Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/147

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

   Нарийн бичгийн дарга: Н.Ням,

   Улсын яллагч: Д.Алимаа,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Батмэнд,

   Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

   Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-н Бт холбогдох эрүүгийн 2527001060125 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

     Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""""" хамтаар """"""""""""""""""""""""""""оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, """"""""""""" регистрийн дугаартай, Ц овогт Б-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Б.Б нь """"""""""""""" гэх газарт байх хохирогч Э.Аы эзэмшлийн хаваржааны байрнаас 39 ширхэг шургааг модыг машин механизм ашиглан 2025 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогчид 645,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед """"""""""" орчхоод буцаж явахад цас орсон байсан болохоор шарваад машин явахгүй байсан. Тэгээд ам дагаж тойрч явж байгаад элстэй гэх газар өгссөн чинь шарваад байхаар нь хүндрүүлэх зорилгоор 10 гаруй мод ачаад хөдлөхөд шарваад явахгүй байсан. Тэгэхээр нь бүгдийг нь ачаад таньдаг юм чинь маргааш буцаагаад буулгаад өгье гэж бодоод ачаад явсан. Тэгээд өвөлжөөн дээр ирэхэд нэг дугуйны хий гарсан байхаар нь саравч дээр буулгаж орхиод хаваржаан дээр очоод дугуйгаа янзлаад удсан. Тэгээд ачиж аваачиж өгөхөөсөө өмнө очиж хэлье гэж бодоод мотоциклтой Бүргэдийн ам уруудаад явж байхад Э.А өмнөөс машинтайгаа Баатарчулуунтай хамт гараад ирсэн. Тэгэхээр нь би өмнөөс нь очоод би хашааг чинь авсан шүү манай өвөлжөөн дээр байгаа гэж хэлсэн. Тэр хэд 2 машинтай явсан. Ард явсан машинд нь Б, шинжээч гэх мэт хүмүүс явсан. Тэр хүмүүсийг утсаар дуудсан. Хашаагаа олчихлоо хүн нь ирээд хэлчихлээ гээд дуудсан. Тэгээд би буцааж буулгаж өгсөн. Би анх хулгай хийх зорилготой байгаагүй” гэв.

     Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх """""""""""" гэх газар хаварждаг. Манай зуслан Хужирт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, "Богч" гэх газарт зусдаг юмаа. 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд морьдоо Орхон голоос услахаар явахад манай малын хашаа бүтэн байсан. Маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө 07:00 цагийн орчимд уядаг хэдэн морьдоо голоос услахаар явахад манай малын хашаа байхгүй болчихсон, босоо хэдэн шон үлдсэн байсан. Би малын хашаа байсан газарт очиход машины мөр тод байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манай хаваржаа зуслангийн хашаанаас 2 километрийн зайтай байдаг. Хаваржаанаас зусланд байх малын хашаа харагддаггүй. Манайх уулын жалганд байдаг. Малын хашаагаа 2022 онд мод бэлтгэх эрхийн бичиг авч тус зөвшөөрлөөр "Уньт" гэх газраас шинэ шургааг мод бэлтгэж малын хашаа барьсан. Тухайн үед шинэ модоор барьсан. Хэдэн ширхэг шургааг мод орсныг санахгүй байна. Зуслангийн ойролцоо айл байхгүй. Манайх 6 дугаар сарын сүүлээр буудаг. Би Б.Б гэх хүнийг танина. Төрөл садны холбоо байхгүй. Би 2022 онд өөрөө хашаа барьж байсан болохоор тус шургааг моднуудыг хараад шууд манай малын хашааны мод байна гэдгийг нь мэдсэн. Тухайн үед Б.Б надад хандаж би малын хашааг чинь хулгайлчихсан юм аа гэж хэлсэн. Нэг ширхэг шургааг мод 10000-12000 мянган төгрөгийн хооронд үнэтэй байдаг. Би алдсан модоо олсон болохоор гомдолгүй. Хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар эмчид үзүүлэх шаардлага байхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

     Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрөө цагдаа нартай хамт Бын өвөлжөөн дээр очиж шургааг модоо ялгаж авсан. Тухайн малын хашааг би өөрөө барьсан болохоор 39 ширхэг шургааг мод хашаанд орсон, мэдэж байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,

     Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн хэргийн газрын үзлэг болон хэргийн газрын зургийг мөрдөгч, Б, шинжээч Б нар хийсэн. Тэгээд тухайн хэргийн газарт үүссэн явагч хэсгийн мөр тод үүссэн байсан тул мөрийг дагаж, хэргийн газраас ертөнцийн зүгээс Хархорин сум руу чиглэн 10 км газар яваад """"""""""""" багийн нутаг дэвсгэр рүү орж ойр орчмын айлуудаар орж мэдээ мэдээлэл цуглуулан ажиллахад тухайн хоёр айл малын хашаа алдсан талаар мэдэхгүй байсан. Бүрэлдэхүүний хамт Хархорин сумын нутаг дэвсгэр болох шанх багийн Өлзийт голыг уруудаж, """"""""""""" гэх газарт байх Б.Бын өвөлжөө саравчин дээр хохирогч Э.Аы хамт очиход малын хашаа алдсан газарт үүссэн байсан тээврийн хэрэгслийн явагч хэсэгтэй адилхан мөр үүссэн байсан. Тэгээд удалгүй Б өвөлжөөн дээрээ ирээд алдагдсан малын шургаа модыг саравчны дээвэр хашаан хэрэглэснээ зааж өгч, тухайн саравчны моднуудыг гаргаж өгсөн ба хохирогч алдсан малын хашааны шургуу моднуудаа хараад таньж байсан. """"""""""""" багт оршин суух Б овогтой Бтой уулзаж ярилцахад би """"""""""" 3-р баг Богч гэх газраас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө өөрийн эзэмшлийн """"""""""" улсын дугаартай "Бонго пронтер" нэртэй ачааны машинаар ганцаараа малын хашааны 39 ширхэг шургаа модыг ачиж ирж өвөлжөөний саравчиндаа ашиглах гэж байсан талаар хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

   Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/,

   Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

   Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

   """""""""" улсын дугаартай Бонго Пронтер загварын авто машины зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ӨхЦ25-33 дугаартай “Шинжилгээний обьектыг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээг нийт 4,940,000 /дөрвөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-35 дугаар хуудас/,

   Хулгайд алдагдсан гэх 39 ширхэг шургааг модны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ӨхЦ25-30 дугаартай “Шинжилгээний обьектыг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээг нийт 645,000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас/,

   Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 043 дугаартай “Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан зураг № 5, 6, 7, 12, 13 гэж дугаарласан 5 ширхэг тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрүүд нь мөр судлалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №5, 6, 7, 12, 13 гэж дугаарласан 5 ширхэг тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Бын Б /РД:"""""""""""""/-ын эзэмшлийн """""""""" улсын дугаартай, "Бонго пронтер" маркийн тээврийн хэрэгслийн гэх 4 дугуйны хээтэй тохирч байна. 3. Тохирч байгаа шинж тэмдгүүдийг улаан өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр тэмдэглэж харуулсан. Зураг№10, 11, 12, 13 дээрээс харна уу” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-54 дүгээр хуудас/,

   Цоохор овгийн Бын Б /РД:"""""""""""""/-ын хувийн мэдээллийн лавлагаа, урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 58-62 дугаар хуудас/,

   Б Б /РД:"""""""""""""/-ын Хаан банкин дахь """""""""" дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

   Бын Б /РД:"""""""""""""/-ын мал тооллогын 2024 оны баримтын хуулга /хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/,

   Хохирогч Э.Ааас сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй, хор уршгийн талаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгэн илэрхийлэл /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

   Хохирогч Э.Ад хулгайд алдагдсан гэх шургууг моднуудыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

   Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

   Яллагдагч Б.Бын урьд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 92-97 дугаар хуудас/ зэрэг болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Б.Б нь """"""""""""""" гэх газарт байх хохирогч Э.Аы эзэмшлийн хаваржааны байрнаас 39 ширхэг шургааг модыг машин механизм ашиглан 2025 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогчид 645,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

   хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Аы “...Манайх """""""""""" гэх газар хаварждаг. Манай зуслан Хужирт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, "Богч" гэх газарт зусдаг юмаа. 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд морьдоо Орхон голоос услахаар явахад манай малын хашаа бүтэн байсан. Маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө 07:00 цагийн орчимд уядаг хэдэн морьдоо голоос услахаар явахад манай малын хашаа байхгүй болчихсон, босоо хэдэн шон үлдсэн байсан. Би малын хашаа байсан газарт очиход машины мөр тод байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манай хаваржаа зуслангийн хашаанаас 2 километрийн зайтай байдаг. Хаваржаанаас зусланд байх малын хашаа харагддаггүй. Манайх уулын жалганд байдаг. Малын хашаагаа 2022 онд мод бэлтгэх эрхийн бичиг авч тус зөвшөөрлөөр "Уньт" гэх газраас шинэ шургааг мод бэлтгэж малын хашаа барьсан. Тухайн үед шинэ модоор барьсан. Хэдэн ширхэг шургааг мод орсныг санахгүй байна. Зуслангийн ойролцоо айл байхгүй. Манайх 6 дугаар сарын сүүлээр буудаг. Би Б.Б гэх хүнийг танина. Төрөл садны холбоо байхгүй. Би 2022 онд өөрөө хашаа барьж байсан болохоор тус шургааг моднуудыг хараад шууд манай малын хашааны мод байна гэдгийг нь мэдсэн. Тухайн үед Б.Б надад хандаж би малын хашааг чинь хулгайлчихсан юм аа гэж хэлсэн. Нэг ширхэг шургааг мод 10000-12000 мянган төгрөгийн хооронд үнэтэй байдаг. Би алдсан модоо олсон болохоор гомдолгүй. Хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар эмчид үзүүлэх шаардлага байхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, хохирогч Э.Аы дахин өгсөн “...Би өөрөө цагдаа нартай хамт Бын өвөлжөөн дээр очиж шургааг модоо ялгаж авсан. Тухайн малын хашааг би өөрөө барьсан болохоор 39 ширхэг шургааг мод хашаанд орсон, мэдэж байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/, гэрч С.Бы “...Тухайн хэргийн газрын үзлэг болон хэргийн газрын зургийг мөрдөгч, Б, шинжээч Б нар хийсэн. Тэгээд тухайн хэргийн газарт үүссэн явагч хэсгийн мөр тод үүссэн байсан тул мөрийг дагаж, хэргийн газраас ертөнцийн зүгээс Хархорин сум руу чиглэн 10 км газар яваад """"""""""""" багийн нутаг дэвсгэр рүү орж ойр орчмын айлуудаар орж мэдээ мэдээлэл цуглуулан ажиллахад тухайн хоёр айл малын хашаа алдсан талаар мэдэхгүй байсан. Бүрэлдэхүүний хамт Хархорин сумын нутаг дэвсгэр болох шанх багийн Өлзийт голыг уруудаж, """"""""""""" гэх газарт байх Б.Бын өвөлжөө саравчин дээр хохирогч Э.Аы хамт очиход малын хашаа алдсан газарт үүссэн байсан тээврийн хэрэгслийн явагч хэсэгтэй адилхан мөр үүссэн байсан. Тэгээд удалгүй Б өвөлжөөн дээрээ ирээд алдагдсан малын шургаа модыг саравчны дээвэр хашаан хэрэглэснээ зааж өгч, тухайн саравчны моднуудыг гаргаж өгсөн ба хохирогч алдсан малын хашааны шургуу моднуудаа хараад таньж байсан. """"""""""""" багт оршин суух Б овогтой Бтой уулзаж ярилцахад би """"""""""" 3-р баг Богч гэх газраас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө өөрийн эзэмшлийн """"""""""" улсын дугаартай "Бонго пронтер" нэртэй ачааны машинаар ганцаараа малын хашааны 39 ширхэг шургаа модыг ачиж ирж өвөлжөөний саравчиндаа ашиглах гэж байсан талаар хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, """""""""" улсын дугаартай Бонго Пронтер загварын авто машины зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ӨхЦ25-33 дугаартай “Шинжилгээний обьектыг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээг нийт 4,940,000 /дөрвөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-35 дугаар хуудас/, Хулгайд алдагдсан гэх 39 ширхэг шургааг модны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ӨхЦ25-30 дугаартай “Шинжилгээний обьектыг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээг нийт 645,000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 043 дугаартай “Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан зураг № 5, 6, 7, 12, 13 гэж дугаарласан 5 ширхэг тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрүүд нь мөр судлалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №5, 6, 7, 12, 13 гэж дугаарласан 5 ширхэг тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Бын Б /РД:"""""""""""""/-ын эзэмшлийн """""""""" улсын дугаартай, "Бонго пронтер" маркийн тээврийн хэрэгслийн гэх 4 дугуйны хээтэй тохирч байна. 3. Тохирч байгаа шинж тэмдгүүдийг улаан өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр тэмдэглэж харуулсан. Зураг№10, 11, 12, 13 дээрээс харна уу” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-54 дүгээр хуудас/, Цоохор овгийн Бын Б /РД:"""""""""""""/-ын хувийн мэдээллийн лавлагаа, урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 58-62 дугаар хуудас/, Б Б /РД:"""""""""""""/-ын Хаан банкин дахь """""""""" дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/, Бын Б /РД:"""""""""""""/-ын мал тооллогын 2024 оны баримтын хуулга /хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/, хохирогч Э.Ааас сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй, хор уршгийн талаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгэн илэрхийлэл /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, хохирогч Э.Ад хулгайд алдагдсан гэх шургууг моднуудыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/, яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/, Яллагдагч Б.Бын урьд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 92-97 дугаар хуудас/зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Шүүгдэгч Б.Б нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлджээ.

     Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

     Хулгайлах гэмт хэрэг нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн ... багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

     Мөн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

     Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бын үйлдэл нь ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

       Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

     Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Б.Бын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ. 

        Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

     Иймд шүүгдэгч Б.Быг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

     Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

     Гэмт хэргийн улмаас хохирогчид 650,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хашааны шургааг модыг хүлээлгэн өгсөн ба шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 500,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг тус тус дурдав.

        Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

     Шүүхээс шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Быг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэж байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийнхөө үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээг ухамсарлан буруугаа хүлээж байгаа учраас хорих ялын хугацааг 2 жил 1 сараар тогтоож, дэглэмийг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, машины механизмыг хураан авч улсын орлого болгох хуулийн зохицуулалттай. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн дансанд энэ мөнгийг шилжүүлсэн байгаа нь бол энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгийг илэрхийлж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ үүнийг шүүх шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт шилжүүлэхээр шийтгэх тогтоолоор зөвтгөж шийдвэрлэх байх гэж дүгнэж байна. Б.Б нь энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоног байхгүй. Түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улсын яллагчийн зүгээс хорих ялын санал хэлж байгаа учраас энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Энэ хэрэг дээр битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүд байхгүй байна. Шүүгдэгч Б.Бын Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,

     Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

     Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.     

          Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг харгалзан 01 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд шүүхийн хэлэлцүүлэгт “...бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. Үүнтэйгээ анхнаасаа маргаж оролцоогүй. ... Мөн хохирогчоос удаа дараа уучлалт гуйсан, хохирол төлбөрөө сайн дураараа 500,000 төгрөг шилжүүлсэн. Хохирогч ямар нэгэн гомдол саналгүй талаараа шүүхэд тайлбар ирүүлсэн байгаа. Хуучин эрүүгийн хуралд хорих ял дийлэнх хувийг эзэлж байсан. Хорихоос судлагдсан хүмүүсийн дотор ахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлэх явдал өндөр хувьтай байсан. Энэ шийтгэлийн хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилго хангалтгүй байгаагийн илрэл гэж хууль тогтоогчийн зүгээс үзсэн. Тиймээс төрөөс хуучин Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн талаарх бодлогыг эргэж харж, эрүүгийн хуульд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж дүгнэж одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуульд хүний үндсэн эрх, эрх чөлөөт байдлын талаар, хууль хэрэглээний талаар, хууль сахиулах үүднээс гарах гэмт хэрэг, зөрчилд хүлээх хариуцлагыг тохируулсан хууль батлагдаж, эрүүгийн хариуцлагын тогтолцоонд гол өөрчлөлтүүд орсон байдаг. Ялын дээд, доод хэмжээг сонгосноор шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн буруутай хүний өөрийн үйлдэлд тохирсон ялыг сонгож оногдуулах боломж нэмэгдсэн. Эрүүгийн хариуцлага гэсэн хууль зүйн ойлголтыг тодорхойлж уламжлалт хорих ялыг халж торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн ялын төрлийг нэмсэн байдаг. Өөрөөр хэлбэл ялын хатуу хайрцагласан бодлогоос татгалзаж, ялын төрлийг олон сонголттой болгож, хорих ял оногдуулж шийтгэхээс татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах зорилготой шинэ хууль баталсан. Эрүүгийн хуулийн зорилго болон энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан бага насны 2 хүүхэд, эхнэр нь хөдөлмөрийн чадвар 70%-ийн алдалттай, эхнэр нь жилд 2-оос 3 удаа нөхөн сэргэх эмчилгээ хийлгэдэг, бага хүүхэд нь бас төрөлтийн улмаас эмчилгээ сувилал хийлгэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзнэ үү гэж хүсэж байна... Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж хуульчилсан байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглээг Б.Бт хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

     Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 зүйл анги  санкцын хувьд сонгох боломжгүй буюу хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

     Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн байдлыг харгалзан холбогдох заалтыг баримтлан ял оногдуулсан болно.

      Дөрөв. Бусад асуудлаар:

     Шүүхээс шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц овогт Б-н Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Бын Быг 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг оногдуулсан 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан """""""""" улсын дугаартай “Бонго пронтер” маркийн автомашины үнэ болох 4,940,000 /дөрвөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
  1. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА