд өгөөд яах вэ, хоёр хүүхдээ сайн эмчлүүлээд жил болгоод ажилдаа орохгүй юу гэхэд Чи намайг халсан биш А.М намайг халсан, тэгээд надаас уучлал гуйгаагүй одоо болтол ярихгүй байна, өгдөг газар нь өгөхөөс гээд гарсан. Тэр орой өглөө эрт аймаг явна гэж зар тавьсан байсан. Маргааш өглөө нь намайг залгахад аймаг орж ирээд байж байна гэхээр нь бас л Одоо өгөлт байна уу гэж хэлэхэд Хүмүүстэйгээ ярьж байгаад болно, тэгээд ч одоо болтол А.М надтай яриагүй байна, бас ярьж уучлалт гуйхан уу гэж нэлээн харлаа, одоо болтол ярихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би за тэгвэл шүүхэд өгөх өгөхгүйгээ өөрөө мэд тэгээд хариугаа хэлээрэй гээд яриагаа дуусгасан. Тэгээд А.М руу залгаж энэ байдлыг хэлэх гээд залгахад Өвдөлт өгөөд эмнэлэг дээр үзүүлж явна гэж хариулсан. Нэхэмжлэгч Л.Н Чамайг залгахгүй байна, уучлалт гуйхгүй байна гээд байна гэхэд Би өвдөлт өгөөд хэцүү байна хүнтэй ярьж чадахгүй байна, та Нямхандтай яриад тушаалыг чинь солиод өгье, одоо шүүх энэ тэр гээд яах юм гээд хэлчхээч би өвдөлт өгсөн дээрээс нь шүүх гээд ярихаар сэтгэл санаа их хүнд байна гэж хэлсэн. Л.Н-тай үдээс хойш оройхон ярихад шүүхэд өгчхөөд явж байна гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс намайг дуудахад нь Энэ асуудал надад хамаагүй ээ би Л.Н-д 2 удаа ярьж хэлэхэд чи намайг халсан биш А.М халсан учир явах газраар нь явна гэж хэлсэн. Одоо надад наад асуудал чинь хамаагүй гэж хэлэхэд хууль журмын дагуу шүүх дээр ирж өргөдөл гомдолтой нь өөрийн биеэр ир гэхэд нь яваагүй. Дараа нь 2023 оны 01 сарын 01-ний өдөр шүүхээс бас ярьж дуудаж Тань дээр албадан ирүүлэх захирамж гаргуулж байна гэж хэлсэн. Ингээд би 01 сарын 12-ны өдөр яваад 13-ны өглөө 7 цаг 50 минутад очиж өргөдөлтэй нь танилцсан. Харин одоо би ажлаас нь халаагүй А.М халсан учир энэ хоёр хүн учраа олно биз ээ. Нялх хүүхэдтэй би өвлийн хүйтэнд ханиад хамуу ихтэй байгаа үед ингэж дуудагдаж явмааргүй байна гэдгээ хэлсэн. Би нэхэмжлэгч Л.Н-тай хоёр удаа утсаар зөвшилцөхөөр ярьсан боловч Л.Н нь зөвшөөрөөгүй ээ. Иймд надад одоо хамаарал бүхий болсон учир дахин дуудахгүй байхыг хүсье. Мөн нэхэмжлэгч Л.Н-тай хувийн өс хонзонгүй нь үнэн болно. Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд маргаан таслах комисс байхгүй. 2 хөдөлмөрийн гэрээ байгаа, сүүлд шинэчилж байгуулсан буюу хуудас бүрийн доод талд ажилтан ажил олгогч гарын үсэг зурсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Л.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор тушаалаа авч, надаас өөрт холбоотой хөдөлмөрийн гэрээ гэх мэт баримтыг авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182 тоот Тус суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй нь үнэн болно гэх тодорхойлолт, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн дарга танаа гэх 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Л.Н-ын гаргасан хүсэлт, Л.Н-ын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргад гаргасан өргөдөл, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн 2022 оны хөдөлмөрийн дотоод журам, жолоочийн үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     5. Хариуцагчаас А.М-ийн Л.Н-тай харилцсан чатын зургууд, ажилтан шалгаруулж байгаа талаарх фото зургийн хуулбар 4 ширхэг, Б.Б-ийг номын санчаар түр ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2021 оны ном тоолсон тухай мэдээ тайлан, Номын сангийн 2022 оны 9-р сарын ажлын төлөвлөгөө, Увс аймгийн Өндөрхангай сумын Нийтийн номын сангийн 2022 оны Номын баяр-ын үйл ажиллагааны тайлан гэх 6 хуудас фото зургийн хуулбар, зургийн тайлбар, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өндөрхангай сумын Соёлын төвийн номын санд номын тооллогын ажлыг гүйцэтгэсэн тайлан, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/09 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/14 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн он харагдахгүй 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн он харагдахгүй 12 дугаар сарын 07-ны өдрийн А/11 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/03 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/03 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/05 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/06 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/09 тоот Ном орлогод авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай гэх тушаалын хуулбар, байгууллагын дотоод журам 2022 он, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Л.Н-ын хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л.Н-ыг Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    Миний бие Л.Н Соёлын дээд сургуулийг номын санч мэргэжлээр төгссөн. 2009 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн номын санчаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа байгууллагын Аварга ажилтан, аймгийн Засаг даргын Жуух бичиг, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Жуух бичиг-ээр тус тус шагнагдаж байсан бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Соёлын төвийн даргад байгууллагын дотоод журамд заасны дагуу 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 5 хоногийн цалинтай чөлөө хүссэн өргөдөл Соёлын төвийн даргад өгсөн. Улаанбаатар хот руу 2 хүүхдээ эмчилгээнд авч явах шаардлагатай байсан юм. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жилийн чөлөө хүссэн өргөдөл Соёлын төвийн даргад өгсөн. Миний энэхүү өргөдөл өгөхөөс өмнө 10 дугаар сарын 07-ны өдөр намайг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож чөлөөлсөн байна. Би энэхүү халагдсан тушаалаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нягтлан бодогч Н.Энхзулаас албан ёсоор мэдсэн. А.М-аас өөрөөс нь халагдсан гэдгээ мэдээгүй болно. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тушаалаа хүлээж авсан. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү...гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    О.У миний бие 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр жирэмсний амралтаа авч 2022 оны 09 сарын 18-н өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын хүн эмнэлэгт 5 дахь хүүгээ төрүүлсэн. Дикридтэй байх хугацаанд А.М нь нэхэмжлэгч Л.Н-ыг үүрэгт ажлаас нь халсан байсан. Ингээд миний ажлыг түр орлож байсан А.М нь төрөх хугацаа нь болж дикридээ авсан учир оны эцэс болж мэдээ тайлан гаргах, шинэ жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүүгээ 2 cap болгоод ажилдаа зайлшгүй орсон. Ажлаа авсан анхны өдөр болох 11 дүгээр сарын 21-ний өдөр номын санч Л.Н над дээр орж ирээд намайг ажлаас халсан гээд байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ хоёрыг канондож аваад шүүхэд өгнө гээд гарсан. Би тэр өдөр Одоо шүүхэд өгөөд яах вэ, хоёр хүүхдээ сайн эмчлүүлээд жил болгоод ажилдаа орохгүй юу гэхэд Чи намайг халсан биш А.М намайг халсан, тэгээд надаас уучлал гуйгаагүй одоо болтол ярихгүй байна, өгдөг газар нь өгөхөөс гээд гарсан. Тэр орой өглөө эрт аймаг явна гэж зар тавьсан байсан. Маргааш өглөө нь намайг залгахад аймаг орж ирээд байж байна гэхээр нь бас л Одоо өгөлт байна уу гэж хэлэхэд Хүмүүстэйгээ ярьж байгаад болно, тэгээд ч одоо болтол А.М надтай яриагүй байна, бас ярьж уучлалт гуйхан уу гэж нэлээн харлаа, одоо болтол ярихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би за тэгвэл шүүхэд өгөх өгөхгүйгээ өөрөө мэд тэгээд хариугаа хэлээрэй гээд яриагаа дуусгасан. Тэгээд А.М руу залгаж энэ байдлыг хэлэх гээд залгахад Өвдөлт өгөөд эмнэлэг дээр үзүүлж явна гэж хариулсан. Нэхэмжлэгч Л.Н Чамайг залгахгүй байна, уучлалт гуйхгүй байна гээд байна гэхэд Би өвдөлт өгөөд хэцүү байна хүнтэй ярьж чадахгүй байна, та Нямхандтай яриад тушаалыг чинь солиод өгье, одоо шүүх энэ тэр гээд яах юм гээд хэлчхээч би өвдөлт өгсөн дээрээс нь шүүх гээд ярихаар сэтгэл санаа их хүнд байна гэж хэлсэн. Л.Н-тай үдээс хойш оройхон ярихад шүүхэд өгчхөөд явж байна гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс намайг дуудахад нь Энэ асуудал надад хамаагүй ээ би Л.Над 2 удаа ярьж хэлэхэд чи намайг халсан биш А.М халсан учир явах газраар нь явна гэж хэлсэн. Одоо надад наад асуудал чинь хамаагүй гэж хэлэхэд хууль журмын дагуу шүүх дээр ирж өргөдөл гомдолтой нь өөрийн биеэр ир гэхэд нь яваагүй. Дараа нь 2023 оны 01 сарын 01-ний өдөр шүүхээс бас ярьж дуудаж Тань дээр албадан ирүүлэх захирамж гаргуулж байна гэж хэлсэн. Ингээд би 01 сарын 12-ны өдөр яваад 13-ны өглөө 7 цаг 50 минутад очиж өргөдөлтэй нь танилцсан. Харин одоо би ажлаас нь халаагүй А.М халсан учир энэ хоёр хүн учраа олно биз ээ. Нялх хүүхэдтэй би өвлийн хүйтэнд ханиад хамуу ихтэй байгаа үед ингэж дуудагдаж явмааргүй байна гэдгээ хэлсэн. Би нэхэмжлэгч Л.Н-тай хоёр удаа утсаар зөвшилцөхөөр ярьсан боловч Л.Н нь зөвшөөрөөгүй ээ. Иймд надад одоо хамаарал бүхий болсон учир дахин дуудахгүй байхыг хүсье. Мөн нэхэмжлэгч Л.Н-тай хувийн өс хонзонгүй нь үнэн болно. Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвд маргаан таслах комисс байхгүй. 2 хөдөлмөрийн гэрээ байгаа, сүүлд шинэчилж байгуулсан буюу хуудас бүрийн доод талд ажилтан ажил олгогч гарын үсэг зурсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

    4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   5. Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.1.11, 5.1, 5.2.3, 5.2.23, хөдөлмөрийн дотоод журмын 9.5.1, 9.7.1, 9.7.5 заалтуудыг тус тус үндэслэн номын санч Л.Н-ыг өөрт нь хариуцуулахаар олгосон тоног төхөөрөмж, эд хөрөнгийг үрэгдүүлсэн тул 02 тоот хөдөлмөрийг гэрээг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дуусгавар болгосон үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Л.Н нь Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нягтлан бодогч Н.Э-с мэдсэн, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тушаалыг авсан хэмээн тайлбарласан ба хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тушаалаа авсан гэх тайлбараар тус тус тогтоогдсон тул хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

   Мөн Увс аймгийн Өндөрхангай суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182 тоот Тус суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй нь үнэн болно гэх албан бичгээр тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

   6. Л.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ...ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгодог. Хөдөлмөрийн гэрээ байгуулж буй талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг ба хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн дарга, номын санч Л.Н нарын хооронд байгуулсан №01 тоот хөдөлмөрийн гэрээнд 3.1.11, 5.1, 5.2.3, 5.2.23 гэх заалтууд байхгүй, тухайн гэрээ нь Нэг. Нийтлэг үндэслэл, 5.4 гэж эхэлсэн. Мөн 2 тоот хөдөлмөрийн гэрээ байхгүй. Гэтэл 02 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар бичсэн нь ойлгомжгүй.

    7. Хөдөлмөрийн дотоод журмын 9.5.1-д Албаны нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг тараах, задруулах зэргээр байгууллагын эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, 9.7.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг үл харгалзан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ, 9.7.5-д Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь хариуцуулахаар олгосон тоног төхөөрөмж, эд хөрөнгийг үрэгдүүлсэн болж ажлаас халах-аар заажээ.

   Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх нэрлэн заасан зөрчлүүдээс нэхэмжлэгч аль зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан талаар, мөн ямар албаны нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг тараасан, задруулсан, мөн ямар ямар эд хөрөнгийг үрэгдүүлсэн талаар нотлоогүй, заагаагүй байна.

    8. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Н-ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Л.Н-ыг Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

    9. Харин нэхэмжлэгч Л.Н нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах-аар нэхэмжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ тодорхой байна гэж заасан ба хэдэн сарын хэдний өдрөөс хэзээ хүртэл хэдэн төгрөгийн тэрээр хэдэн өдрийн амралтын цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

    Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзав.

    10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

   11. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй, мөн хариуцагч талаас гаргаж ирүүлсэн А.М-ийн Л.Н-тай харилцсан чатын зургууд, ажилтан шалгаруулж байгаа талаарх фото зургийн хуулбар 4 ширхэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Б.Б-ийг номын санчаар түр ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2021 оны ном тоолсон тухай мэдээ тайлан, Номын сангийн 2022 оны 9-р сарын ажлын төлөвлөгөө, Увс аймгийн Өндөрхангай сумын Нийтийн номын сангийн 2022 оны Номын баяр-ын үйл ажиллагааны тайлан гэх 6 хуудас фото зургийн хуулбар, зургийн тайлбар, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өндөрхангай сумын Соёлын төвийн номын санд номын тооллогын ажлыг гүйцэтгэсэн тайлан, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/09 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/14 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн он харагдахгүй 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн он харагдахгүй 12 дугаар сарын 07-ны өдрийн А/11 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/03 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/03 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/05 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/06 тоот Ном орлогод авах тухай тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/09 тоот Ном орлогод авах тухай тушаалууд нь хэрэгт хамааралгүй байх тул шүүхээс тус тус үнэлээгүй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Л.Н-ыг Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

    3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    П.БОЛОР